300-гийн блог

Back again ... Обдоо

Бичсэн: Обдоо

     Цав цагаахан дэлгэцээ санаад хүрээд ирлээ. Сүүдэр хиргүй блогоо санаад ирлээ. Нэг их түүх бичих гээд яахав.29 нас хүрчихлээ. Үс нилээн бууралтчихаж. Ар талаасаа. Яагаад ийм болсныг харин ойлгохгүй байна. Юм их уншсан, тунгааснаас байж мэдэх л юм. Дурласаар байгаад гээд л үү… Ойрын хугацааны зорилт биелэхэд хэдхэн алхам дутаж, урдуур улаан хөлтөн гүйгээд. Санаагаар унаад байх юм биш л дээ. Би угаасаа зогсохгүй эрч хүчтэй, гунихгүй зүрхтэй тийм л хүн үргэлж байхыг хүсдэг. Би, би, би, би, би, би л гэнэ.  ……. Хүний төлөө, бусдын төлөө хийж чадсан хэдэн алхам байгаа билээ. Цөөхөн байнаа. Гэхдэ...

16:47 - 2009-03-11 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

Aлуурчин чухам хэн байв?

Бичсэн: Blessing Tara
Барны эзэн хүүхэн Дорис барныхаа гал тогоонд дэргэдэх өрөөнд сууж байгаа 4 өлссөн хүүхэддээ хоол хийж өгөөд зогсож байв.
Тэдний 4 баньд танхай дээрэнгүйгээрээ тэр хотдоо нэртэйгээ, түүгээрээ ч их бардамнана.
Гэнэт буун дуу хадав.
Дорис айж сандран галт тогооноосоо  гарч ирэхэд азаар 4 хүүхэд нь амьд мэнд гэхдээ хөрш барны эзэн үүдний босгон дээр цус урсган хэвтэх агаад түүний дэргэд алуурчны үлдээсэн буу байлаа. Дорисын 4 хүү болох Жэйк, Том, Дирк, Харри харин инээдээ нуун ядан зогсоно.
Тэр 4-н нэг нь яах аргагүй алуурчин байсан. Яг буу дуугарах үед 1 нь  Whiskey хундагалахаар текний ард ...

02:14 - 2009-03-11 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

Орос "үнэртсэн" дуунууд

Бичсэн: Friska
Фристайл - Ах, какая женщина



БЕЛЫЙ ОРЁЛ - КАК УПОИТЕЛЬНЫ В РОССИИ ВЕЧЕРА...


Энэ сүүлийн дууны клипийг үзсэн чинь Анна Каренина санаанд орчихлоо.

19:11 - 2009-03-10 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Эмэгтэйчүүд яагаад 2-3 уулаа....

Бичсэн: Blessing Tara
Үргэлжлэл

Эмэгтэй хүн  яагаад 00 явахдаа дор хаяж 2-уулаа явдаг юм бол....

Та нар бүгд л мэднэ дөө. Нэг газар олуулаа яръж хөөрөөд сууж байтал, эмэгтэйчүүд нь толгой дохиж, нүд ирмэлцэж байгаад л дор хаяж 2улаа босоод цүнхнүүдээ аваад яваад өгдөг. Ширээнд нэг ч эмэгтэй үлдэхгүй бүгд босоод алга болчих үе ч байдаг.
20 зууны дунд үеийг хүртэл татдаг устай 00 хэрэглэж эхлэхээс өмнө эмэгтэйчүүд гадаа гарч зайдуу орших 00руу явахдаа харанхуйгаас болж дандаа дор хаяж 2 уулаа ханьтай явдаг байж.Хэдийгээр одоо манай монголын хөдөөг эс тооцвол гадаа гараад байх хэрэггүй болсон ч эмэгтэйчүүд өн...

21:14 - 2009-03-09 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

бүх блогчидод

Бичсэн: g84

Уриалга гаргасан нийтлэлийн мөрөөр....

...Адаацаг уул, Тахилгын уулаас хойш 25км, Хараа-Дэл уулаас зүүн урагш 40км зайд БаянБараат уулаас баруун хойш 30км хүрэхгүй зайд Хайрхан хэмээх давст нуурын баруун ард дээр Зоргол Хайрхан хэмээх 1668м үнэмлэхүй өндөртэй нэгэн сайхан уулын хормойд экспедицийнхэн нэгэн шөнө майхантай отоглон хоноглож билээ.

тэр шөнө кургзур сайтай жолооч ахын маань галын дэргэд ярьсан яриа байсхийгээд сэтгэлд сэдрэн дурсагдсаар ирсэн билээ. хожим Зоргол Хайрхан уулын хажуу бэлд, Борын хөндийд бушхүүгийн үлгэрийн шулам амилсан тухай сониноос дуулиант мэдээ...

14:46 - 2009-03-09 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

удахгүй чамдаа очъё...

Бичсэн: xvv
магадгүй урд төрөлдөө хамт байсан юм уу
мартаагүй тэгээд эргэж санаа юм уу
дахин төрөхдөө эргээд уулзана гээ юу
дассан мэт мэдрэмж анх уулзахад л мэдрэгдээд
хаа нэгтээ харсан мэт танил инээмсэглэл
хараад л баймаар, санан санасан мэт мэдрэмж

инээмсэглэх наалинхай ааш
ихэмсэг дотоод ертөнц
гэрэл цацарсан дүр төрх
гэнэн цайлган, үзэсгэлэнт орон зай
бүгдийг нэг дороос олж харсан, анх удаа
бүлээн зүрхэндээ нандигнах болсон, тэр өдрөөс
өөр хэдэн ч залуу бас магадгүй
өөрийн чинь тухай бодлын учиг бүхнээ
өр зүрхэндээ нандигнан зангидаа болов уу

удахгүй чамдаа би очмоор...

03:13 - 2009-03-09 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

чи ганцхан хувь...

Бичсэн: xvv
Орчлон хүүхнээр дүүрэн гэдгийг би мэднэ
Одсон нэгнийг орлуулах нэг нь олдохгүй гэж би маргахгүй
Гэзэг нь урт ухаан нь богино гэгддэг бүсгүй хүнээр бороо орсон ч
Гэхдээ л чи энэ хорвоод ганцхан хувь  
 
Хайрыг чинь би бусдынхаар нөхөхгүй
Харцыг чинь хэн нэгнээс олж харахгүй
Үнсэлтээр чинь хэн ч намайг үнсэхгүй
Үнэнчээс чинь илүү сэтгэл хэзээ ч надтай учрахгүй
Үнэхээр мэлзэхгүй чи ганцхан хувь...

Цоомын https://tsoomiin.blogmn.net/21061 шүлэгнээс будаа идэв
...

03:06 - 2009-03-09 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Хүмүүсийн бодлыг сонирхомоор санагдаад...

Бичсэн: xvv
Уншаад бодол саналаа хуваалцахыг хүсье! Сэтгэгдэл бичихээс залхуу хүрч байвал доорх санал асуулгад маань санал өгөөч. гуйж байна шүү. Би уг нь нэг их олон юм гуйгаад байдаггүй шүү дээ тийм ээ Нэгэн зүйлийг сонирхоод байна л даа...
Монгол бичигээ сэргээх талаар бид ирээдүйн төрийн түшээддээ уриалга гаргаад байгаа билээ. Энд зарим хүмүүс Монгол бичгийг сэргээх нь ямар ач холбогдолтой юм бэ? Ер нь Монгол бичиг чинь Монголчууд Уйгарчуудаас авсан, бидний бичиг мөн юм уу? гэх мэтээр мэтгэлцэж байна л даа. Тэгээд хүмүүсд хэрэг болох болов уу гээд мэтгэлцээнүүдээс цэгцлээд нэг ийм бичлэг оруулж байн...

01:03 - 2009-03-09 - Сэтгэгдэл {52} - Сэтгэгдэл бичих

нэвьө лэт ми даүн эгэин

Бичсэн: хундага

23:27 - 2009-03-08 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Coldplay - Postcards from far away

Бичсэн: Friska


Хөнгөн, зөөлөн гуниг...сэтгэлд дотно аялгуу. Сонсоод л баймаар, даанч богинохон, тэр хирээрээ амттай

20:29 - 2009-03-08 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Монгол гэрээ

Бичсэн: xvv
Copy paste хийв:
Удиртгал:

Монголчууд өнгөрсөн түүхийн туршдаа харийн орнуудтай маш олон гэрээ, хэлэлцээрүүд хийж ирсэн байх юм. Чингис хаан Их Монгол улсыг ХIII-аар зуунд байгуулсны дараа Монголчуудын бусад улс гүрэнтэй байгуулсан гэрээ болгоны дараа улс үндэстэн маань хүчирхэгжин бадарч байлаа. Монгол улс чадварлаг дипломат бодлого явуулсны үр дүнд, дайн хийснээсээ дутахгүйгээр амжилт олж байлаа. Уйгар, Карлук зэрэг улсыг чадамгай гэрээ хэлэлцээрийн үр дүнд дагуулан авч, хүчирхэг дайсан Алтан улсыг, Тангуд ба Сүн зэрэг орнуудыг, Хятан зэрэг ард түмнүүдийг холбоотон болгосноор бууруулан...

02:28 - 2009-03-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: xvv
Бурхан минь надад зориг хүч хайрлаач
Бүүр түүнийгээ ховсдох далдын хүч өгөөч
Бие биенээ сохортол ховсдоод
Бидэрч биш туучаад өнгөрөхсөн амьдралыг
Бурхан минь надад хүч өгөөч...

Бодох сөхөө, завгүй хорвоо дээр
Бор гөлөг шиг сүүлээ шарвалзуулан амьдрах
Боолын хүслээс сэтгэлийг минь чөлөөлж
Босоод алхах хүч өгөөч...

10:50 - 2009-03-06 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Эсрэг хүйстэнээ ойлгож суръя гэсэн хүн бүрт !!!

Бичсэн: Blessing Tara
Эмэгтэй хүн яахаараа дандаа үглэж байдаг юм бол, яагаад 00 явахдаа дор хаяж 2уулаа явдаг юм бол, яагаад дэлгүүр хэсэх дуртай байдаг бол, яагаад юм л болохоор уйлаад унадаг юм бол эрэгтэй та асууж байсануу? Мэдээж

Тэгвэл эмэгтэйчүүд мөн адил энэ эрчүүд яагаад  дандаа өөрийнхөө зөв болгох гэдэг юм бол, яагаад 00-д суугаад морь харчихаж чаддаггүй юм бол, яагаад загасчилна гээд алга болчихдог юм бол, яагаад хувцасны шкафныхаа хаалгыг нээж өмнө нь зогчихоод  миний тийм цамц, ийм оймс хааччихсын, алга байна гээд орилоод байдаг юм бол гэж асууж таараа.

Тэгвэл тэр болгон шинжлэх ухаанаар нотлогд...

23:02 - 2009-03-05 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Толгой эргээд л...

Бичсэн: xvv
Миний бүр толгой эргэчихлээ. Аль нь зөв юм бэ? Ядаж ярьж байгаа зүйлс, гаргаад байгаа баримтууд нь зөрөөд байх юм. Бас бодоод байсан чинь Төгс буянт зурхайд нь ч итгэл алдраад явчихлаа. Энэ талаар санал бодлоо хуваалцаач андуудаа. Үүнийг уншсан нээрээ л тийм юм байна гэж бодогдлоо:

http://h-turuu.blogspot.com/2009/01/blog-post_4654.html
http://bayasa.blogspot.com/2008/11/blog-post_1379.html

Тэр Дашцэрэн энэ тэр нь дүүрч, хэдийд шинэллээ ч гэсэн муу болчихно гэж ч юу байхав...
Гэхдээ сонирхоод үзсэн чинь учир нь олдохоо болив. Цагаан сарыг бар сард болгож өөрчилсөн нь яг хэзээ юм бол оо...

15:30 - 2009-03-04 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Монголчуудын одон орны мэдлэгийн тухайд

Бичсэн: xvv
Монгол ардын мэдлэгийн бичмэл уламжлал маш эртний түүхтэй болохыг Монгол судлаачид нотолсон байна. Архангай аймгийн Чулуут голын хөндийн хадан дээрх тэнгэрийн эрхсүүдийн зураг 5000 жилийн өмнө дүрслэгджээ. Монголын эртний аймаг Тоба нар арван хоёр сар, өдөр өдрөөр хуваасан цаг тооны бичигтэй, Кидан нар бумаар тоологдох нөөц бүхий номын сантай байжээ. Монголчууд 1600-гаад жилийн түүх бүхий өөрийн бичиг үсэгтэй бөгөөд Европт ном хэвлэхээс 200 гаруй жилийн өмнө судар ном хэвлэж эхэлжээ. Монголын анхны дээд сургууль 1271 онд, анхны шинжлэх ухааны академи 1275 онд нээгджээ. Манай ард түмэн өвөг дээ...

14:32 - 2009-03-04 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Монголчуудын тооны ухааны мэдлэгийн тухайд

Бичсэн: xvv
Одоогоос 2000 жилийн өмнө буюу Хүннүгийн үеэс математикийн ухааныг барилга байгууламж, суваг шуудуу татах, батлан хамгаалах зорилго болон цаг тооны бичиг зохиох, од гарагийн байршлыг тооцоолох, өдөр шөнийн үргэлжлэх хугацаа, нар сарны ургах, шингэх цаг хугацаа, жилийн дөрвөн улирал нар сарны хиртэлт зэрэгт ашиглаж байжээ. Эртний Монголын математикийн хөгжлийн түүхийг , гэж хоёр үндсэн хэсэг болгон хувааж үздэг. Ардын аман математикт тооллын систем, бүхэл бутархай, эерэг, сөрөг тооны нэр томъёо, орон түүхийн ба хошин уран таавар, логик бодлогууд орно. Монголчууд гэгч олон оронтой тооны талаар...

14:32 - 2009-03-04 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

zvrhruu zvvgeer hatgaad...

Бичсэн: shine
Zvrh mını savlaj
Gar mını salgalj
Hol mını guıvaj
Gazar hodlood baına uu gej bodson chını vgvı yumaa ene bıe neg l bıshee.Ovdoj bolohgvı shvv geed baıhnee ovdoh geed ovdoh toolond zvrh zvvgeer shıvuulj buı met ulam ıh ovdood....yaaya yaadıımlee ....yaahaa ch medkvv l bna....yaadıımlee...
Uul shugamandaa boluul ch bıe ovdoogvı l dee....setgel mını l ovdood emchleh arga baıdgvı....setgel ovdohoor ene  mahan bıe mını dagaj ovdoj bgaam shıg orgıod bhıımaa ....yaadıımlee...medkvvmdaa
bodol --vıldel hoer mını zoroldood.....tvvneesee bolood setgel mını ovdood....ene dotor 2 oor shınee bnaa yaahu...

22:46 - 2009-03-03 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Хаврын арвандолоон учрал

Бичсэн: Blessing Tara

 

Оросын "James Bond" буюу та бидний сайн мэдэх "Семнадцать мгновений весны "кинонд дургүй хүн байдаггүй байх. Сурагч байхад өвлийн амралтаар гардаг байсан даа. Дөнгөж босоод киногоо үзсээр байтал аав ээжийн өдрийн цайны цаг болоод хүрээд ирнэ, Одоо хүртэл ороо хураахгүй гээд ээж үглээд л... Хичээл ороход охидууд чинь бөөн л Штирлиц ярьсан, бараг дурлачихсан, тийм л нөхөртэй болно шивнэлдээд л... Oops..... охидийн нууц задруулчихав уу даа
За юутай ч гэсэн энэ киноны тухай бичье гэж бодсон юм.
Үйл явдал өрнөл гэж бичээд ч яахав, Хүн болгон мэдэх хойно.

1973 онд хийгдсэн, 12 ангитай энэ кин...

20:30 - 2009-03-03 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Гоё үг байна гэж тунгаав...

Бичсэн: xvv
За нэг үг таалагдаад мартаагүй дээрээ бага зэрэг өөрийнхөөрөө болгоод тэмдэглэж авахаар шийдлээ...

...Steve Jobs-ийн нөгөө хэлдэгээр "Хүн бүх юмыг урьдчилан харж тооцоолох боломжгүй. Нарийвчилж бодолгүйгээр хийж эхлээд асуудлаа дайраад шийдээд явах хэрэгтэй. Гол нь хийж үзээд яваад байхад үр дүн нь хэрэглэгдээд л яваад байна. Заавал оновчтой замыг туулах шаардлагагүй гол нь урагшлах хэрэгтэй."
Шинээр хийнэ гэдэг шал дэмий дэмий. Сайжруулаад явсан нь дээр.

"Бүгдийг нарийвчилж харах гэдэг учиргүй ухаантай хүмүүс юу ч хийхгүй яриад суугаад байдаг" гэж үг байдаг...

За нэг ийм үг сая нэг...

17:19 - 2009-03-02 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Aн байгаль хоёр*

Бичсэн: g84
Зүдэлгүй тэнгэрийн үүлэн чөлөөнд
Сүрэг ятуу дэрхийн нисэн өнгөрөх дөө толгойд минь байсан бүх бодлыг минь хамт аваад нисэн одчихлоо.
яагаад ч юм бөглүү энэ хөдөө нутаг сэтгэлд нэг л яруу санагдана, жинхэнэ Монгол орон гэж санах мөртлөө цаана аа нэг л манант-аад Орос, яг Оросын өвөл цаг шиг санагдана. ингэхэд би Орост олон жил болж, өвлийг нь үзэж хараагүй хүн шүдээ...
хүний сэтгэлд тэгэхээр юм бүхэн төсөөллөөр байдаг шигээ...
гуниглаж харуусаад ч байх юм алга, яарч тэвдээд ч байх юм үгүй... их хотын амьдрал аглаг хөдөөд мартагдан замхарч улам бүр төвөгшөөмөөр болох нь тэр ээ...

ингэхэд...

11:23 - 2009-03-02 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok