| 300-гийн блог |
Би МонголМөнх цаст Алтайн оргилыг хараагүй ч Мөрөөдөн төсөөлж биширч явдаг Мөлхөж унаж хөлд орохдоо Мөсөн оргилоос үлээгдэж ирсэн Сэвшээ салхинд түшүүлэн тэнцэж Сэргэлэн цовоо өсөж торнисон Цог хийморио дэвжээн хөгжсөн Цогт хөх чонын удам билээ Торгон долгионд илбүүлж сэлээгүй ч Толин мандалыг нь нүдээр үзээгүй ч Далай ээж нуурандаа залбирдаг Тайгын үзэсгэлэнт марал бугын үр юм билээ...13:00 - 2009-02-02 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихБурхны тоглоомУчрах эсэхээ мэдэхгүй ч Улам санаж мартахгүй Уулзах эсэх нь эргэлзээтэй ч Урьдаас тосон хүлээдэг Хайр гэдэг тэнэг гэлээ ч хүчтэй юмаа Харгис бурхны нэгэн тоглоом юмаа Тэвчиж хүлээж үнэнч баймааж Тэр л хайр шалгарч тодрон Тэнгэрийн доор жаргалыг олох буй заа13:00 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМартахгүй...Тухлан суугаад шимэхэд пиво гээч нь амттай Тун чиг нууцхан ширтэхэд чиний царай үзэсгэлэнтэй Харах төдийд сэтгэл гийх нь чиний л дүр Хаашаа ч гарцгүй салан одох нь бидний л амьдрал Гэрэл цацрах чинийхээ царайг нууцхан харахдаа Гэгэлзэх сэтгэл дээр пивоны хөөрөл нэмэгдэн оволзоход Гиюүрч гөлрөн санаа алдсанаа нууж чадаагүй Гэрэлт гэгдэх орчлонгийн харанхуй нэгэн сүүдэр Гэмгүйхэн явсан зүрхэн дээр өндөг адил дайрсансан Гэнэн явахдаа хайртай байсан чи ойлгоогүй Гэндэхээ больсон хайртай хэвээр ч би хэлэхгүй Өнгөрснийг засахад сэлбэг материал хүрэхгүй Өнөөдөр байгааг буцааж цагийг ухрааж чадахгүй Үүрд баярта... 13:00 - 2009-02-02 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихБагын минь хайрТормогор хархан мэлмийн тань 13:00 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихзүүд
Хунгийн далавч дэрвэн
rnНуурын мандал гялалзана rnХуучин аялгуу эгшиглэн rnУртын дуу шуранхайлна rnЦээлхэн яруу хоолойн уян ярууд биширч rnЗэгст нуурын хөвөөнөө алжаал тайлан суув rnТуяхан яруу бүжиглэх бүсгүйн биеийг биширч rnТухлан суух зуурханд толгой сэргэн цэлмэнэ 13:00 - 2009-02-02 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихХэлээчДэлгэж тавьсан дэвтрийнхээ хуудас нэг бүрээр Дэвэрч булгилах сэтгэлийнхээ учиг бүрийг нээе Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар Дэвтрээр би чамдаа зүрхний үгсээ илгээе Итгэж чадахгүй эргэлзээ бүрийг арилгах гэж Энэ л дэвтэртээ үнэн үгсээ бичье Эвлэрч үерхэх хүсэл бүхнээ шивнэж Ийм л нэг дэвтрийг чиний зүг нисгэе Хайргүй юм бол намайг битгий өрөвд Хамаагүй ээ энэ дэвтэрт бас бич Хагацал дагуулах нулимстай үгс байсан ч Хайр шингээсэн зүрхний үг бүрээ Халтар дэвтэрт минь бичиж үлдээгээч Ханилж хоёул хамт байж чадахгүй байсан ч Хамтдаа энэ орчлонг хөтлөлцөн туулсан ч Хожмын нэг өдөр дэлг... 12:57 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДэндүү хөөрхөн инээмсгэлэлийн төлөө Дэргэд нь байж хөгжөөж баймаар Урвайж гунисан хоолойг сонсохгүйн тулд Үргэлж дандаа хамгаалж явмаар Хайр гэрэлтсэн харцны төлөө Хамаг бүхнээ түүндээ зориулмаар Хамгийн хөөрхөн инээмсгэлэлийн төлөө Хажууд нь байж түшиж явмаар Уурлаж туних мөч бүхэнд нь Урдаас нь аргадаад инээмсгэлж баймаар Урсах нулимсыг харахгүйн тулд Уг сэтгэлээсээ үнэнч явмаар Бөмбөрч унах нулимс хэрэв дусвал Бүлээн хацрыг арчин аргадмаар Дандаа хөөхөн инээмсгэлэлийн төлөө Дардан замтай амьдралыг бүтээлцмээр Энхрий дулаахан харцны төлөө Энэ амьдралаа бүхлээр нь зориулмаар...12:56 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
Ганц амьдрах амьдралд минь
Ганцхан олдсон эрдэнэс юм болохоор Гарыг нь атгаад тавьмааргүй Нэгэн насны амьдралд минь Нэг л учирсан эрдэнэ юм болохоор Нэхэж тэмцэлгүй орхиж чадахгүй нь Чамдаа би хайртай болохоор Чангаас тэврээд тавимааргүй Өөр хэнд ч өгөхгүйгээр Үхэн үхтлээ хайрламаар Бурханаас хайрласан амьдралд минь Будилах харанхуйд туссан гэрэл болохоор Бууж өгөхийг хүсэхгүй Харанхуйд бүдчих амьдралын замыг Хамран туссан гэрэл болохоор Хаанахын хэнд ч алдмааргүй Ханилж дэргэд чинь байж Хан хорвоог элээмээр ...12:56 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗүрх сэтгэлийг минь хулгайлж авчихаад Зүгээргүй бас дэвсэлдэг нь юу вэ Зугтаад нуугдаад мартъя гэхээр Зулгааж хойноос татах нь юу вэ Хэнд ч мэдэгдэлгүй хулгайлж авчихаад Хэнзхэн зүрхийг минь гишгэх нь юу вэ Хэрж хүлээд ганцаар үлдэе гэхээр Хэмэлж чангааж зовоох нь юу вэ.
Борхон зүрхийг гишгэх байсан бол Болзож юунд горьдлого төрүүлээ вэ Алагхан зүрхийг базах байсан бол Анхнаасаа юунд итгэл өгөө вэ Далдхан зүрхийг минь хатгах байсан юм бол Дан цамцтай гадаа юунд хүлээгээ вэ Онцолж сонгож чадахгүй байсан юм бол Оролдож юунд тоглоом болгоно вэ Хуучин түүндээ хайртай байсан юм б... 12:55 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХамтдаа хэвтээд оддыг тоолмоор Харвасан нэгэнд нь хүслээ шивнэмээр Гараасаа барилцаад мөсөн дээр гулгамаар Гайхуулж онгирон чангаар инээмээр Сайн тэврүүлээд ардаа суулгаад Салхи татуулаад байктай хурдалмаар Дэр бүтээсэн үсийг илбэмээр Дэрлүүлж гараараа тэврэн нойрсуулмаар Сугдан хөтлөлцөн гудамжаар зугаалмаар Сууж цэцэрлэгт чамтайгаа үлдмээр Сэрүүн үдэш мөрөөр чинь тэвэрмээр Сэтгэлийн үгээ зүрхнээсээ шивнэмээр Ирээдүйн мөрөөдлөө хамтдаа хүүрнэмээр Ижилдан дасаад хун шувууд шиг баймаар...12:54 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТэвэр дүүрэн сарнай ямар гоё вэ 12:54 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихШилэн цонхны цаана анивчих гэрлүүд Шивнэлдэн анивалзах нь дэндүү уйтгартай Ширүүлж уурлаад тасарсан утасны дуу Шивж зүрхийг өвтгөж чихэнд бийб бийб Хорвоо ертөнц хов хоосон болоод Хотын гэрлүүд ч уйтгар гунигт автаад Хоол идээгүй ходоод дугараад Холын холд гараад гүймээр Хоолой мэдэн чанга хашгирмаар Хорьж дийлэхгүй нулимс зангирч Хошуу унжиж уйлаад авмаар Чимээгүй өрөөнд ханын цаг чаг чаг Чийгтэй агаар салхивчаар үлээх нь жиндүү Сэтгэлийн угаас хүйтэн мөс хайрч Сэрүү оргин жихүүдэс хүрч чичрэнэ...12:53 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЮугаараа тэр намайг ингэж татна вэ Юпкээрээ юу нүдээрээ юу биеэрээ юу Хүнд байхгүйг түүнээс би эрж хайгаад олохгүй Хүсэл татах нэг зүйл түүнд л байдаг Хэн хэнээс илүү гэж хэлэхгүй ч гэлээ Хэтэрхий их татагдаад байх юм тэрэнд л Нүдээр хараад олохгүй тэр нэг зүйл юу юм бол Нууц бөгөөд өөр хэнд ч байхгүй тэр юу вэ Дэлхий ертөнцийн өөр хаанахын хэнд ч Дэндүү хүчтэй энэ зүйл байхгүй Дийлж намайг татах тэр нэгэн зүйл Дэлгэрч ургаад түүний л дотроос цацраад байна Хэрвээ тэр соронзон бол би төмөр байх Хэрвээ тэр чихэр бол би хэл байх Хэрвээ тэр нуур бол би хун байх Хэрвээ тэр цэцэг бол... 12:53 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХэн нэгнээр орлуулж болохгүй нь Хэзээ ч бас мартаж чадахгүй нь Хэлсэн үгэнд нь гомдмоор байдаг ч Хэдий удалгүй тайвширч л орхих юм Орхиод мартаад холдоод явъя гэвч Огт гарахгүй бодолд минь байна Орлуулж нэгнээр мартая гэвч Ондоо хэнийг ч багтаах аргагүй нь Булгиж догдлох энэ зүрхний эзэн нь Бусдад зай үлдээгээгүй тэр л нэг охин....12:52 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
Ширвэж дургүйцхээ азнаач чи минь Хөөрхөн бүхнийг чинь энэ нүд өөрөө Хөөрч догдлон харчихаад байх юм Дахиж харахгүй хичээх гэвч Далдуур татагдан хүсээд байх юм Өөрөө чи тийм хөөрхөн болохоор Өхөөрдмөөр дэндүү энхрий болохоор Харахгүй байж үнэхээр тэвчихгүй Халхлаад ч нэмэргүй тэсэж чадахгүй Айлгүйхэн харц, аядуу хөдөлгөөн, Дурлам нүд, булбарай хацар, Халуун арьс, зөөлөн гар, Эгдүүтэй яриа, өхөөрдөм хацар, Хараад баймаар, хазаад авмаар Атгаад тавимааргүй, ахиулаад тэвэрмээр Дээр нь бас юуг нь мэдэхгүй Дэндүү их татах увидастай болохоор Нүд ... 12:43 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНэгэн хайр (өгүүллэг)
Онгоц саатаад хүлээгээд тэр бараг бүтэн цаг уйдан суулаа. Харих гэж яарсан түүний хувьд энэ 1 цагийн хугацаа Японд өнгөрсөн 10 сарын хугацаанаас ч урт санагдана. Түүнийг Билэгсайхан гэх бөгөөд найзууд нь Бэк гэж дууддаг. Япон улсын Осака хотын нэгэн Их Сургуульд сурдаг бөгөөд зуны амралтаараа нутаг буцаж яваа нь энэ билээ. Эх нутгаа зорин яарах сэтгэл нь түүнийг байж ядуулна. Одоо түүний хувьд очих гэж яарч байгаа бас нэг гол зүйл нь аав ээж, хайртай дүүгээс нь гадна түүний хамгийн сайн хоёр найз нь хүлээж байгаа. Тэр гурав бүр арван жилийн 1-р ангиас л нийлж тоглон үерхэн найзалсан хэзэ...
12:33 - 2009-02-02 - Сэтгэгдэл {79} - Сэтгэгдэл бичих
..Инээмсгэлэн ширтэх тэр нүдийг хармаар
Элдвийг бодон орон дотроо хөрвөөнө Өглөө болтол зүүдэндээ түүнийг хайна Өнөөдөр бас л түүнгүйгээр өдрийг өнгөрөөнө Гараас нь хөтлөнхөн гадуур алхахсан Газар дээгүүр түүнтэй дүүлэн нисэхсэн Тэнгис, Од, Номин-д зэрэгцээд кино үзэхсэн Тэвэрч суугаад оддыг тоолохсон Үүр цайтал худлаа ярихсан Үнэмшин гайхахыг хараад өхөөрдөх юмсан Замаар өнгөрөх бусдад гайхуулахсан Зальтайхан эрхлэх нүднийг дандаа харахсан Хармаар байна хармаар байна зөвхөн л хармаар байна....... 12:32 - 2009-02-02 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихБи яах гэж төрсөн юм болоо.
Би
Бидэр үгсээр бусдыг шордох гэж лав төрөөгүй Битүү санаагаар нэгийгээ хорлох гэж бүр ч төрөөгүй Бэлэн юман дээр туйлах гэж төрөөгүй Биеэ тоож, бусдыг дорд үзэх гэж төрөөгүй ээ. Би Үхсэний дэргэд өөрийгөө зөвтгөх гэж төрөөгүй Үйлийн үртэй эвлэрэх гэж ч төрөөгүй Хувийн жаргалаар хайраа бөхөөх гэж төрөөгүй Хуулийн цоорхойгоор монголоо мөлжих гэж төрөөгүй ээ. Би Дарсанд шунаж амьдарлаа жадлах гэж төрөөгүй Даавууг хатуу гэж торгонд хөлбөрөх гэж ... 12:29 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДуртай, хайртай
Өчигдөр хайртай киногоо үзээд. Pearl Harbor. Хэд ч үзсэн уйдахгүй. Бараг л цээжилчихсэн хэрнээ үзэх болгонд л нэг шинэ мэдрэмж төрнө. Бас үйл явдлуудыг нь сэтгэл түгшин хүлээнэ... Би ер нь романтик хүн бололтой. Дуртай кино, дуртай дуу, дуртай видео клип, дуртай зохиол.. гээд л бодоод үзэхээр дандаа л нэг тиймэрхүү. Яах вэ янз бүрийн л кино үздэг л дээ. Уулаасаа кино гэхээр л донтчихдог юм чинь. Гэхдээ л дахин дахин үзсэн ч уйдахгүйгээр сэтгэлд хоногшсон кинонууд маань дандаа л романтик төрлийн кино юм шигээ.
Зиак ингээд хэдэн дуртай киноныхоо Trailer -ийг оруулав. Дараа нь завтай болохоор... 11:52 - 2009-02-02 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихтэнд цохилохгүй...
Чанга тэврээд бүжсэн нь цөөнгүй, гэвч
Чамаас илүү янаг нь ч бий, гэвч Урин дуудсан аальтай нь олон, гэвч Уярч догдлон чамдаа л... Үзэсгэлэнтэй сайхан нь цөөнгүй, гэвч Өдөн дууддаг нь ч бий, гэвч Зөөлөн үнссэн нь ч бий, гэвч Зөвхөн чи л өөр... Аварга том давалгаа юу юугүй нөмрөн Амжиж зугтаж чадалгүй урсаж орхих Барьж байсан далангаа сэт цохин Багтаж ядах урсгал чиний л зүг... Сайханд татагдан тэмүүлдэг нь хүн болохоор Санан догдлон дурладаг нь бид болохоор Гайхалтай үзэсгэлэнд бүгд л татагддаг болохоор Галын гэрэлд эрвээхэй тэмүүлдэг болохоор Наалинхай ялдам аашаа дарж чи... 08:33 - 2009-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |