300-гийн блог

Сансарын баарнуудыг нүхлэвээ гэж

Өчигдөр оройхон унтдагийн даваан дээр ээжийн утас ёнгинлоо. Утсаа авахад манай нэг дүүг хайсан эгчийн сандарч тэвдсэн дуу. Сансар хавиар тэнээд байгаа гэх сураг дуулдаа 2уулаа сансарын нэг газар уулзы гэх нь тэр. Би сайн ахын үүрэг гүйцэтгэхгүй бол болохгүй учраас заа л гэлээ. Гээд хувцаслан, хүйтэн байсныг хэлэх үү. Ахиухан шиг дулаалж аваад. Сансар гэгч зугаа цэнгэл, баар сав, кафе паабын нэгдсэн гудамжинд очин дунд сургуулийн ахлах ангийн дүүгээ хайхаар эхнээс нь эхлэн орлоо. Өө ёооо тэнд лав маниусын үеийн амьтад харагдах нь ховор, гол төлөв оюутан, ахлах ангийханаар дүүрсэн бололтойм. Чих дөжлөм чанга хөгжим, нүд гялбам хурц гэрэл. Ааа бацаан байхдаа ч ихээ ордог байждээ гэж хаха. Хэд хэдэн диско баарлуу ортол яг л нэг хэвийн дүр зураг, нэг л их  уусан идсэн, бүжиглэсэн, инээлдсэн өсвөр насныхан. Маний үеийн 2 гурваараа сууж байх залуучууд бас байна аа. Тэдгээрүүд яахуудээ  жоохон охин олоод хатгачих санаатай. Нүдээ бүлтэртэл охидруу ширтээстэй, хандраастай гэж.  Хэд хэдэн газраар орсны эцэст өнөө муу хэргийн эзэн тамхи зууцан, нэг пиав урдаа тавьчихсан нэг л их баавартай амьтан мар мар инээцэн, үеийн байрын нэг хүү, 3 охинтой суужээнэ. Ална биздээ бааран дотор нь. Тэгээд яагаад ингээд байгааг нь асуусан чинь. Нэг нь охин нь найз охин нь бололтой, тэгээд тэр нэг хүүгийн гэрт 15 зургаа хоносон л гэжээнэ. Хүн амьтан нээх хатуурхаагүй л байлгүй. Гэрээсээ зугатаад, хичээл номондоо ч явахгүй тэнээл, ажил хийсэн жоохон хэдэн төгрөг олсон ч, уугаад идээд дуусгадаг бололтойм. Гэрт нь хүргэж өгөөд нэг сайн арьсийг нь хуулж өгөөд, ам тангарагийг нь аваад л саллаа. Дахиж тэгэх юм бол ч дэргэдээсээ алхам ч холдуулахгүй ээ. Надтай зууралдана гэдэг тамд унаснаас ч ялгаагүй юм болно гэдгээ мань эр мэджил байгаа байх л даа...

19:50 - 2009-01-22 - Сэтгэгдэл бичих

hehe.

donika - 15:33 - 2009-01-23

эрэлт нийлүүлэлтийн хуулиар өнөөдөр хэрэгцээ байгаа тул баар савнуудад бол буруу өгч чадахгүй нь.

ер нь жаахан ууж халаад олуулаа дарвисан хөөрчихсөн пацаанууд юу ч хийчих аюултай шүү. шөнө орой тийм гарууд харагдвал зүгээр л бушуухан зүгээ буруулах хэрэгтэй.
орой үдэш орж гарчихаж ч болохгүй цөвүүн цаг юм даа. цөвүүн цаг нь хурдан дуусаасай.
аллах аах дибий доох дибий пүү.

ketchup (зочин) - 10:18 - 2009-01-23

за мань мэт ч дүүрч. ирээдүй болсон багачууд, өсвөр насныханд анхаарал тавьцгаах юмсан. анивчсан гэрэл, найз нөхдийн ууж идээд инээлдээд суух чинь амьдралын дээд жаргал биш шүү гэдгийг дүү нартаа ойлгуулах юмсан.
хагартлаа баяжсан шар энхбаяр тэргүүтүүд хүүхэд залуучуудын цагаа өнгөрөөх том цогцолбор барих тал дээр анхаарал хандуулж болдоггүй л юм байх даа. тэгвэл ч би энхбаяр хулгайчийн өмнөх бүх нүглийг уучлахад бэлэн л байна.
олон хүн татахаар аятайхан газар байвал ялгаа байхгүй л ашгийг бол хийж л таараашд. бааранд орлого оруулах мөнгө бацаануудад байж байхад ашиг орлогоо бодсон ч болж л таараа гэж тэнэг мань боддийм.

болдог бол хөөрцөн бацаануудыг гэртээ аваачиж будаатай цайгаар дайлаад лекц уншиж өгөлтэй билээ. кк.

ketchup (зочин) - 10:05 - 2009-01-23

Ээ наадуул чинь учиргүй их тунихаж гэр орноосоо оргож босдог юм, ажил хийх гэдэг нь юу л бол, ер нь эцэг эхийнхээ үгэнд орохгүй гадуур хонож зугтаадаг нь тархиндаа сааталтай юмнуудын шинж дээ, арай ч дээ, муу хоёр дүү маань битгий л ингэж зовоогоосой доо raised eyebrow

Melody - 22:47 - 2009-01-22

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok



:-)
 
xaax