300-гийн блог |
...мансуурч баар савыг дүүргэнэ...Дуулдаг хөдөөнийхөн зохиолын дуучид болох гэж, арай барахгүй хотын бацаанууд хип хоп гээчийг буруу солгой, хуулбарласан хуулсанаар дуулж. Арай гэж бичүүлсэн дуугаа аль нэг тоглолтон дээр өөрийн болон өрөөлийн дууг гутаана. Бадриухан харагдах нь бөх болох гэж, зарим нэг нь сумо болохыг өдөр шөнөгүй мөрөөдөнө. Хөөрхөн охид нь загвар өмсөгч болохыг хүсэж, царай муутайнууд нь гоо сайхны засалын мөнгө олох гэж идэх хоолоо хасан байж өдөр шөнөгүй мөнгөны төлөө зүтгэх бизээ гэж. Гэтэл нөгөө хэсэг нь хамаг амьдралаа мөнгөний төлөө хүн алж хүрээ талахаас наагуур, хүүхэн биеэ өдөр шөнөгүй зарж. Сөөжүүчин Хан, загасчин Ханакогийн эхнэр болж баян цатгалан амьдрахыг хүснэ. Овчин залжин нөхдүүд буруу зөв аргаар мөрөөдлөөр нь мөнгө олж баяжицгаана. Баячуулын хүүхдүүд ганган машин унаж илүү дутуу тамхи, ороомог тэргүүтэнээр мансууран хотын гудамжаар хурд хэтрүүлэн, замын цагдаа нарыг хахуульдаж, буруу зөрүү гадаад, дотоодын хараалын үгсийг баруун солгойгүй цацална. Арай дулимагууд нь цавуу үнэрлэн мансуурч баар савыг дүүргэнэ. Иймэрхүү дүр төрх дрөөс өдөрт нэмэгдсээр байгаад эргэлзэхгүй байна. Хүүхдүүдийн маань ирээдүй ийм битгий л байгаасай, хүсэл тэмүүлэл өчүүхэн төдий нэр хүнд, мөнгө төгрөг битий болчоосой гэж.Миний л бодол байлаа 14:54 - 2009-01-19 - Сэтгэгдэл бичих
honzo ooroo yamar baisiin? Би өөрийнхөө бяцхан хүрээнд байдлыг амьхандаа өөрчлөхийг хүсч, засах гэж, жаахан ч гэсэн энэ хэв маягийг эвдэхийг хүсэвч, үнэхээр дийлэхгүй, тэгэхээр кампанит ажил, бодлого л хэрэгтэй. Ядаж амьдралын өөр хэв маягийг сурталчилж кино шийгээ хүртэл өөрөөр хийх хэрэгтэй, гэтэл тэр нэг найруулагч нацист шиг хачин малгай өмсчихөөд бас л нэг хачин муухай кино хийчихээд маадайгаад зурагтаар гараад байгаам даа, ядаж л кино нь сайн сайхныг сэнхрүүлсэн байх хэрэгтэй ш дээ, эцсийн эцэст, гэтэл аллага, хүчин нтр сурталчлаад байх юм... нийтлэг дүр төрх оюутан агаад ахлах ангийн сурагчдын дунд л тиймэрхүү харагдаад байх шиг Амьдарч байгаад хариулъя гэхээр хөгширчих гээд байдаг. Хөгшин болчихоор хүүхдүүд үг сонсохоо больчих гээд байдаг.хэхэ
амьдралийг жинхэнээс өөдрөгөөр хардаг хүн бна аа бас. . иймэрхүү бодолтои нөхдүүд арай л их баигаамшиг. голцуу өсвөр насныхны дунд
yaj harahaasaa shaltgaalah baih tee. Medeej sor bolson zaluuchuud duuren bhad. Heterhii unguts amidardag negen bas baih. yaj harahaasaa. daraagiiin bichlegeeree jishee edgeer zaluusiin zugees haraad bas bichij boloh. Gevch uneheer saihan yavjaagaa zaluuchuud maani unuudur haragdjeenuu? ene TV radiogoor boljil ugvul har buruugaar bugdiig haruulsan baih shisheenii ямар олон залуус дурлалын төлөө шөнийг нойргүй өнгөрөөж ямар олон бүсгүйчүүд заяаны амрагаа нууцхан хүлээж суугаа болоо, хэдэн эмэгтэй анхны хүүхдээ тээж яваа бол, олон залуус аав болсон үүргээ хүнээр хэлүүлэлтгүй амьдралаас ойлгож байгаа бол энэ бол шал өөр тасарчихсан бас усдаж буй амьдралын зураглал бишээ энэ бол массажийн газарт клейнтээ хүлээж суугаа бүсгүйгээс орцны харанхуйд малгай шүүрч байгаа залуугаас ялгаагүй амьдрал тэнд ч бас мухардал гэж бий тэд амьдралын давалгаанд тэвчээр алдаагүй сэтгэлийн даацтай л хүмүүс бид эр зоригтнууд л хүний ёсоор амьдрах ёстой бол эр зоригтнууд байж чадах болно тийм биз дээ андаа ? ингэхэд асуудал бэрхшээлд хэр их үнэлэмж өгнө тэр хэмжээгээр автана гэж үг байдаг энэ тийм ч хүчтэй бас үнэ цэнэтэй санагдахгүй байж болох л доо гэхдээ л би л лав ингэж харахгүй байх байсан хэд хичнээн залуус МТВ үзэх ээ болиод цайны цагаараа хөрөнгийн бирж үнийн санал, вальютын ханш сонирхож, ахиад ажлын байр бий болгох гэж ахиад илүү боломжийг хэн нэгэнд гаргах гэж ахиад сайханыг бүтээх гэж өөрийнхөө үүрэг мэт, агуу түүхийг бүтээхээр түүнийг зүрхнийхээ угаас ойлгож мэдэрч ямар олон залуус алс хол сурахаар одож ямар олон залуус гэр бүлдээ аз жаргалыг бэлгэж байгаа болдоо mmm..
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |