300-гийн блог

Шалгалтанд уначихсан

Бичсэн: misty

Гадаа цас орохгүй би өрөөндөө, PC дээрээ цас оруулж баясаад л суужийнэ. Өвөл цасгүй муухай байна шүү. За энэ ч яахав. Өглөө шууд нэг шалгалт дээр уначихдаг байна ш дээ. Хэхэ. Тэгээд туршлагаасаа хуваалцах гээд. :P

Ажлын нэг залуу yahoo msgr-ээр mass явуулжийнаа. Тэрэнд нь:

Chamd hamaatai !!!! Монголоороо мэндэлж суръя, тэгэхгvй бол ирээдvй хойч vе минь "Hi" гэдэг болвол яана. "сайн байна уу", "амар сайн уу" гэж мэндэлж байя.... "Bye" биш баяртай гэж байхыг хvсье. Бvгдээрээ монголоороо зəв мэндэлж байя, зəв ярьж, зəв сэтгэе зарим vг vгvй болж магадгvй нь. Аялгуу сайхан монгол хэлээ хайрлая! Ц...

18:42 - 2007-12-11 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Шалгалтаа гэж

Бичсэн: Обдоо

10 жилдээ хэдэн шалгалт өгсөнөө тоолж үзээгүй юм байна. Дээд сургуульд ороод хэдэн шалгалт өгсөнөө тоолж үзээгүй. Бас бус сургуульд , ажилд ороод хэдэн удаа шалгуулсанаа ч тоолж үзээгүй юм байна.

Хэдэн биенээс шалгаж  хайран цаг  хугацаа,  хайран цаасаар нэгнээ хуурч бөмбөгдөнө. Ийш тийшээ зөөж гүйнэ. Нэг нь нэгнээсээ айна. Нөгөө нь харин айлгана. Хадны мангаанаас хүүхэд тэгтлээ айдаггүй байх. Ялангуяа он дуусах ийм мөчид хөөрхий ард түмэн,  ажил хийдэг хэд нь хачин их стрессд орно доо. 

 Шалгуулна дээрээс  ар гэрийнхээ шинэ жил, хүүхдийн бэлэг,  бусдад өгөх бэлэг, ажлын шинэ жил,  найз нар...

10:07 - 2007-12-11 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

сайхан амьдралын тухай өгүүллэг

Бичсэн: tuulai-ok

 

 Загасчин эр завьтайгаа гэр лүүгээ буцаж яваад нэгэн эдийн засагч залуутай тааралджээ.  Залуу загасчингаас асууж гэнэ:

-Чи яагаад ийм цөөхөн загастай ийм эрт гэр лүүгээ харьж байгаа юм бэ? гэхэд загасчин өглөөнөөс орой хүртэл загасчилж илүү их олж болох ч, эдий хэрийн загас түүний гэр бүлд хангалттай гэдгээ хэлжээ.

“Тэгээд чи өдөржингөө юу хийдэг юм бэ?” гэхэд

“Яахавдээ, би бусдыг бодвол бага мөнгө олдог. Өглөө нь загасчилж үдээс хойш хүүхдүүдтэйгээ тоглож орой нь гэр бүлтэйгээ хооллож дараа нь найзуудтайгаа уулзаж....”   гэтэл  эдийнзасагч түүний яриаг таслан, “Намайг хар, би дээд ...

17:39 - 2007-12-10 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

“ИРГЭН-БҮЖИГЧИН”

Бичсэн: хундага

дисконд явлаа, өнгөрсөн хагас сайнд. би бүжигчин хүн л дээ, ясны..бүр цусны ч гэж зарим нь намайг үнэлдийм. аль нь сайныг би мэдкү. аль сайных нь л юмдаг. би балчир багадаа маангадаж явлаа. маанга гэж мэдэх үү, хүүхдүүд ээ? мэдэхгүй дээ, та нар. “маанга” гэж хэлэхдээ “мангас ирнэ дээ” гэжийгаам шиг дуудахыг хориглоно, “иииййййй мангаа” гэжийгаам шиг хэлэхийг хориглоно. нэхх тийм гадаад дуудлагаар..хөнгөхөөн шиг “мааанга” гэж хэлнэ. хэлний угийн “-га” биш. тагнайн “га” шүү. тарпийзан өмд, палтфоором гутал, бие барьсан нийлэг цамц, мөр давсан тайрмал үс...тэгээд “мааанга”. өсвөр үедээ бэрээкдэж ...

16:04 - 2007-12-10 - Сэтгэгдэл {19} - Сэтгэгдэл бичих

Шувуу буюу тогоруу хэмээх хочийн тухайд -2*

Бичсэн: g84

 (үргэлжлэл)

шөнө хоёр цагийн үед л сая нэг юм уурхайд хүрч очив.

хавар цагийн анхны бороо цонхны цаана асгарч, хотын гудамжин дахь модод дөнгөж ногоорч эхлэхэд гэрээс гарсан би, галт тэрэгний цонхоор нэг л сэтгэл хорогдон-гуй харж байсан тэр модод шинэхэн цасанд дарагдсан байхад харина гэж зүүдлээч үгүй байсан юм.

шөнийн тэнгэрт хааяа нэг гялс хийх аянгий гэрэл гялбалзаж, тэртээ алсад тэнгэр нүрэглэнэ. энэ үед уурхайд мөнөөх миний орж гарахдаа байнга шахуу гүйж гардаг байгууллагынхнаас шалгалт комисс ирсэн байлаа.

дуутай тэнгэр хургүй гэгчээр бороо шивэрч, бид бялбагнах шавар дундуур явса...

10:45 - 2007-12-10 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

захидал: дараагийн хэсэг

Бичсэн: хундага

чи өөдгүй...

юм даа. дэндүү өөдгүй юм. мэддэг бүх муу үгээрээ чамайг зүхмээр, тааралдсан болгонд газар дор ортол чинь муу хэлмээр, үзэн ядмаар... санагдавч энэ нь чамайг бодох, чамайг санаж хүсэх, чамаар хайрлуулахсан гэж мөрөөдөх сэтгэлийн минь хажууд хумхийн тоосны ширхэгээс ч өчүүхэн юм даа. гашуун боловч дэндүү үнэн. өчүүхэн хийгээд үлэмжийг “би” хэмээх жинлүүрийн хоёр тавганд тавиулж, жинлүүрийн нурууг газар шүргэтэл нь хазайлгаж чадсан чи өөдгүй юм. өөдгүй чамд сэтгэлээ өгсөн би өөдлөхгүй байна. ийм арчаагүй би ч өөдгүй юм уу. үгүй ээ, би биш, чи өөдгүй. ингэж бодсон нь амар юм.

горь т...

00:45 - 2007-12-09 - Сэтгэгдэл {23} - Сэтгэгдэл бичих

Incubus-Light Grenades цомгийн талаар ...

Бичсэн: tuulai-ok

 Light Grenades татаж авах

Нийтдээ 16 жилийн турш Incubus  нэрийн дор уран бүтээлээ хийж буй эдгээр 5 залуусын 2004-2005 онд дуунууд дээр нь ажиллаж эхэлсэн Light Grenades цомог 2006 оны 11 сарын 24 нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. 13 дуу багтаан 48 минут үргэлжилэх энэхүү цомгийн талаар  өгүүлэе

 Хөгжим судлаачид  цомгийн эд эс болгонд нь The Grateful Dead, Radiohead хамтлагууд нөлөөлсөн гэж үзжээ. Иймээс ч Light Grenades урьдын A Crow Left Of The Murder цомгийг бодвол илүү Jam болон  progressive өнгө аясыг агуулсан дуунуудтай болжээ.

Урьд нь тэднийг ерөнхийдөө алтернатив рок гэж то...

17:54 - 2007-12-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Утга алга уу

Бичсэн: lobe22
Цаг хугацаа явсаар л. Утга алга.
Цаана нь нөгөө амьдрал урссаар л
Нэг л мэдэхэд өвгөн болчихсон
Насны бөгсөнд тулчихсан байх вий

Тэр цагт ч адил
Тэнгэр өөд хараад
Шүдгүй амаараа исгэрэн байж
"Шүй бида удга адга" гэх байх даа. 

17:04 - 2007-12-08 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Apocalyptica - Worlds Collide 2007

Бичсэн: tuulai-ok

 

 

Cello Rock-ийн гол төлөөлөгч, Финландын Apocalyptica хамтлагийн 6 дахь цомог  энэ 9 сард худалдаанд гарлаа. Нэр нь  “Worlds Collide”. 11н track-тай

 

Worlds collide – Хамтлагийн гишүүн Eicca энэ дууг аялгуу, хэмнэлээрээ цомгоосоо шилдэг нь гэж үзжээ.

Ion – Бөмбөрийг нь сонсовол –г санагдуулам, тэд энэ дуундаа ямар нэг сэтгэл хөдөлгөм аялгуу оруулахыг зорисонгүй.

Stroke – Ion-ийг бодвол эсрэгээр өөрсдийн гэсэн аялгуу, шинэлэг riff–үүдийг оруулж өгсөн, илүү дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээр

Burn – энэхүү дууг бөмбөрчин Mikko болон японы гитарчин Tomoyasu Hotei нар хамтран зохиожээ....

18:05 - 2007-12-07 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Алдарт гитарчин Стив Вайтай хийсэн ярилцлага (sailorlonely)

Бичсэн: tuulai-ok

“Харьцуулшгүй гитар”

“Хэрвээ чи виртуозо-гитарчин болохыг хүсвэл надаас илүү болох ёстой. Чи улам илүү байх учиртай. Нэг зүйлийг ойлгож ав, хэрвээ чи намайг давж гарахгүй л бол би чамайг улам хол хаях болно” Стив Вай
Гитарын ертөнцийн нэг ховор үзэгдэл гэж болох Стив Вайгийн амжилтын нууц нь гитарын виртуозын техникийг эзэмшиж чадаад, улмаар түүнийг улам хөгжүүлж эрхшээсэн бөгөөд уран бүтээлүүдээ өөрийн уран сэтгэмжид бүрэн захируулж чадсанд оршино. Түүний гитар тоглох ур чадвар, туурвих урлаг нь физикийн ямарваа хуулинд захирагддаггүй бөгөөд хэзээ ч аливаа нэг хэв загварт баригдаж байгааг...

18:02 - 2007-12-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Германчууд

Бичсэн: tuulai-ok

German

Нийслэл: Берлин

Хүн ам : 82,5 сая
Хэл : герман

 

Уулзалт, хоорондын харилцаа

 

Цол хэргэм чухал байр суурь эзлэх ба тухайн хүнээ хэр хүндэтгэж буйг илтгэнэ. Мэндлэхдээ  хэргэм зэрэг болон овогийг оролцуулан дуудна. (нэрээр нь дуудахыг танд зөвшөөрөх хүртэл)

Herr / Frau + Title + Sirname

Өрөөнд орж ирээд хүн нэг бүртэй гар барин мэндлэнэ.

Хэрэв хэн нэгэнтэй захиа эсвэл зурвасаар цаг болзохоор бол герман хэл дээр бичнэ. Хүмүүстэй эхний уулзалтан дээрээ л танилцах хэрэгтэй.  

Өрөөнд орохдоо ахмад настай юмуу өндөр албан тушаалтай нь түрүүлж ордог. Хэрвээ нас болон статус ижил б...

17:55 - 2007-12-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Молиго үмхэх үү найзуудаа...

Бичсэн: Обдоо

Хөдөлмөрийн хөлсний доод түвшин хэмээх ойлголт байнаа. Энүүгээр хэдэн удаа тоглож болохыг мэдэхүү. Хамгийн анхны буюу 1991 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 215 төгрөг байсан юм. гэхдээ энэ хөдөөд 115 төгрөг гэж байгаа бас. Үүнээс хойш нийт 9 удаа шинэчлэгджээ. Харин одоо хэд гээч мэдээж 90 мянган төгрөг. Хүн болгон л үүнийг мэднэ. Мэднэ ч гэж дээ. Мөн чанар нь хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож мөнгөний ханш унагааж байгаа гэдгээ мэдэгдэхгүйгээр үнэ өөрчлөх хамгийн зальтай арга юм.

Таны цалинг хэдээр нэмсэн бэ?  Танай гэрийн зарцуулдаг байсан мөнөгө нэмэгдсэн үү ? Улсын нийт төсөв, санхүү хэд...

10:44 - 2007-12-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Smashing Pumpkins

Бичсэн: tuulai-ok
90ээд оны хамгийн амжилттай Aлтернатив-рок хамтлаг гэж хэлж болох Smashing Pumpkins, Billy Corgan (17.03.1967) James Yohinobu Iha (26.03.1968) хоёр анх Corgan-ны ажилладаг байсан cd shop-д танилцжээ. Тэдний анхны дуунуудад The Cure, New Order -ын нөлөөлөл ажиглагддаг. Corgan нэгэн тоглолтын үеэр D'arcy Elizabeth Wetzky-тэй танилцаж Pumpkins-т басс гитарчинаар орохыг санал болгожээ. Тэд анх Chigago хотын нэгэн клубт тоглоод Drumcomputer-тэйгээ хол явахгүйг ойлгож жазз бөмбөрчин Jimmy Chmberlin-г хамтлагтаа элсүүлэв.

Богино хугацааны дотор Chamberlin-ний чадвар танигдаж Pumpkins-ийн чиг хандл...

19:12 - 2007-12-06 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Ирээгүй байгаа үнэн

Бичсэн: Soyol

Ирээгүй байгаа үнэн

Намрын үдэш нөмөрт чинь алхахгүй

Намайг хардахыг чинь дотроо шоолохгүй

Нүд нүдээ ширтэн суухгүй

Нүглийг умартан налж эрхлэхгүй

Нутгаа зориход чинь хорьж чадахгүй

Найргийн минь мөрийг чи уншихгүй

Насны чинь төгсгөлийг би үзэхгүй

Намтрын чинь хуудсанд дахин дурсагдахгүй

Нүүр буруулахад чинв дагах эрхгүй

Нүдэн дээр чинь үхэх учиргүй

Хагацахад чинь хайж чадахгүй

Хайрыг чинь хаана ч мартахгүй

Хүнийх л байх биеийг чинь

Хүсэхийн цагт хяслантай

Намайг гэх бодлыг чинь

Наашлуулъя гэх ч хүлээстэй

Ай хөөрхий хүний хүн

хүнийхээрээ л үлдэх

Харам сэтг...

19:07 - 2007-12-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бас л нэг эрин үү?

Бичсэн: Soyol

XX зуун бол нэгэнт улиран одож буй загасны эриний сүүлийн жил байсан агаад дифференцаци /төрөлжилт салбарлалт / -ийн замаар хүн төрөлхтний бүх талын мэдлэг бүрэлдэн цогцолж, тус тусдаа хөлөө алан зүгширсэн тийм зуун байлаа. Энэ эрин дууссанаар хүн төрөлхтөн дунд сургууль төгссөн мэт болж буй юм. 

XXI зуун бол 1982 он буюу гарагуудын их эгнээ гэдгийн үеэс эрчим хүч нь эхэлж, 2003 оноос илэрхий давамгайлах бумбын эриний эхний 100 жил бөгөөд энэ зуунд эриний эрчим хүчний нөлөө ч тусаж эхлэх болно Тэгээд ч XXI зуун үйл явдлын шинж төрх, өрнөлтөөрөө XX зуунаас эрс өөр болох нь гарцаагүй XXI зуун б...

18:55 - 2007-12-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Цээжлэх сайхаан .. гэж

Бичсэн: Soyol

Хүүхэд ахуй цагаасаа эхлэн шүлэг зохиол цээжилдэг байсан одоо ч өөрт хэрэгтэй ишлэл л цээжлэх юм. Зорилгодоо хүрэхээр тэмүүлэхэд минь хашрах шантрах олон зүйл тохиолдовч урам зоригоор шагнасан олон сайхан үгс цаашлах замыг минь гийгүүлж ажиллах эрч хүчийг хайрлана Эдгээр олон ишлэл та нарт ч гэсэн хэрэг болох биз ээ!

-Иргэний нийгэм бүтцээрээ дарангуйллыг сөрөн зогсдог Түүнийг төрийн эсрэг зогс гэж хэн хэн нь зориуд "дасгалжуулаагүй" боловч ашиг сонирхлоороо задран хуваагдсан сайн дурын бүтэц нэгдлүүд нь аливаа дур зоргыг дуугүй хүлээн авах бололцоог хаан, хязгаарлаж байдаг Карл Раймунд Попп...

18:23 - 2007-12-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

андын үг

Бичсэн: хундага

уйлсан гэсэн чинь

ooriinhoo tuloo, bas tuundee sain saihan haragdahiin tuloo changa baigaarai

гэнэ.

14:32 - 2007-12-06 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Тоглоомын хүүхэлдэй болгох гээд байхийн..

Бичсэн: shine

Тоглоомын хүүхэлдэй юмуу хаашаа юм бид нар

Жил болгон зохион байгуулдаг орон нутгийн хөгжлийн төлөө Нутгийн захиргаа, Хувийн хэвшил, Иргэний нийгмийн байгууллагуудын 3 талт түншлэлийн зөвлөгөөнөө зохион байгуулах гэсэн чинь манай төрийн байгууллагынхан нэг өдөр нь сайхан зан гаргаад хийе гэж зөвшөөрөх юм. Зөвшөөрөхөөр нь ажлаа хийгээд урамтай нь аргагүй ханцуй шамлаад орхоор маргааш нь зөвшөөрөхгүй ээ гээд л. За за тэгвэл зохион байгуулахаа больё гэхээр үгүй ээ хийнэ гэхийн. Ямар тэдэн шиг төсвөөс цалинжаад бэлэн цаас бөглөөд суудаг биш бид чинь бас хийх гэсэн олон ажлынхаа хажуугаар л  зохио...

14:30 - 2007-12-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

иргэний сэтгүүл зүй

Бичсэн: хундага

Өнөөдөр иргэний сэтгүүл зүйг бид хөгжүүлж байна гэж хэлсэн.

блогчид тэгж хэлсийм шиг байна. юу гэж боджээна?

12:19 - 2007-12-06 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Бадралын блог

Бичсэн: xvv
Өөр олон олон мундаг хүмүүс байдаг байх, сүүлийн үед олигтой блог хэсэхгүй байсан. Өнөөдөр санаандгүй явж байгаад ойрд ороогүй Санлиг Бадралын блог руу орчихлоо маш их таалагдлаа.

http://bolorcms.com/badaa/index.php?/archives/27-Mongolian-Horde-Concept.html
http://bolorcms.com/badaa/index.php?/archives/33-unknown.html

Зэрэг бичлэгүүдийг уншаарай. Би хэрвээ компьютерийн мэргэжилтэй байсан бол энэнд ямар нэгэн хэмжээгээр заавал оролцох байсан... Миний бодлоор энэ хүнээс сурах юм их, бас хамтраад ажиллахад ямар ч байсан алдахгүй мэт санагдаж байна.

Мөн веб програмын талаар зарим нэг зө...

04:36 - 2007-12-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok