| 300-гийн блог |
Приходи весна, приходи...уходи кризис, уходи
За нөхөд сайхан л шинэлцгээсэн биз дээ, асуух юун..гэхдээ ёс юм байна гээд асуучлаа шүү.
Өчдөр Комеди Клаб үзжаагаад энэ үгнүүдийг цээжилж авсийн "Приходи весна, приходи...уходи кризис, уходи." Ойрын 2-3 сардаа хэлчнээ. Энэ жилийн цагаан сарыг нилээн хямралтай болох байх гэж боджээсан чинь гайгүй л байна шд, нивеа тос зөндөөн бэлгэнд авах байх гэж боджээсан чинь ганцыг ч авсангүй би лав. Ажлын золголтоос хоцорсон болохоор өнөөдөр ирээд өрөө өрөөнд нь орж амжууллаа...энэ золгож байна гээд гар барьдаг ёс гэнэт хаанаас гараад ирэвээ, ёстой таалагдахгүй байна. Гадаа нээрээ гоё байнаа, цас ... 10:01 - 2009-03-02 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичихБи хэн бэ?
За би болбоос эрэлчин билээ. Би аз жаргал, алт мөнгө хайгч биш зүгээр л өөрийгөө хайгч. Хайсаар л явна, олддоггүй ээ. Хаясан юм аа хайж байгаа биш зүгээр л хаа нэг газар би байх ёстой гээд, тэр "би" гээчийг л олохоор хайгаад явна. Үнэндээ тэр нөхөр олдох магадлал ч тун бага л даа...
Р.Чойном гуайн Жаргал зовлон шүлэг нээрээ үнэхээр ямар их зүйлийг багтаачихсан юм бэ... Хатмал цөлд явахад хар ус амттай Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай Ингэхэд ер нь жаргал гэж Илэрхийлж юуг хэлдэг ... 01:07 - 2009-03-01 - Сэтгэгдэл {22} - Сэтгэгдэл бичих
Хайрын чинь нандин үгс өөр хүнд болохоор
Хаяад явчихмаар ч юм шиг, энэ бүхнийг Хацар ягаахан инээмсэглэлийг харах гэж Хамаг байдгаараа тэмцэн хоргодмоор, амьдралд Уяхан сэтгэл чинь надад биш болохоор Уйдах юм даа эндээс заримдаа Уужим хорвоо дээр л хамт байгаа гээд Ухаандаа төсөөлөөд л явбал л жаргалтай юу... Ойрхон байгаа гэж мэдрэхэд л таатай Олж холоос харвал л жаргалтай Зүүдэнд хааяахан ирэхэд үүрд ч сэрмээргүй Зүгээр л чиний тухай бодон гиеүрэхдээ ч дуртай... ... ... 00:13 - 2009-02-27 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихамлахгүй
Хаврын цэцгэнд дурлах эрвээхэйнүүд шиг
Хайрт минь чамайг тойрон залуус эргэлддэг Өнгийн цэцэгст тэмүүлдэг шиг Өөрөө би ч тэдний л нэг Талын цэцэгс олон Таалагдах нь ч бас зөндөө Үнэнч байна гэж амлахгүй Өөрөө чи л баландаа мансууруул Үхэн үхтэл минь дэргэдээ согтоо Өөр тийш нь бүү нисгээрэй... 00:04 - 2009-02-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСайхан шинэлээрэй :-)Идээ ундаа элбэг, хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй Ирж буй шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, эрүүл энх од хийморьтой байж ихийг бүтээж жарган суухыг хүсэн ерөөе! 17:08 - 2009-02-24 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичихМэдээд хэрэггүй мэдлэг
Хэд хоногийн өмнө Германы нэгэн Профессорын бичсэн " Мэдлэг- Bildung" хэмээх номыг уншлаа.
Хэдийгээр их философ, сурган хүмүүжлийн холбогдолтой залхуутай гэмээр гарчигтай боловч Dietrich Schwanitz жоохон ёжтой бас сонирхолтой бичдэгээрээ ялангуяа оютнуудын дунд их нэртэй зохиолч юм. Эхний 400-д хуудас нь хүний заавал мэдэх ёстой гэсэн, Түүх, Уран зохиол, Урлаг гэх мэт салбаруудаас гол гол гэсэн зүйлийг багц, маш сонирхолтой бичсэн байсан. Ямар ч гэсэн хурдан унтах гэж орондоо уншдаг номны нэг бол яав ч биш. Номынхоо сүүлд хүн юyг мэдэх ёсгүй вэ гэсэн сэдвээр Essay бичсэн байсан. Тэрээр... 23:48 - 2009-02-23 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичихLong long time
Хэдий удаан бичээгүй юм бэ? Нээрээ энэ хооронд шинэчлэгдсэн юм ч гэж алга л байна дөө. Маргааш цагаан сар эхлэх гээд ямар ч байсан 1 долоо хоног орчим бизи байх төлөвтэй. Тэгээд 3 сар гарч Мартын 8 болно.Дулаарна.
За ямар ч байсан нөхдөө сар шинэ дээ сайхан шинэлж алт мөнгө их хурааж айл хунар их хэсээрэй. 12:44 - 2009-02-23 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихМиний iPod :)06:32 - 2009-02-23 - Сэтгэгдэл {68} - Сэтгэгдэл бичих
Гараас минь атгахдаа чи андуурсан юм уу
Гавал минь салах нь, өвдөж байна Үнсүүлж байсан, тэврүүлж байсан бусдад нуухгүй ээ Үнэндээ яагаа ч үгүй ээ зүрх догдлоогүй, гэвч чи л... Хурууг минь атгахдаа чи андуурсан юм уу Хувирсан юм уу сэтгэл чинь эсвэл дараа нь Хүссэн хайсан хүн чинь би биш байсан уу Хүлээгээч, дахиад түр... Яг үнэндээ анх анзаараагүй нуухгүй ээ Ялдам зан, эгдүүтэй инээмсэглэл чинь таалагдсан төдий Яагаад гэдгийг мэдэхгүй одоо бол харин Ялагдаад байна өөртөө, чамгүйгээр амьд баймааргүй... Хайрын үгсээ шивнэх түүнд чинь атаархаж байна Халуун гарыг чинь атгахыг нь хардаж байна Ү... 04:55 - 2009-02-23 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихiPhone болон iTouch дээр линуксЯмар ч байсан болох юм байна. Төслүүд эхлээд явж магадгүй байгаа юм байна. Өмнөх бичлэгт бас буруу ойлгож байсан байна... Англи хэл дээр зарим мэдээллийг доорх блогоос авч болно. Өөр илүү мэдээлэлтэй хүн байвал мөн ирүүлээрэй http://linuxoniphone.blogspot.com/ 02:06 - 2009-02-23 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичихҮнсэлтийн хими болоод стресс залуужуулдаг
www.sciencenews.org саитын 2009-2-19-нд тавигдсан нийтлэлүүдээс сонирхолтой зүйлс олж уншлаа:
Саяхан Америкийн эрдэмтдийн судалгаагаар романтикаар үнсэлцэх үед хүний биед мэдэгдэхүйц дааврын өөрчлөлт гардаг ба энэ нь стрессийг багасгадаг мөн үнсэлтээр хүн "өөрийн ганцыгаа" олж авдаг байж болох юм гэсэн судалгааны үр дүнд хүрчээ гэнээ... Нэгэн найз маань үнэхээр хайртай хүнээ яаж олсон бэ гэхээр анх үнсэлцээд л мэдсэн гэж ярьж байсан юм. Би тоглоод за тэгвэл үнсэлцээд л хайгаад байдаг хэргээ гэсэн чинь яг тэгж хэлээгүй ч гэсэн үнсэлтээр нь таньдаг юм гэж байсан санагдчихлаа... Харин яг энэ нийтлэл д... 02:06 - 2009-02-22 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичихГэмшив
Үхтэр гэмшиж байна. Дахиад хоцрохгүй гэж амлачихаад... дараалан дараалан... Одоо тэр надтай дугарахаа ч болилоо. Намайг гэсэн үнэлэмж нэг хоёр минутын үнэ цэнэд навсайтал дарагдав. Асарррррр гэмшжийнаа би. Жорлонгийн почкийнд живээд үхчхийсаан.
10:53 - 2009-02-20 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичихзүрхлэхгүй нь
Нар туссан дэлбээ шиг
rnНавчинд тогтсон шүүдэр шиг rnЧи тийм л эмзэг rnЧи тийм л ариухан rn rnХүрэх төдийд гэмтчихмээр rnҮлээх төдийд уначихмаар rnЗориглож хүрч чадахгүй rnЗогсож би харсаар... rn...ууршуулчихмааргүй rn rn rn 05:16 - 2009-02-20 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихmendBlog bıchıgch hııgeed, blogoor zochıldog anduuddaa sar shınedee saıhan shınelej, ıreedvın saın saıhnıı toloo ulam ıhııg hamtran hııj, bvteegeereı hemeen erooe. 18:42 - 2009-02-19 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихНа пути к сердцу10 ангитай сериал. Эхний 2, сүүлийн 2 ангийг нь л үзсэн ч дундах ангиудыг нь үзэж чадаагүйдээ харамсав Монгол хэл дээр олдвол, эсвэл дахиж гарвал үзмээр санагдлаа. Уг нь Оросоор ойлгодог бол Оросоор нь үзвэл бүр ч гоё байх. Би уг нь нэг үзсэн киногоо барагтай л бол дахиж үзэх сонирхолгүй л дээ. Киноны зарим нэгэн хэсэг, мөн тэнд хэлсэн үгс үнэхээр зүрх рүү хатгаад авав. Зохиол нь маш их таалагдлаа. Олон ангит кинонуудыг бараг үзэж байхдаа дараагийн үйл явдлуудыг нь таачихдаг бол энэ кино тийм биш, зураг авалт, өнгө будаг, жүжигчид нь ч сэтгэл татам. Танд таалагдах эсэхийг нь мэдэхгүй юм миний хув... 01:25 - 2009-02-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихGoogle Earth-р нуугдсан эрдэнэс олжээ.
Los Angeles-д амьдардаг нэгэн хөгжимчин Google Earth-р нуугдсан эрдэнэс олж гэнэ.
Тэр нь ямар нэгэн алт мөнгө ч биш одоогийн ханшаар 3 тэрбүм долларын ачаа ачиж явсан испаний нэг усан онгоц юмсанж. Уг нь Nathan Smith Google Earth дээр цаг нөхцөөж суугаад Texas муж улсын далай эрэг дээр орших жижиг хот болох Aransas Pass-д нэг голын ойролцоо сонин, ер бусын хэлбэртэй дов байхыг олж харав. Тэрээр тэр хавийн түүхийг судалж, хэд хэдэн мэргэжилтэнүүдээс асууж лавлаж байгаад 1882 онд тэр хавьд испаний нэг усан онгоц алга болоод олдоо хүртэл олдоогүйг олж мэдэж гэнэ. Nathan Smith тэр дороо хэ... 18:55 - 2009-02-18 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихГерман хэлний зөв бичгийн шинэчлэгдсэн 10 чухал дүрэм
Энэ удаадаа Герман хэл сонирхон үзэж буй залууст зориулан Герман хэлний зөв бичих шинэчлэгдсэн дүрмийн хамгийн чухал гэсэн 10 дүрмийг өөрийн муйхар хэдэн үгээрээ чадан ядан мутарлъя!
Монгол хэл бичгийн дүрмийн нарийн ширийн нэр томъёог ерөнхийдөө мартсан тул, тэр тал дээр засч залруулаад өгвөл баярлах болно. Герман хэлний зөв бичгийн 10 чухал дүрэм Дүрэм 1 - »ss« ба »ß« Анх хэл үзэж байхад энэ гачин жигтэй гэмээр »ß« үсгийг ямар үгэнд хэрэглэх ямар үгэнд хэрэглэхгүй байх гээд толгой их эргэнэ. Ерөнхийдөө »ß« урт (langem Vokal) болон хос эгшгийн (Diphthong) дараа ордог гээд л цээжилчихэд бо... 21:51 - 2009-02-17 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичихНадтай бүжиглээч...
Эргэлдэн надтай бүжиглээч
Эрчүүдийн атаархах нүдний өмнүүр Цав цагаан даашинзтай чамайгаа Чангаас чанга тэврээд вальс бүжиглэе Огцом цоглог аянд урья Омголон бүсгүй минь надтай бүжиглээч Бусдын нүднээс харамлан гайхуулж Бэлхүүсээр чинь тэврээд танго бүжиглэе... Надтай бүжиглээч... 23:12 - 2009-02-16 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЭзэн чинь баймаар
Болор хундаганд дарс тулгах үдшийг
Босохыг хүсэхгүй эрхлэн хэвтэх өглөөг Үгүйлж санагалзан яарах өдрийг Үсийг илбэн, үнэгчлэхийг хараад сэрүүн хэвтэх шөнийг Үглэн шившин бурхнаас би гуйна... Би боол чинь бас, эзэн чинь баймаар Бие сэтгэл бүхнээ ганцхан чамдаа л гинжлүүлмээр Өөрийг чинь ч бас эзэгнэж Өөр бусдаас харамлаж, Хайраараа зүрхийг чинь гинжилчихээд Хаан чинь, бас боол чинь баймаар... ... 23:00 - 2009-02-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихRobinson Crusoe -н бодит түүх
"Саяынх юу байсан бэ?
Эзгүй аралаас галаар дохио өгөх шиг боллоо" хэмээн английн далайн дээрэмчдийн толгойлогч хэсэг хүмүүсээ зэвсэглэн тэр эзэнгүй аралруу илгээв. Тэд буцаж ирэхдээ 2 сонирхолтой зүйлийг авчихрсан нь 1-р маш их хэмжээний хавч, 2-рт хүн, адгуус гэж ялгахад хэцүү харагдахаар нэгэн байсныг хожим Daniel Defoe өөрийн 1719 онд бичсэн романдаа Робинзон Крузо гэж нэрлэсэн юм. Гэхдээ энэ Робинзон Крузо гэгч чухам хэн байсан бөгөөд түүний сонирхолтой амьдралийн жинхэнэ түүхээс энд бичье гэж бодлоо. Та бидний сайн мэдэx Робинзон Крузо-н жинхэнэ нэр Alexander Selkirk юм. Тэрээр угтаа... 21:41 - 2009-02-16 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |