| 300-гийн блог |
Гоё кино байна.Russel Crowe тоглосон A Good year гэдэг кино юм байна. Сая санаандгүй үзэж эхлээд салж чадалгүй үзчив. Нэг л гоё санагдчилаа.. Толгой доторхоо ер нь өөрийгөө нэг ресет хийе гэж бодоод явсан энэ киног үзцэн чинь нэг л сайхан болчихлоо. Нөгөө олон охидуудыг зүрхэн дотроосоо гаргаж чадчжийгаан биш биз дээ. Одоо нээх шүлэг мүлэг энэ тэр гэж далийж, янз бүрийн хүмүүс бодож давхихгүй. Нэгэнт фэн нь болцым чинь хааяа нэг зургийг нь үзчээл гүйжийе хэхэ Энэ хүүхэн нь үнэхээр тасархаймаа : хихихи ... 02:05 - 2007-03-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТаалагдсан таалагдсан түүний гоё...
..яриа ;-) Сая ТВ-ээр МУ-н хүний гавъяат эмч зүрхний мэс засалч асан Бундан гуайн хүү Болдсайханы ярилцлагыг үзлээ. Үнэхээр их таалагдлаа. Нээх тийм эгэл, уянгын, даруухан, ихэмсэг ухаалаг тийм гоё хүн байлаа гэж.. Эмэгтэй байсан бол бас л эвгүйтэж мэдмээр гэсэн ;) Мэдээж гадна төрх нь бол байдаг л нэг бор нөхөр байна. Харин ярьж байгаа юм нь их таалагдлаа. Бас ч үгүй шүлэг бичдэг, шүлгийн ном хүртэл хэвлүүлж байсан гэнэ. Зарим нэг шүлгээсээ уншсан нь маш их таалагдлаа. Шүлэгнүүдийг нь олж уншмаар санагдав. Бас хэрвээ блог бичдэг бол хаягийг олж авахсан... :love: Залуучууд нийлж суугаад иймэрх...
22:35 - 2007-03-12 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихДуустал нь уншаарай.
За өмнө бичиж байсан... Жирэмсэн үед архиар зогсохгүй тамхи ямар их хортой байдаг вэ гэдэг талаар сая уншлаа. Эндээс хэд хэдэн Монгол хэл дээр үнэгүй номуудыг татаж аваад уншаарай!
Бас энд жирэмсэн үед тамхи архины хорын талаар тэр номноос хуулж тавилаа. Заавал уншаарай!
Тамхи Тамхичин эцгүүд өөрийгөө ч бас өрөөлийг ч, хэвлийдээ бойжиж байгаа үрээ хүртэл хордуулж байна шүү дээ. Харин эмгэгтэй хүүхэд төрвөл хөөрхий эхнэртээ бурууг үүрүүлнэ. Таны татаж буй янжуурт байх никотин агаарт тархаж эхнэрээр чинь дамжин хэвлийдэх хүүхэд чинь түүгээр амьсгалж байдаг. Тамхичин эхнэрүүд ч үүнийг ойлго... 01:31 - 2007-03-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУлаанбаатарт байгаа миний амрагт. Киноны хэсгээс.-Найзаа би чамд сэтгэлийн жолоо алдуурчээ. -Найзаа чи юу л яриад байна даа? Найзаа -Түшээд авна уу түлхээд хаяна уу өөрөө мэд дээ. Найзаа. -Найзаа чи ямар зарчимгүй юм яриад байгаам бэ найзаа. Би чинь найз залуутай хүн шүү дээ. найзаа. Хоёулаа гоё найзууд байяаа найзаа. -Чадахгүйээ найзаа. Чамайг дандаа санаад байхым байна шүү дээ найзаа. Дэргэд чинь байвал сэтгэлийн нүгэл үйлдээд хойд төрөлдөө эзгүй цөлд хонин гүрвэл болж төрөх байхаа гэж бодох юм. -Үгүй найзаа чи их хөгжилтэй хүн шүү найзаа. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж Ленин багш хэлсэн гэнэ лээ найзаа. -Муу найз нь их... 03:12 - 2007-03-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУйлсан болов уу? - байна уу? 21:06 - 2007-03-10 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичихblogspot.com-н дээр гардаг баннерыг хэрхэн арилгах вэ.
Энэ маш амархан юм байна.
Загвар засах хэсэг рүүгээ ороод style type='text/css'> гэснийг хайж олоод доор нь #b-navbar { height:0px; visibility:hidden; display:none; } гэсэн кодыг нэмж оруулаад гэснийг хайж олоод доор нь гэсэн кодыг нэмж оруулаад хадгалаад болоо. Жишээ нь энийг нээгээд хар даа. 00:41 - 2007-03-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБлог сонин гаргавал тээ.
Уг нь энд тэнд блогууд дээр хүмүүсийн бичсэн гоё гоё бичлэг, хүмүүст хүргэмээр зүйлс их байх юмаа. Боломжтой бол нийлж байгаад тийм нэг сонин ч юмуу мөнгө энэ тэрээ нийлүүлж байгаад нийлж нэгдээд гаргавал гэж бодох юм. Гэхдээ улс төрийн утга агуулагагүй залуучуудыг татах сонирхолтой хайрын түүхүүд, шүлэг, онигоо, комикс, шинэ хамтлаг, спортын мэдээ, эрдэм мэдлэг, урлаг, спортын амжилт гаргаж буй залуусынхаа ярилцлага зэргийг оруулаад түүнийхээ хажуугаар гоо сайхны болон эрүүл мэндийн зөвлөгөөнүүд, ухааруулах, ойлгуулах нийтлэлүүдийг оруулаад, зарим нэг хууль энэ тэрээс цувралаас танилцуулдаг ү...
20:15 - 2007-03-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗасцгааяЗасцгаая
Нэг л зүйлээ засцгаая. Энэ ганцхан надад ч биш бас нилээд олон Монголчуудад байдаг зан юм шиг... Шүүмжлэлийг шууд тэрнээс нь бултах, өөрөөсөө холдуулах, өөрийгөө өмөөрөх байдлаар хүлээж авах юм. Ер нь энэ юу хэлээд байна гэдгийг нь сонсоод намайг муулж загнаж байсан ч тэрнийг нь сонсож өөртөө тусгаж, тэр хэмжээгээр дараагийн хүнд хэлүүлэхгүйгээр засаад явах хэрэгтэй юм байна. ...19:47 - 2007-03-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМонгол улсыг хөгжүүлэхийн тулд Монголчууд яах хэрэгтэйм болоо...Мэдэхгүйгээ хүнд харуулахгүй гэж томролгүй, мэдэхгүй зүйлээ асуудаг, сурдаг мэддэг болох, хүн бүр л мундаг дээд боловсролтой болох гэж зүтгэлгүй хийж чадах зүйлээ хамгийн мундагаар хийхийн төлөө хичээх, бас хүнийг дээр доор гэж ялгаж янз бүрээр харьцдагаа болих. Манай Монголчууд нүүрэн дээрээ 2 нүүртэй хүнд дургүй гэж ярьцгаадаг ч үнэндээ бол бараг ихэнх маань 2-оос дээш нүүртэй байхымаа... Уг та хог ачигч байж болно, түүндээ гутрах хэрэггүй хамгийн мундаг сайн хог ачигч болохыг чармайх хэрэгтэй. Харин бусад хүмүүс хог ачигч ажлаа сайн хийж байвал тэр хүнийг хүндэлж, дэмжиж амьдарвал зүгээ... 19:43 - 2007-03-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНарнаас нар руу, сарнаас сар руу
Хэхэ Legacy girl-д баярлалаа. Сэтгэлээр унаж байснаа амиа хорлосон мэт алга боллоо хэд хоног. Нар нарны хооронд сар сарны завсар амьдрах гэж зүгээр үгээ хэлж үстэй толгой майжих юм даа. Нэг олон улсын хурал зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээн хэд хоног мачийлаа. Баахан дарга нартай ажлын хэсэг болсон болхоор над шиг шувуунаас өөр ажил хийж гүйх хүн байхгүй хэцүү эд байна. Тийшээ ийшээ худал үнэн хэлж гүйсээр байтал ядарч унах нь. Хамгийн инээдтэй нь хийгээд байх тусам тэр яасан энэ яасан гээд бүгд над руу асах шинжтэй. Ямар нэг юм бүтэлгүй болсон бол би буруутах байсан боловч азаар амжилт дү...
17:29 - 2007-03-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭМ үү? ХОР уу?...Бидний ирээдүйд заналхийлж буй нэгэн том мангас бол ЭМ, ТАРИА болжээ.
Юу нь мэдэгдэхгүй “тийм юманд их сайн...” гэгдэх Хятад эмнүүд, эсвэл сүлжээний янз бүрийн эм тариа, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнүүд. Эдгээр харахад бяцхан, “хамгийн сайн үр дүнтэй” мангасууд Монголыг залгиж ч мэдэх хэмжээнд хүрчээ. Одоо эмэгтэйчүүд маань сайхан туранхай харагдахын төлөө толгой дараалан Хятадын болоод бусад тураадаг эм, янз бүрийн бодис хольсон цай зэргийг уух болж. Дээр нь жирэмслэлтээс хамгаалах эмүүд, янз бүрийн сайн гэгдэх витаминуудыг уусаар л. Гэтэл үүнээс болоод маш олон төрлийн үр дагавар... 04:43 - 2007-03-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихболий л доо...За нэг юманд үзчих үү?... Нэг юм л авы л даа, пиво чинь шал хэрэггүй гэдэс дүүргээд байдымаа...
15, 16 настай хүүхдүүдээс эхлээд, тэр дундаа охидууд маань архи дарс “ихээр” уудаг болжээ. Эмнэлэгийн хэллэгээр нөхөн үржихүйн насны гэгдэх залуу охидууд маань бүүр ч мэргэжлийн архи уудаг хүмүүс болсон нь үнэхээр харамсмаар... Мартын 8 эмэгтэйчүүдийн баярын өдөр. Уг нь ТВ мэдээгээр урьд жилийнхтэй харьцуулахад архидалт бага байна гэж ярьж байгаа ч.. Гутарч гуниглаж нэг уугаад, баярлаж хөөрч нэг уугаад л.. Нэгнийгээ энэ архи сайн даадаг мундаг энэ тэр гээд цол хэргэм өгөхийн наагуур. Шоудаж ... 03:08 - 2007-03-09 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихБичлэг №10Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Мартын 8, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд. Сонссон хувилбаруудаа бичлээ, өшөө олон цол гуншин, нэр байдаг байх...олон улсын гэснээс хир олон улсад тэмдэглэдэг юм бол доо. Нэг хэсэг чинь тэмдэглэхээ болилоо, 6 сарын сарын 1-нд нэгтгэлээ энэ тэр гээд байсан сүүлдээ эмэгтэйчүүд эсэргүүцсым үү яасын буцаад л тэмдэглэдэг, амардаг болгоцон...нэг өдөр ч гэсэн амарч байвал аштай юу дөө, тэр тусмаа энэ жилийн баярууд дандаа хагас бүтэн сайнаар таарч шатаагаад...олигтой ч амарч чадахгүй, Оросууд шиг нөхөөд амардаг байх хэрэгтэй шд. За тэгээд өнөөдөр чинь ихэ... 10:03 - 2007-03-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЯпон Чингис3-р сарын 3-нд нээлтээ хийнэ гэж рекламдсан киног үзэх гэж хагас нь сайн өдрийнхөө бүтэн нойрыг хагаслан байж гүйж очив. японы уран бүтээлчдийн хийсэн Чингисийн тухай шинэ кино "Хөх чоно...эх газар, энгүй далайн хязгаар хүртэл". сүүлийнх нь дэд гарчиг ч юм уу мэдэхгүй ээ. үдээс өмнө 10.30-д эхлэв. японы 400-аад гэчихэв үү дээ, кино театрт зэрэг гарч эхэлж байгаа юм байна. би бас яаж дутахав, болж өгвөл хамгийн эхний гаралтыг үзсэн хүмүүсийн тоонд багтах санаатай, урд өдөр нь тасалбар авч, уг нь бол унтаж байдаг цагтаа босож, эртлэн гарч хурдлан ирэв, сүүдэр шийний газар. нууцхан догдлоод бай... 12:49 - 2007-03-04 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихБодол
Өнөөдөр их ганцаардаж байна. Нэг л голоос гохдоод байгаа юм шиг нэг л гомдолтой байна. Асгартал уйлаад, агсартлаа архидмаар .... Элэг хөштлөө инээлдмээр, хэн нэгнийг загнаж гомдоомоор .. сайхан өдөр байнаа гэж. Хааяа хааяа сэтгэл гутралд орох юм даа. Хэн нэгнээр гуйлгамаар, аргадуулмаар ч юм шиг. Хүн муулж бахаа ханатал чалчмаар, .... Миний сэтгэл санаа иймэрхүү байх үед тааралдсан найз нөхөд минь хөөрхий болдог шүү. Би ер нь хүнд муу талаа үзүүлэх дургүй хүн юм байгаан. Үүний шалтгаан нь миний екс- найз залуугаас болсон. Дээр үед нэг найз залуутай хамт амьдардаг байлаа. Найз залуу маань их п...
20:24 - 2007-03-02 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихБичлэг №6Хүн болгоё, бүтээе гэвэл ер нь болдоггүй зүйл гэж ховор байх, гэтэл болохгүй зүйл гэж бас байх...зарим хүмүүс үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй, нөгөө би бүхнийг чадна гэсэн зарчимд нь тохирохгүй болохоор зөрчилддөг юм шиг, миний хувьд бол ямар ч зүйлийг болгох талаас нь хичээх хэрэгтэй, тэгээд бүр болоогүй тохиолдолд сэтгэлээр унахгүй байх хэрэгтэй гэж боддог, гэхдээ амьдралд бүх зүйл боддогчлон болох нь ховор, хичнээн мэдэж бодож байсан ч шал өөр үйлдэл гаргах нь энүүхэнд. "Хувь тавилан гээч нь биднийг өөрийн мэдэлгүй сонголт хийхэд хүргэдэг далд ухамсар юм болов уу". Ер нь би хувь тавиланд итгэд... 09:16 - 2007-02-21 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихХүүхдийн хүмүүжлийн талаар?
Хүүхдийн хүмүүжилд багаас нь анхаарах хэрэгтэй! Биднийг бага байхад хар аяндаа уйлах аав ээж рүүгээ муухай харах юм бол шууд л зодуулдаг байж билээ хэхэхэ Ер нь 5 хүртэлх насны (зарим нэг хүүхдэд бол 7 хүртэл) хүүхдэд таван салаа боовоор ойлгуулж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Учир нь хүүхдийн сэтгэхүй энэ үед учирлаж хэлээд ойлгодоггүй тоть шиг л цээжлэх тал нь илүү, бас та нэг зүйл хэлтэл маш сайн ойлгосон царай гаргаад, эсвэл угаасаа ойлгодоггүй. Ийм тохиолдолд таван салаа боовны амт зөвхөн бөгсөн дээр нь алгадаж амсуулж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Хүүхдийг зодохгүй хүмүүжүүлэх нь зөв ...
15:15 - 2007-02-20 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичихбосдог уу? суудаг уубосдог уу? суудаг уу? босох нь зөв үү? суух нь зөв үү? гэх мэтээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд санал асуулга явуулж. түрүүхэн үзсэн тв нэвтрүүлгээр энэ тухай бараг 20-иод минут ярилцав. нэг их ингэх нь зөв, тэгэх нь буруу ч гэж зааж зааварчилж сүйд болсонгүй...бодит байдал ийм байна шүү, та нар минь яажээна? альхан талд нь явжээна? гэх мэтээр бодогдуулж, энэ тухай гэр бүлээрээ хамт сууж ярилцах марилцах ч юм уу...нэг тиймэрхүү өдөөх маягийн. 30-аад насны эрчүүдийн 40% нь босдоггүй гэсэн байхад 50-иад насныханы 80% орчим нь босдог гэнэ. эмэгтэйчүүдийн хувьд 20-иод настай залуухан бүсгү... 22:55 - 2007-02-19 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих2.142-р сарын 14, Гэгээн Валентины баяр гэж ...монголчуудын 2-р сард тэмдэглэдэг баярын жагсаалтад саяхан орж ирсэн хэрнээ яасан ч хурдан суурьшиж байх юм бэ дээ, яг л хөдөөнөөс хотод орж ирээд дуртай газраа хашаа хатгаж, гэрээ бариад, нүүрсээ түлээд амьдраад байгаа "орон нутгийн иргэд" шиг. Бодвол хайртай дуртай хосуудад хайр дурлалаа, хайр сэтгэлээ ховор юм шүү, хувиршгүй юм шүү, үнэнч юм шүү, үүрдийнх юм шүү гэх мэтээр харилцан баталж нотолж байх тусгай өдөр асар хэрэгтэй байсных юм болов уу даа. Энд ч бараг 14 хоногийн өмнөөс энд тэндгүй ягаан, улаан өнгө голдуу бундангаар дүүрсэн рек... 22:41 - 2007-02-14 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичихUmnuh deer nemeh ni
Энд ирснээс хойш хараад байхад өнөөдрийн дэлхийн хөгжсөн улсуудийн ард иргэдийн сэтгэхүй асар баригдмал болоод байгаа юмуу гэж бодох боллоо.
Хоёр мод бариад хадчих гэж хэлбэл хөдлөх хvн гарахгvй. Учир нь тэд тэр хоёр модийг яг ингэж бариад, дараа нь хадаасаа тэгж бариад, ингэж алхаараа цохивол хуруугаа цохихгүй гэж нэг бvрчлэн хэлж өгөхөөс нааш тэр хадаасийг хадаж чадахгуй. Асар энгийн үйлдлүүд дээр ч ийм байдал байнга ажиглагдана (Зарим нэг нь энийгээ чадваргvйдээ биш хариуцлагаас айсандаа ингэж байна гэх нь бий. Зарим нэг нь нээрээ тийм ч биз. Харин үлдсэн нь?). Шийдэх асуудал өглөө, чи... 14:34 - 2007-02-13 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |