| 300-гийн блог |
Урьж байна.
За энэ блогоо түр орхиод байсан, харин одооноос бичье гэж бодож байна. Энд хүүхэдтэй болоод энэ талаар сонирхдог хүмүүсийг хамтарч бичихийг урьж байна. Өөрийн блог дээр оруулсан бичлэгээ давхар оруулаад холбоосыг нь тавиад сэтгэгдлийг нь хаагаад орхиж бас болох шүү дээ.
Тэлмэнгийн блог уг нь их хөөрхөн, хүмүүст ч их юм өгдөг блог байсан нь даанч хаагдчихсан уг нь эсрэгээрээ тиймэрхүү блогууд нь ил байдаг байвал... Ямар ч гэсэн Тэлмэн, болоод бусдыг энд бичихийг урьж байна. Дараа дараагийн мань мэтдээ туршлага болохоор нэг гарын авлага бэлдээд өгвөл. Ядаж л ширгээлдэг домоос эхсүүлээд хэхэ. ... 06:53 - 2008-01-22 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихРеклам ба бурангуй төр...Реклам хөгжөөд хэр удаж байгаа билээ дээ манайд. Киноны дундуур реклам үздэг байтал одоо рекламны дундуур кино үздэг л болж дээ. Зар сурталчтилгааны тухай шинэ хуулиар архи тамхи сурталчилахийг хязгаарлаад төрөөс хяналт тавьдаг болъё гэтэл "дээр үеийн социализмын цензур хэрэглэх гэж байна, бидний ашигт халдлаа", "хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй боллоо, арилжааны телевизүүд дампуурна" гэж ирээд л дуу дуугаа авалцаад л бөөн юм болж байж болиулж дөнгөж байгаа нь анзаардагдлаа л даа. Хадгаламж зээлийн хоршоодын хэрийг аваад үзье л дээ. Нийт 6000 гаран хохирогчтой 15 тэрбум төгрөгийн хохиролтой 19... 09:12 - 2008-01-21 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичихИрсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцая даа....
Энэхүү сайтанд блогоо нээчээд анхныхаа бичлэгийг сэтгэлийн хөөрлөөр бичсэн боловч "админ"-ы зүгээс таагүй уур амьсгал бүрдүүлж дотрыг минь нэлээд гонсойлголоо.Мөн тус сайтад байрлах өөрийн блогтоо нэвтрэх хийгээд бичлэг үйлдэх,засвар тохиргоо хийхэд,гаднаас вижет оруулхад энгийн мань мэт нь ойлгоход нэлээд адармаатай олон шат дамжилгатай санагдаад энэхүү блогоо хаахаар шийдлээ.Дахин энэ хэсэгхэн газар миний бие бичлэг үйлдэхгүй болно....Өршөөгөөрэй...
Өөр "сайт" орж хүнтэй танилцаж хүрээгээ тэлье гэж бодоол гандсан муу тэрлэгээ хөөргөж эгэлдэрэглээд гэр болсон жодгороо үүрээд тулах нөхө... 12:12 - 2008-01-19 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичихБлог бичигч нийт Монголчууддаа уриалга!Сайн байна уу, Интернет нь олонд хүрэх мэдээллийн хэрэгслэл учраас бидний бичлэг нь Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд, Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд байх ёстой болов уу. Хэдийгээр одоогийн түвшинд интернетэд тодорхой насны хязгаарын тодорхой хүрээний хүмүүс хэрэглэж байгаа байх. Гэвч удахгүй ямар болох нь тодорхой. Тиймээс Монголын интернетийн орчныг цэвэр цэмцгэр байлгах нь бидний үүрэг болов уу! Юмыг бохирдуулах амархан ч цэвэрлэх нь ямар хэцүү байдаг вэ. Хэн ч өөрийн өсөж яваа үр хүүхэддээ зарим нэгэн сайт шиг замбараагүй, дор хаяж хэтэрхий гудамжны, бусдыг доромж... 11:51 - 2008-01-19 - Сэтгэгдэл {32} - Сэтгэгдэл бичихэнэ зуур..зээ юу бичдийн билээ. нэхх бичмээр санагдаад нэвтэрч орж явчихсан чинь юу бичихээ мэддэггүй ээ, самгардаад. алийг нь бичихээ мэддэггүй ээ, тээма олдоод. онгод аймаар саррр саррр гээд ороод байдаг... наасан. за, сая гаднаас ямаршуухан байдалтай орж ирснээ эхлээд тоочий л доо. бие халаалт маягаар. ногоон хөвөнтэй дээлийг нөмгөн өмсөж (ноднин сэилээр авсныгаа Гаандэ паасалсийн), унтлаганы улаан өмдөө (кириисмасаар өмссөн энгэртээ цасан хүний хатгамалтай час улаан унтлаганы гувцсаа Хиилари өгсийн) хоншоор нь халцархай кау-бои бакаалынхаа (Бууш өнгөрсөн цагаан сараар явуулсийн) түрийнд чихэж, энг... 23:10 - 2008-01-18 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичихНом уншсаар байгаад донгио болчихсон юм уу?Шөнө 00 цагт утсаар согтуу эмэгтэй ярихад нь очиж гэрт нь хүргэж өгөх боломжгүй гэдгээ хэлсэнийхээ төлөө ийм л хатуу үг сонсоод сууж байна. Хэрвээ та эрэгтэй байгаад эмэгтэй хүнийг дуудахад нь очиж гэрт нь хүргэж өгөөгүй бол "ном уншсаар байгаад донгио болсон эр" байх нь. Тэр тусмаа ямар нэг өргүй, унтаж хэвтээгүй, хайртай дуртай гэж худлаа яриагүй, түүний өмнө хариуцлага хүлээгүй бол энэ үгийг сонсох магадлал хамгийн өндөр юм байна л даа. Бас болоогүй цаашаагааа "арчаагүй эр " гэсэн үг бас сонсох сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болж байна. Арчаагүй гэдэг маань өөртөө болон хийж байгаа үлдэл, хариуц... 14:36 - 2008-01-18 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичихНэг юм хэлмээр санагдаад байхын...
Би дахиад л хэлмээр санагдаад... хэл загатнаад, дургүй хүрээд байхымаа... бас хүмүүсийг ч гэсэн энэ тал дээр жоохон уриалмаар санагдаад байхын... Миний блог ч яахав нэг их хүн орж уншаад байх биш.
Зарим хүмүүсийн холбоосыг тавихдаа бодолцож тавьж баймаар юмаа... Бас ёс зүйгүй сайтын холбоосыг тавьсан хүмүүсийн холбоосыг авхуулах талаар хүсэлт гаргаж, хэрвээ авахгүй байгаа тохиолдолд битгий тавьж байгаачээ гэж уриалмаар байна. Шууд шулуухан нүүрэн дээр нь хэлчий тэр нэг витаминжуулаад их олон хүнд уншигдаад мундаг мундаг улс орны амьдрал ахуй бичээд байдаг нөхөр хүмүүсийг гоожуураар витами... 12:16 - 2008-01-18 - Сэтгэгдэл {55} - Сэтгэгдэл бичихОнгодөөөөНээх сараачмаар санагддаг гэжийш дээ. Яагаад гэж асуугааж :P За би хариуллаа шүү жа. Аа хүлээжий түрүүлээд би асуулт асуунаа хариулий шүү жа. Жаавал шүү жа ;) Яг одоо би юу хийжийнэ.Таагаарай. Таасан хүнд нь би нөгөө жижи юу гэдэг билээ жихэр өгий. Өө дургүй юм уу. Би лаг дурдай ш дээ. Жөө дэгвэл гоё гоё олон өнгийн маруужингаасаа хувааяааа. Хүйтэн байна инэгэнээ. хэхэ маруужин жинь угаасаа л нөгөө хүйдэн байдаг ш дээ аманд томоор орохоороо шүдүүдийг янгинуулаад л ёоёо болгоодийдэг биз дээ. Жи мэдээгүймөө. Өө мэдээрэй за найзаа мама :D хэхэ жамд бас ааж аав жинь идэж болокүү хоолой нь улайга... 09:39 - 2008-01-18 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичихТа машин барьдаг бол.........2006 онд 11262 осол, хэргийн дуудлага хүлээн авч байсан бол 2007 оны эхний 11 сарын байдлаар 12698 осол, хэргийн дуудлага хүлээн аваад байгааг харьцуулвал 12,8 хувиар өссөн дүнтэй байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын улмаас жилд дунджаар 354 хүн нас барж, 1060 хүн хүнд хөнгөн гэмтэж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл өдөрт 1 хүн нас барж, 3 хүн хүнд, хөнгөн гэмтэж, иргэд байгууллагад 2,0 сая төгрөгний хохирол учирч байна.
Олон улсын авто замын байгууллага дэлхийн 1... 09:21 - 2008-01-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГанц амьдраад үхэх юм чинь...
Ганцхан олдох амьдрал... нэг амьдраад л үхнэ... Амьд дээрээ яасан ч яадаг юм... ийм шалтгаанаар нээрээ заримдаа янз бүрийн алдаатай үйлдэл хийх тохиолдлууд байдаг... Гэхдээ бид үнэхээр ганц амьдраад үхдэг, үхээд юу ч байдаггүй гэж үү? Мэдэхгүй л юм... Нэгэнт тайлбарлагдаагүй олон зүйл байдаг шүү дээ. Сүнс, зөн билигтэй хүмүүс, амьтдын зөн билиг гээд л... Нэгэнт амьдрал дээр тийм зүйлүүд бодитоор байгаад шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа юм чинь үхээд амьдрал цааш үргэлжилдэггүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? Магадгүй дэлхий гэдэг "Хүмүүжүүлэх газар" хүмүүс биднийг илгээж хэн нэгнийгээ хуу...
02:10 - 2008-01-18 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичихolloogoos олз олов
Olloo.mn -р зугаалж яваад дотоод сэтгэлд минь шуурга болон дэгддэг нэг асуудлын тухай Д.Урианхай багш бичсэн байх юм Энэхүү бичлэгийг хүн бүхэн уншаасай гэж хүссэндээ блогтоо буулгалаа. Миний унших дуртай бас унших гэж товлосон номнууд доорх сэдэвтэй агуулга нэг байгаа нь хамгийн сайхан гэж ...
I. Бодлын буруугаас амьдралын буруу…Амьдралын утга, зорилгыг ойлгох чадвар орчин vеийн хvмvvс бидэнд эхлэхдээ л эхнээсээ дандаа буруу бодлоос эхэлж, тэгээд хvн амьдралыг дандаа буруугаар ойлгож эхэлдэг нь хvний эмгэнэлт vнэн юм. Хvмvvс хоёр том алдаатай бодолд хорлогддог. Эхнийх нь, хvн ө... 22:03 - 2008-01-17 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЭлээсэн оймосны зах зухаас №1
Анх удаа блог гээчийг нээчээд баярласан даа болоод хөл газар хүрдэгүй ээ.....хальтирч ойчоод байхын....Урьд нь ямар ийм юм хумаар хөөцөлдөж байсан биш. Блогныхоо нээлтэнд зориулаж хэдэн үг хэлээдэх гэсэн чинь баярын нулимас нүд таглачаад... хоолой зангираад.... самсай шархираад.... шүлс бөөгнөрөөд... хэл орооцолдоод тагнаандаа наалдчаад.... доод эрүү эрүүтэйгээ тас зууралдчаад нээгдэдгүй ээ....алив балидол байна уу?....
Энэ блог бол ерөнхийдөө үлгэр голцуу ярина гэж байна лээ.Гэхдээ яг ямар үлгэрчин үлгэр ярих гээд байгаан бол....үлгэрчин миний бие өөрийнхөө тухай тайлан тооцоогоо та бүх... 21:02 - 2008-01-17 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичихЖаргон хэллэгЖаргон хэллэгний тухай хэдэн үг таньд сонин байж болох юм. Ерөнхийдөөө этгээд гудамжны, хулигаан шоронгийнхулгайч нарын хэллэг тул та бүхэн битгий хэрэглээрэй. Зүгээр л хуульч судлаач нарт харин хэрэгтэй байж магад гээд бичиж байна. Хүүхэд мүүхэддээ зааваа? айн болохгүй шүү. Харин автобусанд явж байхад хадлаасны хулгайч нарыг бол яриагаар таньж болох юм. За за чалчаад яахав гол юмандаа оръё: Эхлээд хулгайч нарын яринааас эхэлье: Автобусанд явж байгаа халаасны хулгайч хэзээ ч ганцаараа байхгүй. Гонжийнжоо. Таны энгэрээс ямар нэг юм суйлахыг "сансардах" гэнэ. Тухайлбал сансардах үүрэг хүлээсэн... 16:04 - 2008-01-16 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихjeep машин биш, зажголка гал бишХэдийд ч билээ хэдэн жилийн өмнө хэдэн оюутнууд Увс аймаг руу явж байгаад амь насаа алдсан харамсалтай юм болж билээ. Дүн өвлийн хүйтэнд гарсан тэд унаж явсан байсан Жип машин нь бинзен нь дуусаад жолооч нь хаашаа ч юм бэ явсан хойгуур идэр есийн жаварт машин дотроо шахалдаж чихэлдсээр осгохдоо машиныхаа шилэн дээр " жиипийг машинд бүү тооц зажголкийг галд бүү тооц " гэж урууллын будгаар бичээд өнгөрсөн гэж ярьцгаадаг нь жаахан дэгсдүүлсэн ч үнэний хувь бий болов уу?. Хүн осгохдоо осгож байна гэж мэддэггүй юм. Харин хөлдөж үхэхдээ бол хөлдөж байна гэдгээ мэдэж байдаг. Осголт хөлдөлт 2-ийн ... 18:51 - 2008-01-15 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихМонголын интернет компаниудын хурд хэр вэ?
Монголын интернет сервис провайдер (ISP) компаниудын хэрэглэгчдийн хурдаа шалгасан үзүүлэлтүүдийг харьцуулаад гаргасан нэг ийм сайт олж харлаа. Ерөнхийдөө энэ үзүүлэлтээр харагдаж байгаа байхаа. Компаниуд хэрэглэгчиддээ ийм байдлаар хурдтай интернетээр хангадаг бололтой. Лав миний хэрэглэж байгаа межикнет бодькомпьютер гэж гарч байна. Угаасаа шинэ он гараад хурд нэмэгдээд гоё болсон. Ямартай ч татах (download) хурдаараа тэргүүлдэг л юм байна. Та нарын интернет хурд ямар байна даа?
... 15:15 - 2008-01-15 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичихБурууд юу буруутай вэ?
Хүний төлөө амьдарч байгаа юм шиг гэмт хэрэг үйлдчихээд албатай юм шиг улсаар тэжээлгэдэг тийм нөхдүүд ахиад л давардаг. Тэгсэн мөртлөө үүндээ ээж, ааваа, эхнэр, хүүхдээ , төр засгаа юу дайралдсанаа буруутгадаг. Өс зангиддаг. Буруу юмандаа бол маш сайн хөгждөг, бас суралцдаг. 20 настай ялтан Д нь хулгайн гэмт хэрэг давтан үйлдсэн тул 10 жилийн хорих ял авсан байна. 12300 тºгрºгний хохирол бусдад учруулсан энэ эмэгтэй 10 жил хорих ял дээдлэхдээ тºрººс дулаан хувцас хунар, хоол , орон байр, гэрэл дулаан , харуул хамгаалалтын, сургалтын гэхчилэн жилд 605200 тºгрºгний, 10 жил я... 13:40 - 2008-01-15 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихАМЬ САХИГЧ СVVДЭР
АМЬ САХИГЧ СVVДЭР
Ай хань минь, сvvн дэр минь Аялага намуухнаар мөрийг минь гэрэлтvvлэх Алс цагийн цагаан сvvдэр минь Эвий миний сvvдэр минь Энэлэнт цаг хугацаанд ч намайг гээхгvй Энэ амьдралын ганц тvшиг минь Шармал нарны тvмэн тоосыг цуглуулж хvчээ сэлбэсэн болохоороо Шантрашгvй байдаг чи Гал гэрлийн илч дотор чинь оршдогтоо Гандашгvй чи минь Салхитай өдрийн дарцаг шиг дэрвэж явахад Сэтгэлээ төвшитгө гэх шиг Сунаж мөргөсөн Бод биеийн Боорчоос ч vнэнч сvvдэр минь Бодол давж одсон дээдсийн Билигт сахиусыг агуулсан Босоо цагаан сvvдэр минь ээ Араншин байлаа ч эвлэж өгөхгvй ... 21:16 - 2008-01-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих“Эгшиглэнт эх”-ийн хишигт яруу найрагч25 дахь жилдээ зохиогдсон "Болорцом " яруу найргын тэмцээнд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн анхны оюутнуудын нэг Шагдарын Лхамноржмаа “Эгшиглэнт эх”-ийн хишигт яруу найрагч, Болорцомын эзэн болсныг хэн бүхэн мэдсэн байх харин би та бүхэндээ түүний бичсэн Газрын үг шүлгийг нь хүргэе ГАЗРЫН VГ 21:07 - 2008-01-14 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихЗүгээр л баримт....Уй гашууны дараа ухаан сэхээ орсон улс төрч, албан тушаалтнуудын үймэлдээн овоо ихсэж байх шив. 14 хүн нас барсан. энэ явдал гэнэт нэг гараад ирчихээгүй ш дээ. Нэг дор л 14 гэдгээрээ цочрол өгсөн болохоос биш сүүлийн хэдэн жил байнга байж л ирсэн зүйл . Багаар бодоход Улаанбаатар хотод өдөрт 2-3 хүн архиндаа хордож нас бараад тухайн хэргийг нь шалгаад хэрэгсэхгүй болгоод л ирсэн. Гэв гэнэт л ард түмэндээ хайр зарлаад ирсэн нь хачиан хачин. Тэглээ гээд хүмүүсийг үх гээд байгаа юм биш л дээ. 11:56 - 2008-01-14 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих
Шинэ долоо хоногийг урам, бурмаар эхэллээ. Фрэш Фашн комоос зарласан сюрприз сугалааны азтан болсон байна. Ээжтэй хамт хахаха. Ээжтэйгээ хамт очиж шагналаа авнаааа.
09:22 - 2008-01-14 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |