| 300-гийн блог |
Хатуу дискний талаар зарим нэгэн зүйл
Хатуу диск бол таны тооцоолуур дотор таны хадгалсан зураг, дуу, бичлэг, бичиг баримт бүх зүйлийг хадгалж байдаг хамгийн хамгийн хамгийн чухал эд анги юм. Бусад эд ангиуд эвдэрсэн ч зүгээр л шинээр солиод тавьчхаж болдог. Харин энэ эмзэг бөгөөд, хамгийн чухал эд анги маань эвдэрсэн тохиолдолд мэдээллийг нь сэргээж авах боломжгүй ч болох үе тохиолдож болно. Тэр үед өмнө хийсэн, тооцоолуур дотор байсан зураг, бичлэг, мэдээлэл гээд бүх зүйл устаж алга болдог. Тиймээс өөр нэгэн нөөц зөөврийн хатуу диск худалдан авч хэрэгтэй зүйлсээ хуулж нөөцөлж авч хадгалах, эсвэл DVD дээр хуулж хадгалж байх нь дээр байдаг.
Mөн хэрэв хатуу диск эвдэрсэн бол хамаагүй ажиллуулалгүй, дээр нь юм бичилгүй байж байгаад юмаа сэргээж авахыг оролдсон нь дээр. Үүний тулд энд дарж ороод нэлээнд доор сэтгэгдэлд байгаа аргаар гэх мэт сэргээдэг програм софтоор оролдоод үзэх хэрэгтэй. Тэгээд болохгүй бо... 01:49 - 2011-01-30 - Сэтгэгдэл {22} - Сэтгэгдэл бичихШ. Сүрэнжав - Багш /найраглал/
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан Ерхөг найгасан талаас Есөн гаригт хүргэсэн Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм. Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм. Чийгтэй даавуугаар зүлгэсэн Тод хар самбар дээр Чихнээ яруу эгшгийг Цагаан цэрдээр бичсэн Чимэг болгон хайрлагдсан Монгол гэдэг нэрийг Цээжит зүрхний тольтод Гэгээн гэрлээр сийлсэн Эрдмийн түлхүүр ч багштайгаа Эхэлж учирсан минь азтай Эрдэний хайгуулч танхимдаа Цэхэлж суусан минь золтой ... Өвлөөр ногоон гацуур Сүлд модны чимэг гэж Өнгийн олон амьтад Сүж түүний дагуул гэж Хоёр оны солбицол дээр Цагаан сахалтай өвгөн Хойчийн олон багачуулд Захиас бэлэг өгдөг гэж Аглаг хөдөөгийн сургуульд Анх багш минь заасныг Ангайн гайхаж явсан Алдрай насаа мартаагүй ээ би Ахмад үеийн багш нарт Хийхгүй ажил гэж байгаагүй Хөгжим баривал дуучин Клубт очвол жүжигчин Багт гарвал ухуулагч Байшин барьвал инженер Бүлээрсэн хүүхдэд эмч Бүрэлгэсэ... 17:55 - 2011-01-28 - Сэтгэгдэл {101} - Сэтгэгдэл бичихБаатархуяг
МАН.АН хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэж коммунизмын зам руу эргэлт буцалтгүй ухарч яваагаа улам бүр нотолсоор байх шиг. Нийтлэлч Баатархуягийг шоронд оруулах гээд улайрч байна л даа. Байгаль орчны сайд Гансүх хотын А бүсэд олон сая төгрөгний өртөгтэй хаустай. Ер нь түүний идэж ууж байгааг нь бүгд л харж байгааш тээ. Ховор болон нэн ховор ан амьтан агнах зөвшөөрөл замбараагаа алдаж хэдэн зуун сая төгрөгөнд хүрчихсэн. Тэрнээс нь сайд, цэрэггүй л тоншиж байдаг. Хажуугаар Оюутолгойн элдэв ажилд туслан гүйцэтгэгчийн тендер энэ тэр гээд. Энэ тухай хэвлэлд бичиж, тухайн асуудлыг дурдаад авсан нийтлэлч Баатархуягийг шоронд хийх гээд байгаа нь улайрлын дүр зургаас илэрхий. Прокуророос 2 удаа хэрэгсэхгүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд 4 удаа буцаж байсан ч энэ үйлдэлд нь заавал ял шийтгэх даалгавар хэрэгжих шатандаа орсон шиг.
Би Баатархуягийгийн нийтлэлийг их уншдаг. ... 14:43 - 2011-01-27 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичихмөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
мөнгө хэмээх орон зай дахь
хүн хэмээх цаг хугацаа буюу Хөгжилд хөтлөгч “хурд'' Чингис хаан Их Монгол улсыг байгуулснаас 130 гаруй жилийн дараа анхны автомашин бүтээгджээ[1]. Гэвч 1907 оны үеэс автомашин нь гадна төрхийн хувьд өнөөгийн машинтай төстэй хэлбэрийг олсон бөгөөд 1933 оныг хүртэл тэдгээр машинууд ихээхэн болих загвартай байсан байна. Харин анхны дотоод шаталтын хөдөлгүүртэй машинуудын зорчигчдод шатахуун тосны үнэр сүрчиг мэт сэнгэнэ үнэртдэг байжээ. 1900 оны үед машинууд хурдалж эхлэхэд Францын шинжлэх ухааны академийн тэргүүн 50км/цагаас илүү хурдыг хүн тэсвэрлэх боломжгүй бөгөөд түүнээс дээш хурдалбал тархи нь задарч үхэх болно хэмээн баттай мэдэгдэж байлаа. Гэвч Герман, Австри, Англи зэрэг орнуудад 19-р зуунаас “хүн тэрэг” хөлөглөхөө нэгэнт больцгоосон билээ. “Homo sapians” үүнээс өмнө төдийлөн хурдалж байсангүй. 50кг-аас илүү ачааг төдийлөн даах... 23:21 - 2011-01-26 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичихР.Чойном "Би"
Би –
Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр Арслан зааны цусаар бух гөрөөс зурж Ангийн хишиг гуйж, есөн тэнгэрт мөргөсөөр Анхны нумын хөвчийг алдалж татсан эр. Би – Хөвчин Монгол омогтны хөх толбот үрийг Хөдөө хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж Гүрэлзэж байгаа хүйг нь хүрэл хутгаар эсгэж Гүрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа Гантай хөө хуягаар өссөн биеэ чигжиж Гянтат болд сэлмээр өрнө зүгийг чичиж Гал усыг туучин тэнгэрийн хаяа хүрч Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлүүлсэн цэрэг. Би – Цайдам өргөн талаас шарга тахийг уургалж Цавчим өндөр уулсаас сүрэг малыг буулгаж Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар Цагийн саалтанд уярсан чөлөөт талын нүүдэлчин. Би – Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад Охин нойтон үрсээ хормой доороо нууж Одоо – хожмын түүхэнд Монгол угсааг үлдээх гэж Одтой тэнгэрийг орчтол тэмүүлж тэмцсэн ижий. Би – Хүннү - Шаньюгийн үеэс хүч тэнхээтэ... 05:11 - 2011-01-25 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичихМонголчууд 500-аад төрлийн өвс ногоо иддэг...
Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан "-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай "-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон...
21:23 - 2011-01-24 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихЕншөөбү Сонгоол Буриад Бямбын Ринчен (1905-1977)Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хэн ч дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхүйн их хурц ухаан, илтгэхүйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сүр хүчит, үл мартагдах түүх рүү урин аваачна. Түүний Цогт тайж, Гүнж, Бэр цэцэг, үүрийн туяа... зохиолуудыг уншихад өөрийн эрхгүй цээжинд гал бадран Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө.Гурван тогооны үлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургүй муухай хүмүүс юм даа. Энэ эрхэм хүмүнийг түүхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, үндсэрхэг үзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв.Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг б... 21:22 - 2011-01-24 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихР.Чойном Нутгийн дууДуулж чаддаггүй мөртлөө дуунд дуртай би Дуу дууны дундаас түүнд л дуртай гэж Дуулим хээр талын ардын сайхан дууг Дурланхан бахарханхан чагнанаа би
Босоо чихтэй шаргын нь ... 18:38 - 2011-01-24 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих1.24уржигдар хар дараад, шөнө дунд сэрсэн. тэр чөтгөр шулам, ад зэтгэр, албинтай нь тулвал тулчихъя гэх маягийн аюумшиггүй санааны зоргоор нүдээ нээж эргэн тойрноо харж марж этр. харамсалтай нь хэн ч, юу ч байсангүй. ер нь таарвал эм хүмс шиг, эсвэл эр эм хүмс 13:21 - 2011-01-24 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичихДундаа ганц сүнстэй
Солонгос япон аймшгийн кино нээх тэнэг тээ? Дундаа ганц сүнстэйнмүү хаашаа ийн. Бүгд л нээх адилхан. Тэднүүсийнд нээрээ эрэгтэй сүнс байдгүүн байх даа. Би гайхаад байдын. Эмэгтэйчүүдийг бас хэтэрхий доромжилжоо байхгүй юу. Эднүүс сэгсийчээд үхээд сүнс л болно биз өөр юу болдын гэсэн б...
02:08 - 2011-01-23 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичихГэнэн материалист ба үнэт зүйл
Хорвоо ерөнцийн гарвал үүслийг хоёр байдлаар авч үздэг нөхдийн тухай нийгмийн ухааны хичээлд бүүр арван жилд үзэж байсан минь бүдэг бадаг... Ямар ч гэсэн нэг хэсэг философичид нь материалистууд нөгөө хэсэг нь реалистууд хэмээн хоёр хуваагдан оршмой гээд л эхэлдэг. Реалистууд нь нөгөөдүүлэ...
22:15 - 2011-01-21 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихолон тооны
энэ өрөөнд суух хоёр гадаадын бугуйнд ив ижилхэн цаг нүүрний шилээ гялбас хийлгэх нь юуны учир вэ.
14:03 - 2011-01-21 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичихЭмүжин : Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ Хорин тав хүрчихлээ гэж Гомдолло... 23:51 - 2011-01-20 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичихТатвараа шударгаар төлцгөөе..
Татварын Ерөнхий Газар болон дүүргийн татварын хэлтсүүд, Бүртгэлийн газартай хамжаад ихээхэн ажилтай бол...
09:18 - 2011-01-18 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихсимпл мөн
өнөөдөр сонсоод таалагдсан дуу.
өдөржин чихэнд "сонсогдоод". өчигдөр цасан шуурганаар, тас харанхуйд бэдчиж байснаа бодвол 01:22 - 2011-01-18 - Сэтгэгдэл {25} - Сэтгэгдэл бичихХараал идсэн хотын тээвэр
Хараал идсэн хотын тээвэр Хотод хэдэн автобус, хэдэн чиглэлээр, хаанаас хаа хүртэл явдаг, хэдий орлоготой байдгыг би мэдэхгүй л дээ тэгсэн...
20:47 - 2011-01-17 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих1.14Брүно Марс гэнүү.. яасан ч гоё жирийсэн цагаан шүдтэйм. яасан ч гоё "зэвүүн" хонхойдын, хацар нь... тэгээд хоолой нь. нүд нь нэг тийм.. хав ... 22:00 - 2011-01-14 - Сэтгэгдэл {30} - Сэтгэгдэл бичихБлог аюултай
Д.Энхбат гишүүний блог дээрх сүүлийн бичлэг хөөрхөн санагдав.http://www.enkhbat.mn Монголын Интернэт: “Италийн мафи Монголд орж ирлээ” гэ...
09:29 - 2011-01-14 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичихЦээж өвчин
Ийм нэг өвчин байх. Өөрийгөө сайн, лаг болчихлоо хэмээн хүний яриаг гүйцэд сонсохгүй урдуур нь орж, амандаа орсоноо ярьдаг, томордог нэгэн...
18:12 - 2011-01-13 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичихPlayOnLinux ашиглан зарим Windows програмыг Linux дээр хялбар суулгаж ажиллуулах
Линукс үйлдлийн систем дээр Windows-н програм ба тоглоомууд шууд сууж ажилладаггүй. WineHQ ашиглан виндөүсийн програм суулгаж ажиллуулж бо...
16:48 - 2011-01-11 - Сэтгэгдэл {29} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |