| 300-гийн блог |
чөтгөр чарладаг...Чимээгүй гаднаа би инээмсэглэдэг ч Цээжин дотор чөтгөр чарладаг Сэтгэлийг нь татаад байгаа тэр залууг нь Сэрэхгүй ертөнц рүү илгээчихмээр гэж Хацрыг нь тачаадан харамлахдаа Хардаж шаналах цээжинд чөтгөр чарладаг Харж байгаагүй тэр залууг нь алчихмаар Хайрыг нь булаан эзэмдмээр гэж Авсанд нь бүгдийг хийчихье гэж Атгаг хорон чөтгөр дотроос минь чарладаг Алчихмаар санагдана тэр залууг нь Алаг нүдний харц над дээр тусахгүй бол гэж Хардан багтрах сэтгэл адгана Халууран бачимдаж оволзоно, шатам Ганц түүнд л гэж шунах чөтгөр Галзууран дотроос чарлаж байна... ... 00:29 - 2009-02-16 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичихMy love
Өнөөдөр би жаргалтай байна
Үнэрийг чинь санаад мөрөөдөж сууна Үсний чинь торгон ширхэг бүхнийг гартаа төсөөлж Үнсмээр хацрын булбарай арьсыг уруулдаа ургуулж Өндгөнд мэдрэгдэх зөөлхөн торгоныг мөрөөднө Үлгэрийн дагина инээмсгэлэл зүрхэнд тодорч Өхөөрдөм дурлам хоолой сэтгэлийн гүнд эгшиглэнэ... Мансуурал, гуниглал, жаргал, инээмсгэлэл... Чи, мөрөөдөл, амьдрал, гэрэл, үүл, харанхуй, зүүд... An empty street, an empty house A hole inside my heart I'm all alone, the rooms are getting smaller... ... 00:29 - 2009-02-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНамар шиг...
Нэрийг нь мэдэх зүсийг нь таних ч танихгүй бүсгүй чи
Нэг мэдэхэд гуниг төрүүлж бодолд оруулна Хаа нэгтэй чи минь алхаж яваа байх Хавь ойроо цацруулан гэрэлтүүлж яваа байх Харин миний энд бүүдгэр манантай л байна Хаашаа ч гарцгүй хана намайг тойроод Хааяа хааяахан гуниглаад суудаг болчихож Намар болоод навчис унах шиг Надаас чамайг холдон явснаас болоо юм уу Өөрөө би ингээд сууна гэж мэдээгүй байсан юм Өнөөдөр чамайг мартчихсан сууна л гэж санасан Өөр нэгэнд дурлаад дуулж явна гэж бодсон Үргэлж бодоод санаж дурсах хугацаа ч байгаагүй Үргэж холдохыг хичээсэн ч чадахгүй нь ... 00:29 - 2009-02-16 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихяв эсвэл ир
Зүүдэнд ирээд байдгаа больчихгүй юм уу та
Зүгээр байлгаж болдоггүй юм уу гэмгүй байхад Орой үдэш зөвшөөрөлгүй зүүдэнд ирээд байдаг Одоо чи ер нь хэн юм бэ Ядаж байхад нимгэн нойтон хувцастай Ялдам аашилж үсээ дэлгэн эрхлээд Үүрд ч хамаагүй илбээд баймаар торгон Үнэр нь согтоож ховсдоод байдаг шидтэн Үнэгчлэх зүүдэнд ирээд байдаг гүнжтэн минь Өөрөөс минь жаахан холхон байгаад өгөөч Үгүй эсвэл үргэлж хамт байгаач Үүрийн зүүдэнд л ирэх чинь тамлаж байна намайг Үүл манан дунд төөрчихсөн Өөрийгөө би олохоо байчихаад байна... I'm sitting in here in a borring room It's just another r... 00:29 - 2009-02-16 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихИрээдүйн аав, ээж болон шинэхэн аав ээжүүдэд зөвлөх нь..Энэ зөвлөгөө нь ирээдүйн ээж, аав болох залуус болон саяхан ээж аав болсон бүх хүмүүст хандаж байгаа гэдгийг анхаарна уу. За олон таван үгээр яахуу шууд зөвлөгөөгөө эхлээд эхлээд явчий. Одоо гадуур аймар утаатай байна ш дээ тэ. Тэрэнтэй холбоотой зөвлөгөө. Зөвлөгөө 1. Хэрвээ хүүхэдтэй болхоор төлөвлөсөн бол намар битгий жирэмсэн болоорой. Учир нь жирэмсний эхэн үеийн зулбалт утаатай холбоотойгоор өвлийн саруудад маш их байдаг гэж байсан. Тийм болхоор тооцоотой байх нь хамгийн эхний зөв арга хэмжээ шүү. Зөвлөгөө 2. Дараагийн алхам бол эхнэр тань жирэмсэн болсон л бол зун ч бай өвөл ч б... 00:20 - 2009-02-16 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичихөөрийн ордны зурхайг өрөөлийн газраас копи пэст хийв
Кетчупээс будаа идэв https://ketchup.blogmn.net/20222/
эндээс копи пэст хийв. http://360.banjig.net/p/blogs.php?user_id=272512 кэкэ. Та ч бас ороод өөрийнхөө ордыг хайгаад олоорой. ерөнхийдөө уншаад үзтэл өөрөө өөрийгөө дотоод сэтгэлдээ дүгнэж боддогтой минь 70-80 хувь нь тохирч байна шүү. Магтсан хэсгүүдийг тордуулав. Ер нь намайг хэлчихсэн хэсгүүдийг нь. Харин таалагдаагүйгээ бүдэгрүүлсэн. Ногооноор байгаа нь зөрчилдсөн алдаа байв... Мөн зурхай дараагийн болон өмнөх орд руугаа хэр зэрэг ойр төрснөөс бас хамаардаг гэдэг. Би болохоор жинлүүрийн бараг тэг дунд болохоор цэвэр жинлүүр гэж хэлж ... 21:08 - 2009-02-14 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичихХмммм. Валентины баяр ч гэх шиг. Хэнийг ч хайрлаж үл чадах атлаа дурлахгүй байж үл тэвчих. Ухамсар ярьж хий номлосоор хүн болохоос хэдийнэ өнгөрчээ. Эргэж буцаад ч оройтжээ. Хэнд ч хамаагүй зүрхээ тушаачихмаар өдөр байхчвээ. Ямартай ч бүгдэд нь Валентины мэнд. За за хий номлож суухаар хэврэг оюунаа саатуулж хэсэг ч болов хорвоогоос ангижрах минь. 19:23 - 2009-02-14 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихпарацетамол
хамгийн гадна талын зузаавтар ханыг хайлсан төмрөөр бүрхэж.. тэр төмөр бүрхэвч цахилгаанд залгагдаад, үе үе гүйдэл гүйнэ. гүйдэл гүйх тоолонгоор төмөр бүрхэвч агшиж тэлнэ. агшиж тэлэх болгондоо дороо агуулж байгаа тархины нялцгар эдийг хага нэг базаж, хайхрамжгүй сул нэг орхино. тархины хананы мэдэрч дийлэх амьд эс бүр тэр гүйдлийн амсуулах өвдөлтийг дамжуулах гэж байдаг хүчээ дайчилна. удалгүй мөнөөх төмөр бүрхэвч хавийг хайран хайлж, олон жижиг үрлэн хэсгүүд болж хуваагдан ийш тийш цацагдана.. нуугдах ховил олж аваад зүрхний хэмнэлээр нэг томорч, нэг жижгэрч, тэгэх бүртээ тэр хавьдаа тэсвэрл...
16:03 - 2009-02-14 - Сэтгэгдэл {20} - Сэтгэгдэл бичихХайрын өдрийн мэнд!Зүрхнийхээ түлхүүрийг атгасан ганцхан түүндээ хайртай гэдгээ хэлээд үнсээрэй... Гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе! 08:55 - 2009-02-14 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичихдохио
тэвчих нь зөв үү, тэрслэх нь зөв үү....надад дохио өгөөч
19:42 - 2009-02-13 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих500 орчим юникод Монгол тиг
Та одооноос юникод буюу Windows-ын өөрийнх нь гарын дарайверыг ашиглаад гоё тигүүдээр бичих боломжтой боллоо. Энэ тигүүдийг татаж аваад дамжуулаарай. Monkey програмыг дахиж хэрэглэхээ больцгооё!
Хэрвээ та веб сайт, блогтой бол энэ тигүүдийг мөн тараахад туслаарай. Хөгжлөөс хоцрохгүйн тулд шинэлэг зүйлстэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болов уу. Юникод бол үүний нэг билээ. За тэгээд доорх холбоос дээр дарж тигүүдээ татаж аваарай. Windows үйлдлийн системд зориулсан суулгац хувилбар Татах: Хөнгөн хувилбар (180 орчим фонт): Unicode_Mongolian_Fonts_light.exe Бүтэн хувилбар (500 орчи... 18:03 - 2009-02-13 - Сэтгэгдэл {206} - Сэтгэгдэл бичихЦагаан сарЗа юу юугүй цагаан сар гарах нь дээ. Хавар болж урь орж даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй онд мэнд орсныхоо баярыг тэмдэглэн хотол олноороо баярлах өдөр юу юугүй хаяанд иржээ. ... -Харин тийм учраас л энэ баярыг болж өгвөл өргөн дэлгэр хийх хэрэгтэй. Зардал ... 15:28 - 2009-02-13 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичиххөггүй
Хөггүй зүрх зурагдсан пянз шиг
Хүслээр болихгүй чийртэй гиншинэ Аяыг нь хөглөөд аваач бүсгүй минь Аль дуртайгаа хүссэнээрээ тоглооч Гонгинох зүрхний минь чихийг Гоолиг хуруугаараа мушгиач Хөгийг нь тааруулж аваад Хүссэн аяа тоглооч... 13:27 - 2009-02-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихдахиж гаргамааргүй...
Торонд зүрхээ цоожиллоо
Тонгочиж байгаад ядрана биз Дахин ингэхгүйн тулд Даавуугаар бүтээж орхиё Сэтгэлээ хайрцагт түгжлээ Сэмрээд замхрах биз Гэнэдэж алдахгүйн тулд Гинжээр гадуур нь хүлье 13:10 - 2009-02-13 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичихХар тамхи
Хий сонсоно хоолойг, чих
rnХэзээний төсөөлчихнө инээмсэглэлийг, нүд rnУргуулан бодож гиеүрнэ, тархи rnУдирдлага алдаж тэмүүлнэ, хөл ... rn rnТайван байлгахгүй зүрх ядаргаатай rnТархийг өдөж дарамтална rnНэг нэгнээ эрхтэнүүд уруу татаад rnНэхэх хугацааг гиеүрэн үрнэ... rn rn rn 13:10 - 2009-02-13 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихойлгохгүй..
Сайхан бас үзэсгэлэнтэй нь ганц гэхгүй ээ
Санах төдийд зүрх сандардаг нь юу вэ Өөрөөсөө илүү хайртай, дуртай гэхгүй ээ Өр зүрхийг эзлээд байгааг нь гайхна Үнэндээ юунд татагдаад байгаагаа мэдэхгүй Өдөр бүр тааралддаг бусадтай л адил ч Үйлийн үр үү, мартъя гээд чадахгүй нь Үргэлж шунах сэтгэл орох газаргүй Өрц дэлдэх зүрх намжих янзгүй ... 13:04 - 2009-02-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБи хувирамтгай, уучлаарай
Тоглоогүй, дурласан байсан нь үнэн
Тоогоогүй, чиний нүд дээгүүр зөрсөн Оройтож, зүрхний зай дүүрчихэж Одоо би чамд дахин дурлаж чадахгүй Зүрх сэтгэлийн чинь гэгээн ариуныг ч мэднэ Зүгээр нэг биш үгсийг чинь ч ойлгож байна Зөрж чадахгүй нь өөрөөсөө, уучлаарай Зөрөг зам дахиж огтлолцоно гэж итгэхгүй нь Орхиод холдсон миний буруу байсан ч Одоо нэгэнт хожимджээ өөрийгөө ч би алдсан Ойлгож араас дуудаагүйд би холдон явчихаж Ондоо нэгэн бүсгүйд зүрхээ нэгэнт алдчихсан... ... 12:58 - 2009-02-13 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихТойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
Шөнө барррраг л унтаж чадсангүй. Өчигдөр ажил нь багадаад баахан сүнс чөтгөртэй юм олоод, ороод уншцан чинь нүд аньмагц л бодогдоод болсонгүй. Гай болж нүдээ аньж байгаад нээтэл нөгөө хараал идсэн сүнс мүнс нь дээрээс өнгийгөөд харж байгаа юм шиг санагдаад нүдээ аньж чадсангүй. Хараатай байгаад байхаар бас там юмаа. Сарны гэрэлд энд тэнд юм сүүтгэнээд байгаа ч юм шиг. Ядаж байхад манай хөргөгчний дуу ийм чанга чимээтэй байсныг анзаараагүй явж. Тэгж тэгж өөрийн эрхгүй нүдээ аньсан бололтой унтсан байна. Гэтэл шөнийн 4 цаг өнгөрч байхад нэг нөхрөөс мэсэээж ирж, цочоож энэ тэр... Ямар чөтгөр нь х...
10:06 - 2009-02-13 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих9 настай хүү iphone програм бичээд баллаж байна
9 настай Лим Дин Вэн гэх Малайз хүү Сингапурт iphone програм бичээд баллаж байна. Түүний охин дүүдээ зориулаад хуруугаараа зураг зурдаг програм бичсэн нь олон хүнд таалагдаж itunes-с эхний хоёрхон долоо хоногт 4000 гаран удаа татагдсан байна. Бодвол мань эр ч нилээн бурзайсан байх.
Одоо 9 настай тэрээр 2 настайгаасаа л компьютер сонирхож эхэлсэн бөгөөд одоо програмчлалын 6 хэл бүрэн эзэмшсэн 20 гаран төсөл дуусгасан гэдгийг сонсоход гайхалтай биш гэж үү? Тэр энэ програмаа ердөө хэдхэн өдөрт Pascal дээр хийсэн. Анх PC дээр ажилладагаар хийсэн байснаа одоо iphone дээр ажилладаг болгосон х... 01:22 - 2009-02-13 - Сэтгэгдэл {19} - Сэтгэгдэл бичихЗүлгэн дээр зүгээр нэг үү?
WOHLOV андын дусал блогт оруулсан Ubuntu буюу umuntu ngumuntu ngabantu бичлэгийг олж уншаад Mark Shuttleworth гэдэг нөхрийн час улаан фен нь болчихоод байна. http://www.markshuttleworth.com/biography
Тэрээр одоо Лондонд амьдардаг бөгөөд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс болон Их Британы давхар иргэншилтэй ӨАБНУ-д нөлөө бүхий хүн юм. 1973 оны 9 сарын 18-нд Өмнөд Африкт төрсөн. Анх 1990 оноос Debian linux-ын хөгжүүлэгч байсан бөгөөд 1995 онд Thawte хэмээх интернетийн нууцлалын компанийг байгуулж 1999 онд $575 сая доллараар АНУ-ын VeriSign компанид худалдаж байжээ. Тэрээр 2004 оноос нээлттэй ... 14:22 - 2009-02-12 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |