300-гийн блог

Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!

Бичсэн: Angaahai

Цагаа олоогүй бодрол эргэцүүллүүд толгой тархиар дүүрээл байдаг мөртлөө яг бичье гэхээр л бодол эвлэж өгөхгүй юм. Өнөөдөр лаг цасан цагаан болоол цагаан өмд хамд өмсөөд ирсэн чинь салгалаад уух гэж аягаласан кофегоороо будчихлаа. Ямар тээл нээх бор бор толботой цагаан өмд өмсчөөд гунхалзаад байлтай нь биш амьтан хүн муу хэлнэ гэж бодоод тайлаад угаацан. Одоо хамт ажилладаг охины шүүгээнд байсан өмдийг нь гаргуулж өмсчөөл суужийна. Ойрд амьдрал минь адал явдлаар дүүрэн л өнгөрч байна. Нээрээ нохой маань 3 хоногийн өмнө өнгөрчихсөн. 1993 онд намайг сургуульд ордог жил Польш улсаас төрөөд хэдхэн ...

14:52 - 2007-08-21 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

бидний сэтгэл голын ус*

Бичсэн: g84
-чи Тэнгээ биш ээ, би огтхон ч тэгж бодохгүй байна, одоо бол. чи ч бас би ч азгүй хүмүүс лав биш. магадгүй, урьд цагийн бөхсөн хайр дурлалаас оч хаяж, дөл гарч, гал болон дахин бадамлахыг хүлээдэгтээ л хэрээс хэтэрсэн найдварт тохирох хариу ирэхгүй болохоор ийм зүйл мэдэрдэг биз дээ. хүн болж төрснийх, баясгалантай, шаналалтай гээд л мэдэрч болох бүхнийг мэдэрч байвал энэ хорвоод унаж ирсэн хүлгээ солихдоо харамсахгүй байх гэж өөрийгөө тайвшруулдаг юм, би. /гэж хэн нэгэн хэлэв, тийм ээ үнэн юм.../

&амп;qуот;нэг голын усанд хоёр ордоггүй&амп;qуот; гэдэг юм. модны сүүдэрт хэвтээд энэ шумуул, ялаа...

14:41 - 2007-08-21 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Та хүмүүстэй хэр харилцдаг вэ?

Бичсэн: misty

“Бусдаас хэр дээгүүр байх чинь огтхон ч хамаагүй. Хамгийн чухал нь та өчигдөр байснаасаа хэр дээшилсэн бэ? гэдэг чинь!”

Хорвоо ертөнц дээр тохиолдлын юм гэж байдаггүй. Бүх юманд учир шалтгаан гэж бий! Та хүмүүстэй сайн харилцаатай байдаг уу? Тэднийг ойлгож бас таныг ойлгоход нь тусалдаг уу? Эсвэл зөвхөн өөрийнхөө бодол санаагаа чухалчлан өөрийгөө тойруулан хана босгочихдог уу? Энэ талаар өөрийгөө сайн танихыг хүсч байгаа бол энэ тестийг хийгээд үзээрэй!

1. Найз нөхөд гэр бүлийнхээ хүрээнд яриасаг нэгэн үү?
А. Өөрийн бодол санаандаа итгэлтэй байдаг учир үүнийгээ боломж гарвал бусдад хүргэ...

11:54 - 2007-08-21 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Зөв зохистой хооллолт

Бичсэн: Tsoomii

Хүн өдөр тутам зарцуулсан энергээ хоолны илчлэгээр нөхөж байхаар байгалиас заяагдсан амьтан.  Өдөр тутам хэрэглэх хоолны энерги нь зөвхөн илчлэг сайтай байгаад зогсохгүй найрлага нь зөв зохистой байх ёстой.

Зөв зохистой хоол хүнс нь эрүүл ахуйн хувьд доор дурьдсан шаардлага хангасан байх хэрэгтэй.  Үүнд:

1.        Хоногт хэрэглэх хоол хүнс нь тухайн өдөр зарцуулсан хоол хүнсийг  бүрэн нөхөхүйц хэмжээний илчлэгтэй байх хэрэгтэй.

2.        Ихэнх судлаачдын үзэж байгаагаар насанд хүрсэн хүмүүс хоолоор дамжуулан хоногт дунджаар 80-100 грамм уураг, 90-100 грамм өөх тос, 400-500 грамм нүүрс ус авч бай...

18:44 - 2007-08-20 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

бодол минь

Бичсэн: g84

     бодол минь буцлаж буй боз шиг үнэртэнэ, бодол минь эссэн айраг шиг шуугина. бодол минь савныхаа хэмжээнээс халин сагаж урсана. "би саалийн хувинг томдоо л 10 литерийнх байхыг үзсэн" сүү сааль их байлаа гээд хүхүүр бариад сааж байсныг хараагүй гэж найз маань надад хэлэв. би бодохдоо бодол минь тархны тушаалаар ажиллах хурууны даралт бүрээр үсэг эвлүүлж үг болгоод, үг эвлүүлж өгүүлбэр болгохын нэр юм шиг. гадагшлах ганц араг нь энэ юм шиг санана. ширээн дээрээ үлдсэн Адольф Гитлер-ийн төлөвлөгөө шиг л бодол минь тархиндаа үлдвэл болохгүй юм шиг. дотор минь нэг юм үхчихэж байгаа юм шиг санаг...

21:00 - 2007-08-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

биегүй би*

Бичсэн: g84

 Ойн цоорхойд шаргал наран ээж, зуны бүгчим халуун бүхнийг нозооруулан, байгаль дэлхий залхуутай-яа оршино. Хааяахан нэг сэвэлзэх салхины аясаар моддын орой найгаж, шуугин дуу гаргах ажээ. Энэ нь яг л их устай гол мөрөн мэтээр сонсголонтой дуулдах юм. Багшран ургасан их өвсөн дунд нэгэн хагархай шил хэвтэх бөгөөд түүнийг хэн хэдийд ууж султгасан, за мөн юуных болох нь үл мэдэгдэнэ. Тэрхүү хагархай шил нь ямар нэгэн лонхны ёроол хэсэг бөгөөд мөнөөх бүхнийг амьсгалах аргагүй бүгчим халуу шатаж буй нар түүнийг хайлуулах шахам цонож, төмөр байсан бол улайссан байхаар халаажээ. Нарны цацраг хагарха...

20:57 - 2007-08-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*

Бичсэн: g84
Dennis Rodman гэгч эр, чимээгүйхэн байсан шөнө дундын үед, америк иргэншлийн нам гүмхэн шөнө дундыг цочоосон буун дуу гаргасан юм. Энэ хэрэг хэдийд болсныг би сайн санахгүй байгаа ч их олон жилийн өмнөх хэрэг юм. Тэр даруйд цагдаа нар түүн дээр хүрч очин саатуулсан ба түүнээс хойш түүний биеийн арьс эрээн цоохор болж, мөн зан авир нь ихээхэн өөрчлөгдсөн юм.

 

Тэрээр цагдаа нарын мэдүүлэгт, би өөрийгөө буудан хороосон гэж хэлсэн байдаг.

Safety буюу Монголоор ойлговол аюулгүй ажиллагаа эрхэм болгож би өдөр бүр хүмүүст бүсээ зүү гэж сануулдаг. Энэ таны насыг уртасгана. Хэн нэгэн alcohol хэрэ...

13:12 - 2007-08-16 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Hohino hohino

Бичсэн: Angaahai

2007.07.30, Monday

Tarhi zadrahnee. Aimaar uvduj bna. Uchigdur hereggui l shar airag uudag baij. Heterhii ihduulchihjee. Udaan hugatsaanii tursh sogtuuruulah undaanii turul zuilees hol baij baigaad genet suurin deeree 1,5 litr shar airag uusnaas bolood biye organizm huchtei tsochrold orson bololtoi. Avarga tom bahiar tolgoig mini 2 talaas ni havchaad bgaa yum shig uvduj bna. Ene muuhai hort zurshluudiig bur musun haynaa. Ger oron gej novshirson l yum bna. Shalaar neg huglursun huvtsas hunar, end ch neg uruusun tufli, tend ch neg dotuur huvtsas ...... Bi gedeg hun ornoosoo ch undiihgui ulsvu...

16:38 - 2007-08-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Muu yor 666

Бичсэн: Angaahai

2007.07.03, Tuesday 14:40 PM

Bi yur ni hutgaluulj uheh bhaa. Yagaad ch yum hund hutgaluulj bna gej zuudlene esvel zugeer yavj bhdaa hutgaluulj bgaa dur zurag nudend haragdaad baih yum. 2 jiliin umnuus l iim hachin dur zurag nudend haragdaad baidag bolchihloo. Hen ni medegdehgui hen negen hajuugaar mini zuruhud zuvhun gar ni gyals hiigeed hutga ni gyalalzaad l unguruh yum. Ter ul tanih huniig hajuugaar zuruhud hevlii ruu huchtei tsohih medremj turnu. Gehdee uvdult medregdehgui. Gedes hodood ter chigeeree haluu shataad garaaraa hevliigee temtrehed chas ulaan tsus tsav tsagaan tsamtsiig nevchij,...

16:38 - 2007-08-15 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Uhel, Amidral....

Бичсэн: Angaahai

2007.06.18, Monday, 21:45 PM

Selenge aimgiin Mandal sumiin nutag devsgert orshih Haluun rashaanii orchimd garsan oit heeriin tuimriig untraah uureg guitsetgeheer yavsan Ontsgoi Baidliin Yurunhii Gazriin gal untraah ….. dugaar angiin shuherchid bolon niseh bagiinhanii suuj yavsan 22 hunii bureldehuuntei MI8 nisdeg tereg 2007 onii 06 dugaar sariin 14-nii udur Selenge aimgiin Mandal sumiin Artsat uuland osoldoj, 14 hunii altan ami ersdej, 8 hun hund gemtsen aimshigt osol garlaa.

Urgusun tangaragtaa unench baij, eh orniihoo tuluu haluun amia aldsan baatarlag huvguudee eh oron, ard tumen chini u...

16:32 - 2007-08-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хагархай тольны дууль Парени

Бичсэн: g84
Feb 22, 2007 10:13 AM
Салхины уринд жинддэг царцуу цэцэг
Сайхны өмнө сөхөрдөг гандуу заяа
Сар жилүүдийн уртад сорвижоогүй зүрхний шарх
Сархдын охь бялхсан болон жүнз шиг сэтгэл

Хайран залуу насаа эргээд нэг дурсахад
Хагархай толины хэсгүүдийг эвлүүлж суух шиг санагдана...

To be continued...

15:31 - 2007-08-14 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

let it real...парени

Бичсэн: g84

Өмнөтгөл:
Гараараа бичээгүй найргийг нүдээрээ уншихыг хориглоно!


Очиж үзээгүй харийн шашны сүмийн гадаа
Учирч байгаагүй бүсгүйтэй өнгөрүүлсэн таван хормыг мэдрэхүй...



Найраг ингэж өрнөдөг...

Сул асгарсан цагаан манан хөшгийг
Сэмэрч тунарсан саарал будан сүлээд л...
Сэтгэлийн зүгээс үүр тэмдэгрэх ийм л өглөөд
Чи бидэн хоёр хоёул дуртай болоод л
Сүмийн гадаах хуучин чулуун зам дээр
Чив чимээгүй биесээ ширтэлцэхээр санаандгүй учирч дээ

Улиг болсон нам гүмийн чимээг
Уянгат далсаймийн* хөнгөн анир түрээд л...
Уйтгарийн чанадаас хусэл хуглух энэ л
аялгуунд
тэр би...

15:30 - 2007-08-14 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Haiku like aphorisms by Bayanaa

Бичсэн: g84
Гүнж бол жүнз

Амидрал бол амид арал

Шумуул бол жигүүртэн "Мосqуйто хас вингс"

Биелээгүй жаргалаас биелэсэн зовлон дээр

Зовлон бол жаргалд суралцах уйл явц мөн

Жинхэнэ хайр дурлал гэдэг нь 2=2

Ганцаараа бол ганц араа


To be contuined...

15:22 - 2007-08-14 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Нөхөрлөлийн эхлэл

Бичсэн: Angaahai

Зиак... Ингээд өнөөдрөөс эхлээд шинэ андтай нөхөрлөх нөхөрлөлийн анхны алхамаа тавьж байна. Үргэлж өөрийн гэсэн хувийн архивтай болох юмсан гэж боддог байлаа. Гэхдээ энэ БЛОГ гээч нөхрийг мэддэггүй байхдаа шүү дээ. Над шиг шөнө дөлөөр ч хамаагүй юм нь хөдлөхөөрөө гарт ойр байгаа тааралдсан үзэг цаасаа нийлүүлээд суучихдаг хүнд хамгийн их хэрэгтэй зүйл юмаа. Өмнө нь өөрийнхөө өмч дотор энд тэндгүй New Folder нээчихээд болсон болоогүй хов жив, бүтсэн бүтээгүй хайр дурлал, өчигдрийн хэрүүл өнөөдрийн адал явдлаас авахуулаад Баяраагийн төрсөн өдөр Болороогийн төрүүлсэн өдрийг хүртэл энд тэндгүй бич...

15:20 - 2007-08-14 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Dectaphone-tnuud...Парени

Бичсэн: g84
Эдийн засагч, энгинээр, хуулич, хулгайч... Тэнэглэлийнхээ цар хурээгээр надтай туйлт биш као-валентийн* холбоогоор холбогдсон нэг анд маань &" Хүн бүр өөрийн мэргэжлийн гэсэн тодотголтой богинохоон хэрчмээр таван мэдэрхуйгээ зогсоо зайгүй, хайр найргүй тасалан огтчиж байдаг нь харамсалтай...&" гэж хэлж билээ.үнэндээ өмнөх өгөөлбэрт бичигдсэн као-валентийн холбоо гэдгийг ч бас би мэргжлийнхээ ууднээс л тайлбарлаж чадах юм байна. С гэсэн царай муутай элэмэнтийн ганцаардсан атомууд энэ холбоогоор холбогдохоороо нүдэндээ шуналийн соривтой, нүүрэндээ шанелийн энгэсэгтэй нүцгэн сэтгэлтэй авгайчуудий...

15:12 - 2007-08-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Галзуугийн эмнэлэг бичсэн Парени

Бичсэн: g84

Уг нь би яг одоо их дэлгүүрт явж байх ёстой... Утга авцалдаагүй бичлэгийн өнгө аяс бүхий биеэ тоосон нэгэн залуухан зохиолчийн ээлжит романийг худалдаж авахаар, бас найз охиндоо мартийн наймнаар далимдуулан урьд нь авч өгөхсөн гэж хүсдэг байсан зөвхөн миний л төсөөлөлд байдаг цагаан торгон сарпанчикийг авч өгөхөөр. Даанч яг тийм сарпанчик олдохгүй байх л даа, нэг бол туунээс хавгүй дээр хийцтэй, эсвэл цагаан биш огт ондоо ногоон өнгөтэй...


Юутай ч би яг одоо энд, ямар ч хамаагүй, хүний сонирхол татахаар зүйл бичих хүслийнхээ өмнө ялтай мэт компутэрийнхээ ард дуулгавартай нь аргагүй бодлог...

15:09 - 2007-08-14 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

хүн бүрийг завьжуулах төсөл pareni*

Бичсэн: g84
...Цахлай шувуудын нисэж байгаагаас харахад өнөөдөр далай дөлгөөн, тогтуун байгаа бололтой. Яг ийм нам гүмийн дунд хөлөг онгоцны булангийн энэ жижигхэн зайд бодлогоширч суугаад ажиллах нь надад таатай байдаг юм… Гэхдээ энэ тухайгаа тэдэнд хэлэхгүй ээ, дахиад л шоолуулна, төвөг. Завины тухайд бол бүр ч үгүй. Хэнд ч, хэзээ ч… Анх нэг ой гарантай байхдаа л би нүдээ нээсэн байхаа... Даанч хамгийн тэнэг нь би тэр үед, анх нүдээ нээхэд маань яг юу харагдсаныг санадаггүй ийн... Лавтайяа аав, ээж хоёр маань л хоёулаа нүүрэн дээр минь тонгойчихсон эрхлүүлж байсан байж таараа даа.

Ээжээрээ баасаа ху...

15:06 - 2007-08-14 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

ЯАХУУУУ

Бичсэн: yuki
Блогмн маань гацаад үүнэн дарамттай байнаа. Бүгдээрээ юу хийхүүү? Яахуууу? Серверийг нь нь өөр найдвартай газар байрлуулахад Атамандаа туслах уу? Атаманаааа та хаагууур ямар юмаа хийгээд яваадайнааа. Бараг л амьдралын нэг хэсэг болчоодайхад ингээд гацаадайгууул яахийн. Нүүхүүү? Нүүхгүйшд. Би л лав нүүхгүй. Гацдаг ч гэсэн гэр минь гэээл үлдийшд. Би таанууусдааа хайртаймчан. Блогмн-ээс өөр газраас танаршгэээн хүнүүүс олкууушд. Та нар мээн юугж бодоцгоожээээн?...

18:03 - 2007-08-12 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Дуртай ишлэлүүд

Бичсэн: mmbbb

Эхнийх нь "Муу хүмүүсийг хамгийн ихээр баярлуулдаг зүйл бол сайн хүмүүс юу ч хийхгүй байх явдал юм". Лав "Нарны нулимс (Tears Of The Sun)" гэж киноны сүүлд гардаг.

Удаахь нь "Чөтгөрийн хийсэн хамгийн том заль нь өөрийгөө байхгүй гэж хүмүүст итгүүлсэн явдал" гэж байгаа. The Usual Suspects киноны гол санаа. Далимдуулаад хэлэхэд энэ киног заавал үзээрэй. Нөгөө гэгээрсэн хүмүүсийн ихэвчлэн нөгөөгөө дуурайж магтан дуулдаг "Загалмайлсан эцэг" кинотой үзэлцэх л кино доо.

...

04:10 - 2007-08-12 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Сүүлийн үед.

Бичсэн: mmbbb

Зяак хоёр гурван хүний блогийг л хальт уншиж амжихаас өөрөө хэдэн үг тавилгүй асар удаж. Юу болсон бэ гэхээр ийм юм боллоо.

Өнгөрсөн долоо хоногт (8-р сарын 3-5н) Өмнөговь аймгийн Даланзадгад гэж хотод нь очлоо. Ажлаар л даа. Ажлынхаа талаар дараа нь ярьж өгнө.
Зам гэж аймаар. Энүүгээр сайн явахад л 11 цаг.

Төв аймгийн Зуун мод хотоос эхлээд тувт шороон/сайжруулсан шороон зам. За тэгээд очих газартаа оройн 8 цагт хүрвээ. Манай онгоцны (юун онгоц эсэхийг бас ярьж өгнөө) багийнхан очоод харин бодож байсантай харьцуулбал тун аюулын буудалд орж хэ хэ

Ингээд ажлаа хийсэн санаатай. Энэ сууж ...

01:43 - 2007-08-12 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok