| 300-гийн блог |
Цалин өндөр ...
Цалин өндөр ..."Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал болох гэж байгаа Австралийн иргэн Рассел Норман Филлипс жилд 300-400 мянган ам.долларын цалин авах санал тавьсан гэнэ. Монгол Улсын сарын төсөв... Гэхдээ олон улсад бол байдаг л нэг жишиг. Гэхдээ иргэдийнхээ мэдэл боловсролыг үнэлж, цалингийн зөв жишиг тогтоож чаддаггүй манай эвэртэн туурайтнуудад бол хэцүүхэн тулган шаардалт.Өнөөдөр өндөр мэдлэг дадллагатай, ажлын сайн чадвартай иргэнийг үнэлэх систем, тогтолцоо байхгүй учраас гадаадад байгаа нөхдүүд наашаа зүтгэхгүй байх нь бас аргагүй юм. Солонгост овоо хэдэн жил ажил хийж ир...
01:01 - 2011-01-06 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих10 тэрбум агаарт ..Нийслэлийн төсвийн 10 тэрбумыг агаарын бохирдолд зарцуулахаар төсөвлөсөн тухай мэдээ үзээд бачуураад сууж байна. Уржнан жил 3 тэрбум төгрөг байсан төсвийг түлхүүрийн оосор, үзгэн бал захиалгаар Урд хөршид хийлгүүлж түүн дээр нь "Агаарын бохирдлыг арилгая" гэж бичсэнээр асуудлыг шийдвэрлэж байсан удаатай билээ. Коксжих нүүрс тээвэрлэх үйлдвэрлэх асуудлыг одоо болтол шийдвэрлэж чадаагүй. Ёнтан гэх бондгор түлш айлуудад шахах бизнес амжилтгүй болсон. Нэртэйгээр нь Чингэлтэй уулын орой дээр сэнс барих тухай санал ч гаргаад амжсан. 2011 оны төсвийн 10 тэрбум төгрөгийг яах болдоо хөөрхий. Дашрамд д... 11:00 - 2010-12-26 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичихХэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..
Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..Монгол Улсын Үндсэн хуулийн16 дугаар зүйлийн 6-д... итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... хийх эрх чөлөөтэй. гэжээ. Сайхан тунхаг. Социализмын үеийн галавлит эргэн ирж байна.Хамаагүй сэтгэгдэл бичвэл нэгэн засгийн газрын түшмэлийн шийдвэрээр та шоронд орж болохнээ. Саяхандаа Амундра гэх залуугийн толгойлдог Монгол масс медиа компанийг УИХ-ын гишүүн Эрдэнэ гэх нөхөр шүүхэд өгөөд тусыг эс болсон билээ. Хувалзуудын харшил хөдөлж байх шиг. www.news.mn гэх сайтад үлдээсэн түүний шалдар булдар, авлигын болон порн...
12:31 - 2010-12-25 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичихУлиг болсон сэдэв ... мал сүрэг төрийн хамгаалалтанд байна
Энэ тухай байнга л бичих юм даа Малчид.. бас малын тухайЕрөнхийдөө Монгол Улсын Үндсэн хуульд " Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна" гэсэн заалтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор гарах маргаан тасрах янзгүй. Хууль тогтоогчоос уг нь дээрх санааг малын удмын санг хамгаалах зорилгоор оруулсан. Гэтэл шууд утгаар ойлгож, хэрэглэж малыг хамгаалж, нөхөн төлбөр өгч, чихэнд нь чипс зүүж, малчдыг ивээн тэтгээстэй тухай хотын иргэд гомдоллож байгаа нь үнэний ортой. Дугаар хорооны иргэн таксины Балбар, багийн иргэн Дондог хоёр яг ижилхэн Монгол Улсын иргэн. Харин Балбар такси хулгайд а...
10:59 - 2010-12-24 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичихАрхинд живцгээеАрхинд живцгээвэл ямар вэ? Өвөлдөө хөлдөж осгож байгаа манай архичдын тоо Иракийн зарим хотод болдог дайнаас илүү хохирол учруулдаг. Яах вэ архичид тэгээд дуусах улс гэж бодъёГэтэл ...Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хууль гэхчилэн бэлэгдлийн шинжтэй хэдэн хуулиуд ч шаврын хаалт болж дээ. Багавтар бааруудаа торгоход ашигладаг бардаак зүйл болж.Дээрхи архины рекламыг үзвэл 2011 ондоо сэгсийтлээ архидаад хордож үхэцгээе гэсэн сайхан гаргалгаа сэтгэлд бууж байна л даа.11 -ийн тоог хоёр архины лонхоор төлөөлүүлээд байхдээ яахав дээ. Энэ реклам бараг бүхсонин ... 12:01 - 2010-12-23 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих
Шилдгийн шилдэг гахай, шилдгийн шилдэг нохой шалгаруулах нь холгүй юм болдог хойно доо. Жил бүрийн эцэст энгэрт нь уяа уяж, энгэрт гадас зоож, гарт нь мод тэврүүлж зогсдог сезон ид дундаа яваастай. Шилдгийн шилдэгтээ шалгарч чадахгүйдээ бухимдсан бачуурсан хөөрхий оюутнууд гадаа нь очиж хүндэтгэлийн арга хэмжээг бусниулсан ч гэх шиг. Явж явж Нэнхбаяр ч турхирсан ч гэх шиг. Ажлаа хийхгүй Их хурлын золигнууд нь гадаад руу даргыгаа дагаж гүйлдлээ ч гэх шиг. Ард түмнийг бачууруулаад л. Тоорт хаа байна, палааж хаа байна, пиджаак хаана байна хайгаастай. Оны эцэст хүн стресст хамгийн их ордог. Нө...
15:53 - 2010-12-20 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихон цагийн алсадБодол... Алтайн уулсын бэлд хэдэн сүг сураг судлаачидтай хамт газарчилж явснаас хойш хадны сүг зургийг хайж хэсэг балын харандаа цаас хоёроор буулгаж авдаг болсноор өдрүүд богиносоод байх шиг санагдаж өдрийн гэгээтэй үе өглөөний 5 цагаас оройн 11 хүртэл үргэлжлэх хирнээ хүрэлцээ муутай байдагсан. Тэднээс малталтын биш геологичийн алх авч үлдсэнээрээ хад чулуу тоншиж яваад нэгэн удаа ер бусын цангинасан чулуутай та... 14:23 - 2010-12-15 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихТөсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Төсөв гэдгийг маш энгийнээр мөнгө гэж ойлгодог. Тийм ээ, төсөв бол мөнгө. Гэхдээ иргэд бидний өдөр тутмын амьдралын хэрэглээний мөнгөнөөс, хөдөлмөрлөн олсон цалин хөлснөөс, худалдаа наймаа, бизнес хийж олсон ашиг орлого гэх мэт хувийн мөнгөнөөс ялгаатай, илүү өргөн үнэ цэнэтэй мөнгө байх нээ. Төсөв бол ард иргэдийн татвараас бүрддэг нийтийн эрх ашгийн төлөө зориулагдах нийтийн мөнгө.
Төсөв бол Засгийн газрын бодлогын толь. Төсвийн цаана улс орны бодлого явагдаж байдаг Төсвийн цаана иргэд бидний амьдрал өрнөж байдаг. Ийнхүү төсвөөр дамжигдан төрийн үйлчилгээ явагдаж, улс орны хөгжли... 14:51 - 2010-12-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихАшиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
...................аймгийн Орон нутгийн санаачлага ТББ нь аймгийнхаа ХХҮХ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2008, 2009 оны сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнд төсвийн мониторинги хийлээ.
ХХҮХ-ээс явуулж байгаа мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын үйлчилгээнд хийсэн мониторингоос, явагдсан үйлчилгээний чанар хүртээмжийн асуудал биш, харин үйлчилгээг явуулаагүй, хариуцлагагүй, төрийн албан хаагчийн ёс зүйгүй, хууль бус үйлдэл хийж байгаа, ашиг сонирхлын зөрчилдөөнтэй мэргэжилтэн, албан хаагчийн асуудал гарч ирсэн. ................. аймгийн ХХҮХ-ийн мэргэжилтнүүд нь өөрсдөө ТББ байгуулж,... 14:39 - 2010-12-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБи итгэж байна, тиймээс би амьдарч байна
“Таны ярьж хэлж байгаа надад огт таалагдахгүй байна, гэхдээ хэлэх эрхийн тань төлөө амиа ч өгөхөд бэлэн байна”. Энэ бол аугаа Вольтэрийн үг. Энэ бол Францын хувьсгалын үзэл санааны амин сүнс. Энэ бол хүн төрлөхтний сэтгэлгээнд гарсан хувьсгал. Энэ бол өнөөгийн үйлдвэржсэн, технологжсон, шинжлэх ухаанжсан XXI зууны даяаршсан дэлхийн бүхий л амжилт дэвшлийн цаад уг сурвалж нь.
Бурхан энэ хорвоо дээр байгаа бүхий л амьд организмыг төгс бүтээсэн. Нохой, үхэр байгаагаасаа илүү боловсронгуй, төгс төгөлдөр байх бололцоогүй. Хамгийн төгс бус бүтээгдэхүүн бол хүн. Хүн хэмээх байгалийн бодьгал боддог, бо... 00:03 - 2010-12-11 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихАнгараалсаас зорих хэн бүхэнд амьдрал, мэргэн ухаанаа харамгүй заах аугаа хүчирхэг эцгийн охин ааль сайтай Ангара мөрөн минь аядуухан зөөлөн урсгалд чинь арван тавны сар өөрийгөө тольдож ангир ганганаж, анир үргээхэд амраг хосууд эргээр чинь зугаална. ай идэр залуу нас минь чиний хөвөөнд өнгөрч асуй ирээдүй минь чиний л эргээс эхлэх нь Ангараа зургуудыг baikal.irkutsk.ru -аас авав ... 18:23 - 2010-12-06 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихБлог-2010Ийм нэртэй арга хэмжээнд манай блогмн -ээс хэдхээн хүн очиж оролцов. Арч цээгий, би, ирийнаа, энхмандах, дадидо, дао ... Үүднээс нь авахуулаад такс 5 мянган төгрөг, цагдаа цэргийн хамгаалалт гарчихсан тунчиг сүртэй байлаа. Дотор яваад ороход үүдэнд такс олгогч гэх нэг нөхөр байх бөгөөд үүдний өлгнүүр шахалдаантай, зохион байгуулалт тааруухан байсан нь эхнээсээ мэдэгдэж байсан юм. Энд ямар нэг блогийн арга хэмжээ гэхээсэ илүү засгийн газрын эсвэл ардын намын "publiс media"-ийн нээлтийн ажиллагаа явагдаж байгаа мэт сэтгэгдэл төрөх авай. Хөтөлбөрийн дагуу уригдсан зочдоос ерөнхий сайд С.Батболд,... 19:05 - 2010-12-05 - Сэтгэгдэл {47} - Сэтгэгдэл бичих12.04
блогмн рүү орж болж байна, гитдууд тавьсан хоригоо авчээ..
зурвас ирээгүй байна.. яагаа... 14:10 - 2010-12-04 - Сэтгэгдэл {31} - Сэтгэгдэл бичихТэмцэл хэрэгтэй
Нэгэн нийтлэлийг сая уншиж суугаад бодлоо л доо. Нийгмийн халамж, нөгөө амласан мөнгийг ө...
14:28 - 2010-12-02 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичихЭлийрэл
Буянгийн Жагаа ч бил үү нэг нөхрийн элрийлийн талаар бичмээр санагдаад. Элийрлийн элий.
Х... 11:31 - 2010-12-01 - Сэтгэгдэл {21} - Сэтгэгдэл бичихНэргүй бөх, эзэнгүй тэшүүр
Сүүлийн хэдэн бичлэгүүд дандаа 30 насны тухай л байлаа. Явж явж өнөөдөр энэ настайгаа зо...
02:09 - 2010-11-30 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичихөөрөөсөө нуухсан
яагаад .............
ярьж хэлж байсан бүхэн чинь утгаа алдаад янаг хайрын харц чинь хөрчихс... 16:31 - 2010-11-28 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичихБлогчдод дуулгах мэдээ
Монголын блогчдын холбоо нь "Боловсрол" сувагтай хамтран "Миний блог" нэвтрүүлэг хийж эхл...
12:32 - 2010-11-28 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичихЭх нутаг, элгэн саданХалимаг түмний тухай сайн мэддэггүй, ер нь дэлхий даяар тархан суугаа Монгол үндэстнийхээ... 12:18 - 2010-11-28 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичихЭрүүл үрс хөдөлгөөний шинэ мэдээ
Тусгаар тогтнолынхоо баярын өдөр Монголынхоо ирээдүйд хэсэг Монголчууд том бэлэг барилаа. Ийм сайхан зүйлийг эхлүүлэн ажил хэрэг болгосон Эрүүл үрс хөдөлгөөний санаачлагч залуус болон хандив өргөсөн бүх залуусаараа, бас бага боловч хандив, сэтгэлээрээ оролцсон өөрсдөөрөө бахархаж байна. 3 дахь аппарат бас удахгүй ирнэ гэсэн. Нийлж нэгдэж чадвал Монголчууд бид хүчтэй шүү
Хэрвээ та оролцоогүй бол дараа дараагийнхад нь гар бие оролцох нь нээлттэй юм билээ шүү Зурагтын мэдээ болон дүрс бичлэгүүд: ... 23:42 - 2010-11-27 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |