300-гийн блог

Таалагдсан мэдрэмж

Өчигдөг шөнө үхлээ гэж зүүдэллээ. Зүгээр л хотын гудамжинд явжээтэл. Асар чанга дуу, хурц цагаан гэрэл, мөөгөн хэлбэртээ цагаан цахилгаан мааркын гал. Яджаахад нь аймар бодит байсныг ч хэлэх үү. Нүүр хорсоод л, өвдөлт мэдрэгдээл... нөгөө сайхан ганган ганган баанкны байшингууд нураал... газар унасан. Үхэхийн өмнөх бодолдоо огт итгэж чадахгүй. Нээрээгээсээ ингээд үхчихэж байгаам байхдаа гээл... нээрээ үхнэ гэжүү... ингээд л амьдрал маань дуусаж байна гэсэн чинь, богинохон амьдрал маань эцэс болж байгаад  итгэж ядсан амьд байх сүүлийн мөч байх шиг байсан. Хамгийн гол нь ганцаараа биш бүүр хотоороо үхэж байгаа гэхээр бүүр гайхсан байртай, жоохон өвдөлттэй. Ямар ч нэр хүндгүй нийтийн үхлийн нэг хэсэг болсон нь бас л сонин мэдрэмж. Ямар нэгэн өвчин юм болов уу. Сүүлийн үед үхлийн тухай зүүд асар бодит, бараг л өвдөлт энээ тэрээ нь хүртэл мэдрэгдээд байх шиг. Би тийм гутранги үзэлтэй хүн бол биш шүү. Нэг кино энээ тэрээ дээрээс л олоод харцан биз аягүй бол. Гэхдээ энэ зүүд  таалагдаагүй, хар дарсан энээ тэрээ гэж хэлэхгүй, таалагдаад ч байгаам шиг. Бодитоороо биш зүгээр л сэрсний дараа таалагдаад байсан. Битий гаж маж гээд хүн амьтан муулчлаад байгаарай. Зүгээр л таалагдсын

17:51 - 2009-01-18 - Сэтгэгдэл бичих

Би бас саяхан цөмийн дэлбэрэлт зүүдэлсэн УБ хотод Хятадын талаас цөмийн бөмбөг хаясан. Үнэхээр л зүүд ч гэсэн ингээд үхэх гэж байгаа юм уу л гэж бодсон. Бөмбөг дэлбэрэхээс өмнө хот даяар сонсогдох цаг, нэг хүнийг ч болтугай аврах гээд хичээж байгаа миний зүрхний цохилт маш тод сонсогдож байсан. Харин бөмбөг дэлбэрэх үед бүх зүйл удааширч,эргээд хартал аймшигтай том мөөгөн үүл тэгээд хот сүйрч буй дүр зураг.Харахаас өөр юу ч чадаагүй аймар байсан

Boss - 21:46 - 2016-10-27

саяхан нэг зүүдэнд Баянзүрх дүүргийн орос эмнэлэг байдаг газар явж байсан чинь гэнэт Богд Хайрхан маань жинхэнэ галт уул болоод дэлбэрэх гээд ээ, хүмүүс Богд уулыг унтарсан галт уул байсныг нь мэдээгүй гэнээ, инээдтэй юмаа blushing тэгээд яг галт уулын дэлбэрэлтийн өмнө баахан үнс нурам тэнгэрээр нэг цацагддаг юм уу даа тэр нь дээрээс унаж ирээд л, йо бүх хүмүүс сандарч гүйгээд л, үнэхээр аймаар, би гэдэг хүн гэртээ гүйж оронгуутаа хамаг бичиг баримтаа хийдэг цүнхээ аваад, laptop-оо аваад л, гарах гэснээ за юу ч гэсэн ганц хоёр цамц аваадахья гээд л , йо йо аймаар үнэмшилтэй гэхдээ тун аймшигтай, үнэн хэрэг дээр тийм юм болвол ч ээ дээ барахгүй юм байна лээ дээ...

Melody - 23:05 - 2009-01-22

хундага: Хэзээ нэгэн цагт үхнэ. Гэхдээ олны нэг биш цорын ганц үхлээр үхнэ

ариус: өвдөлт хүртэл мэдрэгдсэн... Тэхээр аймар бодитой байсан байгааз

84: аанхаа

ketchup: хэхэ. бичас цөмийн дэлбэрэлт харсышд. хагийн гол нь үхэхдээ эгээ л улс төр бодоогүй шүү хаха

Зочин - 19:51 - 2009-01-18

олон жилийн өмнө дөө нэг гоё зүүд зүүдлэсэнээ яриад өгчих үү. бас л их бодитой санагдаж байсан.

өндөр барилгуудын голд тэгсэн хэрнээ далайн эрэг дээр зогсож байгаа юм. гэнэт л далайн давалгаа хэдэн мянган метрийн өндөрт босч ирээд тэнгэр харанхуйлаад асар хурдтайгаар ойртож байгаа юм. мань тэр үед ойр дотныхноо бодоогүй юу хийж амьдарсанаа ч дурсаагүй. зүгээр л байгалийн ийм гоё үзэгдлийг харж чадсандаа л баярлаж эдр. үхэж байгаадаа бол харамсаагүй шүү. хамгийн гол нь өчнөөх хүмүүсийн амьдралдаа хараагүйг би харж байгаа байхгүй юү. нар халхалсан давалгаан. ккк. хажууд хүн амьтан бодвол байсан л биз. үхэл ирэхээр хажуу хавирга сонин биш болдийм билээ. сүүлд нь харин нөгөө зүүдээ нэг кинон дээрээс хараад. өө бодоод байхнээ туучий чинь үзээд мартчихсан киногоо л зүүдлэсэн юм билээ.

ketchup (зочин) - 19:37 - 2009-01-18

зүүдэнд маань 2 ч удаа хэн нэгэн ирж тэмдэг тавьсан, би гайхаад гар дээр...
судалсан хүний нүүрэн дээр тэмдэг тавьсан тохиолдол байдаг юм билээ хамгийн сонин нь гоо сайханы мэс заслын дараа буцаад тодордог гэсэн... харин би эхнийхээ тэмдэгээр яагаад ч юм хүүхдийн нэг ханиадыг зүүдэлсэн ч юм шиг....

g84 - 19:16 - 2009-01-18

sonin yumaa. bi ch bas haya mash boditoigoor zuudeldeg. biere medrediiin. gehdee iim massovii uhliin talaar zuudeljaagaagui yum baina

arius (зочин) - 18:15 - 2009-01-18

үхэх нь үү?

нийтийн нэг болонгоо үхэх нь үү? кк

хундага - 18:15 - 2009-01-18

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok



:-)
 
xaax