| 300-гийн блог |
|
午前1時51分。今の内に文字にしてしまわなきゃ... あの時、あんなに好きだったんだなぁ..とか、なんでああいうことを我慢できたんだろう..とかっていつの間にか客観的に見てる「自分」がいる、一前昔の「自分」を。感情は特になくなってて、薄れてて、忘れられてて、現在の「自分」には理解し難くって。でも、感触は残ってる。あの手、あの手の温もり、触るときの微妙な動き、あのカラダ、その重さ、匂い、仕草、最頂点に導いてくれたソレ、その..、その..、 すべての感触。その感触だけが恋しい、恋しいという感情はもう0なのに。 ...00:50 - 2007-11-22 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих1 өгүүлбэр, бас нэгэн хэлхээсЭсгий сунаж, эр бие минь өсөж торнисоор амьдралын эрээн бараан, хар саарал бүхнийг ойлгож тунгааж таньж ядан явахуйд гагц "утга алга" хэмээх үгс өөрийн эрхгүй хэнхдэг цээжнээс ундарч, амь тээж яваа бие эрхэсийг бүрдүүлж буй түг түмэн эд эсийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа умартан уйтгарлан урвайн, хүн болж төрөөд нэгэн насыг элээж буйнхаа учир нигуурыг эргэцүүлж суусаар эцсийн эцэст утга үл олдох бөгөөд уй гунигийн тухай шүүрс алдан бодож тамхиа асаан ганцаардал гэгч гайтай бас сайхан орчноосоо түр ч атугай холдохоор шийдэн зэргэлдээх уушийн газрыг зорин явах зуур амандаа хэдэн үгс хэлхэн бу... 18:34 - 2007-11-21 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихөвөл өөдгүй, хүйтэн, хөлдүү өөрөө би цэвдэг, жиндүү өрөөлийн "хайр" дутуу, тарчиг өнгөрөх цаг доголон.. гажиг жавар тачигнана, ташуурдана, жамтай жаран урсана, улирна, хэмнэлтэй бусдаас "хайр" горьдоно, шална, гуйлгачин буцааж үл хариулна, татганана, гуйрамчин 23:17 - 2007-11-20 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичихБолзоотын бор толгой*болзоотын бор толгойд болзсон цагтаа, товлосон газартаа үргэлжид зогсдогсон болж өгвөл тийшээ, хоёулаа явж байгаараа болохгүй бол, хамаагүй ганцаараа яваарай. бодол тээсэн алхаандаа амьсгаадах зүрхээ, уушгиа, амраалгүй... би чамд хайртай гэж ........ тэр нэрээр дуудаарай амьсгал өндөртэй алхаж явахдаа амрагаа дуудсан дуу чинь алслах холоос чих сонорт нь эс хүрэвч лугших судасны чинь цохилт түүнийхдээ ижилсэж, хэн намайг дурсав, аль чих минь хангинана вэ гэх бий... ... 19:28 - 2007-11-20 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихЗаримдаа
Заримдаа би дурлалд шатаж
Завгүй эрч хүчтэй Жаргалтай амьтан болчдийн Өрөөсон зүрхээр тэжээгдэж Өнчин сэтгэл амилж Овоо хүн төрхтэй болчдийн Удахгүй дурлал будаа Уйдна эсвэл хаягдана Тэгээд л буцаад ганцаараа Тэнэг үгсээ холбоод Тэнд эндгүй наасан Саваагүй амьтан болчдийн Ам нээвэл л хараал Аймшигтай, утгагүй гээд л Ядсан үгсээ эрээчнэ Яадийн стрэссээ тайлжийна Яахав дураараа ойлго гээд л Юу юугүй бичиж эхлэнэ Охид хүүхнүүд цөм хуурамч Онцолж тэрнийг хэлье Новш гэвэл бүүр таарна Нохойноос дор амьтан гэнэ Амьдрал утгагүй гэнэ бас Азгүй нь би гээд л эхлэнэ ... 18:05 - 2007-11-20 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичихХүсэлЯагаад? "+"," -" тэмдэгнүүд зэрэгцэн оршиж байдаг юм бол?? Сайн, муу, хүсэл, хясал, хөөрхөн, муухай, г.м. Бяд буюу хүн төрөлхтөн 2 хязгаараас ангижирч чадахгүй байгаа учир өөрсөндөө зориулж гаргасан бяцхан тайлбар гэсэн үгсийг бурхан багшийн сургааль номон дээрээс уншсан. Тэгвэл дөнгөж өчигдөр орсон цас халтиргаа үүсгээд, халтиргааг багасгах элс, шороо дутмаг байгаа тухай мэдээг авч үзье. Дүүргүүдэд жилийн төсөвт багтаагаад их хэмжээний ?? мөнгийг уг ажилд зориулж хувиарладаг. Анхны цас орсон өдөр уг мэдээг цацуулж байгаа нь толгой нь эвтэйхэн ажилладаг дүүргүүдийн засаг дарга нарын ажил гэжу... 17:05 - 2007-11-20 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичихСар шиг холын газарЯагаад гэвэл тэр бүргэд гэдэг чинь хэзээ ч тагтаа шиг амьдраагүй Яагаад гэвэл тэр бүргэд гэдэг чинь хэзээ ч хэрээ шиг үхэхгүй Бүргэд гэж хаанах үг юм бэ? Хэл шинжээч биш болхоор хэлж мэдэхгүй юм. Хаха би уул нь шүлэг ч л дээ. Гэхдээ бүргэд гэдэг үгийг сонсхоор хүчирхэг эрэмгий хамгийн гэсэн утгатай юм шиг санагддийн. Ингэж нэрлэгдсэн шувуу өндөр тэнгэрт дүүлэн нисэж, хүссэн амттанаа шүүрэн авч зооглодоггүй байсан сан бол энэ үг дээрх утгатай сонсогдохгүй ч байсан байж болох. Тахиа болох гэсэн бүргэд гэдэг нэгэн жижиг өгүүллэг санаанд орж байна. Энд тахиан дунд төрсөн бүргэд сэлж чадахгүй дэ... 16:36 - 2007-11-20 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичихОрондоо....Ойрд зүгээр орондоо орох завгүй ололдон булаалдсаар байтал өөртэйгээ ч ярьж амжихгүй юм. Өөртэйгээ юу ч ярилтай нь билээ. Цаг хугацааны үнэ цэнэ хэд байдаг юм бол? Амжвал тэр л биз амжихгүй бол тэр л биз гэж болдгүйн болуу. Гэхдээ цаг хугацаа гэдэг үнэхээр өчүүхэн богинохон юмаа, сая 25 хүрчээд нээх удаан амьдарцан юм шиг санагдаад байсан чинь, 25 жил гэдэг байтугай 2 дахин их амьдарсан байлаа ч асар богино гэдгийг мэдрэх шиг . Аймар завгүй, асар завгүй амьдрахиймсан. Завгүй гэдэг чинь их өрөөсгөл юу хийгээд завгүй гэдэг нь гол байх л даа. Сая мессенжерээр үнэн тэнэг асуулт сонссдог байшд. -М... 12:28 - 2007-11-20 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихБи буцахгүй ээ энд дэндүү ...Хийсмээр нисмээр сэлмээр, Дуулмаар уярмаар дурсмаар, Хаймаар хайрламаар хайлмаар Зугтмаар зугаалмаар завтай Зөнгөөрөө зангаараа зугаатай дураараа, нүдээ аниад л хязгааргүй тэнгэр, ёроолгүй тэнгис рүү, хурц нар луу, шөнийн саран руу газраас л хол, хөрснөөс л ангид байгаагаараа дураараа эрх чөлөөтэйгээр явахсан, сэлэхсэн, урсахсан, үлээхсэн, хийсэхсэн. Буцаж би буухгүй ээ энд дэндүү хатуу юм. Буцаж би ирэхгүй ээ энд дэндүү давчуу юм. Буцаж би харихгүй ээ энд дэндүү бариу юм. Буцах гэж бодохгүй ээ энд дэндүү дүрэмтэй юм. Буумааргүй, зогсмооргүй, нээмээргүй, сонсмооргүй болимоор... 13:28 - 2007-11-19 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичихやつら..泣きたかった訳ではない。泣けてきた訳、期待が大きくはずれたようだったから。悲しいんだか、悔しいんだか。それともただ憎いんだか。心悲しいんだか。 やつらも、泣いた...と...思う...いや...やつらは泣けないのだ。やつらには涙がない。涙腺どころか、眼さえない。やつらはただ感じるんだ。感覚は持ってる。それが単純なものではない。鋭いのだ。知性チックなんだ。なにせ、心臓と脳、感情と理性を行き来してる。やつらの方がつらいはず。泣きたいだけ泣けるのと泣くことが許されないのと、両方を往来してる。どっちかの見方ができない。どっちにも運ぶんだ、命を...やつらの使命なんだから。 パソコンの画面に表示されたメールを前にして、繰り返し何十回読んだことか、心が折れそうになり、そのせいで眼が碌に涙ぐむこともなく、乾いてきた。見据えるつもりだったのか、無意識に瞬きしなかったからだ。そっか...送ってこなくてもいいメールだったんだ...返信しないでおけば良かった...動揺しちゃって!!...心臓がパクパクしてたじゃない!!...ホントォ笑っちゃう...可哀想な人...持ち主、やつらの...まったく。 やつらはオモッテル、きっと、くそ下手な恋らしきものに付き合ってられるかっ..つうの...草臥れるわっ..つうの...頭と心臓、痛くて当然だっ!! やつらは、怒りの面しながらもゲラゲラと...嘲てる...止... 23:08 - 2007-11-18 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичихӨвлийн тухай 2 шүлэг
Эхнийх нь Л.Өлзийтөгсийнх, 2 дахь нь Б.Галсансүхийнх.
Үстэй малгайн дороос Үстэй алчууран дороос Уруул, нүд харагддаггүй болохоор Өвөл чамд гунигтай санагддаг уу? Өвөл надад гунигтай санагддаг Цасанд даруулж бөхийсөн хүмүүс Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх Царайлаг ч байж мэдэх хүмүүс Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу? Өвөл надад гунигтай санагддаг Хүйтнээс нуугдсан дулаахан үг Хүмүүсээс ичсэн нүцгэн мод... Хаана байна аа, тэр улаан, ногоон Хаа сайгүй л цагаан.. цагаан Өвөл чамд гунигтай санагддаг уу? Өвөл надад гунигтай ... 13:50 - 2007-11-18 - Сэтгэгдэл {26} - Сэтгэгдэл бичихАмьдрах сайхаан сайхан ...Утасны сэрүүлгэнд үсдүүлэн байж өглөө сэрэх сайхаан Унаж тусан байж, утаат гудмаар ажилдаа яарах сайхаан Олох, үрэхийн хооронд хэд гурван хиртэй цаасны төлөө Омголон насаа үрэн, алдан, зүтгэн ажиллах сайхөөн сайхан.
Арван зургаатай юм шиг алдан онон, ахин дахин дурлаж Жаран зургаатай юм шиг хаягдаж гологдох сайхан Айлын охины хайранд ээрэгдэн, үерхэл зохиож Жаргал даахгүйн зовлон, хагацаж зугатах сайхөөн сайхан.
Нартын амьдрал утгагүй ч. Насыг бартал амьдрах нь сайхөөн сайхан.
... 15:45 - 2007-11-17 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичихУрьд шөнөТүргэн түргэн лугших зүрхэн тушаа толгой дэрлээстэй. Нүд аниастай. Гэвч бодол хоосон. - Чи юу бодоов? - Чиний тухай л ... ... ... ... Хэтэрхий холдохоор мөрөөсөхийн. Учралыг Хэрэг дээрээ учрахаар уйдахын. Хэний энгэрт жинхэнэ зүрхээ Хэрхэн хэдийд гээчив дээ. Хэнд нь би гомдоллохын бэ?. Хэлмэн Цолмон Тоодог Тогоруу
Уйлан хайлмаар, уурлан хашгирмаар, зүгээр л дотроо гомдмоор, зүрхээ чагнаад хэвтмээр. Яах нь мэдэгдэхгүй ямбатай болчихын энэ сэтгэл. Ядарч байна ш дээ бие минь. ...14:59 - 2007-11-17 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихТэхийн зогсоолТээр жилийн тэр нэгэн өвлийн Хvрэн уулсын буйд мухар Хvрэн уулсыг халуун намраар Өвөлжөөг хvрээлсэн уулсын оргил 04:12 - 2007-11-14 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичиххоосон их зан*бүр хов хоосон толгой хов хоосон царай зүрх ч үгүй тархи ч үгүй тэдэнд гэр бүл нийгэм гэж үгүй, хамаатан садан бол бүр ч үгүй хэнийг ч хайрлахгүй, бас үзэн ядахгүй.... тэнд байгаа нь өмдний тэлээ, товч.... ганцхан онгойлгож чадах хаалга... өөр юу ч үгүй хүмүүс.... тэдэнд ирээдүй гэж үгүй эргэн харах дурсамж гэж үгүй амьдрагсад... зүгээр л амьд, аж төрөгсөд.... төөрсөөр.... олширсоор тэд бидэн дунд бий.... тэнд ганцхан асуудал бий..... тэд бидэн шиг байгаад тийм болцгоосон.... БҮҮ МАРТ ...18:34 - 2007-11-13 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичихэмгэнэлУм мани бадми хум. Ж.Наранцацралт жолоочийн хамт аян замд явж байгаа осолд орж таалал төгсөв.Эх дэлхийдээ эргэж төрөөрэй. 15:11 - 2007-11-13 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихӨвөл намрын завсарБогд уулыг эс харвал намар хэвээрээ л байна даа. Улаанбаатарын утаас эс тооцвол намар хэвээрээ л байна даа. Амнаас уур гардагийг эс тооцвол намар хэвээрээ л байна даа. Нэг мэдэхэд цас дарчихсан байгаасай. Өвөл шиг өвөл болоосой. Дээхнээд л хүүхэд байхад аймаар их цас орчихсон цасанд дарагдсан гэрийнхээ хаалгыг ч нээж чаддагүй , цасан дунд шигдээд явж болдоггүй л тийм л байсандаг. Гэтэл одоо тэр цас орохоо байгаад намар ч юм шиг өвөл ч юм шиг муухай болчихож. Бүрзгэр саарал, бүүдгэр муухай цасгүй өвлийг хэдч үзчихэв дээ. Түрүү жил л лав цанын бааз дээр очоод зүгээр л шороон дээр гулгаж байгаа... 09:13 - 2007-11-13 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичихтохойн чинээ...өчигдөр чимдаанаа ухлаа. хэрэг болгож тэр холоос авч ирчихээд ил гаргалгүй хадгалчихсан байсан эд зүйлээ гаргав. эд зүйлсэх юу байхав, ганжин л даа. гурилын мод, элдүүр, гулууз өөр юу юу ч гэдэг билээ, манай аав, ээжийн нутгийнхан лав ганжин гэдэг юм. хэн гэдэг хүн, хэзээ “бүтээсэн” эд юм, мэдэхгүй. манийг мэдээ орох цагаас л манайд байсан юм. их том ширхэгтэй модоор хийсэн, тохойн чинээ урттай ганжин. ямар мод гэхээрээ ийм том ширхэгтэй байдаг юм, тоорой, алтан гагнуур, загийн үндэс.. за аль нь юм мэдэхгүй. их л том ширхэгтэй, ширхэг бүр нь тод гэгч нь товойгоод гараад ирчихсэн. борооны усанд... 18:16 - 2007-11-12 - Сэтгэгдэл {31} - Сэтгэгдэл бичих時を越えて君を愛せるか 本当に君を守れるか m.oda чамайг гэсэн хайр минь цаглашгүй байж чадах болов уу чанд нандигнан хайрлах нь чин үнэн болов уу 23:21 - 2007-11-09 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичихУлцгар бүлцэн Халзан гурав байжээ*Улцгар бүлцэн Халзан /Мулзан/ гурав бие биенээсээ хэн нь Цараа-ЛАГ гэдгийгээ хэлэлцжээ.... тэдний хэрэг бидэнд юуны хамаа байхав дэээ. үлгэр сонсох дуртай хүүхдүүд минь.... үнэн гэвэл энэ л байна.
энэ үлгэрийг халзан орж ирээд уншсан аа,: ёоох айлаа ш дээ гэж гэнэ. улцан: гайхлаа шдээ, юу гээд солиороод байгаам гэж бодлоо гэв бүлцэн:....................
хэлэх хэрэггүй юм гэж бас байхиймдааа. ... 00:33 - 2007-11-07 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |