300-гийн блог

Буруу ярьж зөв ойлгоноо гэж

Бичсэн: AttiIa

Манай нэгэн яруу найрагч:

Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян бэ? Монгол баян.
Хэл, хил, мал гурваасаа хагацвал
Хэн эмгэнэлтэй вэ? Монгол эмгэнэлтэй

гэж маш оновчтой шүлэглэснийг хэн хүнгүй мэднэ. Хилийг ч яахав хилийн цэрэг хамгаалж байгаа. Мал сүргийг малчин эзнээс нь өгсүүлээд төр засаг хүртэл хамгаалалтдаа авчихсан. Харин хэлийг маань хэн хамгаалж байна вэ? Өнөөгийн монгол хэлний байдал энэхүү асуултын хариуг биднээс нэхсээр байна.

...

01:34 - 2008-02-10 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

je...

Бичсэн: хундага

хүмүүс утсаар ярилцдаг

хүмүүс мэилээр бичилцдэг

хүмүүс мэнд усаа мэдэлцдэг

хүн төрөлтөнд орох уу, чи бид хоёр?

je...

00:48 - 2008-02-10 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Сайхан Сояиа*

Бичсэн: g84

..........................

...Всей хорошо !

 Не беспокойся !

Дугарова Сояиа. Улан-Удэ .....год

 

Ай, хар нүдэн бүсгүй Сояиан, Чиний бичсэн хаяг, надад үлдээсэн үгийг ийм олон сар жилүүдийн дараа олж уншина гэж даанч санасангүй. Хар нүдэн бүсгүй Сояиан, чиний сэтгэл булаам төрх миний сэтгэлээс хэзээ ч мартагдашгүй.

Марион Уэдынх1 шиг чиний цагаан бээлий гарт минь бий. Миний том улбар шаргал бээлий чиний гарт бий. Тэр үдэш чамайг үнэсэхээр тэмүүлээ-гүйсэн бол чи андуурч өөр залуутай бүжиглэхгүй байхсан. Чи надаас айж цухдахгүй байхсан. Чамтай учрахаас өмнө тийм олон хоног дүрийг чинь зүүдэ...

15:04 - 2008-02-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

бүтэлгүйтэл*

Бичсэн: g84

ерөөс бидний амьдралд хамгийн их нөлөөлдөг зүйлс нь бидний дур хүслүүд хийгээд зуршлууд маань юм.  гэтэл ихэнх дээ бид энэ хамгийн чухал нь энэ гэж аливаа зүйлсийг ялгаж салгаж үздэг энэ нь нэн харамсалтай.

хэдийгээр тийм авч, бүхийл амьдрал чинь, бидний жижиг сажиг гэж ярьдаг, бас тийн боддог зүйлсийн цогц байхаас, дан ганцаар чухал бүхний л цоморлог байна гэж үгүй байлтай.....

айл хэсэхийн дон шүгэлсэн байсан байхаа,... тэр жилүүдэд дүүгээ дагуулаад л нусаа татаад л явдаг байсан юм. тэгсэн нэг удаа дүү маань айлд орж явсан нохой дайраад, би ч түрүүлээд гүйгээд орчихсон байсан юм. тэгсэн дү...

15:00 - 2008-02-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

залхаахгүй...*

Бичсэн: g84
 

юм бүхэн үнэтэй

юун түрүүнд нэртэй

нэр бүхэн цаана

нэг юмсын төлөөлөл

төлөөлөл бүхэн тоотой

тоо бүхэн хэмжээтэй

хэмжээ бүхний харин хэтэрсэн утгууд  бүхэн хэрэггүй

инээж уурлахын завсар эгэл жирийн гэж бий

эдэлж хэрэглэхийн завсар хорогдож багасахын нэр

нэр, юмс, тоо гурав нэг үнэний гурван тал

зэрэг хэлэхгүйн тулд түрүүлж ярихын учир

зөрж ярихгүйн тулд чимээгүй суухын учир

зөв байхын учир зүгээр л чамайг залхаахгүй ээ....

/.....-ндаа зориуллаа/

...

14:56 - 2008-02-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

гэрэл унтрахаас өмнө*

Бичсэн: g84
 

эрчимтэй аязын түрэлтээр энх ба дайны тухай

эхлэл ба төгсгөлийн тухай

цастай уулсын оргилоор цан хяруутай өглөөгүүр чамтай бас түүнтэй /бид/

цэрэг шинээлээ өмсөөд, цэцэн буу мөрөвчлөөд,

амьдрал -үхлийн эсрэг, ахин дахин тэмцэж

дуудаагүй хүний нэр, буудаагүй суманд ногдож

хоёр гавалд нэг сум зориулж, ташраар нь хороож байх үесэд

хоёрдугаар дайны үеийн Берлиний гудамжинд, үзэл суртал гэдэг

гарцаар гарахаа марталгүйгээр, мэргэн буучдын онинд заавал өртөж явсныг

гавалд нь нэг л нүхтэй хохимой толгойнууд, одоо.....

газар доороос бие биесээ мэдэхгүй ээ.

амьдрал гэж энэ, үхэл гэж тэ...

14:54 - 2008-02-07 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

асуулт дараа нь хариулт*

Бичсэн: g84

бид хэн байх ёстойгоо хэр их мэддэг билээ ?

хүнийг, хувь заяа хэн нэгэн болгодог уу?, бодол санаа хэн нэгэн болгож хүмүүжүүлдэг үү ?, эсвэл учирла тохиол ухаж ойлгосон ухаан бодол уу? биднийг юу өөрчилж, юунд чиглүүлж буй тухайд бид төгс сайн мэдэх билүү дээ?. аж төрсөн орчин хийгээд, уулзаж учирсан хүмүүс, багш сэхээтнүүд баатарлаг домог, алдарт хүмүүс үү ? хамгаалсан цол зэрэг, мэдэх-мэдэхгүй амьдрал, шинжлэх ухаан уу ? ....

бид залуу наснаас ичиж амьдрах ёстой юу ? бидний буруу зөвийг хэн шүүх ёстойв? бүгд санал нэгдэж буй зүйл хамгийн зөв зам уу? үнэн гэж энэ үү?

тиймээ, олонхын итгэл ү...

14:52 - 2008-02-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*

Бичсэн: g84
(neeh ih ym baigaa tul ongoor ylgaj temdeglesen hvrtel unshij bolno)

   

би үргэлжид гүйж явдаг л даа                                                                                         

гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас нялцгас хийтэл унаж байхад зүгээр зогсож байсан намайг хүмүүс нулимчихлаа гэс...

14:49 - 2008-02-07 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*

Бичсэн: g84

нэг биеийн тархи зүрхний эсрэг зүрх тархины эсрэг тэмцэл зарлав.

биеийн эрхтнүүд талцан хуваагдаж, шүд, хэл ам, хамар хоолой тархинд,  ходоод боловсруулах систем бүхэлдээ зүрхний талд орж. дан ганц араг ясны бүтэц л төвийг сахив. уушги, цөс, элэг тэргүүтэй зүрхний талынхан хүчтэй тэмцэл хийв.

хөмсөг, нүүр ам ч тархитай хамгийн ойр гэдгээрээ мөчөөгөө өгөхгүй тэмцэлдэн нэгэн биеийн эрхтнүүд гэхэд нэжгээд дайныг дэгдээв.

гэтэл хоёр талаас нэг нэг хоосон эрхтнийг хэмжээ хязгааргүй эрхт хаанаар өргөмжлөн, тэр хоёр нь бие биетэйгээ тулах болов.

энэ бол тархины талынхнаас БОДОЛ хэмээх хаан, зүрхн...

14:46 - 2008-02-07 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

ЦАГААН МАЛГАЙТ-2*

Бичсэн: g84

/үргэлжлэл, тул эхний хэсгийг өмнөх бичлэгээс уншина уу/

хэдий зун цаг ч гэлээ, намаржаад хангайд бороотой байсан үе.

бид нэрийг нь эс мэдэх нуур-ын хөвөөнд хонов. залуу халуун насанд үзээгүйгээ үзэж мэлхий гээч амьтнаар илдүүрээ хангаж, шинжлэх ухааны туршилт гэх нэрийдлээр нэлээдгүй тамлан зовоох ажиллагаа хийвээ.

тэрхүү цагаан малгайтны дуул эхэлдэг өглөө, манайхан манантаж, уйлагнасан тэнгэрийн доор урт маршрутын эхэнд үүрийн зургаан цагаар бэлэн жагсжээ...

би тэр өдөр жасын нярав хийж, Ниваалын ээлжтэй байсан тул бусад галынхны арын албаныхантай отог майхнаа нүүлгэх ажилтай үлдлээ. би...

14:36 - 2008-02-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ЦАГААН МАЛГАЙТ*

Бичсэн: g84

..Архангайн тамирын голын ирэг дээр бакал гутал аа зөрүүлж өмсөөд гараад ирсэн хоёр...

шөнө дундын үе бөгөөд зун цаг гэхэд нэлээн сэрүүхэн шөнө байлаа..

нэгнийх нь ороолт түрийнээсээ цухуйж нөгөө нь холхиндог шургуулсан гутлынх нь нэг нь хөлийг нь барьж, тулаад, нөгөө нь сулхан байх тэр идэр залуус, миний, манайхан гараад ир гэсэн дуугаар нойрноос сэрж, яаравчлан хувцасласан нь тэр байлаа....

арван тавны саран мэлтийх шөнийн тэнгэр түгэх одод, гялалзаад л,  тэрхүү оддын тоо олон байгаа хийгээд тодоор гялалзаж буй нь би гагцхүү тэнгэрийн дээвэрт тулж ирсэн мэт....

тунгалаг жихүүн шөнө эхлэх...

14:34 - 2008-02-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*

Бичсэн: g84

тээр жил гэнэтхэн  хүмүүс ихээр метронд суух болсон нь хүмүүн гэдэг гагцхүү ганц олдох амьдралынхаа ханийг хайж явдгийг харуулсан хэрэг болсон юм.

Москва хотын тойрог хэлбэрийн газар доорх замуудад хувь заяаны тойргоор учрах хүсэлтнүүдээр дүүрч, нэг нэгэн руугээ жоготой харцаар харж хайрлаж дурлах, амьдралаа учир утгаар дүүргэх гэсэн хүмүүсээр дүүрч тэрхүү метроны хөдөлгүүрүүд цахилгаан шатахуун бага зарцуулах болсон байхаа, учир нь зарим тохиолдолд буудал дээрээ буух хүсэлгүй хэн нэгэнтэй ханьсан явсаар замын төгсгөлд хүрэх хүмүүсийн тэр их эрчилсэн энерги тийнхүү бүхнийг хөдөлгөж байсан г...

14:33 - 2008-02-07 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

архи ууж сурсан минь учиртай 1 , 2*

Бичсэн: g84

нөхдүүд бүгд больболь тоглоод больсонгүй...

оройноос авахуулаад л ширэн бөмбөг алгаараа наадаад ер салах биш..

өнөө төхөөрсөн ямааны мах  /хавар цаг тул хамаг хялгас нь хөдөлчихсөн байж, таараад/ би ялд унаж, тэртээ тэргүй хорхог боодог болоод нэг ч ширхэг үс битгий хэл юм үлдэхгүй шарж хуурах ёстой байхад нэг бүрчлэн түүж суулаа....

нүд аргуулж хоолой гашуу оргиулсан түймрийн утаа бүрхсэн байсан юм. залуус цөм л тоглож наргиад завгүй л байлаа. би ч 40 битанд мах чулуугаа холисхийгээд л бүгдийг нь чихэж орхичихоод ажлаа дуусгаад, нөгөөдүүл дээр очлоо. өтгөн утаан хөшиг татсан мэт байх үесэд...

14:27 - 2008-02-07 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Шашин - Зурхай - Нүгэл - Мухар сүсэг - Сүнс - Хойд төрөл - Тарни (сэтгэгдэл)

Бичсэн: xvv
Энэ талаар та бүхэнтэй саналаа солилцохыг их хүсэж байна. Их байна гэж өнгөрөөлгүй уншаад санал солилцохыг хүсье!

Зурхай гэдэг бол олон зуун жилийн туршид хүмүүс судлаад ирсэн агуу том шинжлэх ухаан. Зарим нь мухар сүсэг гэж ярих нь бий. Яг ямар үндэслэлээр, ямар баталгаагаар тэгж шууд мухар сүсэг гэж хэлээд байгааг нь бас ойлгодоггүй. Хэрвээ хийсвэр сэтгэлгээгээр тэгж байгаа бол, одоогийн мэдээлэлдээ тулгуурлаад тэгж байгаа бол "500 жилийн өмнө дэлхийн бүх хүн дэлхийг хавтгай гэж боддог байсан" гэсэн нэг өгүүлбэрийг уншсанаа таньд бас дамжуулъя...

Үс авах өдөр, малын үс ноос хяргах өдөр...

01:12 - 2008-02-07 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

.......

Бичсэн: хундага

00:12 - 2008-02-07 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Фонттой холбоотой асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? 2-р хэсэг Япон, Солонгос, Хятад зэрэг зүүн өмнөд азийн орнуудын бичгийн фонт таниулах.

Бичсэн: xvv
1. Япон, Хятад, Солонгос зэрэг хэл дээр бичсэн зүйлийг танихгүй байна яах вэ?
2. Крилл үсгээр хийгдсэн програм арзайгаад уншиж болохгүй байна яах вэ?

(Энэ заавар Windows XP системд зориулагдсан ба Windows 7 системд бол өөр байдаг. Зарим мэдээллийг сэтгэгдлээс хайж олж авна уу.)
Windows суулгах үедээ зүүн өмнөд азийн орнуудын хэлийг суулгаагүй тохиолдолд таньдаггүй боловч үүнийг нэмж амархаан суулгах боломжтой. Үүний тулд танд интернет эсвэл XP суулгац CD байх хэрэгтэй.

Бэлтгэл: Windows-ын суулгац диск байгаа бол диск уншигчдаа хийнэ. Хэрэв Windows XP суулгац CD байхгүй бол энд дарж эсвэ...

22:42 - 2008-02-06 - Сэтгэгдэл {36} - Сэтгэгдэл бичих

САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Бичсэн: AttiIa
Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр Шинэхэн ногооны үнэртэй энх золгосоны баяр XVII жарны хотлыг баригч шороон хулгана жилийн Сар шинийн мэнд дэвшүүлье!   Хамаг бурхад авран нигүүлсч Хотол түмнээрээ амгалан жаргаж Ам цагаан хулгана жилдээ Ач буян нь арван зүгтээ дэлгэрч Аз хийморь дүүрэн байхыг ерөөе! САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ! ...

20:00 - 2008-02-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Уугуул мэргэжил

Бичсэн: Обдоо

Áèåý ¿íýëýã÷, çóðõàé÷ íàðûã õ¿í òºðºëõòºíèé õàìãèéí ýðòíèé óóãóóë ìýðãýæèë ãýýä Áààáàð òóí îíîæ õýëæ/ªíººäºð ñîíèí 2008.2.6/ Õàðèí îäîî õýëáýðýý ººð÷뺺ä "ãýýòýí" áîë÷èæ. Õºðø  çýðãýëäýýõ Ýðýýíýíãðàäàä ø¿¿ äýý.

Òýíä áàéõ “Ãýýòýí” áîëãîí ýçýíòýé áºãººä òýíä íü 7-10 ãàðàí ìîíãîë, õÿòàä îõèäóóä àìüäàð÷ áèåý ¿íýëæ áàéíà. “Ãýýòýí”-ä áèåý ¿íýëæ áàéãàà îõèäóóä õîîðîíäîî óóëçàõ õîðèîòîé, ýíý íü ººð õîîðîíäîî õîëáîî òîãòîîí çóãòààõ, ººð ãàçàð ëóó øèëæèõ, õýí íýãýíä óðóó òàòàãäàõ çýðãýýñ ñýðãèéëäýã áîëîëòîé. Áèåý ¿íýëýã÷ á¿ð îëñîí îðëîãûíõîî 30 õóâèéã ãýýòýíãèéí ýçýíä ºãäºã æóðàìòàé þì áàéíà. Òóõàéë...

16:04 - 2008-02-06 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Фонттой холбоотой асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? 1-р хэсэг Монгол кириллээр бичих.

Бичсэн: xvv
Танд ямар нэгэн байдлаар бичиг арзайж харагдах фонтын асуудал тулгардаг, эсвэл тулгарч байсан бол наашаа суугаарай.

Заавар дүрс бичлэг:

Жич: Видеон...

12:15 - 2008-02-06 - Сэтгэгдэл {109} - Сэтгэгдэл бичих

Зан заншил

Бичсэн: Обдоо

Бүргэдтэй хийморьлог эрчүүд ирээд явжээ. Хаа байсан Баян өлгийгөөс уртын урт замыг бүргэ;тэйгээ хамт туулаад ирсэн тэд өдий хүртэл авч үлдсэн зан зан...

09:20 - 2008-02-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok