300-гийн блог

Firefox - Галт үнэг

Бичсэн: xvv
Хэрэглэгдэх үгс:
интернет хөтөч - internet browser
нэмэлтүүд - add-ons (extension)
загвар - themes
гаргах - export
оруулах - import
хавчуурга - bookmark

За одоо ч Firefox гэж мэдэхгүй хүнгүй болоо биз дээ. Энэ бол сүүлийн үед хэрэглэгчдийг байлдан дагуулж, Internet Explorer-оос нь салгаж буй нэлээд сайн интернет хөтөч програм юм. Интернет хөтөч гэдэг нь интернет дэхь веб хуудсуудыг үзэхэд зориулсан програм юм. Internet Explorer (IE)-той адил төрлийн програм гэсэн үг юм. Харин IE-ээс юугаараа илүү вэ гэхээр:




1. Хамгийн гол нь хамаагүй илүү хурдан.
2. Хамгаалалт илүү сайтай.
...

20:43 - 2007-04-15 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

АНХНЫ БИЧЛЭГИЙГ ХЭД БИЧВЭЭ ХЭ ХЭ

Бичсэн: Тайж
Ер нь блог нээхэд анхны бичлэгээ л бичих юм бол цаашаагаа урсгалаарай яваад өгчихдөг гэж үэнэ байхаа, надад анхны бичлэг л хамгийн хэцүү байдаг юм. Тэгээд цаашаагаа бол ч болноо хөө.
Миний хувьд барсхот.ср.мн-ийг дуусгах гээд ажил үнэн амжихгүй юм.
Гэхдээ 7-р сарын 1 гэхэд бүрэн дуусгана гэж бодож байгаа. Ёстойл хоол болтол шийр зугаа гэгчээр вэб дуустал блогоороо мэдээ мэдээлэл өгч байхаар шийдлээ.
Ер нь сүүлийн үед блог үнэн сак болжээ.
За олон сонирхолтой юм бичнээ....

17:41 - 2007-04-13 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Уртаас урт комээнт фор бодрол

Бичсэн: xvv
Хэхэхэ Бодрол руу орж нэг хэдэн комээнт унших гэж оролдсон чинь шууд Англи хэлтэй болоод гараад иркжийшд ;) За ийшээ орж уншсын

Хуучинсаг байхын юу нь муу гэж? Хуучинсаг гэж яг ямар утгаар хэлээд байгаа юм бэ? Хуучинсаг үзэл гэж яг юу вэ? Бүх юм л хуучин дээр тулгуурлаж, тэр хуучин дээр нэмэгдэж сайжирах нь сайжирч, муудах нь муудаж өөрчлөгддөг шүү дээ. Тэгвэл хуучин гэдэг, хуучинсаг байх гэдэг тийм муу зүйл үү?

Баахан хүмүүс, ядаж өөр хоорондоо ямар ч хамааралгүй, янз бүрийн бодолтой, боловсролтой, мэргэжилтэй, настай, архичин, тамхичин, бас хар тамхичин ч байж болох хүмүүс өөр өөрийнх...

23:15 - 2007-04-12 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Яагаад?

Бичсэн: xvv
Карээр хөөжийнө үү? эсвэл угаасаа ийм утга учиргүй зүтгэдийм болуу? Урьд нь ч нэг сонсож байсан ч уншиж байгаагүй зарим нэг хүний бичлэгийг уншсан үнэн инээдтэй санагдчлаа хэхэ Эсвэл албаар Гүнбалай шиг тэнэгтэж хүмүүсийг нервтүүлж "Од" болдог, эсвэл угаасаа бага зэрэг шаариг дутуу, эсвэл үнэхээр сэргэлэн ухаантай, тэгээд хүмүүсийг хөндөж тэднийг сэтгэгдэл бичүүлж, уншуулж бодуулж, бодролтуулдаг байх нь... ямартай ч үнэхээр мундаг юм маш олон хүн сэтгэгдэл бичих юмаа...
Миний хувьд "Монгол хүн амны билгээр" гэдэг юмыг хэт их муулж, хэтэрхий муухайгаар хэлэх, "нахал" занд дургүй л дээ... Тэгээ...

02:28 - 2007-04-12 - Сэтгэгдэл {27} - Сэтгэгдэл бичих

ингэдгийн -1-

Бичсэн: хундага

би нэг өдөр явжээдийн. тэгсэн чинь тэр залуутай тааралддын. уг нь тэрүүнтэй уулзах гээд явжээсан л даа. гэхдээ би тааралдсан гэмээр болоодээсийм. юу яадын...ингэдгийн. нэг хүн гуйдын намайг, тэр залуутай уулзаад нэг юм амжуулаадхаарай гээд...би за гээд....тэгээд хэлдийн тэр хүн, “нүүрэндээ нэг тийм сорвитой хүн байгаа шүү” гээд, намайг гэнэт хараад айж цочоод саваад унана гэж бодсон уу, эсвэл бусад хүмүүсээс хурдан ялгаж уулзаасай гэж хүссэн үү. тэгээд хараад л зогсжээсийн...хүмүүсийн нүүр царай руу хянамгай гэгч нь хараад л...сорви хайгаад л...ирдэггүй ээ....эээ э э э манайхан ийм шдээ, ёстой...

13:21 - 2007-04-11 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Сонголт

Бичсэн: tungaamaa

"Сонголт" гэдэг нэртэй нэг ном уншиж байсан. Түүн дээр яг л "Devil wears Prada" дээр хэлдэгчлэн "Сонголт хийх эрхтэй амьдралд чиний хийсэн сонголт чинь энэ шүү дээ" гэж бичсэн байдаг. Тэр номыг уншхаас өмнө би сонголт хийж амьдарч явснаа ухаараагүй явсийм. Ямар нэг шалгалт шүүлэгт тэнцэх,унах, хүнтэй уулзах, хоол идэх, инээх ,уурлах, үг хэлэх одоо энд ингээд бичих хүртэл миний сонголтоор л болж байгаа гэдгийг мэдээгүй байжээ.

Миний хувьд өнөөдрийн сонголт юу байваа гэвэл над дээр нилээд удаж байгаа нэг ажлыг шууд хойш нь тавиад блог нээгээд энэ үгийг бичээд сууж байна. Хихи. Тэр бүү хэл төрө...

10:29 - 2007-04-10 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Zaluugaas busad zaluustaa zahih zahias (baahan za bolchih shiv)

Бичсэн: mmbbb
хvмvvсйин relationshipiin тухай юм л даа. тэхдээ сэрёөзний relationship. нэг шөнийг өнгөрөөх гэж байгаа бол би тэр талаар харин vнэндээ юу ч мэдэхгvй.
тэгж бгаад өөрийн love аффайр.уудийн тухай бичиж тавимз. тэгээд нээрээ нэг шөнө өнгөрөөх талаар юу ч мэдэхгvй, хоосон толгой бна гэдгийг маань мэдэх бх

нэгэн зvйл: хичнээн хайртай сайн ч бай хол битгий бай. хvссэн ч хvсээгvй ч та 2 эхлээд биерээ, удалгуй сэтгэлээрээ холдоно шу. холдохоос аргагуй бол нэг их 2 талд шаналсан хумуус байж бгаад бур салж дахин шаналснаас онгоцний буудал дээр л салчихвал нэг шаналаад л дуусах бх.

дэд зvйл: эмэгт...

03:11 - 2007-04-09 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Australi haviar bolson zarim neg sonin hachin

Бичсэн: mmbbb

Odoogoos 150n jiliin umnu Europoos tuulaig Australid angiin zorilgoor avchirchee. Harin Australid uuguul mahchin amitan baigaagui uchir tuulainuud tun udalgui het iheer urjij ehelsen baina. Hursiig iheer hundiilj, hursnii elegdliig turgesgedeg, urgamalan burhevchiig urgaj amjih tsag ugulgui idej ugui hiideg geh met. Dunguj 3n sartaigaasaa urjild orj, neg emegchin tuulai jild 40 hurtel bujin gargadag geheer argagui biz. Ehendee ch agnah, horduulah, uuriig ni tesleh zereg ulamjlalt argaar uzej baij. Medeej yaj diildeh ve dee. Etsest ni 1950d ond Europoos zuvhun tuulaig uvchluulj, uhuuldeg virusi...

21:37 - 2007-04-08 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

Том хүний яриа

Бичсэн: xvv
Сумогийн озэки М. Даваажаргалын талаар янз бүрийн шуугиан болоод бас нэг хэдэн үг хэлмээр санагдаад, дээр нь өөр бас бус юм нэмэгдээд...
Яг баттай мэдэхгүй ч гэсэн Хакухо эхнэр болох гэж буй Япон бүсгүйгээ жирэмсэн болгочихсон юм байна л даа. Японд できちゃった結婚 (дэккичяттакэккон) буюу гэнэдээд жирэмсэн болчихоод хуримаа хийх гэсэн үг байдаг. Энэ үгний цаана угаасаа суух бодолгүй байсан боловч залуу насны алдаагаар жирэмсэн болоод хоорондоо суух гэсэн утга агуулагдаж байдаг болтойм. Манай хүн бас тэгсийм шиг байгаан.. Ер нь бол нуулгүй хэлээд Монгол охидуудаа уурлуулчихад Япон бүсгүйчүүд үнэхээр х...

01:33 - 2007-04-07 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Би өрөвдөөд байгаа.

Бичсэн: tungaamaa
  Манай ажлын нэг ах тэтгэвэрт гарч байгаа. Тэтгэврийн хуулийн дагуу 60 нас хүрээд л гарч байгаа байх. Нэг өрөөнд суудаггүй боловч, хархаар л өрөвдөөд байгаа юм. Тэр хүний тухай сонссон зүйлүүд гэвэл.

Өөрийн мэргэжилдээ улсдаа л нилээд дээгүүрт орох чадвартай гэсэн(хэхэ ахиад л өнөөх чадвар). Аргагүй шүүдээ 40-өөд жил ажиллаж байгаа хүн чинь.

 1 зүйл. Дээр үед ажлынхантай шоудаж байгаад Тэр ахын тухай ийм юм олж сонслоо. 90-ээд оны эхээр ах хувиараа хөдөлмөр эрхлэн, мэргэжлийн дагуу гэсэн байх, нилээд ч ашиг орлоготой ажиллаж байсан юм байх. Байрандаа засвар хийлгэж байж л дээ. Тэр үед найм...

17:25 - 2007-04-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чадвар

Бичсэн: tungaamaa

Би ойрын үед энэ үгийг их хэрэглэж ярьдаг болоод байгаа. Яагаад ч юм бүү мэд. Миний ярьж байгаа бүх юманд таараад л байгаа юм даа. Юм болгохыг илэрхийлэх 2 үгтэй болсон хэрэг. Чадвартай, чадваргүй. Би бол чадвартай бол чадвартай царайтай байх, чадваргүй бол чадваргүй гэдгээрээ л байхыг дэмждэг. 

Ямар чадваргүй юм бэ?

Өнөөдөр манай ажил дээр Монгол улсын том дарга ирлээ. Манайхан өчигдрөөс хойш энд тэндээс есөн шидийн юм барьж гүйлээ. Миний сандал их дажгүй сандал байдаг юм тэрийг минь бас аваад явчихлаа. Бүүр гаднаас баахан үзүүлэх материал,макет юу юу ч авчраад байгаа юм бэ? бүү мэд. Тэр то...

10:09 - 2007-04-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

гагнасан гинжийг...

Бичсэн: хундага

жаахан байхад, хэдүүлээ цуглахаараа 2 тал болжийгаад, нэлээн хэдэн метр зай авч зогсжийгаад, манай талынхан хажуу хажуудах хүүхдийнхээ гарыг атгаад, “дайсны” талынхан бас тэгж бэлдэнгүүт нь

“гааагнасан гинжиийййййг таслагхтоооооон.....”

гэж хоолойн тэнхээ мэдэн хашгирдагсан. Тэгэхээр биднээс дутахгүй гэсэн шиг нөгөө талынхан бас гүрээнийхээ судсыг гүрдийлгэж байгаад

           “хэнээээээээээээээээр....”

гэдэгсэн.

тэгээд л нэгийг нь нэр цохож, цохуулсан пацаан жижигхэн гараа атган, уруулаа жимийж, хагас алхам хойшоо ухарч эрч авч байгаад л гүйгээд ирнэ дээ. гинжийг таслах гэж байгаа нь тэ...

16:02 - 2007-04-04 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Life is like that

Бичсэн: tungaamaa

Ойрд сонин бичих онгод алга болсон байнаа. Би ч урьдын адил сайбэр лайфдаа амьдарсаар... намайг энд амьдарч байх хооронд зөндөө юм болоод өнгөрөөд байгаан байна.Барбаяр гэдэг блог найз маань Япон явж амьдрахаар болсон байна./ Ажа ажа Амжилт/ Хакухо гэдэг сумочин найз маань Япон авгайтай болсон байна./Өөр ямар ч авгай авах юм билээ/Би өнөөдөр Япон явах чаансаа алдчихдаг юм байна. /За яах вэ боломж дандаа байдаг энээ тэрээ гэсэн үгээр өөрийгөө аргалчихлаа./ Legacy найз маань блогоо хаасан байна. /Яажийгаан бол, хүн уншмаар байхад чинь/ Надад сайн байдаг нэг залуу АНУ-гаас 7 сард ирнэ гэж байтал,...

19:20 - 2007-04-02 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

О.Дашбалбарын : Яах юм бэ

Бичсэн: xvv

I

Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм

Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм
Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм
Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм
Дэгдэхгүй юм бол туула...

02:22 - 2007-04-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Сонсцгоо

Бичсэн: xvv
Сонсоцгоо
Солиотой хүн ярьж байна
Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн
Сохор хүн ярьж байна

Ар араасаа галд шатсан
Арван зургаан захидал амилж байна
Гурван зуун жаран тав хоног
Гунигт дарагдсан зүрх шивнэж байна

Хайр гэдэг нэр шигээн гоё биш
Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш
Дурлал гэдэг чинь өөртөөн оноосон
Дуусашгүй гэгээн гуниг юм байна

Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо
Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бичдэг боллоо
Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож
Амраг бүсгүй минь бурхан шиг санагдаж

Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичхаад
Хашгирч ч чадахгүй хо...

23:50 - 2007-04-01 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Хаврын синдром, сэтгэл хөөрлийн хам шинж :D

Бичсэн: xvv
Өнөөдөр сайхан өдөр болоод үргэлжлээд одоо орондоо орж нэг шонхор хамартай дагина зүүдлээд өндөрлөх гээд байжийна. Урин дулаан цаг ирээд, цас хайлж хотын гудамж шавар шавхайгаар дүүрэнч яагаад ч юм нэг л эрч хүч ороод, сэтгэл санаа сэргээд л гоё байна. Учир утгагүй ингэж сэргээд ирдэг нь нэг л ноотой ;)
Өчигдөр орой 3 хүртэл суучаад өнөө өглөө болжмор шиг жиргээл 7 болоогүй байхад орноосоо суга үсрэн босоод, ажил төрлүүд ч сайхан амжиж, өдөр нэг гайхамшгийг харж... Тиймээ өнөөдөр тийм өдөр байсан болохоор тийм байх... ямартай ч бурхнаас надад заяасан нэгэн сайхан өдөр байлаа :D

Бас нөгөө худлаа...


23:46 - 2007-03-28 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Гэцүү ч юмаа даа...

Бичсэн: xvv
Амьдралаа гэж гэцүү ч юмаа даа, арзгар барзгар, төвгөр гүдгэр, сүүлийн үед банк манк нь дампууркээл, хадгаламж зээлийн хоршоонуудын хэрэг энэ тэр гээл..
Одоо сүүлийн хэдэн өдөр хүний наймаа энэ тэрийн талаар гараад л. Оройн мэдээгээр хүн аймар нэг буудал гараад тэрэнд нь янхнууд хонодын гэнээ, арай ч дээ, хонож өнжиж секс энэ тэр хийх нь битий хэл цухуймаарчгүй аймар юм байлээ. Гэхдээ тэгээл янхан манхан авдаг баагий нар ч ямар л олигтой юм байгаа аж.. За за гол сэдвээсээ хадуурцан явжийна. Харин тэр мэдээг уншсан хөтлөгч нь андуурсан уу, бэлдсэн сэтгүүлч нь шоудсан уу мэдкүй тэр бааранд 10-...

01:48 - 2007-03-28 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

MR

Бичсэн: хундага

  эртлэн босов, яаран гэрээсээ гарав...эмнэлэг явна гэхээс хөл хүндрээд араас нэг юм чангаагаад байх шиг болохын. маргааш маргааш гэсээр нэлээн удсан болохоор зоригоо шавхаж, хүч тэнхээгээ төвлөрүүлэн эрт босов, яаран гарав. өглөө эрт босох гэж нэг айхтар юм байхымаа. нар мандангуут нойр нь сэргэчихээд босч суугаад болжмор шувуу шиг жиргэж байдаг хүмүүсийн тэр сэргэг чанараас нь жаахан жааханыг хандиваар аваад (үнэ төлнө гэж ярихгүй шүү) өөртөө наачих юмсан. өглөө сэрэх гэж хамаг чадлаараа тэмцдэг нь миний буруу биш л дээ, энэ бол ердөө л цус багатай хүмүүсийн нийтлэг зовлон, зайлуул. яаж ч хи...

19:03 - 2007-03-27 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Өчүүхэн юм даа...

Бичсэн: xvv
Блогдох тухай блогдох нь Хүжий гийн блогоос...
гээд бичлэгийн сэтгэгдлүүдийг уншсан чинь жинхэн гэдэн хөдөлдөг байшд. Би ч уг нь нээх тэгж гэдэгнэж годгоноод байдаггүй угийн усан толгойтой, дүлий дүмбэ хог юмсан. Өчигдөр л бусдаас урам гуйхгүй энэ тэр гэсэн юм яриад л тэнэгтэж явсан хүн өнөөдөр яав нүдэндээ нулимс цийлэгнүүлцэн суужийшд. Үнэндээ тухтай блогоо бичихийн тулд, "ажил" "амьдрал" хоёроо заагтай байлгахын тулд өөрийгөө энэ сайтын админ биш гэж хүмүүст хэлдэг л дээ. Худлаа ярьдагт уучлана биз дээ. Хүү нь ч энэ сайтын вебмастер админ мөн нь мөн гэдгээ энэ дамшрамд дэлгий даа...
...

01:56 - 2007-03-24 - Сэтгэгдэл {20} - Сэтгэгдэл бичих

Зарим нэгэн програмын сурталчилгаа.

Бичсэн: xvv

FAQ1:

Dear Technical Support:

Last year I upgraded from Girlfriend 7.0 to Wife 1.0 and noticed that the new program began unexpected child processing that took up a lot of space and valuable resources. No mention of this phenomenon was included in the product brochure.

In addition, Wife 1.0 installs itself into all other programs and launches during system initialization, where it monitors all other system activity. Applications such as Poker Night 10.3, Drunken Boys Night 2.5 and Saturday Football 5.0 no longer run, crashing the system whenever selected.

I cannot seem to kee...

01:56 - 2007-03-23 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok