300-гийн блог

Талд унасан жавар /Монгол ардын дууны үг/

Бичсэн: xvv
Талд унасан жавар салхи нь
rnТашуур алдам хүйтэн жавар аа хө хө ай
rnТанхил өсгөсөн намайгаа болбол
rnТархийг нь эргэтэл загнаад яах вэ хө хө ай
rn
rnУуланд унасан жавар салхи нь
rnУурга алдам хүйтэн жавар аа хө хө ай
rnУхаан суугаагүй намайгаа болбол
rnУурлаж загнаад юугаа хийх вэ хө хө ай
rn
rnАрилжаа сураагүй морийгоо болбол
rnАмы нь татаад юугаа хийх вэ ай хө
rnАжил сураагүй намайгаа болбол
rnАашилж загнаад юугаа хийх вэ хө хө ай
rn           
rnЖороо сураагүй морийг болбол
rnЖолоогий нь татаад юугаа хийх вэ хө хө ай
rnЗовлон үзээгүй намайгаа болбол
rnЗ...

21:20 - 2021-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ардын дуунуудын домог, түүхээс

Бичсэн: xvv

Ямар ч монгол хүний хоолойнд эвлэгхээн тохирдог, ард түмний зохиосон дуунууд бүгд өөр өөрсдийн домогтой. Найран дээр олноороо хоолой түрэн дуулагддаг эдгээр дуунуудын үүх түүхийг мэдээд авчихвал хаана хэзээ дуулахаа бодож, үр хүүхэддээ тайлбарлаж, өөрөө ойлгоход ч тустай. Монгол түмний мэддэг хэдэн уртын дууны төрсөн түүхийг сонирхуулъя.

1. Жаахан шарга
Энэ дуу 1960-аад оны үед Дарьгангын овооны хийд орчим зохиогдсон гэж үздэг. Далин Дагын хүү Инзноров, Ургамал Зундаагийн охин Чимэдлхам хоёр хайр сэтгэлийн холбоотой болж, хурга тугалын бэлчээрээр уулзан учирч явсаар амьдран суухаар б...

20:56 - 2021-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хүрэн толгойн сүүдэр /Монгол ардын уртын дуу/

Бичсэн: xvv

Хүрэн толгойн сүүдэр хө
Хөндийгээ дүүрээд хүүшлэнэ дээ хө
Хүний бага чамтайгаа хө
Сэтгэл юундаа даслаа даа хө

Алаг толгойн сүүдэр нь хө
Араа дүүрээд хүүшлэнэ дээ хө
Амраг жаахан чамтайгаа хө
Сэтгэл юундаа даслаа даа хө

Ангир шувууны дэгдээхий хө
Арван сардаа жиргэнэ дээ хө
Аль газрын дудрай хө
Намайг юундаа шоолов доо хө.

Эх сурвалж: Ардын уртын дуунууд.-УБ.,1959 (mongolmedleg.org)

 
  Энэ дууг хуриман дээр тэр бүр дуулж болдоггүй гэнэ шүү. Харин хойт зүгийнхэн дунд шинэ бэрд сэтгэлтэй байгаад алдаж буй хархүү л дуулдаг юм байна. ...

20:45 - 2021-02-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Шалзат баахан шарга /Монгол ардын уртын дуу/

Бичсэн: xvv

Аав нь:
Шалзат баахан шаргаараа
Шандын говийг туулаарай
Салаа эвэртэй ооныгоо
Шархдуулалгүй намнаарай хө

Ээж нь:
Хөхөл дэлтэй мориороо
Хүйсийн говийг туулаарай
Хөх халзан ооныг
Хөндөлдүүлсхийгээд намнаарай

Ах нь:
Зэрэглээ ихтэй газраар
Зээр гөрөөсийг намнаж явлаа
Зээрэн дээлтэй дүүгээ би чинь
Зэрвэс хараад намначихлаа
Зэрэгцүүлж өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ

Талын сайхан зэрэглээнд
Тарвага гөрөөсийг намнаж явлаа
Тарваган дээлтэй дүүгээ би чинь
Ташаа хараад намначихлаа
Тарвалзуулан өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ.

Арын уул...

20:33 - 2021-02-02 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Найр, хуриманд дуулдаг ба цээрлэдэг дуунууд

Бичсэн: xvv
Ерөөл бэлгэдэлгүй дуунууд

Аялгуунд нь автаж, ганц хоёр үгэнд нь хулхидуулаад, шүүрч аваад дуулдаг гадаад байтугай монгол дуунууд бий.

Жишээлбэл, тэнгэрт хальсан амрагаа хөдөөлүүлэх үеийн “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг мөдхөн уулзах амрагтаа зориулж болохгүй.

Тоонот гэрт толгой холбосон эхнэртээ “Ээ, алсран холдох уран гоо минь ээ хө, Ээ алаг зүрхний янаг минь ээ хө” гэж Гончигсумлаа гуайн “Жаргаах зүрх”-ийг ч дуулж болохгүй. Заяаны ханьд зориулсан дуу мундахгүй их шүү дээ.

Эрчүүд “Эрүү цагаан болжмор”-т шад шад шүлэг нэмсээр жар гаруй...

20:30 - 2021-02-02 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Дунгаамаа /Дууны үг/

Бичсэн: xvv
Үг: Д.Маам
rnАя: Ц.Чинзориг
rnДуучин: СТА Д.Баасанжав
rn
rnӨрхөө татаж үүрийн гэгээг
rnТооноор чи минь тосон заллаа
rnТоонын хадганд тортог амсуулж
rnГалын бурхан аа тулгандаа тахилаа
rn
rnХоног хоногийн хорвоодоо
rnХэргээр иржээ Дунгаамаа
rnХотлын баярт миний л амраг
rnДуулж л явна даа Дунгаамаа
rn
rnНамиран асгах гол шиг харц чинь
rnҮүрийн тэргэл гэгээ байна аа
rnНанчид мартаам хонгор чи минь
rnМиний гэрийн сүлд нь байна аа
rn
rnХоног хоногийн хорвоо доо
rnХэргээр иржээ Дунгаамаа
rnХүний зовлонд миний л амраг
rnУйлж л явна даа Дунгаамаа
rn
rnҮдлээд нүүмгүй нутаг шиг чамтайгаа
rnҮүлэн сүүдрийг үзэлгүй цэнгэлдээд
rnҮүд...

20:05 - 2021-02-02 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

1984 оны Улаанбаатарын богино хэмжээний баримтат киноны хэсэг г.м...

Бичсэн: xvv
Одоогийнх шиг элбэг дэлбэг биш ч өөрсдөө хийдэг, бүтээдэг, хийж бүтээх, хэмнэх эрмэлзлэлтэй, нийтийн зүйлсийг аминдаа завшихсан гэж биш бидний юм шүү хэмээн хайрлаж хамгаалдаг байсан нь, тэгж боддоггүй хүмүүсийг тэгж боддогууд нь нөлөөлж уусгаж явдаг нь уг нь нийгэм нь илүү оюун санааны хувьд хөгжилтэй, соёлтой байсан байх тээ. Хэдэн жилээр нийгмийн ухамсар нь ухарсан юм бол доо...



Зарим хүмүүсийн муулж бичдэг шиг ЗХУ-аас хараат, хяналттай, хэлмэгдүүлж байсан, баригдмал байсан гээд сөрөг зүйлс ч бас байсан. Гэхдээ сайн сайхан зүйлс ч бас их байсныг аав, ээжийгээ хараад тэр нийгмий...

11:49 - 2021-01-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ковид-19 оношилгоо буруу хийгдсэн, алдаа гэх мэт...

Бичсэн: xvv
Миний хувьд нийтээр нь оношилж, хорихыг бол бүтэхгүй зүйл гэж бодож байгаа ч нэгэнт ингэж ажиллаж байгаагаас хойш уг нь хийсэн шиг л хийх хэрэгтэй байх. Нэлээн ноцтой зүйлс яригдаж байна даа. Ер нь бол цаана мөнгө, улс төрийн ашиг сонирхол, менежментийн алдаа гээд олон л юм байгаа бололтой юм аа.


14:46 - 2020-12-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хэлбэр дүрсгүй юманд хэн нь анх хайр гэж нэр оноосон юм бол...

Бичсэн: xvv
Ер нь маниус жоохон өнгөц нэг бодлын аз жаргалтай хүмүүс тээ. Дуунууд нь хүртэл ихэнх нь хайртай чамдаа морио унаад очно доо, орчин үеийнх нь маргаашийн нар руу хамт аялъя аа гэх мэт. Япончууд болохоор нээх дэмий юмаар өөрсдийгөө зовооно оо. Хэлбэр дүрсгүй юманд хэн нь анх хайр гээд нэр онооцон юм болоо энэ тэр ... гэж дуулаад... Нөгөөхийг нь ядаж байхад сонсоод цааш нь элдэв дэмий юм ургуулж бодоод

Ээмгээ тайлаад хөөрхөн биш болсон ч гэсэн
Намайг олж харахаа болихгүй байгаарай
Хуниастай цамцаа тайлаад тув туранхай болсон ч гэсэн
Намайг олж харахаа болихгүй байгаарай
Машины хөгжмөөр шу...

23:55 - 2020-12-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Маскны соёл бүрэн нэвтрээсэй

Бичсэн: xvv
Ковидтой холбоотой илэрч байгаагаас биш амралтын газар, зочид буудал, эмнэлэгээр ямар их халдвар тархах боломжтой, магадгүй тархдаг нь харагдах байх. Цаашдаа ч ковидтой ч ковидгүй ч эмнэлгээр үйлчлүүлэх гэх мэт үедээ МАСК зүүж, ариун цэврээ сахих зан үйлийг хэвшил, нийгмийн соёл болгох нь өөрийгөө ба гэр бүлээ, бусдыгаа хамгаалж буй нэг хэлбэр юмуу гэж бодогдож байна. Эрүүл ахуй, ариутгал, ариун цэврийн дэглэм, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсрол гэгч зүйлсийн ямар чухал болох нь бас энэ вирусын халдварын үед харж болох нэг зүйл байх...

(Ташрамд зарим талаар хэтрүүлээд, хэт шинжлэ...

01:26 - 2020-12-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Вирус, вакцин сэжиг, болгоомжлол...

Бичсэн: xvv
Хятад вирус гэж нэрлээд байгаа дээр би хувьдаа бол нэлээн эргэлзэж байгаа. Хамгийн олон хүн гадаадаас цуглаад, нийтдээ хүн ам их шигүү, янз бүрийн амьтан иддэг Ухань хотыг сонгосон байх магадлалтай. Олон улсын хуралд очиж суусан аль ч улсын эрдэмтэн, эсвэл тагнуул вирусыг халдварлуулж тараасан байх магадлалтай. Гадны том медианууд бол эрдэмтэд энэ вирусыг байгалын гаралтай буюу хүний гараар лабораторид бүтээгдсэн байх магадлал багатай гэж байна гэж олноороо бичээд буй. Гэхдээ анхнаасаа тэгж бодуулах зорилготой бүтээсэн вирус бол? Эсвэл байгалийн вирус ч байж болох ч вирусыг олсны дараа үржүүлэ...

01:35 - 2020-12-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Вакцин ба дархлаа корона

Бичсэн: xvv
1. Вакцин хэрэгтэй юу?
-Хэрэгтэй өвчнийхөө үед хэрэгтэй, шаардлагагүй үед шаардлагагүй. Өөр бус зүйлс доор бичнэ.

2. Эмч хүн байж энгийн хүмүүст ийм мэдээлэл өглөө.
-Өөрийнхөө дүгнэснээр өгөх ёстой мэдээлэл гэж үзээд бичдэг.

3. "Корона вирусыг ялна."
-Ялна, ялагдана гэж ярих нь утгагүй.

4. "Аймшигт аюулт цар тахал."
- Пандемик буюу өндөр халдварт өвчин буюу халдварлах чадвар өндөртөй л өвчин. Түүнээс заавал "аймшигт", "аюулт" гэсэн утга агуулаагүй.

Дэлгэрэнгүй:

1. Вакцин гарч ирээд вирус, өвчин дэлхийгээс алга болчих, эсвэл огт хүн тусахгүй болчих юм бол биш. Вакцин гэдэг бо...

01:03 - 2020-12-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Монгол хэлний дүрэм 74 жил огт өөрчлөгдөөгүй

Бичсэн: xvv
Хүмүүс Монгол хэлний дүрэм өөрчиллөө гээд байгаа. Гэвч дүрэм бол анх Дамдинсүрэн гуай зохиогоод түүнээс хойш огт өөрчлөгдөөгүй юм билээ. Өмнөх үеийн багш, эрдэмтэд, зохиолч, орчуулагчид маань зөрүүтэй бичиж, зааж ирсэнээс бид бас буруу бичиж хэвшсэн.

Орос үсэгт үндэслэсэн 35 үсэгтэй кирилл үсгийг баталж, түүнийг бичих, хэрэглэх урьдчилсан дүрмийг долоо хоногийн дотор боловсруулж гаргасан байдаг.
https://gereg.mn/news/66338

Долоохон хоногийн дотор зохиосон Монгол хэлэнд сайн таарахгүй дүрэм гэж хувьдаа боддог. Цаашдаа Монгол бичигтээ шилжих нь чухал тул одоогийн кирилл үсгийн талаар марг...

09:17 - 2020-12-16 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Л.Галбаатар: Иргэд иргэний үнэмлэх, Ибаримтын мэдээлэлдээ хянамгай хандаж, хамгаалах хэрэгтэй

Бичсэн: xvv

Ковид-19 цар тахлын халдварын үеэр технологийн хөгжлийн нөлөөгөөр мэдээллийн харилцаа, мэдээллийн аюулгүй байдлын асуудал болон хүний эрхтэй холбоотой асуудлууд хөндөгдөж буй. Энэ тухай хуульч Л.Галбаатартай ярилцлаа. 

-Мэдээлэл, технологи хөгжихийн хэрээр аюулгүй байдлын асуудал онцгой хөндөгддөг боллоо. Бид ер нь энэ тухайд хэн, хэнээс, юуг хамгаалах тухай яриад байна вэ?

-НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд буюу дэлхий ертөнц 2030 он хүртэл хэрхэн хөгжих вэ гэдгээ тодорхойлсон баримч бичиг байдгийн бид мэднэ. Тэгвэл энэ зориултуудын 90 гаруй хувь нь мэдээллийн технологиос шууд хамаар...

22:29 - 2020-12-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Амин сүлдээ эрэхүй

Бичсэн: xvv
Саяхны нэг өдөр олон жилийн өмнө өнгөрсөн андыгаа зүүдлэв.

- Чи чинь одоо дээшээгээ явж мавахгүй энд юугаа хийж байгаа юм?
(Би ч хааяа бодсоноо шулуухан хэлж хүн амьтан гомдоочих гээд байдаг нөхөр гэхдээ бас хэлчихсэн хойно оо жоохон бодоод байгаа юм)
- Нааш ир
гээд очтол духаа духанд нааж байгаад
- Тэгж яг дээш мээшээ явдаг юм бол байхгүй ээ... Одоо ойлгож байна уу?

Духаар юу дамжиж мэдрэгдсэн мэдрэмжийг яг илэрхийлж мэдэхгүй л байна, нэг тийм мэдрэмж үлдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг...

Ер нь бараг зүүдээ санадаггүй төрлийн хүн ч гэлээ өдийг хүртэл хэд хэдэн удаа ийм тод бөгөөд сон...

07:18 - 2020-12-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ИТГЭЛТИЙГ ТООЧВОЛ “ДАЛАЙ, ДАЛАЙ”

Бичсэн: xvv
Итгэлт сайн, муу олон талтай, тун адармаатай, өвөрмөц хүн. Ёстой л есөн шид нь бүрдмэл.
- “Хөрөнгийг үргэлж хөдөлгөж байхгүй бол өмхөрч илжирдэг. Сохор зоосыг ч бол сэгсэрч байвал төл өгдөг юм шүү.”,
- “Заяагүй хүн гэж язгуур угсгаагүй хүнийг хэлдэггүй, залхуу хүнийг хэлдэг юм”,
- “Засагт ханы хөх харчуулыг хэцүү л гэдэг юм”,
- “уяаг нь уртхан уяж, угаадсыг нь өтгөхөн шиг өгч байгаад...” гэх мэтээр Дэвхрэг Итгэлтийн хэлдэг, ярьдаг олон үг хэллэг, бас үйлдэл нь өнөө манай ард түмний дунд хэлц үг болж, ой тойноос нь гарахгүйгээр хоногшжээ. Их зохиолч Ч.Лодойдамба хэр зэрэг амьдлаг дүр бүтээс...

07:10 - 2020-12-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Арваар авсан алаг /Монгол ардын дууны үг/

Бичсэн: xvv
Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодоо юу даа хө

Хориор авсан хонгорыгаа
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Холынхоо ханинд бодоо юу даа хө

Дөрөө гөлөм хоёроосоо
Дөлөх нь яасан морь вэ хө
Дөчин хэдтэй түүнээсээ
Салах нь яасан залуу вэ хө
  Өөр хувилбар:

Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодсонгүй юу хө

Хориор авсан хонгорыгоо
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Хойшдынхоо ханинд бодсонгүй юу хө

Д...

07:15 - 2020-12-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Авгын цагаан уул /Монгол ардын дууны үг/

Бичсэн: xvv
Авгын цагаан ууланд нь хө
Агаарын будан цайраад байна даа хө
Амраг чамайгаа бодохлоор нь хө
Аягатай цайгаа уухаас ч дургүй ээ хө

Цантын цагаан ууланд нь хө
Цасны будан цайраад байна аа хө
Царайлаг чамайгаа бодохлоор нь хө
Цайгаа уухаас ч дургүй байна аа хө

Далангийн цагаан ууланд нь хө
Дангийн будан цайраад байна аа хө
Дассан чамайгаа бодохлоор нь хө
Данхтай цайгаа уухаас ч дургүй ээ хө


Монголын үндэсний радиогийн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. Ахмад дуучин Сэрээтэрийн дуулсан монгол ардын “Авгын цагаан уул”, МУГЖ Дашбалбарын дуулсан “Арваар авсан алаг” монгол ардын дууг  з...

07:05 - 2020-12-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Цаг үе, нийгмийн тухай бодогдуулахаар сонирхолтой санагдлаа

Бичсэн: xvv
Жоохон байсан болохоор энэ киног бол тухайн үедээ би бол ойлгож үзэж байгаагүй л дээ. Ямар ч байсан уншаад авахад нэг их илүүдэхгүй нийтлэл санагдаад хуулчихлаа.
 
Үзэгчдийн хайрыг татаж чадаагүй Шагдар
 
Шагдарын гол алдаа энд л байдаг. Эхнэр, таван хүүхдээ орхиод царайлаг хүүхэн рүү тэмүүлсэн Шагдарыг хүн болгон үзэн ядна. Гэвч цаад философи учрыг нь нарийн ухаарсан хүнд бол Шагдар маань туйлын өрөвдөлтэй бие хүн болж харагддаг. Ерөөсөө Шагдар бол ганцаардаж цөлстсөн эмгэнэлт дүр. Гэвч соц нийгмийн үед Шагдарыг хэн ч өрөвдөж байсангүй. Харин өнөө цагт Шагдарыг өмгөөлж хам...

22:54 - 2020-12-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Маск зүүх түвшин 95% хүрвэл хөл хорио шаардлагагүй

Бичсэн: xvv

Мэдээний орчуулга:
[Парис = Тору Ширайши] Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Европын бүсийн ерөнхий нарийн бичгийн дарга Ханс Круге 19-ний өдөр "Хэрэв маск зүүх түвшин 95% хүрвэл lockdown (хотын хөл хорио) шаардлагагүй" гэж хэлжээ. Ази тивд маск зүүж байгаа үзүүлэлт өндөр, Европт бага байдлаас үр дүн нь өндөр гэж үзэх хандлага нэмэгдэж байна.
Тэрээр мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ "Маск бол эм, эмчилгээ биш тул бусад арга хэмжээ авах шаардлагатай. Маск зүүх нь 60% ба түүнээс бага байвал хөл хорио тогтоохгүй байх нь хэцүү" гэж Крюге хэлэв.
Олон улс заавал маск зүүхи...

01:49 - 2020-11-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok