300-гийн блог

Бичсэн: shine

 энэ бичлэгийг оруулах гэхээр л нэт салаад уур хүрчлээ. болохгүй л юм байлгүй. дараа л оруулахаас даа. Саяхан л шинэ он гарч байсан санагдахийн, цагаан сар, алба, амины ажил, хаа нэгтэй орж буу халах зэргээ зэрэгцүүлсээр байтал өдөр хоног өнгөрснийг мэдэрсэнгүй, утнаад сэрсэн юм шиг л байна. Өнгөрсөн хугацаанд юу хийв гэхээр хийсэн ч юмшиг, хийгээгүй ч юм шиг...зооооз ....

Сайхан шинэлээрэй, амжилт, эрүүл энх, сэтгэлийн эр зориг бүхнийг хүсье дээ.

...

17:21 - 2008-02-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Casablanca Lyrics

Бичсэн: g84
I fell in love with you watching Casablanca
Back row of the drive in show in the flickering light
Popcorn and cokes beneath the stars became champagne and caviar
Making love on a long hot summers night

I thought you fell in love with me watching Casablance
Holding hands 'neath the paddle fans in Rick's Candle lit cafe
Hiding in the shadows from the spies. Moroccan moonlight in your eyes
Making magic at the movies in my old chevrolet

Oh! A kiss is still a kiss in Casablanca
But a kiss is not a kiss without your sigh
Please come back to me in Casablanca
I love you more and more ea...

09:32 - 2008-02-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Listen To Your Heart

Бичсэн: g84
 

I know there’s something in the wake of your smile
I get a notion from the look in your eyes, yeah
you’ve built a love but that love falls apart
your little piece of heaven turns too dark
listen to your heart
when he’s calling for you
listen to your heart
there’s nothing else you can do
I don’t know where you’re going
and I don’t know why
but listen to your heart
before you tell him goodbye
sometimes you wonder if this fight is worthwhile
the precious moments are all lost in the tide, yeah
they’re swept away and nothing is what is seems
the feeling of belonging to your dreams...

09:30 - 2008-02-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

.............

Бичсэн: Обдоо

 

Амьд  бурхадаа бид хэр хайрладаг билээ дээ. Хэзээ ч юм бэ хаашаа ч юм бэ яваад өгөх тэднийгээ үүрд дэргэд байдаг юм шигээ л санацгаадаг. Байнга тэдний халамжинд л хүүхэд хэвээрээ мэт үргэлжийн мөнх байх юм шиг л аашилж яаглаж эрхэлцгээнэ. .

 Аав минь олон юм  ярьдаггүй хүн байж….. Юу хэлэх гээд эсвэл зэмлэх гээд байгаа нь шууд л мэдэгдэнэ. Их сургууль төгсөхөд аав  ирсэнгүй би жигтэйхэн гомдов. Тэгэхэд мань хүн сүүлд нь "Чи миний төлөө биш өөрийнхөө төлөө сургууль төгсөж байгаа юм шүү дээ" гэхэд нь үнэхээр ичиж билээ. Хаяа манай ангид хичээл орно тэгэхэдээ манайг асуухдаа дүндээ бол хамги...

09:06 - 2008-02-04 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Зүүдний тайлал

Бичсэн: AttiIa

Ойрд хүн болгон л цагаан сар гэлцээд нутгаа жоохон санагалзана. Тоглож өссөн Хангай минь уу зээ:
Уул, үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай минь ээ хө
Унтах нойронд зүүдлэгдээд байдаг
Усы нь уусан хангай юмаа хө
             Хангай наран хан аав минь
             Сүргээ хариулсан нутаг аа хө
             Халхын саран гоо ээжий минь
             Сүүгээ өргөсөн газар аа хөө гэж .
Хэд хоног л дараалж зүүдлэх юм. Зүүдэндээ хөл нүцгэн өвсөн дээгүүр алхалаад аагь танын үнэр хамар цоргин царцаа голион дуунаар хэвтэж байх юм:
Зүүдэн дунд минь толгод нь үзэгдээд
Зүсрэх бороотой т...

15:53 - 2008-02-03 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Язава Ай [NANA] (Япон - зурагт ном)

Бичсэн: xvv

 Унших юмсан гэж бодоод л хараад явдаг байсан номоо олж авлаа. Хэдийгээр хууль бусаар ч гэсэн нэгэнт Монголд олддоггүй болохоор та нартаа танилцуулахаар шийдлээ.  Манга уншихад сонирхолтой, бас ханзныхаа дээр дуудлага нь бичигдсэн байдаг болохоор Япон хэл сурч буй хүмүүст бас давхар хичээл болдог юм. Надад Yazawa Ai зураачийн энэ зурдаг стилл, зураг нь маш их таалагддаг юм. Анх Гокинжёо Моногатари гээд комиксных нь нэг хуудсыг олж үзээд дурласан, түүнээс хойш дурлалдаа үнэнч байгаа билээ. Япон хэл мэдэхгүй ч байсан зургийг нь нэг үзээрэй. Охидын манга гэгддэг ч эрэгтэй хүмүүс ч их дуртай...

13:37 - 2008-02-01 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

"Шидэт" хайрцаг

Бичсэн: Обдоо

  

“Шидэт хайрцаг”

Хэдэн настай байснаа ч санахгүй байна.

Хэлээд барамгүй чихэр боовонд дуртай байсандаг.

Хэдийнээс ч юм бүү мэд эмээгийнхээ "шидэт" хайрцагийг шүтдэг болсондог.

Хэлэмгий, доломгîй үгтэй

Хөөрхөн царайтай тэр хүү

Настай эмээгийнхээ чихрээр дүүрсэн "шидэт хайрцагт учиргүй хайртай 

Нар гараад жаргах хүртэл өдөржин тэрнээс л юм гараад ирнэ гээд харц илгээнэ.

Алаглаад гараад ирдэг тэр чихэр нь хэдий болтол хадгалагддаг байсныг мэдэхгүй ч

Ах эгч нар хотоос ирээд явсаны дараа бол хэсэгтээ тансагладаг байлаа

Эмээ хайртай болоод тэр хайрцаг надад үйлчилдэг байсныг...

10:54 - 2008-02-01 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

... ぼくは、弱虫だったんだよね

Бичсэн: хундага

01:35 - 2008-02-01 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Ажил хийх дургүй хүмүүс

Бичсэн: Обдоо

 

 Äóóã¿é áàéÿ ãýõýýð áîëîõã¿é áàéíà. Äîðîé ãýýä áàéíà. Äóóòàé áàéÿ ãýõýýð   îíãèðîî ãýýä áàéíà. . . .õý õý õý.  Çàõààñàà àâàõóóëààä çàëóó÷óóä íü èíãýýä øàëòàã òîî÷îîä áàéõààð áèä íàð ÷èíü àààí........

 ªã뺺 àâòîáóñàíä îðëîî. Êîíäóêòîð àæèëäàà ò¿¿ðòýíý. Òýíäýýñ visa-ãàà  õàðóóëæ áàéãàà õººðõèé îþóòíûã çàãíàæ:

- Òýíýã þì óó õààøàà þì, Íààä  Âèçàãàà îëèãòîéõîí õàðóóë÷èõàà÷"

- ×è îäîî ÿìàð áóòàðõàé ìºí㺠ºãäºã þì áý ? ãýýä ë ÿëèõ øàëèõã¿é þìàí äýýð äàë÷èãàíàíà.

  Àæèë äýýð àæëàà õèéæ áàéãàà ìºðò뺺 íýã ìýýêýý íºõºð ãàíö íýã àñóóñàí àñóóëòàíä áóõèìäàæ:

- "...áè àæèëòàé áàéãààã õàðæ  á...

11:17 - 2008-01-31 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: хундага

нэг иймэрхүү...

бичих гэсэн чинь... нүднээс л "үг" гараад байна... ийм үед аавыгаа яагаад ингэж их санадаг юм бол... охин байсан өдрүүддээ буцмаар... сахлын хутганы ир..  даанч дэндүү хорсгоод байсан юм... Тантай л хамт байхдаа хамгийн жаргалтай байж дээ.. дэндүү хайран дунд өсгөсөн Таны буруу... адил хэмжээний хайр хүсдэг миний буруу... Танаас өвлөж авсан нүд... толинд муухай харагдаж байна... баяр алга..

нэг иймэрхүү...

...

00:52 - 2008-01-31 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Тэвчиж тэвчиж уйлав

Бичсэн: Soyol
Гуниг хөвөрсөн өдөр хоногууд ар араасаа урсах энэ хэдэн хоногт миний амьдрал яасан ч их гуниглаа вэ? цээжин дотор хар манан далай мэт шуургалаж байсан ч унах нулимсаа өөрөөсөө харамлах мэт золгиж явлаа. Гэтэл ажлаа хийж суугаад гэнэт чанга дуугаар асгартал уйлдаг юм байна. дуугуй болохыг оролдовч өөрийгөө захирч үл чадна. хамт ажилдаг нөхөд минь юу ч хэлэхэв дээ бүгд мэдсэн Харин цагийн дараа Аймгийн БОЭТ-ийн эмч ажилчидтай хурал хийх, илтгэл бичиж байтал дотор минь уужирсаныг олж харлаа Тэвчиж тэвчиж уйлах яасан сайхан гээч. үүлээ хөөсөн тэнгэр шиг......

21:52 - 2008-01-29 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Нугасгүй шүү дээ

Бичсэн: xvv

 

   

За өөрийгөө жоохон танилцуулъя гэж бодлоо. Социалист хүмүүжилтэй болохоор иймэрхүү дуунуудад нугасгүй гэжүгаа. Тэгээд иймэрхүү бүсгүйчдэд бол зүгээр л нам унана  Яг тэр алчуур бооцон сүү ууж байгаа хэсэг  


 

11:44 - 2008-01-29 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Зураг юу өгүүлнэ вэ?

Бичсэн: misty

Энэ зураг надаа их таалагдсан. Тэгээд аваратаа болгоод нэлээн удаж байна. /миний хувьд бол том амжилт шүү :P хэхэ/

Нэг л тайван. Дураараа, чөлөөтэй, өөрийнхөөрөө, чимээгүй, жаахан гунигтай, бас бодоод л. Бэлэг өгөх гээд ч байгаа юм шиг. Гэхдээ нам жим байдал нь хамгийн гоё. :D

Hарин үүнийг харсан хүмүүс өөр өөрийн бодолтой их сонин өнцгөөс хараад хэлж байх юм. Гайхалтай. Би бол шаал өөр өнцгөөс харж байхад мэдээж бусад нь өөрөөр байх нь ойлгомжтой.

Танд яг юу бодогдуулж байна? Хуваалцаач ;)

Уйтгар гуниг уу, хүлээлт ү? мөрөөдөл үү?Хүүхэд нас уу?

...

17:56 - 2008-01-28 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

ХАРГАЛДАА ХАШААНЫ ЖОЛООЧ АХ

Бичсэн: AttiIa

Маргааш нь бүтэн сайн өдөр байсан ч гэсэн би эрт бослоо. Ээжийг босоод цайгаа чанаж байх үеэр би сэрчихлээ. Би, сэрэхдээ л хойрго болохоос биш, сэрсэн байвал босохдоо залхуурдаггүй юм. Тэр зангаараа ухасхийн босож хувцаслав.

-Хүү минь жаахан унтахгүй яагаа вэ? Юу болоод чи ийм эрт босоод ирэв гэж ээж гайхан асууж байна.

-Зүгээр сэрчлээ! гэж би хариулсан боловч юу болоод ийм эрт сэрчихсэнээ өөрөө ч гайхлаа. Үдэш хэрэг тарьж ээжийг уйлуулсандаа сэтгэл зовоод ч тэр үү, эсвэл миний нойр гэнэт бага болж байгаа юм уу, бүү мэд.

Хөвөнтэй цамцаа өмсөөд гадаа гартал баахан жавартай боловч ту...

17:53 - 2008-01-28 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Бурууд нүд хурц...

Бичсэн: Обдоо

Нотариатаар манайхан их юмаа амжуулдаг, янз бүрийн баталгаа хийлгээд  түүнийгээ  үнэн зөв эсэхийг шалгуулдаг болоод нилээн хэдэн жил болж байна. Хууль зүйн яамнаас зохих шалгалтийг нь өгөөд сонгон шалгаруулалтанд орж байж авдаг энэ мэргэжил мөнгөний мэргэжил болон хувирсан нь харамсалтай байна.  Нэг нотариатч болоход хэдэн  арван сая төгрөг өгдөг гэхчихвээ дээ нилээн олон тоо сонсогдож байна лээ.

Намар нэг юм нотариатараар батлуулах санаатай ороод хүлээж нилээн суулаа. Хөөцөлдөж байгаа ажил маань, нилээн зэгсэн давчуу байсан болохоор яарч явсан хэрэг. Тэгсэн нөгөө нотариатч байдаггүй хажуу т...

14:19 - 2008-01-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

"Дурлалын улаан"

Бичсэн: Обдоо

Хамар дээр улаан юм гарахаар  "дурлалын улаан" хэмээн нэрийдэж хамар дээрээ тийм юм гаргасан этгээдийг "нийгмээс тусгаарлаж" дурлачихсан хэмээн шоглоно.  Хэдийнээс ч юм бэ хэн нэгэн ийм уламжлал гаргасан байх юм.

Өглөө босоод ирсэн чинь хамар дээр дурлалын улаан маань бүүр аймаар томорчихож, өчигдөр арай гайгүй байсан юмсан. "Ховдогийн гай" гээд кинон дээр шуналтаж байгаад хамар дээрээ хамар ургуулчихдаг бүдүүн эр шиг л харагдаж байна.

Буруу нүд хурц гээд онгироод байсан чинь үхсэнийх нь өөрөө буруутгагдахаар илт харагдаж байна. Ямартай ч гэсэн дурласнаас юм уу, эсвэл халуун хүйтний харшла...

09:16 - 2008-01-28 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Гэргий

Бичсэн: xvv
Нүгэл зугтам сайхан харцнаас тань Нүүрийн буянтайг үзэж баяслаа Нүнжиг удамтай айлын охин гэж Нүднээс далд магтдагт итгээрэй
Ай миний дөлгөөхөн хөөрхөн Аавын энхрийхэн охин минь дээ

Жаргал хоргодом сайхан аашнаас тань Жаврын үзүүр нугарахыг мэдэрлээ Түвшин амгалан айлын гэргий гэж Төрөл садан маань хайрлаж яваасай

Ай миний амгалан шүтээн Айлын сайхан гэргий минь дээ

Сүүдэр нугарам сэтгэлийн гэрэлд тань Сүлд хийморь тавилан бөхөжлөө
Удам залгасан үрийн минь ээжий Уужуу тайван сэтгэлийн сүм минь дээ
Ай миний хүүгийн минь ээжий Асралт тэнгэр хань минь дээ


...

21:21 - 2008-01-27 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Ичмээр

Бичсэн: xvv
Мэдэхгүй байгаадаа ичмээр байдаг. Тэгээд хүмүүсээс нуудаг, мэдэхгүйгээ харуулахгүйг хичээдэг. Нууж болно л доо. Гэсэн ч тэр мэдэхгүйгээ олж мэдэхийн төлөө хайдаг, уншдаг байх ёстой байх.
Эсвэл нууж байхын оронд мэдэхгүй гэдгээ шууд хэлээд, асуугаад мэдээд авчихсан нь мэддэг царайлж, худлаа ярьж явсанаас дээр юм болов уу?

15:10 - 2008-01-27 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Би Улаанбаатарын иргэн

Бичсэн: xvv
Тамхины утаа дуниартсан
Архичны гэрт төрсөн би
Утаат энэ хотоо өлгий минь гэж боддог
Хар утаа суунагласан
Алсын Баянхошууг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл өвдөн харахад
Yлээж байгаа утаа нь
Yнэртээд ч байгаа юм шиг
Уугиж байгаа нvvрс нь
Утаад ч байгаа юм шиг
Ирвэгнэж хамар хорсоход
Элэг зvрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

Нийрээ л хордоод, хорсоод, хоёр нүд бүрхэж ирээд байшүү. Уурлаж босоод гүйх гэхээр утаанд угаартаад л нам суух юм, удаан зоволгүй чад хийж бурханы оронд очих замыг ойртуулж шулуутгаж өгч байгаа хотынхоо утаа, хойрго дарга нартаа б...

12:36 - 2008-01-27 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Гурил нь илүүдэв

Бичсэн: xvv
Өчигдөр аав, ээж дээрээ очиж цагаан сарын буузаа хийсэн чинь гурил нь нилээд илүүдэв. Манайхан цагаан сарын буузны гурил нь ихэдвэл тэр жилдээ өмсөж зүүх элбэг дэлбэг байх юм байна, мах нь илүүдвэл хоол унд элбэг байх юм байна гэцгээдэг юм. Энэ жил гурил нь бүүр хэт илүүдэв. Тэгээд ямар ч байсан хувцас хунар элбэгтэй, хоол унд бага зэрэг тааруухан байх юм байна.

Үнэний хувьтай ч юм шиг. Үнэндээ одоо Монголд маань олигтойхон идчихээр чанарын шаардлага хангах хүнсний бүтээгдэхүүн хуруу дарам цөөхөн болж дээ :( Наад захын жишээ гэхэд тэр нэг алаг үнээний зурагтай Хятадаас авчирсан хуурай сүүг...

12:08 - 2008-01-27 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok