| 300-гийн блог |
гүүрний өмнө үл...чи зогсож байна, гүүрний өмнө, эрэг дээр. тэр дор гол урсана. заавал гүүр гэхгүйгээр туучаад гарч болмоор мэт. гэвч нэлээн гүнзгий.. харагдана. урсгал нь ширүүн биш, бас дөлгөөн биш. урт шигүү ургасан өвсөн хөшигтэй эрэг... тэр эргийн ойрхон ёроолгүй ногоорсон цүнхээл харагдана. чи гүүрний өмнө зогсож байна. гүүрээр гарч голын цаад эрэгт хүрэх ёстой. тэнд хааш хөтлөх нь үл мэдэгдэх зам зурайна. гүүр, гол, зам... чамайг хүлээж байна. харин чиний хөл хөдлөхгүй, урагш ганц ч алхахгүй, хадуулсан мэт. тархинаас тушаал өгнө... яв... гүүрээр гатла... цааш бэдэр. хөл үл хөдлөнө. биеийн бусад хэсэг ч м... 00:39 - 2008-01-27 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичихЗавгүй бүсгүйн нэг өдөр
Тэр өглөө нар ургахаас, харанхуй болж орондоо орох хүртлээ борви бохисхийхгүй ямар нэг юм хийж, хэдэн өрөөгөө дамжин ядартлаа гүйнэ. Өглөө босонгуутаа чанга дуугаар "Ээжээ бос" гэж захиргаадаад, орноосоо бууж, зочны өрөөний буйдан дээр хэвтээд намайг сүү халааж өгтөл тэвчээртэй хүлээдэг юм. Сүүгээ уучихаад, нүүр гар, шүдээ угаагаад (угаахаасаа илүү сойзоороо ус хутган сорж баахан уудаг юм), хувцасаа солиод, эмэгтэй хүн юм болохоороо нүүр амаа янзалж, ээж эмээ хоёрынхоо аль нэгний пудр, уруулын будгийг хэрэглээд, зурагтныхаа өмнө тухтай нь аргагүй хайртай сармагчингаа тэврэн сууж, teletubbies ү...
17:03 - 2008-01-26Тоглоом |Хуучнаа нэг дурсмаар байна|Хүүхэд бахйхад олон сайхан тоглоомоор нааддаг байж дээ. Ялангуяа сургууль дээр анги, найз нөхөдтэйгээ бол хэдэн цагаар ч ахамаагүй тэнэж, тэнэж оройтож орж ирчхээд уурлаж идчихээд л унтаад өгдөг байсан даг. Хичнээн ч их тэнэдэг , хичнээн их баяр баясгалантай байж вэ? Мөрөөдөлд автчихаад олуулаа шаагилдаад үхтэлээ тоглодог байжээ: Шууд тоглодог байсан тоглоом руугаа орий: Бөглөөдөх: Тухайн үеийн тэрэлж, интоорийн ундааны бөглөөг сайн гэгч нь алхаар болохгүй бол чулуугаар нүдэж тэгшилж аваад сайн моогуур /цохидог зүйл/ олж аваад бөглөөдөж гарна. Сайн тоглодог хүүхдүүдэд үхтэлэ...14:48 - 2008-01-26 - Сэтгэгдэл {33} - Сэтгэгдэл бичихмардай хотын түүх, эсвэл хориотой хотын, эсвэл миний эрэл хайгуулын түүх*
маш олон зураг сэлт байгаа хэдий ч замын дайвар болгож явуут дунд бичиж буй тул энэхүү бичлэгт тус хотын болон бусад баримт зургийг оруулж эс амжив.
эхлэл хэсэг яагаад ч юм вэ, бүү мэд. өвлийн хүйтэн жаварт машинаас хаяа нэг бууж морь харангаа тамхи уугиулж зогсох зуурт жавар тачигнан хацар нүүрийг жиндүүлж, хуруу гарыг тасалчих дөхөөд байхад (яагаад ч юм вэ, бүү мэд) ялаа шумуул жунгинах нам гүмхэн бүгчим халуун зуны өдөр, эзгүй орхигдсон нэгэн өвөлжөөний дүр зураг эгээл нүдээр харж буй мэт сэтгэлд зур-аглагдаад салах биш. учрыг олж эс чадсандаа дэмий л дараагийн тамхиа асаагаад ... 14:11 - 2008-01-26 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичихНээлттэй хаалганы өдөр
Нэг их ажил амжуулчих санаатай нээлттэй хаалганы өдөрт давхиж очоод ирвээ хөөө. Уг нь өнөөдөр нийслэлийн иргэний бүртгэл мэдээллийн төв нь ажиллаж л байна ямарч ооочер дараалал үгүй би ч нэг их тэнгэрийн умдаг атгасан юм шиг баярлаал сайн байна уу эгчэээ гэээл мишээгээл очсон чинь миний дүү эхлээд улсын архиваар орж лавлагаагаа ацар ингэжийнэ би яахуудэээ лавлагаагүйгээр найрчих санаатай үзээд барсангүй за би гялс яваад ирий эгчээ гэсэн чинь миний өөлгөн дөөө өнөөдөр тэр архив чинь амарч байгаа гэдиймдаа.
Одоо яаая гэхэвдээ хонх нь дугархаар дамар нь таг дамар нь дугархаар хонх нь таг хою... 13:36 - 2008-01-26 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичихНомын сангаа бэлдэнээ.
http://erhem.blogspot.com/2007/10/blog-post_11.html
Сая эндээс жагсаалтыг харлаа л даа. Тэгээд бодоод байсан чинь уран зохиолын ном гэдэг хүүхдийн сэтгэхүйн хөгжил, хүмүүжилд асар чухал зүйл юмаа. Бас 10 жилийн багш маань зузаан ном унших нь хүний ой тогтоолт, ургуулан бодох сэтгэхэд их сайн нөлөөтэй, эхлээд уншсанаа марталгүй дуусах хүртэл нь сануулж байдаг тийм номнууд хүний тархины багтаамжийг тэлдэг гэж нэгэнтээ хэлж байсан санагдаж байна. Түүн дотор зөгнөлт зохиолууд нь хүнийг тэмүүлэмтгий, ямар нэгэн зүйлийг ургуулан, түүндээ хүрэхээр зориглодог, хүүхдэрхүү ямар нэгэн зүйлээс айж ухард... 23:44 - 2008-01-25 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих... боломжтой болов уу?
эхний бичлэгийн үргэлжлэл...
Нэг хэдэн нөхөр чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортлодог. Тэр нь тэдний бизнес, амь зуулга юм. Дээр нь түүнийгээ танил тал, сайд дарга нөхдүүдээр дэмжүүлдэг, зарим нэг нөхдүүдийн халаалсанд сэм ямар нэг юм шургуулдаг гэж байгаа. Ингээд тэд тэр хүнсний бүтээгдэхүүний Монголчууд гэдэг идэвхигүй нөхдүүдэд зардаг тэд нь иддэг, хорддог боловч тэднийг эсэргүүцэх сөхөөгүй. Нэг хэдэн нөхөр үхсэний дараа хэсэг шуугиан дэгдээж сенсааци болгоод л мартана. Үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдөхгүй хордсон хэвээр... 10 нөхрийн жишээн дээр ярья. 2 нөхөр гадаадаас хортой ... 22:30 - 2008-01-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихҮйлийн үр
ТӨРӨӨР ДАЛАЙЛГАН СҮРДҮҮЛЭГЧИД гэсэн бичлэгийг уншаад өөрийн бодож явдаг нэг зүйлийн талаар бичмээр санагдлаа л даа.
Эдгээр төр баригчид нь ард түмний, бидний, миний, чиний өөрийн чинь хийсэн үйлийн үр юм. Тэд бидний зүгээр л төлөөлөл. Бид бүгд л төрийн эрхэнд байгаа нөхдүүд рүү буруугаа чихээд, өөрөөсөө бусад нь болохгүй байгаа, тэд нар л миний төлөө амьдарч намайг жаргалын оронд байлгаж диваажинд амьдруулах ёстой гэсэн эзэн хааны үзэлтэй байгаагаас болсон үйлийн үр. Үнэндээ хичнээн сайн жолоочтой байгаад ямбий машинтай бол хаа хүрэх билээ, харин сайхан машинд муу жолооч байх нь бас л харма... 18:40 - 2008-01-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих5 хоножээна
зээ ахиад л энэ зуур явжийгаад ороод ирчлээ. зуршилтай болчижээ. юм бичихгүй байхаар толгой эргээд, дотор муухайраад, хамрын үзүүр загатнаад байхын. хамрын үзүүр ч яахав, архи уухаар зүгээр болчдын байлээ.. гэж манай найз л тэгжээсан. би ч юугаа мэдэхэв, цайнаас өөр шингэн юм уухаа болиод уджээшдээ энэ чинь.. 5 хоночихов уу? тэхх, 5 хонож байна. хаширсоон би, хэд хоногийн өмнө. муу санаатай муухай бодолтой хүмүүсийн ятгалганд автагдаж ууж идсэн. тэд л ам руу цутгаад, араас нь таглаад залгиулаад байсан шд. би ч аргагүйн эрхэнд гуд гуд гэж залгиал, анх нутгаас гарахад ээжийн өгсөн уншлагатай... 01:19 - 2008-01-25 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичихНэг өрөөнд
Ийм тохиолдолд та яах байсан бэ? Өөрийгөө тамхи татдаггүй этгээдийн оронд тавиад бодоод нэг үз дээ. Тэгээд надад зөвлөгөө өгөөрэй.
Нэг жижигхэн өрөөнд 10 хүн хамт амьдардаг байж гэж бодъё. Тэдний 1 нь тамхи татдаг бөгөөд харин тэнд амьдардаг нөгөө 1 нөхөр тамхи татагчийг эсэргүүцэн түүнд шаардлага тавьсан боловч мань этгээд миний эрх чөлөө хэмээн татсан хэвээрээ байжээ. Үүний дараа нөгөө эсэргүүцэгч этгээд тамхичны талаар бусаддаа хамт шаардъя гэж хэлсэн боловч тэднээс 2 нь тамхи татагчийн нөлөөнд автсан тэрний талд орж тэрнийг дэмждэг утсан хүүхэлдэйнүүд учир тэд ойлгомжтой. Харин 2 нь там... 21:51 - 2008-01-24 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихАмьдралын жамКоскуш өвгөн шимтэнгүй чих тавин сууна. Түүний хараа хэдийнээ бөхсөн ч сонсгол нь урьдийн адил ялимгүй чимээнд сэрдхийдэг хэвээрээ, үрчлээт магнайд нь зурс хийх бодолд айсуй цагийн үйл хэрэг нэг л ёозгүй эргэлдэнэ. Сит Кум То Ха - гийн энэ яхир дуу юу. Тэр бүсгүй нохойнууддоо хөллөгөө углах зуураа хашгичин жанчиж байна. Сит Кум То Ха хэдийгээр ач охин нь ч гэсэн, бүхэнд мартагдаад цасан дээр орь ганцаараа өрөвдөлтэйеэ суугаа энэ өтөл өвгөнтэй дэмий цаг нөхцөөх зав зай түүнд байсангүй. Бууринаасаа нүүх цаг болжээ. Өдөр богинохон тул цаг хугацаа ямар тэднийг хүлээх биш, холын аян тоссоор л байга... 17:59 - 2008-01-24 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихНуугдмал гэмт явдалЯмар нэгэн оронд нуугдмал гэмт явдал ххичнээн их байх тусам гэмт хэргийн илрүүлэлт төдийчинээ их байдаг гэсэн. Тэгвэл манай лронэ бараг 90-100 хувь илрүүлдэг.. Үүний цаана илрээгүй, нуугдмал өч төчнөөн гэмт хэрэг бий. Нэг гэмт хэргийн ард 3 гэмт хэрэг үйлдэгдэж байдаг бодохоор хичнээн байх нь танд ойлгомжтой биз. Аливаа нэг айлд хулгай орлоо гэхэд тэрийгээ мэдэгдээд, цагдаа, магдаа болоод байх нь цөөхөн. За яаахв гарах юм гараа биз гээд л эсвэл хичнээн цагдаа нар ирсэн ч гэсэн үсрээд л хэргийн газрын үзлэг, хийгээд хэдэн үг бичиж аваад явна биз хэзээ хулгай илэрдэг юм гэдэг байдлаар хүмүү... 15:55 - 2008-01-24 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих“МОНГОЛ УЛС ДАХЬ 2007 ОНЫ ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛНэг. Архидан согтуурал: Манай орны нөхцөлд архидан согтуурах явдал гэмт хэрэг үүдэн гарах нэг шалтгаан нөхцөл хэвээр байна. Монголын хүнсчдийн холбооноос хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 69.5 хувь нь сард 2 удаа, 26.6 хувь нь сард 4 удаа, 3.8 хувь нь архи байнга, харин орон нутгийн оршин суугчдын 75.1 хувь нь сард 2 удаа, 21.7 хувь нь сард 4 удаа, 3.0 хувь нь байнга архи хэрэглэдэг гэсэн статистик гарчээ. Үнийн хувьд 3500 төгрөгөөс дээш үнэтэй архийг 38.4 хувь нь, 2000 төгрөгөөс доош үнэтэй архийг 24.2 хувь нь хэрэглэдэг байна. Дэлхийн бөмбөрцөг дээр 7.0 тэрбум орчим хүн ам... 12:34 - 2008-01-24 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихЦасны баярын сурагЭнэ долоо хоногоос харин нэг цэвэр агаар амьсгалах шинжтэй сураг ажиг сонсогджийно. Бохир агаар амьсгалсаар байгаад, дүйнгэ болоод энэ тэрүүгээр болоод байгаа хэрэг явдлыг нээх их сонсоогүй байхымдаа. За тэр ч яахав, саяхан нэг найздаа нөхөр ёсны зөвлөгөө өгөв. Мань хүн уул нь их шоучин гар л даа, тэгээд надаас би нэг охинд хаягдчлаа,.. чи надаа зөвлөгөө өгөөч энэ тэр гэхээр нь Мань хүн шоудаж явж нэг гёрлтой танилцаад тэгээд нөгөөхдөө хаягдаж гэсэн шүү юм бодсон чинь.цириририиийн, нэг миний зүс таних даруухандуу охинтой танилцаад нөгөөх нь бодвол манай найзыг гөлийгөөд ямар ч идэвхи саначлага... 10:48 - 2008-01-24 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих*1
Газар дэлхий сөнөнө гэж үгүй, бүү гуньхар
Гараг одод бөхнө гэж үгүй, бүү гуньхар Чандраар чинь хийсэн тоосго бүхэн Чам шиг хүмүүсийн сууц болно, бүү гуньхар 22:11 - 2008-01-23 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичихБvcгvй таньд
Бүсгүй та намайг
Бүтэлгуй эр гэж бүү бод Буурал болсон надад Буруу санасны хэрэггүй. Би, муу там хийхгүй, Битгий та цэрвээд бай! Заяа нь би таныг Заамдаж аваад зодчихгүй. Наашаа ойртлоо гээд Гоё хувцсыг чинь урчихгүй, Налаад суулаа гээд Гоолиг биеийг чинь идчихгүй Нэгэн биед чинь ч гэсэн Нэр терд чинь ч гэсэн Ямар ч гэм хийхгүй Яалаа гэж дээ, энэ чинь! Гэхдээ би, амьдралаас Гээгдэж үлдсэн хүн биш Хүний ёсыг ёслохгүй Хүйтэн сэтгэлтэн биш. Хувьсгалт засгаас ч нуухгүй Хувийн цэнгэлийн хенжлийг Хучлага олдохгуй бол, тантай Хувааж немрехед бэлэн! Тоостод терсен хүний үр... 22:06 - 2008-01-23 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичиххарин би*уулзаагүй бүсгүйчүүд хүлээж байгаа уугаагүй цайг минь чанаж байгаа уул тал цавцааж байгаа урагшлах зам ахисаар байгаа би явж байна би аялж байна би амьд байна бас жаргалтай... тайван байна талийгаач болчихсон юм шиг уурлах хорогдох юм үнэндээ алга, нүцгэн сэтгэлд чамайг санахаа больсон, үнэрийг чинь, зүсийг чинь, нэрийг чинь харин би ээжийгээ урьд шөнө зүүдэлж хоносон хууч өвчин нь хөдөлж дээ гэж зөнгөөрөө мэдсэн намайг наран цэцэг шиг ургаж байхад нар руу тонгойх мэт тэргүүн минь гудайсан юм намхан ээжий дээ үнэсүүлэх гэж тэр.... намар намраар навчтай модод шарлахад намайг түүнээс хорвоо холд... 21:35 - 2008-01-23 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичихҮгээр биш үзгээр бичихээр
Дуртай яруу найрагч гэж байдаг даа. Яг ч дуртай гэх нь юуийн. Шүлэг нь таалагддаг этэр гээд л. Тэгсэн чинь хачин сонин санагддаг гэж байна ш дээ.
Дээр Сируисээр шахуу тайлбарлуулчихаад үгүй гээд л зүтгээд байсан шүлгийнхээ эзнийг нь би таньдаг байжээ. Шүлэгний учир түүхийг нь сонссон чинь шууд хэдий гоё шүлэг ч таалагдсангүй. Дургүй хүрчихлээ. Уур хүрчихлээ. Тэгэхээр шүлэг хэдийгээр сэтгэлээс гардаг хэдий ч сайхныг бол төсөөлдөггүй нэг л хүний дотоод ертөнцийн хүсэл хясал, санааг илэрхийлээд хязгаарлагдмал байхым дөө Муухай ийн. ганцаар ч тогтохгүй. :(... 14:41 - 2008-01-23 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХалдашгүй эрхЭнэ бол хүний заяамал эрх. Гэхдээ хамгийн чухал нь л даа... Та блог бичдэг үү?. Бичдэг бол хэн нэгэн тань руу таны үзэл бодол руу бүдүүлгээр халдчихаад албатай юм шиг хэрүүл хийгээд байна уу? Эсвэл дээрэлхээд байна уу? Таныг телевизээр зөвшөөрөлгүй гаргаад байна уу? Энд тэнд аваачаад дуураар хармаа хотыг чин ухаад, цүнхийг чинь онгичоод хувийн нууцыг чинь тараагаад байна уу? Эдгээр бүгдээрээ таны халдашгүй эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэлбэр мөнөөсөө мөн. Жишээ нь: Та бичлэг хийхдээ монгол үсгийн дүрмийг баримталдаггүй, өөрийнхөө дураар , жаргон этгээд хэллэгээр, эсвэл дуудлагаар яаж бич... 10:56 - 2008-01-23 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичихкондоомтой танилцсан түүх кондоом гэдэг нөхөртэй нэлээн дээр танилцсиймаа. зарим хүнд бол орой ч санагдаж магад. 01:05 - 2008-01-23 - Сэтгэгдэл {34} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |