300-гийн блог

Зүгээр л

Бичсэн: shine

Намар болоод амарч явсан хүмүүс ажилдаа ороод одооноос л миний ажил жинхэнэ ундарч эхлэх нь. Урьд шөнө их гоё сэдвээр блог бичих санаа төрсөн чинь зүүдээ манаж чадсангүй дээ, дараа бодоод байвал санаанд орох байхаа. Өнөөдөр их ядраад юу ч бичих сэтгэл төрөхгүй байна, хүмүүсийн блог уншиж кайфтай байна даа. Зүгээр л суугаад баймаар ... нэг л тийм. За тэрч яахав ажлаа хийе дөө. Ажлаа хийе гэхээр бас л яамар ч хүсэл төрөхгүй энэ өдөр ямар өдөр вээээ. Зөвхөн блогдоод л баймаар дурласан юм болов уу, тоглоом тоглоод хонон өнжин тоглоод хорхойсоод байдаг хүүхдүүдийг хараад гайхдаг байсан чинь би өөрө...

17:05 - 2007-09-06 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

архи ууж сурсан минь учиртай*

Бичсэн: g84

..нөхдүүд бүгд больболь тоглоод больсонгүй...

оройноос авахуулаад л ширэн бөмбөг алгаараа наадаад ер салах биш..

өнөө төхөөрсөн ямааны мах  /хавар цаг тул хамаг хялгас нь хөдөлчихсөн байж, таараад/ би ялд унаж, тэртээ тэргүй хорхог боодог болоод нэг ч ширхэг үс битгий хэл юм үлдэхгүй шарж хуурах ёстой байхад нэг бүрчлэн түүж суулаа....

нүд аргуулж хоолой гашуу оргиулсан түймрийн утаа бүрхсэн байсан юм. залуус цөм л тоглож наргиад завгүй л байлаа. би ч 40 битанд мах чулуугаа холисгийгээд л бүгдийг нь чихэж орхичихоод ажлаа дуусгаад, нөгөөдүүл дээр очлоо. өтгөн утаан хөшиг татсан мэт байх үес...

11:47 - 2007-09-06 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Амьдарлын аксиом :P

Бичсэн: misty
Эрэгтэй хүн хэрэгцээтэй нэг ширхэг зүйлээ авахын тулд хоёр дахин илүү үнэ төлдөг.
Эмэгтэй хүн хэрэгцээгүй нэг ширхэг зүйлээ авахын тулд хоёр дахин илүү үнэ төлдөг.
Эмэгтэй хүн нөхөрт гартлаа өөрийнхөө амьдралын төлөө санаа зовдог.
Эрэгтэй хүн эхнэр автлаа огт санаа нь зовдоггүй.
Амжилт дүүрэн эрэгтэй хүн эхнэрийнхээ үснээс илүү мөнгө олж чадна.
Амжилт дүүрэн эмэгтэй өөр шигээ амжилт дүүрэн эрэгтэйг олно.
Эмэгтэй хүн аз жаргалтай байхын тулд эрэгтэйгээ сайн ойлгож бага хайрла.
Эрэгтэй хүн аз жаргалтай бай...

11:40 - 2007-09-06 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Навч

Бичсэн: Soyol

Хаврын налгар өдрүүд ар араасаа хөвөрсөөр зун цагтай ахнхы болзоондоо зогсох тэр мөчид би ихээхэн дуртай. Ядаж л сэтгэл гэгэлздэггүй юм. Анхны бүхнийг зарлан тунхаглах мэт энд тэндгүй хялх ногоо нүдэлж, анхны бороо газар дэлхийг сэргээж, содон өнгөтэй яргуй хэнзлэн ургахад сэтгэл гэгэлзэхгүй байхын аргагүй.Тийнхүү модод навчилж газар дэлхийг ногоон өнгөөр чимэглэхэд гуниг минь яг л намар шиг хөвөрч эхэлдэг. Тиймээ чамайг хавар шиг шинэхэн бас залууханаараа надад ирсэн болохоор хавар цагт чамайг хажууд байсан ч санаад байдаг юм аа....

Цэцэглэж гүйцсэн байгаль дэлхий цагийн аясаар гундахад сэтг...

18:29 - 2007-09-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*

Бичсэн: g84

 12 ордын хилэнцийн ордныхонд онцлон зориуллаа. WHO  ARE YOU ?

бидний мах бодь: ус юм

эзэн гариг нь: Плутони

билэг тэмдэг нь: Хилэнц, Пирамид, Хохимой

тэмдэгт өнгө нь: Улбар шар, хүрэн улаан, шар, улаан

ивээл чулуу нь: Шүр, рубин, сарны чулуу, болор, топаз    /жич чулуунуудыг асууж лавлаж болно.

төмөрлөг: Төмөр, Ган,

Сайн өдөр нь: Мягмар

Муу өдөр нь: Даваа, Баасан гаригууд

Азын тоо гэвэл: 4,5,8,9,10,11,21,100,666 юм /миний азын тоо 7 ба 9 юм./

 

Зан байдал

Хилэнц бол ордуудын хамгийн хүчтэй ордын нэг юм. энэ ордод төрсөн хүмүүс агуу том амжилтад хүрдэг. хилэнц бол ерөнхийлөгчийн билэг тэмдэг...

18:06 - 2007-09-05 - Сэтгэгдэл {26} - Сэтгэгдэл бичих

Заримдаа

Бичсэн: tungaamaa

Өөрийгөө гэнэт өрөвдмөөр санагдаад, бас нээх сэтгэл дотор хоосроод байх юм. Гэнэт л тэглээ, нээх хачин болоод байхаар нь сонин авч уншсан чинь өнөөдөр миний азгүйтэл туйлдаа хүрээд байгаа юм байх. Үнэн гэжүү....

Нэг найз маань, за байз, хүмүүс ер нь нийгийн амьдралд орж ирээд, олон хүмүүстэй уулзаад хүнд дандаа итгээд байж болохгүй юм байна гэдэг эсэргүүцэлтэй тулгардаг байх .Өөрт тохиолдсоноо бичье. Би нилээд олон жилийн өмнө Их Сургуульд элссэн юм. Ангидаа нэг найз охин, нэг найз залуутай болсон. Найз охин маань хамгийн сайн найз,найз залуу маань анхны хайр байлаа. Би найз залуугийн талаар ...

17:54 - 2007-09-05 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Өш

Бичсэн: Обдоо

Өш гэдэг маань угтаа хариугаа авах , хар буруу санаж явах гэсэн олон утгатай үг л дээ.

Хуучин ажилд Цэндээ гэгч нэг эр байх. Яахав жаахан ойворгон, бас ч үгүй шаралхуу нэгэн.

Бид хамт ээлжинд гарч байлаа. Гудамжаар эргүүл хийгээд баахан явав.  Аймгийн хоршооны дэлгүүрээс зүс таних Б гэгч ах гараад ирээд бидэнтэй мэндлээд сүрхий өнгөрсөн юмдаг. Яахав мань эр нэг юм хуссан бололтой бага зэргийн халамцуу архи жаахан ханхийж байлаа. Гэхдээ хөөрхий мөрөөрөө дэлгүүр ороод гарч яваа бололтой. Гэтэл яасан гээч ойворгон Цэнд түүнийг бариад авлаа.

- Намайг таньж байна уу?

-Таньж байна. Чи чинь ман...

17:36 - 2007-09-05 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Тэнэглэл

Бичсэн: Обдоо

Хэдэн жилийн өмнө цагдаагийн албан хаагч байлаа. Өвөл ч билүү хавар ч билүү сайн санахгүй байна.  Жижүүрт гарч байтал дуудлага ирлээ. Шөнө болчихсон нилээн хүйтэн дунд бүрэлдхүүнтэйгээ давхиад очлоо. Хаяг нь та бүхэнд тийм чухал биш байхаа. "Хотын захын ......дугаар дунд сургуулийн хичээлийн танхимд нэг этгээд нас барсан байна " гэсэн дуудлагаар нилээн бартаатай замаар очив.

Хөөрхий нэгэн багш залуу амиа хорложээ. Гэхдээ бүүр тэнэглэхээс тэнэглэх гэсэн шиг очиж очиж гэнэхэн хүүхдүүд сурдаг ариун танхимд, архи уугаад өөрийгөө   зангиагаараа,  явж явж хөөрхөн сурагч нарын паартнаас боомилж нас...

17:18 - 2007-09-05 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Үнэлэмж ба үнэ цэнэ

Бичсэн: Soyol

Нийгэмд зонхилж буй үнэлэмжээс хамаарч тухайн нийгмийн хөнжил хөдөлгөөн тодорхойлогдоно. Энэ үзүүлэлтээр манай улс сүйрэх гэж буй мэт харагдаж байгаа даа гэж бодохоор аймаар..Захын нэг хүнээс үнэ цэнэтэй зүйлийг нь асуувал машин унаа тэрэг байр орон гэр гэх мэтийг нэрлэх хүн олон байгаа нь өнөөгийн нийгмийн балаг. Юмыг дотоод агуулга мөн чанараар нь  бус нүдэнд ил харагдах өнгө төрхөөр нь харж дүгнэх нь сэтгэлгээний доройтлын илрэл гэлтэй. Өөрөөр хэлбэл хүний үнэт зүйл нь гаднаа биш дотроо байдаг. Миний хэсэг нөхөд болон миний хувьд эх орон минь  хамгийн үнэтэй зүйл бөгөөд эх орны минь ирээдүй...

16:06 - 2007-09-05 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Наймаа

Бичсэн: Обдоо

Ñàÿõíààä äàà ìàíàéõàí íàéìàà õèéõäýý äýýëèéíõýý õàíöóéí äîòîð ãàðàà õèéëöýæ áàéãààä òîõèðîëöîîä íàéìààëöäàã áàéñàí äàà. Îäîî õººðõèé äýýõíèé ìîíãîë êèíîí äýýðýýñ ýíèéã õàðäàã áîëæ äýý. Ãýõäýý ìèíèé ºã¿¿ëýõ ãýæ áàéãàà íàéìàà áîë ýíý íàéìàà áèø ýý.

Õ¿íèé íàéìàà òýð òóñìàà ìîíãîë îõèäûã ìààíü äàìëààä íàéìààëæ áàéãàà òóõàé þì. Õýäýí õóæàà íàð ìóó õàãàñ  îãîòîð õ¿ðýìíèéõýý íóäàðãàí äîîð òîõèðîëöîæ áàéãààä íàéìààëöàæ áàéíà. Ìóóñàéí ààëçíóóä, õóâàëçíóóä....áîëäîãñîí áîë ýðõèé õóðààãààðàà íÿö äàðàõñàí.

  Мэдээж энэ хэргийн золиос нь охид бvсгvйчvvд. Нийгэм ядуу байгаагийн хэрээр охидын биеийг хvчээ...

14:40 - 2007-09-05 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Цаашдаа яаая гэж бодох вэ?

Бичсэн: Angaahai
Манай захирал гадаадад ажлаар яваад 2 хоногийн өмнө ирсэн юм. Харин өнөөдөр ажлын явц, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, тайлан тэнцэл зэрэг асуудлуудыг ярилцахаар хуралдваа. Манайхан ч яахав дор бүрнээ сандралдаад л байхын. Аргагүйшд өнгөрсөн 20 гаран хоног диваажин гээчид нь ирчихсэн юм шиг л жаргацгааж байсан улс. Ганц харж хандаж, шахаж шаардаж байсан хүн нь эзгүй болчихоор дааж давшгүй их дарамтнаас ангижирсан аятай л байсын бид хэд. Хурал дээр нэг нэгээрээ босоол тайлангаа тавьсан чинь өөдгүй амьтад хэлэх үг нь олдохгүй байсымуу үнэхээр хэлмээр санагдсымуу хэлэлцэж тохиролцсон юм шиг л ар ...

14:30 - 2007-09-05 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Өвдөж л болохгүй нь эээ

Бичсэн: shine

Өнөөдөр нэг л хэвийн үргэлжилсээр.. Эмнэлгийн үйлчилгээ ямар байх талаарх стандартуудыг уншаад, дээрээс нь судалгаа хийгээд ирэхээр яаанаа ямар аймаар юм бэ, бурхан минь өвдөж л болохгүй юм байна шүү гэж боддог боллоо. Эмнэлэгт хэвтээд эдгэх биш улам өвчин аваад л гарч ирэх юм байна. Манай монголын хүн амын 38.5 % нь  эрдэсжилт ихтэй, хатуулга өндөртэй ус хэрэглэж байна гэж аль 93 онд судалсан судалгаа байдаг юм билээ. Эрдэсжилт ихтэй, хатуулга өндөртэй ус хэрэглэснээр зүрх судасны зарим нэг өвчин, хоол боловсруулах ба шээс, бэлгийн замын чулуужих өвчин тусдаг гэнээ. Бүр нутагшмал өвчин гэж ч ...

12:59 - 2007-09-05 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

аахар шаахар...

Бичсэн: хундага

гурваар сүлжсэн өтгөн хар гэзгээ сувдан даруулгаар гоёж, хондлойгоо давуулж шидчихээд хотынхоо гудамжаар алхаж байлаа гэжжж. гэзэгний үзүүр өвдөгний арын хонхорхойг шүргэн алдажжж. гэнэт чөтгөрт хатгуулж харанхуй шөнө мэт тас хар гэзгээ зэвэнд идэгдсэн төмөр мэт үхмэл бор шар өнгөөр будав. бөрсийцөн. урждар буцааж гил хар, хав хар, хачин хар болгов. арай ч хар юм уу. за тэр яахуу. би уг нь хотдоо ирэхдээ дээхэн эхэлсэн дайны галыг унтрааж... биш юм аа... дайнд оролцогч талуудын аль алиных нь эрх ашгийг бодолцсон боломжийн шийдвэрт хүрэх алхам хийхээр зорьсон юм шд. гэтэл яав? гэтэл санаснаар б...

11:36 - 2007-09-05 - Сэтгэгдэл {19} - Сэтгэгдэл бичих

амьдрал бүхэн өөр*

Бичсэн: g84

өглөө оройн нэгтгэлд би дээрээсээ зургаад жагсана. анд маань энэ үе, орон дотроосоо бүрээ үлээчхээд буцаад хэвтэнэ.

нэг бол хураануудыг хаалга балбаж гүйнэ. хоолны цаг гэж байхгүй.... тоонд орохгүй, жаргалтай...

одоогийн дайны он жилүүдийн тухай кино дарам-ууд хэтэрхий худлаа гэлтэй. нэг магзина сум дуустал буудахад нэг хэсэгтээ бүү хэл бүтэн өдөр чих дүлийрдгийг бодоход, яавч чи инүүгээр, би түүгээр гээд шивнээд яриад байх боломжгүй мэт.

ондина дээр тавиагүй ака 47-оор тоншиж буудах дасгалын үеэр, нэг цэрэг буугаа дийлэхгүй босоод ирэхэд нь, хал цэрэг ууцан дээр нь дэвсэж байж дарж авсныг ...

11:12 - 2007-09-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Солдат*

Бичсэн: g84

..гурван кг масло идүүлсний дараа бүсээр гэдсийг нь ороож хоёр цэргээр татуулав...

тэдний тооцолдсоноор одоо буцаагаад бөөлжих ёстой. .... өөрсдөө үхтлээ ядартлаа ноолж ноолж аваад, ахин чамаар оролдохгүй гэлэээ. Д хүрлийсэн улаан юм болчихоод, тоглоомыг чинь даасан биз дээ, гэсэн шиг, найр тавьсан инээмсэглэлээр дээд оны цэргүүд рүү ээлжлэн харна.

гэтэл нэг нь ёоо бүр хөлс гарчихлаа, чи нааш ир, хүйтэн ус хийгээд ир гэлээ. нойл руу дөнгөж ороод байхад, араас нэг дээд оны цэрэг орж ирээд халуун ус хий гэлээ, би үгүй э.., хий гэж байна шүү... халуун усаа барьсаар очлоо... хөлөө сандал дээр га...

10:53 - 2007-09-05 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

сэтгэлийн тэвчээр...*

Бичсэн: g84

...коридороор гүйж явлаа, дандаа л, хаашаа л явна гүйж шогшисоор дасал болж дээ.

нарийн хонгилын дунд хэсэгт цонх руу харан зогссон жа дэргэд нь зэрэгцэж ирэх үест, надад хандан, ӨнхӨрөӨд гэж том дуугаар хэлэв. би гүйж явах зууртаа, газарт өнхөрч, хөрвөөгөөд дэргэдүүр нь өнгөрч босоод цааш гүйлээ....

манай үеэс хамгийн том биетэй, Дорилогжав бид хоёр хамгийн их тоосоо гөвүүлдэг байсан юм.

үргэлж дэглэдэг хал гар нэг удаа мань хүнийг манаанд зогсож байхад нь хашаа даваад, ханган нийлүүлэх ангийн хашаанд ороод ирэв.... Д  : зогс буудлаа шүү. хуцаад бай, танихгүй байна уу чи, ална шүү чамайг, ...

10:18 - 2007-09-05 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Гоц халдварт оюун ухаан

Бичсэн: tungaamaa

Оюун ухаан, ухаарлыг чи хаанаас олж авдаг вэ? Бид оройн хоол идээд ширээ тойрон сууцгааж байсан бөгөөд дээрх асуулт бол тэр орой ээлжлэн ээлжлэн тавигдаж байсан олон асуултуудын нэг байсан. Хамгийн залуу болоод ч тэр юм уу, би асуулт болгонд эхэлж хариулаад байсан юм. Миний хариулт - Юм уншаад өөрийн бодолтой харицуулаад ухааныг олж авдаг гэсэн хариу хэлсэн. Хүмүүсийн хариулт өөр өөр байсан. Тэгэээд дараа нь боддож байсан чинь, миний хариулт буруу, буруу бишээ дутуу байсан ч юм шиг. Бүүр голыг нь орхиод хэлсэн байжээ гэж бодсон юм. Би бусдаас ухаарлыг олж сонсдог. Бүүр дандаа. Ингэж бодсоныхоо...

10:00 - 2007-09-05 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Эсгий гутал

Бичсэн: Обдоо

Эсгий гутал гэж дээхнээд бараг хүн болгон өмсдөг байх.  Тэр нь дулаахан гэж жигтэйхэн. Багад хичнээнийг цааш харуулсанийг бүү мэд. нэг мэдэхэд авч өгсөн эсгий гутлийг нь цоолчихсон ээждээ загнуулж явдагсан. гэтэл сүүлийн үед энэ өөр үгээр ойлгогдохоор нэг тийм яриа гарчээ.

- Даваа яваад оймс аваад ирээч

- хаана байга юм бэ?

- Зуухны хажууд хатаасан байгаа. Босоогоороо байгаа нь минийх шүү

- Алин вэ? Энэ эсгий гутал шиг нь уу? 

Юу болж байнаа та минээ? тэхээр одоо эсгий гутал гэхээр зуухны хажууд хатаасан шивэртэй оймс гэж ойлгох уу?

Үүн шиг эр нэгэн нөгөөдөө  зална: 

- Би гэртээ төрсөн...

18:52 - 2007-09-04 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Моод

Бичсэн: Обдоо

2 хүүхэн хоорондоо ярина. Эхний хүүхэн юм ярих тоолонд инээнэ.

- Даваа авгай авсан гэнэ

- Хааааххааааа араа гуу байлгүйдээ

- Энхээ шоронд орсон гэнэ

-Хааааахахаххааааа араа гуу байлгүүдээ

- нээрээ сүүлийг үед хүүхнүүд хи хи хи гэж инээдэг моод гараад байгааш дээ чи бас муухай инээхиимаа тээн?

-Хи хи хүн зүгээр л тогложихад дэ

Энэ одоо юу вэ Моод монголоор дуусдаг худлаа болжээ аан. 

Гэтэл бас 2 хүүхэн хэрэлдэнэ. :

-Би  би ...... би ..за юу.. чам  шиг энэ хавиар нэг хэсч орц хонгилоор нэг хов жив хөөцөлдөж гүйхгүй за юу? Чи муу ? муу ийм хоцрогдсон авгай ш дээ????

- Аргагүй ш дээ...

18:28 - 2007-09-04 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Цаг нь болоогүй...

Бичсэн: shine

Иргэд нь оролцоотой, шахаж шаарддаг байх юм бол авилга, хээл хахууль, хүнд суртал арилна. Хэдэн хүн жагсаж орилоод, эвдэлж хэмхлэхийн оронд хариуцлага шаардаж байх ёстой болжээ. Хашгирч шаардахаас, хариуцлага тооцдог арга механизмд суралцах хэрэгтэй байна. Хариуцлага тооцдог болохын тулд иргэд нь мэдээлэл сайтай байх ёстой. Үндсэн хуулиасаа эхлээд бусад хуулиудад иргэд мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх гээд эрхүүд нь байгаа боловч амьдрал дээр иргэд маана,  чи тэнд ажилладагаараа тэр хүнийг танидаг юмчинь надад энэ ажлыг бүтээгээд өг, за за бүтэхгүй байна тэр хүнд л тэдэн төгрөг өгч хурдхан ши...

17:42 - 2007-09-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok