300-гийн блог

************************************

Бичсэн: tungaamaa

Хайрлахаа ч алддаа чамайгаа

Хааяа хааяа бодсон байх юм

Хэлэгдэж яригдахаас дандаа айж

Хий дэмий зовсон байх юм

Бодхоо ч алддаа чамайгаа

Болзоод ч нэг уулзаагүй байх юм

Дүйрч нялхадсан хаврын шөнийг

Дүүртэл ганц бодоогүй байх юм

Санахаа ч алддаа чамайгаа

Сардаа ч нэг уулзаагүй байх юм

Сайн муу сүүдэр гэрлээс эмээгээд

Сайхан ч нэг үнсээгүй ч байх юм

бодоогүй санаагүй хүсээгүй хайрлаагүй гэжүүүүү.би ийийий

...

16:10 - 2007-09-09 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Эмэгтэйчүүд

Бичсэн: Обдоо

Сэтгэлийн хат, амьдарлын хар барааныг даах чадвараар бол эрчүүд биднээс эмэгтэйчүүд хол илүү. Хэн сэтгэлээр амархан , унаж, архинд орж, амиа хорлож, хулгай хийж, худлаа, хэлж амархан урваж шарваж , араар тавьж байна эрчүүд. Хэн ар гэрийг авч явж,  хэн бүхинй нуруундаа үүрсэн мөртлөө амьдралд хөл нугарахгүй явж чадаж байна вэ? Эмэгтэйчүүд

Ингэлээ гээд эрчүүд та бүхэн битгий уурлаарай. Бүгд тийм биш шүү дээ

Та хэн ч байсан хамаагүй. Ойлгоорой. Угаасаа бүх хүн адилгүй. Зүгээр л энэ удаад эмэгтэйчүүдийнхээ тэр их сэтгэлийн хат,  амьдарлын хар барааныг  дааж чадаж байгааг нь л тэмдэглэн хэлэх гэс...

14:20 - 2007-09-09 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Талх бид 2

Бичсэн: tungaamaa

Талх, талх ч гэж манай дүү л дээ. Одоо бол хүн л дээ. Жиг жиг. Жаахан байхад нэг удаа эгч бид 2 өвөөгийндөө очиж хоночоод гэртээ ирсэн. Тэгээд талхны саванд 2 талх байхлаар нь талх байна даа гэж бодчоод ээж хажууд зогссон байхад нь харсан чинь  гэдсэндээ нэг талх хийцэн зогсжийдийн. Ээжээ та гэдсэндээ талх...... гэснээ би ойлгосон л даа.Манай дүү ээжийн гэдсэнд талх царайлчихаад орсон байсан нь тэр юм байж. Талх малх тэгж их анхаарал татжийхийг бодход ховрийн үе байж дээ.

Тэрнээс хойш талх бид 2 их найзалсан юм. Ээжийн гэдэснээс гараад ирхээр нь харсан чинь нээх эгдүү хүргээд байхаар нь духан...

13:43 - 2007-09-09 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Юм юм л бодогдож байна..

Бичсэн: shine

Tji-н эрх чөлөөний тухай бичсэнийг уншлаа л даа. Би нэг их юм мэдэхгүй л дээ, гэхдээ хөдөө байдаг болхоор манай нийт иргэд маана иргэний боловсролгүй байгаа нь, эрх чөлөөгүй яг л өөрийн чинь хэлдгээр тэдгээр хүмүүсээс хараат байдалд оруулаад байгаа юмшиг санагддаг. Соц нийгмийн үед албан газрууд өглөөд ч билүү сонсгол энэ тэрээр улс төрийн боловсрол олгодог байсан санагддаг /заавал тэг гэхгээгүй лд ээ/ тэрүүн шиг манайд иргэний боловсрол олгох ямар нэг юм хэрэгтэй юм шигээ. Аягатай будаан дотор шидсэн хэдэн халтар арвай шиг л, бидний хэдэн хүмүүс энд иргэний боловсрол хэрэгтэй, тэгмээр ингэмээ...

13:01 - 2007-09-09 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Сонсоод хэрэггүй солиотой хүн ярьжийна...

Бичсэн: xvv

...Өчигдөр түүнийг зүүдэлсэн... Мэдэхгүй юмдаа. Үнэндээ би тэрэнд үнэхээр дурлачихаж.. Тэр ч намайг алган дээрээ байгаам шиг харж, миний бодлыг уншаад байгаа ч юм шиг... Тэгээд намайг шоолоод л инээгээд л, яг өчигдөр зүүдэнд ирсэн шигээ... Түүнтэй хамт байхад төрдөг тэр нэгэн сонин сэтгэгдэл... Хэнтэй ч тэгдэггүй мөртлөө, бас нэг л ойртуулдаггүй тэр нэг хүч нь, тэхдээ л ядаж биенд нь шүргэмээр санагддаг... Тэгээд замын голд нэг тэвэрч аваад нэг дэлбэ өшиглүүлээд (уянгын халил тийм юм болоогүй шүү. Мөрөөдөхөд мөнгө төлкүйээ гэж хэхэ)

Хайртай түүндээ бол хага цохиулсан ч яахав

Үзэсгэлэнт т...

01:57 - 2007-09-09 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

ахиад аахар шаахар

Бичсэн: хундага

уг нь яахав энэ өдөр явж магадгүй гэж байсым л даа. бүр энэнээс хоёр гурван өдрийн өмнө чиг л явах байсым. утаатай байна, агаар нь үмхий байна, тоос шороотой байна энээ тэрээ гэгэн гэгэн Улаанбаатараасаа явна гэхээр л нэг байтугай нэлээн хэдэн юм араас чангаагаад өдий хүрчээ хөөрхий. яг явахгүй бол болохгүй болсон чинь миат суудал байхгүй этр гээд, хүлээлгэнд орвол ор этр гээд. хаалгадаж байж суудал тавиулж билетээ авсан. харин өнөөдөр хүлээлгэнд ороод хүлээгээд үлдсэн эздээ “хүлээгээд” 10 гаруй суудал эзэнгүй нисэж ирэв ээ, Тоокёо-д. миат-ийн арилжааны арга барилыг ер ойлгохгүй юм. үтэр түргэ...

00:33 - 2007-09-09 - Сэтгэгдэл {20} - Сэтгэгдэл бичих

Ээдээ энэ...

Бичсэн: shine
Ажил хийх гэхээр л энэ хэний сүлжээний хүн юм бол? аль намынх вэ? өө тэр чинь тэр намынх улаан .........хүн байхгүй юу гээд л.... Бие биенийхээ ажлыг хийлгэхгүй, хардаж, сэрдээд л нээрээ ямар хэцүү юм бэ. Зарчим дээрээ байгаал асуудлаа шийдэж байвал амар байх байтал тэгэхгүй юм. Мөхөс миний ухаанч хүрэхгүй юмааа. Тэр нам энэ нам гэхгүйгээр орон нутгийн ч бай улсын ч бай хөгжлийн асуудлаа хэн хэнгүй ярилцаад шийдээд байвал бид ч мөд од шүүрнээ дээ гэтэл..... Эээээ энэ намуудуу???...

22:02 - 2007-09-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Гэцүүдэл

Бичсэн: Angaahai
Шөнө орой болохоор ганцаардаадайхын. Гэртээ харих ямар ч сонирхолгүй. Очоод л дураа хүрвэл зурагт үзнэ. Дургүйгээ хүрвэл нам унтана. Надаас олигтой амьтан байсан бол хичээл ном шагайгаад, хэл ус сураад сайхан л байдаг байх. Даанч надад тийм авъяас байхгүй. Үгүй ээ авъяас байгаа сонирхол байхгүй. Ажилдаа дарагдаал толгой өөд татахгүй байж байвал жаргал юм уу хаашаа ийн. Нээх сонин яамаар, юу хиймээр байгаагаа ойлгохгүй. Гэцүү юм аа. Магадгүй энэ залуу хүний өвчин байхаа. Монголд баар, буудал, биллиарднаас өөр цаг нөхцөөчих олигтой газар байдаг ч болоосой. Эдгээрээс ганц гайгүй нь л Тэнгис кино ...

21:47 - 2007-09-08 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

Блогдоод л...

Бичсэн: shine
Амралтын өдөр хэдий ч ажил дээрээ суугаастай л байхийм даа. Блогдоод л... Блог гэснээс энэ сайтын тухай мэдээллийг авснаас хойш өөрөө сайтад холбогдож, ажлынхаа 2-г болон найзуудаа блогтой бол гэсээр байгаад амтанд нь оруулж блогтой болголоо энэнээс өөр сайхан юм гэж хаа байнаа. Өрөөнөөсөө гарахгүй хорхойсоод л бид гэж нэг иймэрхүү л хүмүүс сууна дааа. Сүүлдээ ч жинхэнэ нэрээ мартаад блогч гэдэг нэртэй болж байнааа.Энэ сайтыг нээсэн залууст талархая хө. Өрөөндөө суугаад л үзэл бодлоо ярилцаж байдаг байсан бол өөр өөрсдийн санасан бодсоноо бичээд л энэ бөмбөрцгийн хаа нэгтэй ажиллаж, амьдарч ба...

19:01 - 2007-09-08 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Хайр чи хаана байна

Бичсэн: xvv

Эмэгтэй хүнтэй зөв харьцах, нэг тийм авъяастай болмоор байнаа.. лааг юмнууд төлөвлөсөн ч яг цагаа тулаад ирэхээр, мэдрэл гацаа болчихымаа...

Ядаж уулзах юмсан гэж бодсон мөртлөө яагаад ч юм нэг л болкүй...  Тэгээд байнгын буруу үйлдэл хөдөлгөөн хийнэ. Явцгүймаа. Хэзээ нэг хүн болж ялаа алж сурахым бол доо. Одоо 50-ийн талыг өнгөрөөд явж байж ийм байгаам чинь энэ янзаараа үхэх хүртлээ том болж амжкүй бололтой хэхэ  Нис ба нисээ дуулаад л нисээд байхаас

...Гудамжаар гунигтайхан тэндээг....

Найз охины хойноос хичнээн ч мөнгө зарж гүйлээ ч хоосон хоцорч болно харин мөнгөний хойноос гүйвэл х...

12:39 - 2007-09-08 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

Тайрч болохгүй тасдаж ч болохгүй ...

Бичсэн: Soyol

Миний үс төрөлхийн их буржгар. Одоо доод хэсгээрээ жаахан буржгар  учраас их муухай харагддаг. Тийм болохоор жоохон ургав уу үгүй юу би тайрчихдаг юм. Ер нь орчин үед муухай юм болгоныг л сайхан болгоод тайраад тасдаад сайхан болгочихдог болжээ. Тэр   "бүдүүн мисс"-ийг л хар л даа . . Цааш нь анзаараад байхад муухай юм болгоныг яаж ч байгаад хамаагүй  сайхан болгочих юм. Ганц л юмыг тайр ч болохгүй нь тасдаж ч болохгүй нь... Энэ бол засгийн гэсэн тодотголтой нөгөө муу хэдэн нөхдүүд  чинь шүү дээ? ... Ардчилсан нийгмийн үндсэн горимыг  алдагдуулаад дээр нь иргэдээ хуураад эх орноо худалдаад бай...

22:15 - 2007-09-07 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Ганцаардал

Бичсэн: Soyol

Миний хувьд найз нөхөд олонтой ганцаардахын аргагүй хүн л дээ..Гэхдээ ганцаардал надад дурласан болотой. Бодол сэтгэл  минь ганцаардахын дээдээр ганцаардаж байна. Хөл толгой нь мэдэгдэхээ больсон өнөөгийн нийгэмд  "өөрийгөө олно" гэдэг  үхэхээс хэцүү зүйл болоод байна даа гэж боддог. Нохой хүн ноёны суудалд сууж ноён хүн нохойн суудалд суусан өнөөгийн нийгмийн талаар найз нөхөдтэйгээ ярилцахад тэдний өмнөөс  ганцаараа " тулалдах"  болох юм. Яагаад бүгд нэг ижил бодолтой байхад би ганцаараа өөр бодолтой байна вэ? гэдэг асуултыг өөрөө өөртөө олон тавьж байсан. Гэтэл бид үнэт зүйл гэдгийг өөр өөр...

20:16 - 2007-09-07 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Маш их хэрэгтэй

Бичсэн: shine

Өнөөдрийн хувьд өөрийн зүгээс хийх ажлаа амжуулчлаа.Манайхан ер нь аливаа ажлыг хийлгэх гэж санхүүжилт өгдөг, эргээд түүнийгээ шалгахдаа өнгөцхөн, зөвхөн гаднах байдлаар дүгнэх юмаа. Сургуулийн дотуур байрыг шалгалаа гэхэд байрны тохижилт, дотоод засал чимэглэлийг нь л шалгаад байна уу гэхээс, тэнд амьдарч байгаа хүүхдүүд хэдэн төгрөгийн ямар илчлэгтэй хоол хүнс идэж байна, тэр нь хүүхдийн өсөлт бойжилт, оюун санааны хөгжил, сэтгэхүйд ямар нөлөө үзүүлж байна, өгсөн мөнгө төгрөг нь зөв ашиглагдаж уу,  үгүй юу гэж шалгахгүй юмаа. Ер нь бол аль ч газар манайхаас бусад байх гэж бодож байна үйлчлүү...

18:23 - 2007-09-07 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Бүсгүйчүүд хэдэн насандаа хэрхэн дурладаг вэ?

Бичсэн: misty

Сүүлийн үед нас яваад байнаааа хүнтэй суухгүй бол гээд л их юм сонсож байнаа. Тэгвэл бүсгүйчүүд маань насны хамааралтай дурладаг бололтой. Мань мэтийг нь ч гээчихсэн юм шиг байна. Аль эсвэл алдана эсвэл олно гэсэн бүсэд нь яваадых шиг байнаа хэхэ. :P

18 НАС. Охид энэ насандаа одоо л хvнтэй суухгvй бол дараа нь нөхөр олдохгvй гэсэн сэтгэгдэлдээ автан нөхөрт гарах нь бий. Мөн хайр дурлал гэхээсээ илvv өдрөөс өдөрт цодойх гэдэснээсээ болж хунтэй суух нь ч бий.

Гэтэл ийм яаруу шийдвэр гаргасан охид хэдхэн жилийн дараа амаа барьдаг. Амьдрал vзээгvй, хангалттай наргиж цэнгээгvй байтал нь то...

16:13 - 2007-09-07 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.

Бичсэн: g84
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
57 Azi   21 Europ     14 Amerik (Omno, Dund, Hoid) 8 Afrika  .   Edgeerees 52 ni Emegtei   , 48 ni  eregtei boloh bna..  

30 tsagaan   , 70 tsagaan  (+  +  ) bish,

30   Hiristi, 70   Hiristi bish,
89 heterosekul, 11 homoseksel  .
6 hun buh mongonii    % 59iig ezemshine ba ter 6uulaa     Amerika undesten bh ni. 20 hun ni  huviin baishind    amidrana,
30 hun bichig-useg      medne, 1 ni uhej bhad  , 1 ni torj    bh ni. 1 hun computertei    ,
1 hun bas (tiimee, zovhon 1 hun) ...

11:06 - 2007-09-07 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

WHEN I REALLY LOVED MYSELF

Бичсэн: AttiIa
When I really loved myself: I understood that in any circumstance I was in the correct place, the correct hour and the exact moment. Then I relax. Today that has a name: SELF-ESTEEM.

When I really loved myself: I realized that my emotional anguish and sufferings do not happen to be a signal that I go against my truths. Today tha is: AUTHENTICITY

When I really loved myself: I began to understand that is offensive to force a situation or somebody, only to make my desires come true, still knowing that it is not the moment or the person is not prepared, including me. Today I know that it ...

03:43 - 2007-09-07 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Ийм үсний засалт байдын

Бичсэн: tungaamaa

90ээд оныг уншсан чинь инээд хүрээд нэг инээдтэй юм санаанд орчлоо. Тэр үеийн залуу охидын үсний моод нь урд талын чоолкоо норгож байгаад хальт босгоод байдаг байсан. хальт одоо юу шиг ч гэмээр юм. урд талдаа л овоолчдог байсан. Нөгөөх нь овойсон чигтээ удаан тогтоно гэж байхгүй усанд элсэн саахар хайлуулж байгаад норгодог байсан гел байдгүй байсан болтой. Манай эгч үсээ аягүй урлагтай босгоно. нөгөөх нь нээх моодны ...би мэтийн болхи гарууд дуурайх гэж хөгийн юм болдог байж билээ. Тэгээд элсэн чихэртэй үс хатаад ерөөсөө буудаггүй, арилдаггүйийн. Тэхээр ангийн банди нар үсэнд хүрэх гэж алаан б...

21:41 - 2007-09-06 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

архи ууж сурсан минь учиртай, номер2*

Бичсэн: g84

өмнөх хэсэг нь:  https://www.blogmn.net/G84G/2007/9/7235/%D0%B0%D1%80%D1%85%D0%B8+%D1%83%D1%83%D0%B6+%D1%81%D1%83%D1%80%D1%81%D0%B0%D0%BD+%D0%BC%D0%B8%D0%BD%D1%8C+%D1%83%D1%87%D0%B8%D1%80%D1%82%D0%B0%D0%B9.html

үргэлжлэл:

юу гээд зогслоо доо, ямартай ч агаарт махнууд болох яснууд цацагдаж халуун, буцлам шөл, чулуу тал бүр тийн цацагдав. тэр үед их ховор байсан чихэвчтэй хөгжим нэг нэгээрээ зүүсэн хоёр л энэ бүхнийг анзаараагүй байгаа юм.

нийт найман хүн түлэгдсэн. дүлийдээ найдаж унгаран гэгчээр нөгөө хоёр хөгжим сонсож байсан хоёр ч мөн түлэгдсэн ба хамгийн сүүл бүгд бут үсрээд чарлаж байх...

19:49 - 2007-09-06 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*

Бичсэн: g84

үргэлжлэл -2

эрүүл мэнд

Хилэнцийн биеийн эсэргүүцэл нь маш сайн эдгээр хүмүүсийн дунд урт насалдаг хүмүүс их байдаг. Тэр их даамхай ба тэсвэртэй. тэр амьдралын агуу их нөөцтэй.

тэр бөх, ханхар том бие бялдар, сайн хөгжсөн эрүү, хүйтэн нүд, өргөн хөмсөг зэрэг нийтлэг төрхөөрөө амархан танигддаг.

хүнд хэцүү ажил, уймраа байдал, хорсолтой болон гунигт бодрол, аюулд хайхрамжгүй хандах зэрэг нь түүний биеийг муудуулна. Гэхдээ өөрийнхөө эрүүл мэндээ гайхамшигтай сэргээх чадвартай.

өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө удирдаж чадна гэж боддог. /би яг ингэж боддог бүр бодол санаагаараа, амьдралынхаа з...

19:16 - 2007-09-06 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Хийрхэл

Бичсэн: Обдоо

Багануур явж байлаа. Ажил амжуулах санаатай амралтийн өдөр тааруулаад гарсан нь тэр. Налайх өнгөрөөд нилээн явлаа. зам дээр нөхдүүд хоёх талын эгнээгээр зогсоод  гялгар ууттай юм зарах.

Юу зарж байгаа юм гэж сонирхоод машинаа зогсоогоод асуулаа.

- Миний дүү  юу зарж байгаа юм бэ?

- Самар

-Хэдэн төгрөг вэ?

- 1200 төгрөг

- Юу ийм жаахан самар 1200 байхдаа яадийн

-Юмны үнэ нэмэгдсэн

- Хаана

-Хаа сайгүй ш дээ

Гайхаж хоцров. Налайхаас самранд явахад юмны үнэ нэмэгдсэн нөлөөлөөд тэгээд самраа үнэ нэмэж зардаг юм байхдаа.

- Зах дээр тэрэг түрдэг бацаанаар юм зөөлгөөд гаргалаа. Зөндөө их б...

18:08 - 2007-09-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok