300-гийн блог

Хорих ял ба эмэгтэйчүүд

Бичсэн: Обдоо


 

Ýíýõ¿¿ ñóäàëãààã ìèíèé ñóäëàà÷ ìèíèé áèå áóñàäòàé õàìòðàí /õóóëü ñóäëàà÷ çàëóóñòàé õàìò/ Õîðèõ 407 äóãààð àíãèä ÿë ýäýëæ áóé 29 ÿëòàí, ìºí “Áóÿí” ÕÕÊ-ä ãýðýýãýýð àæèëëàæ áóé õîðèõ 407 äóãààð àíãèéí 29 ÿëòàí, íèéò 58 ýìýãòýé ÿëòàíòàé ñóäàëãààíû àæèëä à÷ õîëáîãäîëòîé ìýäýýëýë öóãëóóëàõ çîðèëãîîð ÿðèëöëàãà ÿâóóëñàí þì. Òà á¿õýíä ñîíèí áàéõ áîëîâ óó ãýäýã ¿¿äíýýñ ñóäàëãààãààð òîãòîîãäñîí çàðèì íýã ç¿éëèéã õ¿ðãýæ áàéíà.

ͺõðèéíõºº àìü íàñûã õºíººñíèé óëìààñ ÿë ýäýëæ áàéãàà ýìýãòýé ÿëòàí áîëîõ Í ÿðèõäàà ”...íºõðèéí äàðàìò õ¿÷èðõèéëýë äîð 20 æèë áàéñàí ¿¿íèéã ø¿¿õ õàðãàëçàæ ¿çýýã¿é” ãýæ ÿðü...

09:21 - 2007-11-30 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

hippu hoppu |to b.b|

Бичсэн: хундага

君との想い出の色はポップ

奇跡だった、二人の出会いが、ビッグ

実現できなかった、君とのキッス

絶対ごめんよ!こんな別れ、パス

もう一回読みたい、ラブメール

もう一回聞きたい、ラブコール

手を伸ばしたなら届いたはず、チャンス

天国並みだったはず、君とのセックス

(続く)

23:38 - 2007-11-29 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

4_18+

Бичсэн: lobe22
Дөрвөн давхрын Долгор хүүхэн
Дөрвөлжин өрөөндөө ганцаараа суудагсан
Байрных нь залуус түүнийг
Бэлэн Долгор гэж хочилдогсон
Ангаж үхэх аюулаас тэднийг
Аварсан даа мөн ч олон удаа
Арын байрны эрчүүдийн эмнэлэгт
Ашгыг ч мөн их оруулсан даа
Гэтэл өдгөө тэр хүүхэн
Гэнэн дүр эсгээд явж байна
Айлд бэр орж хүүхэд гаргаад
Атаархам сайхан гэр бүл болжээ
Хол газраас бэр буулгасан
Хөөрхий залуу золгүй гэх үү
Хувааж сураагүй маний үзлийг
Хэтэрхий өрөөсгөл буруу гэх үү...

21:22 - 2007-11-29 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: lobe22

Ургах нарнаас урьтаад л зугатаад алга болно
Унтах нойрноос сэрээд л араас нь хөөнө
Амсхийх бүрт алхам алхмаар холдон одсоор л
Амьдрал чи нээрээ дэндүү яаруу адгуу юм.

Амгалан зангаараа ангайсаар л байтал нэг мэдэхнээ 11 сар дуусах нь ээ. Урдах ажлаа барж яджаахад ар араасаа ажлууд нь очерлочих юм аа. Хэзээ дуусна даа. За за оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ. Өглөө босч л үсээ зулгаахаас.

...

18:41 - 2007-11-29 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Зүүд бол ухамсарлагдаагүй дур хүсэл

Бичсэн: misty
Би зүүдэлсэн зүүдээ лав тоотой санадаг. Нэг үгээр мэддэг ч үгүй. Харин санасан зүүд маань биелээд байдаг тмл бий шүү Зүүдээ санадаг, тэгээд түүнийгээ тунгаан боддог хүмүүсийн хувьд дараах ярилцлага ихэд сонирхолтой байх болов уу гэж бодлоо. Зүүдээ санадаг бол өөрийнхөө тухай, дотоод ертөнцийнхөө тухайн бас нэгэн өнцгөөс харах юм шиг байна.

”Увидаст сар” сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач Д. Цогзолмаа

Зүүдийг хэрхэн тайлбарладаг юм бэ?
- Хүмүүс эрт үеэс зүүдний учрыг тайлбарлах оролдлого хийж ирсэн. Анхандаа зүүд бол бурхнаас ирж буй “илгээмж” гэж үзэж байсан. Мөн унтаж байх үед хүний сү...

10:27 - 2007-11-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Архи....бас бус

Бичсэн: Обдоо

Соёмбо гээд сайхан реклам гарчээ. Жүжигчин Амараа гээд залуу тун чиг сэтгэлд хүрэхээр ч аятайхан тоглож. Явж явж нөгөө сайхан Соёмбо маань архи болж хувирах юм. Сүнжин гранд дээр болсон ажиллагаанд нь ихэс дээдсүүд маань сэгсийтлээ уугаад ам уралдаж ирээд л магтах юм. "Францад хайрцагийг нь хийж авчирсан...  дээдсийн тансаг сархад байна..Би ийм юм уух хувьтай хүн юмаа.."  гэж ирээд л жижигрээд л доошоо ороод л юм үзээгүйгээ гайхуулцгаана.

Гурилын үнэ яагаад нэмэгдээд байгааг мэдэж л байгаа байх. Эх орныхоо агуу нутаг дэвсгэрийн /1тэрбум 5 сая га газар нутаг дэвсгэртэй гэж байгаа/1.2%  хувьд н...

09:14 - 2007-11-29 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Memory of broken "TRUST"

Бичсэн: lobe22

Харц харцаа хүлээн хааяа нэг учрана
Хоёр зүрх түргэн түргэн уралдан лугшина
Уруул тэргүүн гудайлган урагш довтолгоно
Учрал ойртоход жам ёсоор зовхи хаагдана
Хариу эрэн бүх л бие түгшин хүлээнэ
Хагас мөчид түмэн таавар толгойд эргэнэ
Уруул завсраар балын амт урсан орно
Удалгүй араас нь нүцгэн могой гулсан ирнэ
Хамар тулан хагас өнцгөөр толгой гилжийнэ
Хацар нүүр баланд булагдан адгаж ядна
Хүлээж ядсан хоёр гар эзэнгүй тэнүүчилнэ
Хүний өөрийнгүй саад бүхнийг тасчина тайчна
Хүзүү цээжний тансаг үнэрт толгой эргэнэ
Хусэл татам ялдам дуун чихэнд цуурайтна
Бүх л бие халуу шатан хайлж э...

19:17 - 2007-11-28 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

ингэдийн -5-

Бичсэн: хундага

ингэдийн...нэг өдөр би ингээл явжээдийн...тэгсэн чинь ингэдийн...биш ээ, суужээдийн...тэгсэн чинь ингэдийн...утас дуугардын...гар утаснаас залгажээдийн...сургууль дээрээ нэт ухаад, хэдэн гитад дунд уйдцан суужээсийм чинь сонирхоод авдын, ааяа лакк эгээ айн...уйдаагаа гаргах нь айн...көөер...нөгөө утсыг авдын...нэг монгол залуу ярьжээдийн...маниүхэн нөгөө гитдуудын хажууд чангаар ярьдын...албаар тэгдийн...монголоор ярьдын...яадын...тэд нар гитдаараа дандаа шаагилддын...тоохчгүү, яадын...тэгээд ингэдийн...нөгөө залуу хэлдийн, хүний дайсан юмыг өхсийн гэдийн...авнаа гэдийн...авч л таараашд...тэгэ...

18:15 - 2007-11-28 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

ЭХ орны тусгаар тогтнол ба бие ээ үнэлэгчийн тэмдэглэл*

Бичсэн: g84

ЭХ орны тусгаар тогтнол ба бие ээ үнэлэгчийн тэмдэглэл

 

Монгол улсад монгол хүн өөрийгөө үнэлэх үнэлүүлэх болсон нь, биеэ олон улсын төвшинд ч үнэлэх болсон нь мөн үнэлүүлэх үйл явц өргөн дэлгэр хөгжиж буй нь тун ч ихээр таалагдлаа.

тэгээд миний хувьд эзэн нь хэн байх нь огтхон ч хамаагүй бие ээ үнэлж надад хамаатайг, авах ёстойгоо л авч байвал болоо юм шиг санагдаж байснаа саяхнаас эрс өөр бодол төрх болсон юм. ингээд хүмүүст бие ээ үнэлэхэд нь тус нэмэр болохоор шийдлээ.

харин энэ гудамж талбайд зогсож, хүрэл баганын хажууд хөөрхөн лүүн-зээ царайлагчид-ад бие ээ үнэлэгч хэмээх нэр өгс...

17:15 - 2007-11-28 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

хэн нэгэнд хэрэг болуузай гэж...

Бичсэн: shine

 

Манайд эмнэлгийн үйлчилгээ үйлчлүүлэгчиддээ хэр зэрэг  хүрдэг вэ?

Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаарх стандартуудыг мэддэггүй болхоороо иргэд бид чанартай үйлчилгээг түргэн шуурхай авч чаддаггүй юм байна.

Хэрвээ бид сайн үйлчилгээ авъя гэж бодвол доорх 7 эрхийг мэдэж байх, Эмнэлгийн байгууллагын зүгээс эдгээр 7 эрхийг хангаж байх шаардлагатай байдаг байна.

1 Мэдээлэл авах эрх

2. Тусламж үйлчилгээ авах эрх

3. Сонголт хийх эрх

4. Аюулгүй үйлчилгээ авах эрх

5. Нууцаа хадгалуулах эрх

6. Хүндэтгүүлэх, санал бодлоо илэрхийлэх эрх

7. Тусламжаа үргэлжлүүлэн авах эрх ордог байна.

Мөн...

21:16 - 2007-11-27 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*

Бичсэн: g84
  (neeh ih ym baigaa tul ongoor ylgaj temdeglesen hvrtel unshij bolno)

   

би үргэлжид гүйж явдаг л даа                                                                                         

гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас ялцгас хийтэл унаж байхад зүгээр зогсож байсан намайг хүмүүс нулимчихлаа гэ...

17:58 - 2007-11-27 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

та тавлах уу?

Бичсэн: хундага

би дох тусчихжээ... захиа ирсэн үү, шууд хэлсэн үү... лав л надад хандаж, намайг мэдээсэй гэж хэлсэн, бичсэн аль нэг нь л болох шиг болсон... тэгснээ үргэлжлүүлээд, тэгээд л чи надтай гондоомгүй амраглахгүй байсын байна...гэжээна. би мэджээсан бололтоймаа, дох мох тусчиж магадгүйг нь... тэгээд болгоомжлоод байсан болтойн... болгоомжилжээсийн байж бас дургүйгүй, гондоом байвал нь үгүй гэхгүй байсан болтойн, дуртай гар... би бүр бах тав ханаад хачин байна оо, энд... инээд хүрээд л, сэгсэгнээд л, босч суугаад л... яамаар байгаам дээ зайлуул... бооцоо тавьсан нохой зодоонч нь өрсөлдөгчөө нам тавьж...

22:42 - 2007-11-26 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: lobe22
Дуунд дуртай болвоо
Дурласнаас л тэр.
Дарсанд донтой болвоо
Хаягдсанаас л тэр.
Тамхинд гамгүй болвоо
Ганцаардсанаас л тэр.
Тархинд сумтай болвоо
Уйтгарласнаас л тэр.

16:38 - 2007-11-25 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Бяцхан хийрхэл бас бухимдал

Бичсэн: lobe22

Дурлана. Уйдна. Ухна. Үл ойлгоно.

Дасна. Уучилна. Хайрлана. Ухамсарлана.

Ажиллана. Хураана. Хэсгийг нь зарна. Амьдрана.

Аймаар энгийн энэ амьдрал. Аюултай бас ойлгомжгүй.

 

Төрөх нь үнэн. Өсөх нь үнэн. Туулах нь үнэн. Ухах нь үнэн.

Төөрөх нь үнэн. Хуурах нь үнэн. Төөрсөндөө итгэх нь тодорхой үнэн.

Үнэн үнэн гэж үргэлжид л чалчилдана. Үүнтэй зэрэгцээд худал оршино гэнэ.

Үхтлээ л энэ хоёрыг судлана. Тэмцэнэ. Тэрийнэ. Үнэ цэнэ нь юундаа юм?.

 

 Бухимдал байн байн намайг ээрэх болж. Залхмаар байна. Зайлаад өгмөөр байна. Гэтэл хаашаа?. Бүү мэд. Амиа хорлох у?. Чадахгүй, тэгээд яах вэ?. ...

15:05 - 2007-11-25 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Юу ч мэдэхгүй байх*

Бичсэн: g84

бас юу ч ойлгохгүй байх хоёр тун ч муу хэрэг биш юм.

найз маань надаас хэн хамгийн жаргалтай бэ гэж нэг удаа асууж байсан юм. тэр үед би хариултыг нь зөв хэлж чадаагүйгээр барахгүй зөв хариултыг олж эс чадав. тэр надад  тэнэг хүн хамгийн жаргалтай гэж хэлж билээ.

   тиймээ, тэнэг хүний дотор амгалан гэдэг. энэ бүхнийг би өөрийнхөөрөө, өөртөө зохицуулан ойлгох доо хэмжээг нь тааруулж, үл ойшоох, тоомжиргүй занг гаргаж бай гэж боддог. хүнд(=хатуу) хэцүү асуудал тулгарах үед түүнийг шийдэх, түүнээс зайлсхийх ямар ч боломж, оролдлого байхгүй нөхцөлд, хүн маш тайвнаар тэр бүхнийг өнгөрөөж чаддаг ...

14:09 - 2007-11-24 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Ардын зураач Б.Чогсомын уран бүтээлийн үзэсгэлэн

Бичсэн: misty

Хавьд үзэсгэлэн гараагүй байж байгаад Урдын зураач багш Бадамжавын Чогсомын уран бүтээлийн үзэсгэлэн саяхан гарчээ. Түүний бүтээлүүд нь их энгийн, амьдралд ойрхон юм шиг мөртлөө өнгөний сонголт, хүний нүүрний хувьрал нь их өвөрмөц санагдав. Мөн түүнчлэн олон бүтээл нь 1980-аад оны үнэр зурагдсан байсан тул бидний мэдэхгүй, анзаараагүй зүйлсийг ч зураач хүний нүдээр зурсан нь таалагдсан.

Нэг анзаарсан зүйл гэх юм бол өөрийн оюутнуудаа их зардаг юм байна лээ. Зургийн үзэсгэлэнгийн хэсгээс :D

Өнчин хүүгийн цэц булаалдсан нь, 2006, Зотон тос

Дарь Овоо, 2006, Зотон тос - Энэ зураг надаа их т...

12:25 - 2007-11-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ичгэвтэр байдал*

Бичсэн: g84

би л хувьдаа ийм байдалд орох тун дургүй.

ямар нэгэн зүйлийн тухай тун бага мэдлэг мэдээлэлтэй бол хэзээ ч бүү оролц гэж би хэн нэгэнд өөрийн туршлага дээрээс үндэслэн хэлэхсэн. гэхдээ энэ нь нөгөө талаас тун ч эсрэгээрээ давуу талтай байхыг мэдэх юм байна.

өмнөх бичлэг дээрээ бусдад хэрэг болж магад гэсэн бодлынхоо үүднээс

*Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг* Дейвид Жозеф Щварц-ийн тухай

Аюурзанын орчуулан хүргэж буй *Шинэ үеийн номын сан цуврал*

мөн түүний өөрийн бичиж, уншигч түмэнд хүргэсэн мета роман "амь тавьж буй шувууны далавч"

 мөн Сауэл Смали "Өөртөө туслах ухаан" болон Эрнст му...

17:13 - 2007-11-23 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Блогчдоооооооооооооооооооооооооооооооооо

Бичсэн: unukun

Би нэг юм бодлоо, бблоггер дотор явж байсан чинь хүмүүс маш гоё сонирхолтой тэгээд асар гүн ухаан шингэсэн нийтлэлүүдээрээ өрсөлддөг юм байна. Маниус шиг тэнэг тэнэг хоол идсэн бас зүүд зүүдэлсэн эсвэл ханиад нусны талаар эсвэл өдөр тутам юу хийсэн энэ тэр гээд л асар тулга тойрсон юм бичээд суудаггүй л юм байна. Үүнээс хойш зүгээр байхаар гэсэн шиг тэнэг тэнэг юм бичиж байхаа болиноо.

Үнэн ичмээр санагдчихлаа, үгүй яахав юу чи бичих нь тухайн хүний дурын асуудал гэвч, Тэмүүжин эд нарынхыг эс тооцвол тиймэрхүү аястай блог ховор л доо. Дандаа л нэг хүүхдийн сэтгэхүй, ярианы хэллэгээр бичсэн х...

11:55 - 2007-11-23 - Сэтгэгдэл {70} - Сэтгэгдэл бичих

2 шөнийн учрал

Бичсэн: хундага

ойрд ийм юм мэдрээгүй, бас сонин байлаа. саяхан учирлаа, би түүнтэй. тэр миний хувьд мэдээж анхных биш, бас сүүлийнх нь ч биш. би эхлээд болгоомжтой байсаан, түүнээс амсаж мэдрэх, түүнтэй учирснаас болоод туулах зовлонг мэддэг хүний хувьд. мэддэг бүсгүй хүний хувьд. болгоомжтой байдгынхаа ачаар би иймэрхүү зүйлээс хол байж чаддаг... байсан. харин энэ удаад тэгсэнгүй. тэгэх сөхөө ч байсангүй. тэр над руу чимээгүйхэн ирсэн. аажим аажмаар. тэр миний хажууханд байгааг хүрэлцэхээс бусад бүхий л мэдрэхүйгээрээ мэдэрсэн тэр мөчийг үгээр хэлэхийн аргагүй. түүнийг ойртох тусам толгой манарч, ам хатан, ...

23:24 - 2007-11-22 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

ЦОО ШИНЭ ЖИЛ

Бичсэн: unukun

За шинэ жил ч ойртлоо. Шинэ жилийн үдэшлэг бол миний хувьд хүссэнээрээ харагдах боломж, хэн нэгэн намайг юу гээд хэлчих бол гэж бодохгүйгээр загвар сонгож хийлгэх нь үнэхээр гоё шүү. Залуу нас хэтэрхий богинохон учраас боломж байгаа дээр аятайхан юм өмсөнө гэж бодож байна.

Энэ загварыг би метасейф-ээс харсын, их таалагдаж байнаа мэдээж энд яг ийм даашинзыг хаанаас ч олохгүй л дээ энэ бол францын алдартай дизайнерын бүтээсэн загвар.
Яг иймийг би гэхдээ хийлгэнээ.

Жил болгоны шинэ жилийн үдэшлэг миний хувьд өөрийн гэсэн онцлогтой өнгөрдөг. Уржнангийн шинэ жил гэхэд л дуулаад, дуулж...

16:50 - 2007-11-22 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok