300-гийн блог

сэтгэл шингэсэн хоол

Бичсэн: Обдоо

Зүүн аймгийн нэгэн Хилийн цэргийн....дугаар анги дээр шалгалтаар яваа хэсэг хүмүүсийн хамт очлоо. Тэндхийн ангийн цэргийн зочид буудалд лав л хоёр хоног байрлалаа.Цэргийн ангийнхан биднийг шөнө ирэхээс авахуулаад тосоод буудалдаа байлгаад л.....Буудалд бас нэг хилийн цэргийн хурандаа бид нартай нэг өрөөнд таарсан юм. таарсан ч гэж дээ бид нараас түрүүлээд ирчихсэн байрлаж байсан даг. Өөрөөндөө ирээд нүүр амаа угаагаад сахлаа гашраагаад  хоол болохыг хүлээн хэсэг суув. Тухайн ангийн захирагч бид нарыг бүүр хол байрлах хилийн цэргийн анги руугаа дагуулж явсан юм. гэтэл явах дөхтөл нөгөө биднээс ...

17:33 - 2007-09-04 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Эмэгтэйчүүд

Бичсэн: Обдоо
Саяхан хөдөө яваад ирлээ. Тэнд төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудын дийлэнхи нь эмэгтэйчүүд байгаа нь их сонирхол татсан юм. "Орон нутагт нийгмийн амьдарлын идэвхи эмэгтэй хүмүүст илүү байдаг юм байна. Зүгээр л 7 хоногийн турш 3 аймгийн эрүүлжүүлэхээр яваад ороход Хэнтийд 13, Дорнодод 43, Сүхбаатарт 9 эрэгтэй наад эржүүлэгдсэн, дийлэнхи эрэгтэйчүүд нь ажилгүй, дэмий сэлгүүцсэн харагдсан . Байдал ийм байхад нийгэмд эмэгтэйчүүд маань ар гэр болон бусад зүгээс ирэх дарамт шахалт хүчирхийллийн доор ингэж албан тушаал хашиж яваа нь бахархууштэй санагдсан юм.           ...

17:29 - 2007-09-04 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Нүдний шил vs Хөх (мээм)

Бичсэн: tungaamaa
Нэг мэдсэн блог.мн-д ганцаараа коментолцон суужийшд. Ингэдгийн би нэг санал асуулга явуулах гэж байгаа юм. Хөөрхөн.мн-ий зүгээс надаа нэг ийм шаардлага ирсийн. Гадаадын эрдэмтэд том хөхтэй хүүхнүүд ухаалаг байдаг гэсэн дүгнэлт хийжээ. гэсэн 1 мэдээ байна.Энд 1200 хүн судалгаанд хамрагджээ.   Аа харин нөгөө нэг мэдээ нь нүдний шил зүүдэг хүмүүс ухаалаг байдаг гэсэн судлагааг 1500 хүний айкү-г тогтоогоод гаргасан байна. Эхний судалгаа үнэн бол би өөр дээрээ судлахад би тэнэг болж таарч байгаа юм. Ухаалаг хөх байхгүй учраас. Гэтэл 2 дохыг үзвэл би ухаалаг болж байгаа юмаа. Хэт нүдний шил зүүдэг б...

17:24 - 2007-09-04 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Хүсвэл...

Бичсэн: shine
 

       Улс орны  хөгжлийн тулгуур нь иргэд байдаг. Тэр дундаа залуучууд бид улс орныхоо хөгжлийг тодорхойлогч, хамтран бүтээн босгогчид байх учиртай .Харин өнөөдөр залуучууд бидний зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэл маань  эх орон, орон нутгаа  хөгжүүлье гэж цохилж байгаа болов уу. Манай аймгийн залуучуудын хэдэн хувь нь ийм зүрх сэтгэлээр тэмүүлж яваа бол. Яагаад амьдрах орчин, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, өөрийнхөө болон үеийн залуусынхаа нийгэмшлийн төлөө ямар нэгэн дорвитой ажил хийхгүй байна вэ? Бид  Өвөрхангайд төрж, өсөн , ажиллаж, амьдарч байна. Хаа холын Увсын залуучууд ирээ...

15:44 - 2007-09-03 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

үүлнээс бичсэн дурсамж*

Бичсэн: g84

намар нас хоёр минь

жихүүн өдөр....

шаргалтах нарны туяа уулсын оройг нил-ягаан болгож, чухамхүү өндрөөс өндөр оргилууд л тийнхүү өнгөө солиход, цэнхэртэх уулсын сүүдэр ба алсын бараа бие биедээ уусан замхрах шиг санагдана....

хорвоогийн наран жаргаж, энэ л дэлхийд нэгэн өдөр дуусаж буй нь энээ. алгуурхан босож, орхимж нөмрөг төдийхнөөр бие ээ хулдан, чулуун шалан дээр дэвссэн олбогон дээр хөдөлгөөнгүй завилан суух лам хуврагуудын дундуур алхаж, байнга шахуу дэлгээтэй байдаг хаалгаар гарлаа. /чулуун хана, хаалга, довжоо.../ төвд уулсын бэл, хицэд барьсан сүм хийдийн үүдээр дөнгөж гарах үесэд ...

17:23 - 2007-09-01 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Өндөр өсгийтийн үнэтэй бөөр

Бичсэн: Angaahai
Ёооё бөөр бөөр бөөр. Аймаар өвдөж байна. Ташаанаас аварга том 2 төмөр цоож зүүлттэй байгаа юм шиг л явах боллоо. Тэр нь бүр ган төмөр шүү. Өдөр ирэх тусам хүндрээд, унжаад байхаар унаад өгдөг болоосой гэдэг шиг л юм болж байна. Хайран бөөр минь хар залуугаараа мараалын элэгдэлд орчих ч гэж дээ. Ингээд хорь гаруйхан насандаа хоёр бөөрөө хос өндөр өсгийтөөр арилжчихваа би. Одоо яаая гэх вэ авсан өгсөндөө өлзийтэй гэснээс энэ үгийг сүүлийн үед дагуулуудаасаа /хулгайчдаас/ болоод ихээр хэрэглэх болоод байгаа. Эд хөрөнгө, мөнгө төгрөг, зүрх сэтгэл гээд өөрт байгаа бүх л зүйлээ дараалан дараалан даг...

12:50 - 2007-09-01 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Магадгүй би.....

Бичсэн: Angaahai
Магадгүй би дурлачихжээ. Юм бүхэн нэг л сонин. Сэтгэл амархан гэгэлзэж, уйлмаар, инээмээр, эсвэл бүр тээр дээшээ тэнгэр өөд нисч одмоор. Алхаа түргэсээд, амьсгаа давчдаад цээж нэг л сонин хөндүүр оргиод, харсан үзсэн барьсан болгон минь надаас алсад он жилүүдтэй хамт урсан өнгөрсөн дурсамжийг яг л тэр хэвээр нь санагдуулна. Магадгүй би дурлачихжээ. Дахиад л дурлачихаж. Дурлалаас би хаашаа ч зугтаж чадахгүй юм даа. Зугтах аргагүй юм. Намайг яг л тэнэг хүн шиг болгочих юм энэ дурлал. Бурхан минь...... Би зүгээр л......... чихаж....

19:00 - 2007-08-31 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Huduuni amidral

Бичсэн: shine

Blogtoi bolsondoo happy baina.Huduu oron nutagt amidardag bolood tervv hvmvvsiin amidral, niigem uls turiin baidal, oron nutagt ajillaj amidarch baigaa zaluuchuudiin hugjliin asuudal  geed minii sanaa zovdoggvi yum gej alga shiw dee. Nuguu l turiin tuluu ogotno booj vhne gedgiin vlger baih l daa. Ajliin shaardlagaar ailuudaar orj yavhad manai zaluuchuudiin setgel mash gutrangi,  yamar ch uurtuu itgeh itgelgvi bolchihson baihiim. Ter saihan zaluuchuudiig yaj uurtuu itgeltei vg duugarch chaddag bolgoh vee.Ug ni bolch sanaa negddeg olon hvn baival niileed ajil hiimeer baihiim. Daanch odoogoor bvh...

16:22 - 2007-08-31 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

9 дүгээр сарын 1-ээ гэж

Бичсэн: misty

Ойртоод л, ойртоод л. Сая агаагийн блогийг уншсан чинь шууд дурсамж сэдрээгээд л, дотор сонин болгоод л, нулимас цийлэгнээд л эхэлдэг гэжийш дээ.

Би гэдэг хүн 7-тойдоо сургуульд оржийсийн. Тухайн үед чинь хүүхэд болгон 8 хүрсэн байх ёстой гээд л арын хаалгаар мөргөөд орсын. Манай багш лааг сайн байсан ш дээ надаа. :) Тэгээд нэг ногоон ноосондуу цамц, цагаан юпкатай хослол өмсөөд л 9 дүгээр сарын 1-нд явсын. Сургууль дээрээ очсон чинь нээлтийн ажиллагаа этэр гээд 10 дугаар ангиас нэг 1 дүгээр ангиас нэг хүүхэд хамт хонх дуугаргана гээ л. 10-ынх нь хүүхэд бэлэн шинэков 1-ийнхнээсээ нэгийг нь ол...

22:08 - 2007-08-30 - Сэтгэгдэл {21} - Сэтгэгдэл бичих

Би хэзэээ ч дахиж худлаа ярьж байхгүй

Бичсэн: tungaamaa

За байзаа хамгийн сүүлд худлаа хэлснийхээ горыг яг 22 хоног амсаж байна. 7 дахь хоног дээрээс нь би дахиж хэзээ ч худлаа ярьж байхгүй гэж амалсан юм өөртөө. Гэтэл 8 дахь хоног дээр нь за яадийн гэж бодоол дахиал худлаа ярьчдаг юм. Гэхдээ худлаа ярьснаа үнэн болгох гэж хичээгээд биелхэд 2 хоног дутуу байна. Энэ 2 хоног хүртэл би өдөр болгон өөрийгөө саатуулах гэж тэнэгтэж өгч байгаа.

Нээрээ ямар хэцүү байнаааа. Энэ ам нээрээ хэрэггүй газар худлаа үнэн бурж явдгаа болимоор юм. Ичмээр юмаа. Хэрвээ 2 хоногийн дараа биелэхгүй юм бол би бууж өгнө. Өгнөө өгнө өгнө яадийын.

...

17:20 - 2007-08-27 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

зүүн этгээдэд зорчсон тэмдэглэл ба зүгээр байсан иргэн Б-г хорвоотой танилцуулан, итгэл олгосон тухай

Бичсэн: хундага
зиаа... тэхээр би ...

16:04 - 2007-08-27 - Сэтгэгдэл {34} - Сэтгэгдэл бичих

Цара цара-ра-ра

Бичсэн: tungaamaa
 

Тэнгэрт хос гэрэлтэх одод бий

Тодоос тод цагаан өнгийн нэг л од нь чиний минь

Холоос чамайг хайрлах гэж харвасан

Хоёрхон алтан шаргал одны нэг нь минийх

 Шөнийн саран чиний минь царай шиг туяатай

Ширхэг ширхэгээр хаялах цасан цав цагаахан

Тэр цасан дундаас мний хайр гэрэлтэнэ

Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнө

 Тэнгист эрхлэн тоглох 2 загас минь

Алтанхан титэм зүүсэн хөөрхөн нэг нт чи

Тэвэртээ сувдан сондор зүүсэн хонгорхон

Эгэлхэн мөнгөн сортой нөгөө хос нь би чинь

 

Цара цара-ра-ра*******

...

13:43 - 2007-08-27 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Дагуулууд авцөөөөөөөөөөн

Бичсэн: Angaahai

Гайтай юмааааа. Энэ хулгайч нарт сайн муугийн ангилал гэж байдгуумуу хаашаа ийн. Эд юмсаа сайжруулсан ч муужруулсан ч авчхын. Өлөн нүдэлчээл намайг л дагаад явжаахийн. Би Ангаахай гэдэг гариг тэгээд намайг тойроод хулгайчид -1, 2, 3, 10, 50, 100 .... гэх тодотголтой өчнөөн олон гариг эргэлджийдиймуу хаашаа ийн. Тийм л болж таараад байна. Намайг нэг шинэ юмтай болохыг л ерөөсөө андкуумаа тэд. Яджаахад би өөрөө салан задгай хүнийг ч хэлэх үү. Ёстой кэцүү ийн. Шалдан нүцгэн, гялтайж бүртийх эд зүйлгүй навсайгаад халтайгаад өөрөө хулгайч царайлаад явжийвал өөрийн юмаа алдкуу байхымуу хаашаа ийн. З...

11:29 - 2007-08-27 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Дүнхүүрэл

Бичсэн: Angaahai

Хүнд итгэхээ байчихжээ би. Нэг их олон удаа хүнд хууртаж, мэхлүүлээд голдоо ортол гомдож, тархиа шааж, өвдгөө тэвэрч сууж үзээгүй ч үзэж туулсан, харж мэдэрсэн бүхэн минь намайг нэг л хэрсүү болгочихож. Мэдээж бас тэр нэгэн хүнээс болоод би бусдыг хайрлаж чадах эсэхтээ эргэлздэг болж. Өөрөө өөрийнхөө хэсэг зуурын зугаа цэнгэлийг хөөж, заримдаа намайг шаналгаад байдаг энэ их ганцаардлыг үлдэн хөөхийн тулд би наашаа гэсэн бүхэнд найр тавиад байж болох ч өөрөө өөрийнхөө бодлогогүй хийсэн ганцхан алхмаас болоод хүний үрийн зүрх сэтгэлд насан туршид нь арилахааргүй хар толбо үлдээж болзошгүй тул би...

13:22 - 2007-08-24 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

тас харанхуй *

Бичсэн: g84

чулуун ханыг дагасан шатаар хоёр ...... бүдчин бууна. тэр хоёрын хөлөөр шороо чулууны үйрмэг сохор харанхуйд шажигнан урсаж тэрхүү гүн харанхуйн аниргүй чимээг цочоон сэрээж, уруудаж буй шат нэлээдгүй гүнд хүрч төгсөхийг, харанхуйд цуурайтах чимээ гэрчилнэ. тэд айж эмээсэн байх ба ......гэдэг мэдрэхүй нь хэдий хэмжээгээр сул ажиллаж байна төдий хэмжээгээр айдсыг мэдэрдэг гэлтэй. зөвхөн сэтгэл дотроо, өөрийгөө айлгаж болох бүхнийг зураглан, түүнээсээ дээд зэргээр айна. тэр хоёрын айдас түгшүүрийн хамгийн том илрэл бол шатаар уруудаж эхэлснээс хойш бараг хоорондоо нэг ч үг солилцсонгүй алхах ба ...

14:14 - 2007-08-23 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл-1

Бичсэн: Angaahai

Өглөө ажилдаа явахдаа микро автобусанд чихэлдээд л суулаа. Гэтэл нэг эмэгтэй 2 ойтой болов уу гэмээр хүүтэйгээ орж ирээд яг өөдөөс хараад суулаа. Би ч яах вэ хүүхэд харахаараа л янз бүр болчих гээд байдаг нөгөө зангаараа хүүрүү нь хараал хэлээ гаргалаа. Тэр харин бусад ойролцоо насны хүүхдүүдийг бодвол нүүрэмгий юм. Магадгүй хашаанд төрж, өсч буй бололтой дөрвөлжин хананы дунд телевизээр гарах хүүхэлдэйн киноны гол баатрууд болон хааяа нэг гэрт нь зочилж ирдэг ээж аавын найзуудыг эс тооцвол эцэг эхээсээ өөр хэн нэгнийг олж хараагүй жаалуудыг бодвол хашааныхаа банхарт гараа хазуулна ч гэж айлгү...

13:34 - 2007-08-23 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: Friska

Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихжээ!
Нүүр чинь хов хоосон

Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихжээ!

Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар...гар л үзэгдэнэм

Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс...
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ
Чи минь

Л.Өлзийтөгс...

16:49 - 2007-08-22 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???

Бичсэн: Angaahai

Хэдэн сарын өмнө нэг танилын маань эгч намайг зөв энергитэй охин байна гэж хэлсийн. Би тэгээд энэ магтаал мөн эсэх мөн бол надад таарсан магтаал мөн үү биш үү гэж бодсон байхгүй юу. Тэгээд бодоод үзэхээр би л лав энэ магтаалд тохирох хүн биш дэгээ. Яаруу сандруу, ээжийн хэлдэгээр салбачуу, бас тэрүүхэн тэндээ хэгжүүн, муухай ааштай, зөрүүд, залхуу гээд л бүх л муу муухай зан ааш төвлөрсөн төв цэг. Зөв байтугай буруу энерги ч ялгаркуу. Ер нь энерги ялгаруулж чаддымүү гүүмүү бүү мэд. Гүү ээ тэгээд ч ер нь зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол? Хамт байхаар хажуудах хүнрүүгээ гэрэл цацруу...

13:23 - 2007-08-22 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Ажиглаж мэдэв

Бичсэн: misty

Ойрдоо гудамжаар явж байхдаа хэд хэдэн юм мэдлээ. Над шиг хэнэггүй бас анзааргагүй хүн ажигласныг бодоход бусад нь ч мэддэг зүйл л байгаа дөө. Хэ хэ.

Юу вээ гэсэн чинь байна ш дээ. Хараагүй, сонсоогүй байх нь ашигтай бололтойдогоо гэж. Лааг яарчихсан алхаж байгаа байхгүй юу. Бас лааг тайван зугаалж байгаа байхгүй юу. Хээв нэг тэнэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хажуугаар өнгөрдөг хүмүүс байна ш дээ. Лааг аймар дээрээс доошоо доороос дээшээ хэд хэд хараад хэлэх үгээ хэлчих юмаа. Бас эргээд нэг харчих юм. Эргүүлээд муухай харъя гэснээ айлгачих байх гэж бодоод томоотой гэгч нь алхдаг байхгүй юу...

11:28 - 2007-08-22 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Зургийн үзэсгэлэн-3 |ДУС-ийн 82 оны төгсөгчид|

Бичсэн: misty

Өнгөрсөн долоо хоногт хэдэн удаа очиж үзсэн Дурслэн урлагийн сургуулийн 82 оны төгсөгчдийн сүүлийн бүтээлийн зургийг үзэсгэлэн үнээр талагдав. Алтантуяа, Саранцацралт, Эрдэнэцогт гээд л мундаг зураачид байнаа.

Эрдэнцогт зураачийн гэрт нь очиж байхад өөрийнхөө охидуудыг лааг хөөрхөн зурчихсан бас гэрийнх нь ханаар дүүрэн лааг гоё жижиг жижиг цагаан хүрээтэй эгдүүтэй зурагнууд байсан. Авчихмаар л байсан. Дараа гуйж байгаад авнаа. :)

Үзэсгэлэнгээс надаа таалагдсан хэдэн зургийг тавив. Амжвал та ч гэсэн очоод үзээрэй. Дан ганц зураг ч биш өөр бас баримал, хөрөг зураг, харандаан гээд зөндөө...

14:55 - 2007-08-21 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok