300-гийн блог

Бичсэн: xvv
...Өргөстэй ишийг л харвал сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь бас ондоо...
2009.1

15:25 - 2009-02-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: xvv
Хархан нүдэнд гуниг үлдээх бол
Хайртай байсан ч үнсдэггүйээ би
Хагацаж салахаа мэдэж байгаа бол
Хайрч дааруулахыг хүсдэггүйээ

Хайртай нь үнэн болохоор хэн ч ялгахгүйээ
Харц минь зөөлөрнө дөө адилхан л
Гэхдээ би чадахгүйээ
Гэрлэхгүйгээ мэдэж байвал тэвэрдэггүйээ

Харин чамайг би тэвэрмээр
Хайрлахаас айж байгаа ч уусчихмаар
Халуун уруулыг чинь үнсмээр
Хамаагүйээ тэгээд түлэгдмээр...

Ариусын шүлгийг уншаад хариулж бичсэн ч гэмээр юм уу. Бичмээр санагдсан юм: https://arius.blogmn.net/19366/

...

15:14 - 2009-02-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: xvv
..Инээгээд ярих хоолой чинь хөөрхөн
Эгдүүтэй хонхойх хацар чинь хазчихмаар
Яриад алхахдаа нисчихсэн байдаг
Янагхан чамдаа дурлан дурласаар л...

...Үнэндээ чи жирийн л нэгэн
Үгүй гэхдээ бусдаас онцгой
Юу гэдгийг мэдэхгүй юм
Юүлж сэтгэл рүү асгараад байна...

...Үнсдэг, би чамайг, чи мэдэхгүй
Үнэндээ одоо ч тэврээд л зогсож байна
Халуунаар ч биш бас хүйтнээр ч биш
Харцаараа би үнсдэг,
Жимс адил уруулын чинь амтыг
Жингүйдэн би хангалттай мэдэрдэг
Жинхнээсээ  үнсвэл пуужин болох биз дээ

...Нүдийг чинь би эгцэлж хардаггүй
Нүглээ нуух гэсэндээ биш юм
Нүцгэн сэтгэлээ далдлах ...

15:14 - 2009-02-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: xvv
...Ялдам занд чинь татагдаад байх юм
Ягаахан хацар чинь бодогдоод байх юм
Хөөрхөн инээмсэглэл чинь санагдаад байх юм
Хөвөн дүүлэх шиг гулгамаар л байх юм...

Инээмсэглэхийг нь ургуулаад баясдаг болчихжээ
Ирж яваа хүнтэй зөрөхөд гайхаж харахымаа
Зүрх хавьцаа дүүрэн болчихжээ
Зүгээр л чамайг санаад байна...

2009.1

15:02 - 2009-02-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Болохгүй

Бичсэн: Angaahai
Хүйтэн байна. Даарч байна. Даарч болохгүй. Осгочихно. Хөлдчихнө. Даарч болохгүй. Хүйтэн бишээ. Огтхон ч хүйтэн биш, жихүүн салхи жавар, гал. Гал гараасай. Дөл, элч. Элчинд нь хөлөө ээхсэн. Үхэхгүй ээ. Болохгүй. Хүлээж байгаа. Тэнд. Тэр замд.
rnХаранхуй байна. Гэрэлгүй. Харах ёстой. Нүдээ битгий ань. Нүдээ аньвал унана, үхнэ. Нүдээ аньж болохгүй. Тэр хүлээж байгаа. Тэнд, тэрүүхэн тэр замд.
rnГэрэл гэрэл хэрэгтэй. Лаа, лааны гэрэл, элч, дөл, гараа ээхсэн. Ядарч байна. Ядаргаатай байна. Ядарч болохгүй, цуцна. Зүгээр л урагшла. Ухарч болохгүй. Ядарч, шантарч, цөхөрч, даарч, харанхуйлж болохгүй. Үхнэ...

16:32 - 2009-01-30 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Хуульчийн тайлбар

Бичсэн: Обдоо

СҮҮ ХХК-ийн тойрсон шуугиан дэгдээд байна.  Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлтээр 19 заалт бүхий зөрчил илэрсэн ба Мэргэжлийн хяналтын албан хаагчийн зүгээс тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох хууль зүйн үндэслэлийг авч үзье л дээ.:

 

Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар/

·        холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай ...

10:07 - 2009-01-30 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

LOGO

Бичсэн: DESI


 За ямартайч та нартайгаа зөвлөж байгаад логоогоо сонгох хэрэгтэй байх
өөрчилөж янзалмаар юм юу байна. Хэдэн ийм санаа гаргалаа. 

14:33 - 2009-01-29 - Сэтгэгдэл {26} - Сэтгэгдэл бичих

Пушкин А.С.

Бичсэн: Friska
Я вас любил: любовь еще, быть может, В душе моей угасла не совсем; Но пусть она вас больше не тревожит; Я не хочу печалить вас ничем. Я вас любил безмолвно, безнадежно, То робостью, то ревностью томим; Я вас любил так искренно, так нежно, Как дай вам бог любимой быть другим.

19:29 - 2009-01-27 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

"ХБ"-дэхүй

Бичсэн: хундага

өнгөрсөн жилийн адаг хавьцаа Токиогийн баруунчаа байх Такаозан гэдэг ууланд бидний зоригт нөхдүүд мацан гарч, уулын орой дээр алсын бараа ширтэнгээ улс орныхоо ирээдүйг шүүн хэлэлцсэн билээ. үр дүнд нь дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал сайхан эхэлж, өрнөж, хөгжиж...улмаар батжин суурьшиж байна.
тэрхүү мацалтын явцад зарим нөхдийн маань урьд хожид үзэж хараагүй юм хум, үйл явдалтай учирч, бид нийтээрээ ихэд баясан хөгжсөн юм. тэдний заримын учрыг олохоор мулгуу би мөчид ухааныхаа, мөлгөр тархиныхаа мини түвшинд энд тэндээс өвдөл цөвдөл цуглуулснаа өргөн барьжийна.

гэдэг энэ дээрх өгүүл...

22:49 - 2009-01-26 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

Обамагийн хэлсэн үг

Бичсэн: g84
эх сурвалж: http://mongolchuud.blogspot.com/2009/01/blog-post_25.html


....шуудхан хэлэхэд англи эхтэй нь хамт энд тавилаа. Харьцуулж үзье гэсэн нэгэнд нь хэрэг болно биз. Маргааш, нөгөөдрөөс зав гарахаар янзлаад, жинхэнэ монголчлоод тавихыг бодноо. Аа тийм, энэ эхний үгүүлбэрт байгаа humbled by the task before us гэдгийг яаж орчуулах вэ? Манайхан чинь бүгд томорсоор байгаад даруу, номхон гэдэгт үгсэд алергитай болчихсон юм бол уу, нэг л монголоор орчуулж чадахгүй байсан. Ойлгомжгүй зүйлс байвал хэлж туслаарай, энэ илтгэлийг хамтдаа орчуулцгаая. Монголчуудад их хэрэгтэй санагдсан шүү.


...

14:11 - 2009-01-26 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

нялхрал...

Бичсэн: xvv
...Сэтгэлд хөгжим эгшиглэж
Сэмхэн лугшилтаар зүрх бүжнэ
Өөрийн эрхгүй мөрөөдөлд умбан
Өөр нэгний зүгт бодол тэнэнэ
Өнгийн гэрэл гялбан цацарч
Өр зүрхэнд диско болно...
(метрополис нүүгээд ирчихсэн юм уу даа хаха...)
 
...Дэр нь болчихмоор
Дэрлүүлж баймаар
Үнэрийг нь шингээмээр
Үсийг нь имэрмээр
Хацрыг нь илбэмээр
Хамрыг нь шүргэмээр
Хажуу талдаа зурагтай
Хайтан ягаан дэр болчихмоор...


...Өнгийлөө гэрэлтэй байна
Үсрээд ормоор солонгорч байна
Өнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл
Үнсгүй шатаах галтай ч юм уу
Үүрд хөлдөөх жавартай ч юм уу
Өөрийн мэдэлгүй сорогдон татагдса...

21:28 - 2009-01-24 - Сэтгэгдэл {23} - Сэтгэгдэл бичих

PAPER ART

Бичсэн: DESI


Cайн байцгаана уу ойрд хөөрхий муу блогтоо салхи оруулсангүй шүү нээрээ. За тэгээд жаахан жуухан завгүйн дээр захуу зан жаахан хачирлаад шалтаг гэвэл зөндөө зөндөө. Нэг уншигч маань уул нь надаа их эрт захисан юм цаасан урлалын талаар мэдээлэл өгөөч гэж аль эрт л гуйж байсан тэгсэн чинь би гэдэг биеэ тоосон дүнхүү завгүй залхуу хоёроороо шалтаглаад зондоо удчихлаа уучилаарай. (Өмдний өвдөг цоортол сөгдөж хөөрхий духыг цөмөртөл мөргөв) Цаасан урлал бол их эртны урлал бөгөөд дундад азиас хөгжин улмаар их наран улсын ивгээлт ардуудын далай их буянаар сонгодог утгаараа хөгжсөн түүхтэй. Цаасан ...

14:30 - 2009-01-24 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

уранхай

Бичсэн: Friska
Тэлвэзтэй байх сайхан юм...амралтын өдрүүдийг гэртээ өнгөрөөхөөр тооцоолсон тул түүнгүйгээр уйдна гэж сэтгээд кабелаа залгуулчив...өчигдөр оройноос хойш шив шинэхэн, сов соргог мэдээ мэдээллээр тархиа цэнэглэж байна. Эдийн засгийн хямрал чинь болчоод байхад би огт хямраагүйгээр барахгүй мэдрээ ч үгүй явж байдаг...гэснээс манайхан бас энэ хямралт өртөөд цомхотгол хийсэн юм байна, мартахаа шахлаа. Хэд хоногийн өмнөөс л хэд хэдэн хүн цом авнаа гээд өрөө дамжаад гүйгээд байсныг, ямар тэмцээнд түрүүлсийн бол гэх мэтээр хайнгадуухан бодоод өнгөрсөнөөс биш цаад нарийн учрыг ажилдаа түүртээд огт анзаа...

13:05 - 2009-01-24 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

бүсгүй, төмс, наранцэцэг, цас

Бичсэн: хундага
ахиад л түүнийг зүүдлэв.
би түүнийг хардсангүй. гар утсыг нь үзээд, эмэгтэй нэр олж хараад, орсон гарсан дуудлага, илгээсэн ирсэн мээсэж этрийг нь үзээд... гэхдээ хардсангүй. түүнээс асуулаа... тиймээ гэнэ. би тэр эмэгтэйн насыг нь асууж байхын. надаас нэг дүү бололтой. гаднах төрх нь ямрав? надаас ямрав? яг ямаршуухан? ... гэж асуух гэснээ, баахан тээнэгэлзээд... асуултаа өөртөө үлдээв.
каадр солигдоход шал өөр газар, ногооны талбай бололтой газар байхын. ихээ том талбайг хэд хэдэн хэсэгт хуваагаад өөр өөр юм тарьсан бололтой. хөл дор, тэрүүхэнд харагдах нь төмс. уруу нь харуулсан усан үз...

11:51 - 2009-01-24 - Сэтгэгдэл {25} - Сэтгэгдэл бичих

Монголын өнгө...

Бичсэн: xvv
Блогоор холбогдон танилцсан хэсэг андууд Банжиг фото аялалаар явж ирээд дурандaa буусан хорвоогийн өнгийг бидний өмнө дэлгэжээ:

http://nyam-ochir.blog.banjig.net/post.php?post_id=129398
Маш их таалагдлаа. Би сая сэтгэгдлээ үлдээхээ мартаад бичих гээд яараад хүрээд иржээ... Та нар орж сэтгэгдлээ үлдээгээрэй. Бие биендээ урам хайрлая, бүлээн дулаан үгс хайрлая .

http://www.anjigai.com/post.php?post_id=129154





Бас гоё зурагнууд байна лээ. Тэр морь хөтөлсөн хүмүүсийг хараад л оронд баймаар санагдавшд хэхэ.
За тэгээд Анжигай ахын блогоос холбооснууд туув :-b

ЭНД ДАРЖ Надиагын зу...

15:13 - 2009-01-23 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

NTRegOpt registry compactor

Бичсэн: xvv
Regitry гэдэг бол Windows үйлдлийн системтэй компьютерийн гол тохиргоог агуулдаг хэсэг юм. Харин энэ нь удах тусам нэмэгдэж, компьютерийн ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

NTRegOpt бол registry compactor буюу шахаж цэгцлэгч програм юм.

Таньд зөвлөхөд энэ програмыг хэрэглэхдээ  нээлттэй байгаа бүх програмаа хаагаарай. Суулгасны дараа танаас доорх цонхтой адил цонх нээгдэн асуулт асууна:


Энд хэдийгээр Vista бичигдээгүй ч NTRegOpt Албан ёсны веб саит дээр нь Vista-г бүрэн дэмжинэ гэж бичсэн байгаа.

Үүний дараа та хэрхэн таны регистиг янзлаж буй статусыг харах болно.

Ингээд дууссан...

12:22 - 2009-01-23 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Yahoo messenger-н нууцуудаас

Бичсэн: xvv
Нуугдаж нэвтрэх
Yahoo messenger-т хүмүүс нуугдаж invisible байдлаар offline (саарал харагддаг) нэвтрээгүй юм шиг бусдад харагдуулж орж болдог. Үүнийг анх нэвтрэхдээ Sign in as invisible to everyone гэдгийг чагталж орж болох ба орсныхоо дараа мөн Messenger цэснээс My Availability->Invisible to everyone гэж сонгосноор нуугдаж болно.
Зөвхөн нэг хүнийг, эсвэл нэг бүлгийг сонгоод байнга нуугдаж ч болно. Ингэхдээ тухайн хүнийхээ эсвэл бүлгийн нэрэн дээр хулганы баруун товчийг дараад stealth settings->Appear permanently offline гэж сонгож тохируулдаг.



Харин байнга биш зөвхөн энэ удаад л тэр ...

11:05 - 2009-01-23 - Сэтгэгдэл {34} - Сэтгэгдэл бичих

Хархүү Шархүү Хоёр

Бичсэн: AttiIa
Гүүгл ахаас Хархүү гээд хайхаар герман хэлэн дээр 272.000.000 бичлэг олдож байхад Шархүү гээд хайхаар 53.600.000 бичлэг байна гэх юм.

Аа харин Хархүү, Шархүү гээд хоёуланг нь бичxээр 119.000.000 гэнэ ээ ккк.

Хархүү маань сүр дуулиантай ажлын гараагаа эхлэв. Сэтгэл хөдлөлт, баяр баясгалан бялхалсан ард түмэн хуучин ерөнхийлөгч асан Шархүүдээ баяртай ч гэж хэлж амжилгүй явуулчих шиг санагдсан. Өнөөх нь чихрээ голсон хүүхэд шиг, лимузин дотроосоо хиймэл үнсэлт илгээн гэргийгээ сугадан, санд мэнд ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцав.

Амеркчүүдийн битгий хэл дэлхийн түүхэнд тэмдэглэ...

22:21 - 2009-01-22 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

гэм зэмээс...

Бичсэн: Friska

Харин энэ удаа тэр хоёр барьсан гараа тавилцсангүй, мань хүн түүн рүү бушуухан нэгэнтээ харснаа юу ч хэлэлгүй газар шагайчихав. Тэднийг харж байгаа хүн алга, хоёрхон биеэрээ л сууж байна. Хуяг одоо л буцаж ирж яваа аж.

Чухам яагаад ингэснийг мань хүн өөрөө ч мэдсэнгүй, ямар ч атугай нэг юм түүнийг гэнэт шүүрч аваад Сонягийн хөл рүү шидчих шиг болжээ. Раскольников түүний өвдөгийг тэврээд уйллаа. Эхний хоромд Соня үнхэлцэгээ хагартал айж, царай нь үхсэн мэт хувхай цайжээ. Тэгээд босон харайж хамаг бие нь салгалан түүнийг ширтэв. Гэтэл тэр даруй, тэр агшинд хамаг учрыг ойлгожиху...

21:57 - 2009-01-22 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

Тамхи бэлгийн сулралд хүргэдэг

Бичсэн: xvv
Анх 4-р курст байлуу даа манай найз зуныхаа амралтаар Кубээс ирэхдээ навчин тамхи авчирч бэлэглээд. шар айраг шимэнгээ тэрийг нь сороод л таатай байсан... Дараахнаас нь уушгилж сураад л.. Найзуудтайгаа ууж суугаад л сорох дуртай, эрээн утааг сонирхох дуртай болсымаа гэж... Нэг л тайвшраад л сайхан шүү.. Пиво тэр 2-н сайхан хоршихыг ч хэлэхэв. Ямартай ч тамхинаас гарах шийдвэр дээх нь гаргасан юм.

Энэ маань нэг шинжлэх ухааны сэтгүүл дээрх нийтлэлийг уншсанаас болсон л доо. Тамхи татдаг болон хэт тарган эрчүүд туранхай татдаггүй эрчүүдээс эрт бэлгийн сулралд өртөх хандлагатай байдаг гэнэ лээ. ...

13:45 - 2009-01-22 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok