| 300-гийн блог |
Амин сүлдээ эрэхүй
ГУРАМСАН ЯРИА
1980 оны Москвагийн олимпийн дараа манай цөөн сэхээтэн ЗХУ-ын коммунист систем задрах тухай шивнэлдэх болсон юм. 1981 онд Монгол хүн сансарт ниссэний дараа улс орон даяарх хөөр бахдлын шуугиан дор ийм яриа архины даруулга болох нь ихсэв. Ялангуяа үндэсний үзлээсээ болж гадуурхагдсан зохиолчид удахгүй ирэх системийн задралын тухай зоригтой өгүүлцгээж байлаа. Гэхдээ мэдээж ханцуй дотроо. Төмөр хөшигний хоёр талд гарсан хоёр системийн үзэл суртлын тулаанд ялахын тулд дэндүү их үнэ төлж, олимпын наадам, сансарын хөтөлбөрт хэр хэмжээнээсээ хэтийдсэн хөрөнгө, хүч хаяж байгаа нь ойры... 01:30 - 2020-11-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЦөөн мөрүүдЭзгүйд чинь Эзгүйд чинь Эл хульхан Арвайхээрийн гудамж Аниргүйхэн Чи минь үгүйд Чив чимээгүйхэн Чихэр болоод дарс амтгүй Өөрийн минь дурладаг Өөриймсөн харц алга Өдөр яасан удаан Өмнө минь чи хэзээ инээх вэ? 2020. Өдрийн одонд Зоргоор бус сургаар таарна Зориуд бус золоор таарна Зургаар бус зөрүүд тавилан Зөнгөөр бус зүүдээр учруулна Хилгүй сэтгэлийн хөлгүй дурлал Хүслээр бус хүлээлгэж ирнэ Хуульгүй бодлын хувьгүй хайр Хөглөж бус хөндүүрлэж үлднэ 2020.
Өрх тусгаар амьдралд Өмөртлөө санах хэцүү Өрц... 19:07 - 2020-10-11 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихБи эрэлчин хүнЭрэлчин Би эрэлчин Зөв сэтгэл хүнлэг чанар Сайхан хүний эрэлчин Насаараа хайсан Надад олдсон Нартад ховорхон эр Намайг тоосон 2008.10 сар 19:07 - 2020-10-11 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЯвган мөрт
Болдогсон бол мөнгөн саран дээр Бодлоос ургасан түүнийхээ дүрийг Ганцхан өөртөө харагдахаар зурчихаад Гэгээвчээр түүнийгээ ширтэн суухсан
Гэгээн цайлган нас он жилд дарагдахад Гэрэлт зүрхний гүнд чиний дүр бүдгэрсэнгүй Дурлалцаж явсан хонгор насны дурсамж Дурайсан замын уртад хуучирч ер элэгдэхгүй нь
... 18:12 - 2020-10-11 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихГуниг үерлэх намар цагийн дуу мэт
18:05 - 2020-10-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихорчуулга
Долоо дахь өгүүлэгч. Мураками.
- Тэр давалгаа ч 10-р сарын үд дунд золтой л намайг үгүй хийчихээгүй шүү. Тэгэхэд би 10 настай байсан гэж намуухан хоолойгоор 7 дахь хүн өөрийн түүхээ хүүрнэж эхлэлээ. Энэ шөнө тэр хамгийн сүүлийнх нь байсан юм. Цагийн зүү 11 дөхөж байлаа. Өрөөнд тойрч суусан сонсогчдыг шөнийн харанхуйгаас зүүн зүгийн салхи үе үе үлээн сэрүүцүүлж байв. Салхи модны навчис сэрчигнүүлэн зөөлөн хүүгэх чимээ гарган хаа нэгтээ нисэн одож байлаа. - Энэ бол миний өмнө үзэж хараагүй агуу том давалгаа байсан юм гэж 7 дахь үргэлжлүүлэв. - давалгаа намайг арай л хамчихаагүй, г... 13:05 - 2020-10-02 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичихягаан шүхэрт этр
өөрийн гэхүйц шүхэртэй болсоон, урьд нь дандаа л нийтийн юмаар хүүдэгнэдэг байж. өнгө ягаан нь жаахан тиймэрхүү. бас цэцэг, навч гэх мэт хээ хуар нь тиймхэн. бэлгэнд авсан болохоор юу ч гэхэв. гэхдээ өмчлөх юмтай байх хэзээд сайхан байдаг даа, "бороо орохнүүдэ, алив миний зоонтог хаа байна?" гэх мэт. хүн амьтан авчихвал нэхэж авахад ч нүүр бардам, "хүүеээ авсан бол буцааж өгчийгаач..энд нь хар болгоод хаяцан байхын!!" гэж хэрүүл уруул өдөж этр. тэр харыг өөрөө ч болгоцон байж магадым, гэхдээ гүрийшдэ, өмчөө хамгаалж хариуцлага нэхнэ, сүртэй. өмчтэй байх ийм сэргэг соргог.
зоонтог гэснээс... 13:22 - 2020-08-04 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихХандармаа /Монгол ардын дуу/
Хар аа юу торгон хамжаарыг ээ хө ай хө
Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө ай хө Хаяад явахыг чинь мэдсэн болбол доо Дандаа юу ай л Хандармаа минь ээ ай хө ханзлаад хаях минь чиг яалаа би чинь ээ ай хө Дааруу гэе ээ л дан аа юу Дандаа гэе ээ дан аа юу Дандаа даа юу гэе ээ л даа юу Дандаа гэе ээ л дан аа юу Бор оо юу борын бялзуухай нь ээ хө ай хө Бургасны дээгүүр жиргээд байна аа хө ай хө Боломжтой боломжгүй хонгор түүнийгээ болгоно доо хө ай хө Хандармаа минь ээ ай хө бодож санасны минь гарз болов уу даа ай хө Дааруу гэе ээ л дан аа юу Дандаа гэе ээ дан аа юу Дандаа даа... 03:17 - 2020-07-31 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихпүүтинтэйгээ галигуулааааал..
миний хүүхдүүд сайхан намаржаад, өвөлжөөд, хаваржаад, зускээл байжийну? короона этр гээл бучигнаал, хэсэг гар хөлөө учиргүй угааж хуурайшуулж этр, сонгууль монгууль гээл хямрангуутаа дуусангуут нь шууд наадам, дээл мээл, айраг цагаа, хөдөө гадаа этр гээл хөөрцөглөөл байжийну? ньяаааааа...гуниггүй, гудиггүй сайхан амьтад шүүдэ, бүрр нэг.
эмээ нь яахудэ пүүтинтэйгээ хоёулаа галигуулаал.. ажил гэрийн хооронд, цалингаас цалингийн хооронд, баасангаас баасангийн хооронд, сар нарны таталцал түлхэлцлийн хооронд, үздэг сериалуудын хооронд, уулт шарталтын хооронд, гэмшил омогшлийн хооронд ирж очоол бай... 11:03 - 2020-07-09 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичихГанган борлог /Захчин ардын дуу/
Гадаа шон дээр уяатай байгаа
Ганган борлог хэнийх вэ? Галын захад хэвтэж байгаа Ганц түнгэрцэг хэнийх вэ хө? Хөдөө шон дээр уяатай байгаа Хөөрхөн борлог хэнийх вэ? Хөгнөн дээр тохоостой байгаа Хөөрөг дайлан хэнийх вэ хө? Тугалын зэлнээс уяатай байгаа Тоодон борлог хэнийх вэ? Тулганы захад хэвтэж байгаа Тоохуу гос нь хэнийх вэ хө? Айлын гадаа уяатай байгаа Агсам борлог хэнийх вэ хө? Архиндаа согтоод хэвтэж байгаа Атигар эр нь хэн гэгч вэ? Гэрийн бүслүүрээс уяатай байгаа Гээдэн борлог хэнийх вэ хө? Гэрт гадаагаа мэдэхгүй яваа Гэнэн согтуу тэр нь хэн гэгч вэ? ... 18:56 - 2020-06-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихШигшрэгийн ай /Монгол Ардын дууны үг/
Нарийн хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө Найман хэлхээ шигширэг нь Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө Зузаан хээрийн алхаа нь Товор товор товор товор гэнэ ээ хө Зургаан хэлхээ шигширэг нь Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө Тарган хээрийн алхаа нь Товор товор товор товор гэнэ ээ хө Таван хэлхээ шигширэг нь Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө Алаг морины алхаа нь Товор товор товор товор гэнэ хө Арван хэлхээ шигширэг нь Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө ... 03:46 - 2020-06-07 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихДүрлээ Тоодой хоёр /Монгол Ардын дууны үг/
Арын хуурайг хөдөлгөсөн
Аргаль, угалз хоёр оо хө Амин зүрхийг оволзуулсан Дүрлээ, Тоодой хоёр оо хө Голын шугуйг хөдөлгөсөн Гургуул, туулай хоёр оо хө Голт зүрхийг догдлуулсан Дүрлээ, Тоодой хоёр оо хө Хамрын чулууг хөдөлгөсөн Хулан, хавтгай хоёр оо хө Хүрэн зүрхийг догдлуулсан Дүрлээ, Тоодой хоёр оо хө Бонус видео Дуутай холбоотой домог: https://shuleg.coo.mn/116292/ardiin-duunii-aldartai-saihan-huuhnuud-.html... 03:28 - 2020-06-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихАрдын дууны алдартай сайхан хүүхнүүд
Самбаа, Жимбээ хоёрын Дүрлээ, Тоодой хоёр
Ардын хувьсгал ялахаас өмнөхөн Сэлэнгэ нутагт гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан Дүрлээ, Тоодой хэмээх эгч дүү хоёр байж. Эгч Дүрлээ нь том алаг нүдтэй, дугираг царайтай, жирэмлэн сүлжсэн олон салаа гэзэгтэй, моринд гарамгай, эцгийгээ дуурайсан хурц авиртай бүсгүй байсан бол дүү Тоодой нь эхийгээ дуурайсан уян зөөлөн ааштай, зургийн хуар шиг царай төрхтэй, энхрий ялдам охин байж. Эднийх мянган цагаан хоньтой, шандас сайн хүлэгтэй, ирсэн буусныг дайлж зочилж байдаг, найр наадамд дуртай “Сайхан” Жамбынх гэдэг нэлээд чин... 03:21 - 2020-06-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБүүжидмаа /Монгол Ардын дууны үг/
Буурал морины маань мундаан дээрээ хө
rnБулигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хө rnБуурал аав ээжийн минь захиж хэлсэн үг rnБодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хө rn rnСаарал морины маань мундаан дээрээ хө rnСаньхюу гөлөм нь саржигнаад байна даа хө rnСайхан аав ээжийн минь захиж хэлсэн үг rnСанаа юу сэтгэлээс минь гарахгүй л байна даа хө rn rnХар морины маань мундаан дээрээ хө rnХазаар юу гөлөм нь харжигнаад байна даа хө rnХайртай л аав ээжийн минь захиж хэлсэн үг rnХарин чиг санаанаас минь гарахгүй л байна даа хө rn rn rn rnrn... 03:09 - 2020-06-07 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихСэргэлэн бага нас /Дууны үг/
Yг. Г. Лхагва
Ая. X. Сэргэлэн Цэлмэг тэнгэрийн хаяа Газарт нийлэх тэртээд Захгүй шаргал талын Нарийн зөргөөр хөлхөөд Сэрүүн сайхан хангайдаа Сэтгэл сэргэж явсан Сэргэлэн бага насаа Дуулж явна би Хонин сүрэг налайх Уудам талын бэлчээрт Хоолой шалгах дууны Уяхан зөөлөн айзамд Хотлоор цэнгэх баярын Учрал бүрдэх дуулианд Хонгор бага насаа Дуулж явнаа би Хурдан морины нуруунаа Гийнгоо аялан хурдлаад Хуйвтай шилбүүр унаад Хурга ишгээ хариулаад Цэнгэг голын уснаа Өдөржин шумбаж тоглосон Цэнгээнт бага насаа Дуулж явнаа би ... 21:29 - 2020-06-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМахтай хоолны араас цай уугаарай
Төмөр дутагдлын цус багадалттай юмуу эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдээс бусад хүмүүс махтай хоолны араас цайгаа сайн ууж байгаарай. Ер нь махтай хоолны өмнө хойно халуун бүлээн сүүтэй цай сайн уу гээд байдаг байсан даа бага байхад. Учир нь мах нь төмөр ихээр агуулдаг. Төмөр гэхээр сайн мэдэхгүй хүмүүс гайхах байх. Төмөр гэдэг химийн элемент нь маханд байж хүний биед дутагддаг бол бас илүүдвэл хор болдог. Ер нь хар ухаанаар төсөөлбөл маханд нунтаг төмөр байдаг, бас тэр нь илүүдвэл хор болдог гээд ойлгочих хэрэгтэй. Харин сүүтэй, сүүгүй цай, кофе нь ходоодноос төмөр шимэгдэж цус руу орохыг бууруулдаг...
03:58 - 2020-04-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭмэгтэй хүнийг ѳѳртѳѳ татах сэтгэл зүйн 10 аргаХэрэгтэй санагдаад хуулав: 10 Psychological Tricks To Get Her To Like You. Hey If you are single and trying to finding a girlfriend so you are at the right place where i’m gonna tell you that 10 psychological ways to get a girl to like you first off I want to say that these are ethical and aren’t manipulative but will in the end make a girl subconsciously be attracted to and want to be around you. #1. Have Your Own life. (Ѳѳрийн гэсэн амьдралтай бай)This is like literally the foundation of starting a great relationship and will give you the starting base to make her like... 18:10 - 2020-03-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихАмьдралд хэрэгтэй 7 зан чанар (зуршил)Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал зуршил номоос санаа авав. Амжилттай, эргээд харамсахгүйгээр амьдрахын тулд хүнд чадвар, мэдлэг гэхээсээ илүү зан чанар, ѳѳрийн зуршил болгосон чадварууд хэрэгтэй байдаг. 1. САНААЧЛАГАТАЙ БАЙХ. Хүний заавраар, хэлснээр биш үргэлж идэвх, санаачилгатай, шинийг сэдэж байгаарай. Ѳѳртѳѳ ч, гэртээ ч, найз нѳхдийн хүрээнд ч санаачилга, идэвхтэй байдал нь ямар нэгэн үр дүнг авч ирдэг. Унтаа байдал хэзээ ч сайн зүйл авч ирж чадахгүй. Хэдийгээр одоо байгаа байдал тань таатай ѳѳрчилмѳѳргүй байж болох ч ирээдүйд хүн хийгээгүй зүйлийнхээ тѳлѳѳ илүүтэй харамсдаг. Хэрэв... 16:43 - 2020-03-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧ.Лодойдамба: Гэрээслэл /Ѳгүүллэг/Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв. 16:34 - 2020-03-09 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихБид мартахгүй киноны дууны үгБүсгүй: - Хайр гэрэлтсэн нүдийг чинь Харах бүрийдээ дальдравч Хайрлан булиглах зүрх минь Байлдагч чам руу тэмүүлнэ Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана Хүнлэг хайрын шивнээг Бодох бүрийдээ ичингүйрэвч Хүсэн мөрөөдөх сэтгэл минь Хайртай чамдаа тэмүүлнэ Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана Залуу: - Хар нүдэн бүсгүй минь Хэн хүний үр болоод чи Онгон хайрыг минь уяруулж Унтах нойрыг хасна вэ? Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж Чи учрахдаа жаргал авчирлаа Янаг хайрт бүсгүй минь ... 03:27 - 2020-02-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |