300-гийн блог

Монгол үг, үсгийн алдаа засагч - Бадралдаа амжилт хүсье!

Бичсэн: xvv
Хэрвээ та Дусал гарын хөтчийг ашигладаг, эсвэл OpenMN-ыг мэддэг бол, эсвэл зүгээр л Бадаагийн Крилл-Латин-Уникод хөрвүүлэгчдийг мэддэг ашигладаг бол Санлиг Бадрал хэмээх энэ хүнийг эчнээ таних байхаа. Би ч мөн адил хэдий харж байгаагүй ч, гараас гараар туслуулж байгаагүй ч энэ хүний хийсэн олон зүйлсийг ашиглаж баярлаж явдаг. Бас түүний бүтээсэн хөрвүүлэгчид Дусал гарын хөтчид багц болон дагалддагийг та бүхэн мэдэх байхаа. Хэрвээ мэддэггүй бол түүний сайтаас эсвэл хэн нэгнээс Бадаагийн хөрвүүлэгч байна уу гээд асуучих Та нэг хэрэглэж үзээд л салахаа болино доо

OpenMN хэмээн анх Монголд Soy...

02:51 - 2007-12-06 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Ганцаардал минь

Бичсэн: lobe22

Ганцаардал минь аз жаргалаас
Ганцхан хуруу л зайтай
Гайтай ч бас таатай
Ганган биш зэвхий саарал
Хээ угалзгүй цулгуу
Хэврэг атлаа эвдэршгүй
Үдэш ирээд өглөө зугтдаг
Үнэгэн зантай ч үнэнч
Гаднаа хоосон дотроо дүүрэн
Ганцхан түүнд л би хайртай

16:42 - 2007-12-05 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Д.Эрдэнэ Уран бүтээлийн үзэсгэлэн

Бичсэн: misty

Дээрээс хойш анхаарал татаад байсан үзэсгэлэнгээ өнөөдөр өдрийн цайгаараа амжууллаа. Д.Эрдэний Уран бүтээлийн үзэсгэлэн. Олон газар уран бүтээлийнхээ үзэслэнг гаргаж байсан нэртэй зураач. Их залуу хүн шүү. Энэ удаагийн үзэсгэлэн нь түүний олон улс оронд гаргаж байсан зургуудаас дийлэнх нь бүрдсэн байсан бөгөөд дийлэнх зуранууд нь сонирхлыг маань татсан юм.

Сүүдрийг ихээхэн тод гаргаад зургаа өвөрмөц болгодог санагдсан юм. Эмэгтэй хүн, оронзай, бас баллетчдыг үнэхээр гайхалтай гаргаж ирсэн нь мундаг :D

Existence 1

Existence2

Nostalgia:Өнгө хувирал, эмэгтэй хүн дээр үзүүлсэн байдал, ца...

15:42 - 2007-12-05 - Сэтгэгдэл {21} - Сэтгэгдэл бичих

Яг одоо би

Бичсэн: xvv
Чангаас чанга тэврээд
Чамайгаа би үнсэхсэн
Чармай нүцгэлж байгаад
Мянга түм үнсэхсэн
Тас тэвэрч байгад
Тачаадан озон үнсэхсэн
Тайчиж нүцгэлж байгаад
Зай үлдээлгүй үнсэхсэн
Хайрын үгсээ шивнээд
Хацар дээр нь үнсмээр
Халуун булбарай арьсыг
Хаа сайгүй үнсмээр
Хүслээ шивнэж байгаад
Хүзүүн дээр нь үнсмээр
Хүүхэн туяхан биеийг
Хүрэлцэн таалан үнсмээр
Хүсэл тачаалдаа мансууран
Хэдэн зуун жил үнсмээр, илмээр, үнэртмээр, тогломоор, үсээр нь арьсаар нь, хуруугаар нь......

03:55 - 2007-12-05 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Дотогшоо өнгийе

Бичсэн: xvv
Өчигдөр ТВ-ээр Төвдийн Лхас, хаалттай хотын тухай, тэр үеийн Энэтхэг, Төвдийн түүхийн талаар үзэв. F.E.Younghousband гээд нөхрийн номыг олж уншмаар, тэр сүүлд юуг ойлгож, юуг мэдэрч, амьдралыг яаж үнэлж байсныг нь мэдмээр, Төвд рүү явж, Гималайн ууланд авирмаар, тэр үеийн Лхас хотод амьдарч байсан Төвд хүмүүстэй уулзмаар санагдаж байна. Бас Эрнест Мулдашев шиг нөгөө агуйг хайх юмсан. ...Forbidden City-д гадны хүн зөвшөөрөлгүй нэвтэрвэл алдаг байсан гэхээр тэр үеийн Төвдүүд бас тийм ч ариун нигүүлсэнгүй хүмүүс биш байсан юм шиг.. Гэхдээ л өөрсний шүтээн ариун нандин зүйлсийг хамгаалж, түүндээ б...

02:21 - 2007-12-05 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: хундага

暑かった夏、奇遇だった出逢い、戸惑ってた私、若かった君、                                 

暗闇のような瞳、魅せられたって君、魔法のような言葉、惹かれたって私、短かった恋、戻って来い...

                                                           

01:58 - 2007-12-05 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

Байгаа оноогүй бухимдал

Бичсэн: Angaahai

Энэ захиралмаагийн ая талыг олох гэж үйлээ үзэхийнмаа. Ядаж байхад ямар ч үйл лайны тусгал нь дэргэд нь байгаагаар шууд над дээр тусахын. Заримдаа нээх сүрхий миний эгч шиг заримдаа тэнгэрээс бууж ирсэн эрлэгийг элч шиг байхын. Хурдан нөхөр сүүдэртэй болоосой. Миний ааш ч гэж ихэнхи цагийг хамт өнгөрөөж байгаа учраас дагаад өөрчлөгдөөд байх шиг байна. Сүүлийн үед бүр хүн болгон миний муухай аашийг гайхаж улаан номонд оруулах шахдаг болж. Эв энгийн зүв зүгээр юман дээр хялалзаж зэхэлзээд хэл ам нь ярвайж дорвойгоод харахаас ч зүрхшээмээр болчихно. Юунд нь тэгэж өөрөө өөрийгөө нервтүүлдэг байнаа...

17:37 - 2007-12-04 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Юу бичдэг юм билээ.....

Бичсэн: unukun
Унгасны талаар бичдэг ч юмуу, эсвэл өчигдөр асар их хоол идсэн, замдаа халтирч унаад золтой л үхчихээгүй тухайгаа ч бичдэг юмуу .

За за юу ч бичихгүй гэж шийдлээ . Дараагийн удаа заавал бичнэ дээ. !

09:42 - 2007-12-04 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Үл эвлэрэх ч, эс чадах

Бичсэн: lobe22

Аадар бороонд ч үл ажрих
Аянга цахилавч үл эмээх
Атгаг санаанд үл дарагдах
Аясын салхинд ч үл хууртах
Дэнжийн цэцэгст ч үл сатаарах
Дэврүүн зүрх минь энэ байна
Ав даа бүсгүй минь. Бүүр өгье.
Аргамжаандаа би өөрөө үлдэе дээ.

Ухамсарт ийн дийлдэх нь
Уйтай бас хорсолтой
Үл эвлэрэх ч, эс чадах
Үгээгүй хоосон хөндий.

18:45 - 2007-12-03 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*

Бичсэн: g84

 

эрхэмсэг орших тухайд миний хувьд гурван зүйл дээр тогтож яримаар санагдаж байна. энэ нь нэгдүгээрт: бодол санаа буюу мөрөөдөл

хоёрдугаарт: хөрөнгө бэл

гуравдугаарт: чадвар.... энэ гурав юм.

Бидний бодол санаа хийгээд, бид ерөөс дэнжийн цэцэгс шиг мөн хаврын ногооны адилаар намаржин хагдарч байдаг гэлтэй.

тэртээ он жилүүдэд миний бодол санааны хамгийн их орон зайг эзлэн дүүргэгч нь айдас байлаа. хүүхэд ахуй насны гэнэн томоогүй зангаар энэ амьдралыг зүрх алдан төсөөлөхдөө би бээр ерөөс, ямар ч хариуцлага эс хүлээх, нэгэн тийм ажил төрлийг хийж, бүхий л хариуцлагаас цухдаж амьдрахыг ичгэвтэр-...

18:08 - 2007-12-03 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

мөр холбосныг хөрвүүлсэнд..

Бичсэн: хундага

Winter`s nasty, cold and freezing

Me myself is frozen, frosty

Other`s love is partly, scarce

Passing time is limp, perverse

The wind is blowing, biting, ruling

The century is flowing, rushing, frequent

Asking for love - others - a beggar

Reciprocate can not - a miser

         

өвөл өөдгүй, хүйтэн, хөлдүү

өөрөө би цэвдэг, жиндүү

өрөөлийн "ха...

18:04 - 2007-12-03 - Сэтгэгдэл {29} - Сэтгэгдэл бичих

Бүхний манлай

Бичсэн: Обдоо

Та ямар ч салбарт ажиллаж байлаа ч гэсэн бүхний манлай байх ёстой. Таны урд хэн нэгэн гишгих, та түүнд найр тавьж өгөх ямар ч асуудал байх ёсгүй. Эрхэлсэн ажилдаа, хийж байгаа хичээлдээ эзэн нь манлай нь болчих. Өөрөөр хэлбэл таны хийж чадах , дөнгөх юм байхад зүв зүгээр л байраа тавьж өгөөд явчих нь утгагүй.  /Ким Ү Жин /"

Энэ жил би байгууллагынхаа оны аварга болж чадахгүй юм байна л даа" , "Нэр алдарт дурлаад яах юм бэ , Ажлын хэнхэг хүн л тэгдэг байх " За яахав яахав би угаасаа чадахгүй юм чинь", "эд нарын дараа явж байхад " болно гэхчилэн бодоод явбал та хэзээ ч хөгжихгүй бас хэзээ ч хэ...

15:23 - 2007-12-03 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Би мэднэ :) харьяалахын

Бичсэн: xvv
За сүүлийн үед блог бичигчдийн үг үсгийн дүрмийн алдааны талаар тун ч ширүүхэн юм болоод байгаа.
Зүгээр өөрийн анзаарсан зарим нэг хүмүүсийн их алддаг дүрмийн талаар өөрийн сонсож дуулснаа биччихдэг юмуу гээд л..

Анзаараад байхад харьяалахын тийн ялгалын нөхцөлийг залгахдаа их алдах юм.
Эм үгэнд 61-ын и буюу Ы-г, эсвэл эр үгэнд эм үгийн ий-г залгасан байх нь олон тохиолддог.
Уг нь бол э, и, ү, ө, е гэсэн эм эгшиг орсон үгэнд ий буюу эм үгийн ий-г залгадаг юм шиг байгаа юм.
Тэгээд а, у, о, ё гээд эр эгшиг орсон үгэнд "ы"-г залгаж байгаа юм.

Зарим тохиолдолд энэ нь гэхдээ өөр байдаг.
Энд о...

01:53 - 2007-12-03 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

бэлэг мэлэг зэлэг..

Бичсэн: хундага
         

нэг дүү маань бэлэг болгосым. гэнэтийн бэлэг. баярлалаа гээд шоппхийлгэмээр байсан ч угийн даруу төлөв, дээр нь анх уулзжаагаа хүний өмнө ичимтгий гэж найгүйг ч хэлэх үү, яджийхад тэр өдөр хагархай нүүрээ гэртээ мартцан, хамаг ичдэг булчирхай аймаар ажиллажээсан тул чадаагүй. гэхдээ баярласандаа хоёр бүлцэнд минь нулимс цийлэгнэж, хосгүй бор зам татуулсаар энгэсэгтэй гацар дагж буусныг хороомон гутлын үзүүр дээр бөнжигнүүл...

22:44 - 2007-12-02 - Сэтгэгдэл {19} - Сэтгэгдэл бичих

Энэ ихэмсэг занг уу.

Бичсэн: lobe22

Завтай байгааг чинь мэдэж байна
Залга яг одоо над руу
Бүр ядахдаа мэссэж нисгэ
Бүсгүй минь би чамд тушааж байна
... ... ...
Бөгсөн талд бирр бирр
Борхон зүрх бөн бөн
Утасны хонх рин рин
Урнаагын дугаар гялс гялс
Хоолойгоо заслаа. "Гэхэм"
"Хэнтэй ярих у?". Чагналаа.
"Таниж байна у?". Асуув.
"Танихгүй байна". Мушийв.
"Таа л даа тэгвэл". Ёжлов.
"Таашгүй нь". Ихэрхэв.
"Таслы даа тэгвэл". Адгав.
Түгдэрч сандрав. "Хү..хүлээ".
"Бийп". "дүүд дүүд дүүд".

Дахиад залгахыг чинь мэдэж байна.
Дариухан одоо залга. Тушааж байна.
... ... ...
Утсаа нортол базлав
Улиг болтол хүлээв
Үхсэн ...

19:05 - 2007-12-02 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

le chagrin d'automne

Бичсэн: хундага

 

 

ийм бэлэг авав. монголоор бол "намрын нулимс". намайг зурсым. 

01:55 - 2007-12-02 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: lobe22

Тэгэхэд би чамд дурласан

Намрын хонгор салхи шиг илбэж байсан
Харц чинь
Нарны хурц гэрэл шиг шаргалтаж байсан
Үс чинь
Дэлбээгээ нээж буй цэцэг шиг энхрий байсан
Уруул чинь
Дэргэд минь л үргэлж цохилж байсан
Зүрх чинь

Тэгэхэд л би чамд дурласан

Чамайг би уучилсан

Харц чинь намайг биш бусдыг эрсэн
Би уучилсан
Уруулаас чинь бусдын амт амтагдсан
Би уучилсан
Үсээ будаж танигдахаа ч байсан
Би уучилсан
Үнэн сэтгэл чинь хийсээд одсон
Би уучилсан

Чамайг би л уучилсан

Үгүйлж байна би чамайг

Дэрэнд шингэсэн үнэрийг чинь
Зүрх үнэртсэн
Дэвтэрт бичсэн захиаг чинь
Нүд сонссон
Хамтдаа...

19:16 - 2007-12-01 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Оюутан цагаа гэж....

Бичсэн: shine
 

Их сургууль, оюутан цаг, эрх чөлөө

   Оюутан болсон чамд баяр хүргэе. Нуршуу оршлыг хойш нь тавиад шулуухан ярилцах хэдэн зүйл байна. Хүний амьдралд үндсэндээ хоёр сонголт байх бөгөөд энэ нь яг одоо чиний өмнө ирээд байна гэж ойлгогтун. Алийг нь сонгох вэ?

Сонголт 1- Бусдын эрхшээлээр, оногдсон тавилангаар амьдрах

Сонголт 2- Өөрөө өөрийнхөө хувь заяаг зохиож явах

   Хэрэв чи энэ 4 жилийг өөрийнхөө тааваар, урсгалаар өнгөрөөе гэж бодож байгаа бол дээрх хоёр сонголтын эхнийхийг хийлээ гэсэн үг. Харин өөрийгөө дайчилж, сурч боловсоръё гэж бодож байгаа бол хоёр дахь сонголтыг хийлээ гэж о...

19:10 - 2007-12-01 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Тэр дурлах эрхгүй

Бичсэн: lobe22
Тэр дурлах эрхгүй хүн
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэр тусмаа чиний л төлөө
Тэнгэрийн дор амьдрах ёстой

Зөрөөд өнгөрөх сайхан бүсгүйг
Зүү шиг харцаар шивэх эрхгүй
Зөөлөн энхрий дулаан харцыг
Зөнгөөрөө мэдэрч угтах эрхгүй
Эрх танхил охин аалинд
Элгээ дэвтээж уярах эрхгүй
Эгэл монгол бүсгүйн өвөрт
Энгэрээ нээж эрхлэх эрхгүй

Тэр дурлах эрхгүй залуу
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэгээд бас нэгэн охин үрд
Тэнгэрлэг хайраа өгөх ёстой...

19:36 - 2007-11-30 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД*

Бичсэн: g84
үгүй ер, энэ шинэ жил тэгээд хэзээ ирдэг юм бол доо. жил бүрийн 12 сарын 25 -наас авахуулаад л нэг сарын 01н хүртэл өдөр бүр л дэлхий даяар баярлаж цэнгэж эхлэх юм.
өдөр бүр л 365 хоногийн дараа, ойн дээрээ нэг жилийн эхлэл болж байдаг гэтлээ...
сан сарийн нисгэгчид 31-ний орой нэг өдөрт 12 ч билүү 24 ч билүү шинэ онийг үдэж угтдаг гэж дуулсан юм байна. хэрэв зээ нэг жил, нэг өдрийн дүнтэй богинохон хугацаанд болдог бол үүнийг анзаарч тоох нь бүү хэл тэмдэглэх ч боломж олдохгүй өнгөрөх нээ дээ.
ямар өдөр бүр 12 удаа оргилуун дарс буудуулж бялуу зооглоод байлтай ч биш.
за ямартай ч би э...

09:57 - 2007-11-30

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok