300-гийн блог

Дуу аялна...

Бичсэн: xvv
Хархан нүдэн бүсгүй мээн
Хээн хүний үр болоод чий
Зүүрэх сэтгэлий минь догдлууулааад
Зүүд нойронд минь учрана вээ?
Чи уулзахдаа хайрын дээдийг заяааж
Чи учрахдаа жаргал авчирнаа...

Чамайг бодож өнгөрүүлсэн үдшийн дараа
Шөнө болгон чи миний зүүдэнд орох юм
Сайхан үг харц хоёрт чинь би итгээд
Санаандгүй олон мөч өнгөрчээ
Шөнө болгон дандаа уншиж суудагсан
Шинэхэн сангдах чиний захиа
Санаанаас хэзээ ч гарамгүй нүдний чинь
Сайхан харцыг дандаа санагдуулнаа
Чи сэтгэлд мэээн баясал авчирдаг ч
Чи зүрхэнд минь гуниг төрүүлнэ
Чи зүүдэнд минь дандаа учирдаг ч
Миний сэтгэлээс хол ...

13:30 - 2007-05-16 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Орос Чингис

Бичсэн: xvv
Оросын ийм кино байдаг юм уу?


Энд дарж хараарай.

Үзсэн хүн байна уу? Ер сонсоогүй юм байна??

22:06 - 2007-05-15 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Гайлайна.

Бичсэн: tungaamaa
Гайлайна. Лайлайна. Зүүд 2 би өмнөх зүүдэндээ нэг найзтайгаа гандан орхоор явж байна. Миний таньдаг мэргэчин эгч дээр очих гэтэл манай найз энд нэг мужаан өвөө байдийн.Аймар сайн мэддэг эд нар гэжийнэ. Би дагаад очлоо. Тэгээд очтол яасан ингээч. нөгөө өвөө чинь мод харуулдаж байснаа  манай найз эхэлж үзүүлээд би тэгээд аймар балиараа. найзыгаа эхлээд үзүүлж байхад нь хамаг юмыг нь сонсчоод дараа нь өөрөө үзүүлэх юм аа бодоол зогсжийсон.Тэгсэн манай муу найзыг гарыг нь харжийснаа гарлагын үүд нээгдсэн байна эд нар гэжийнэ. Тгд бас бус юм хэлсээн. Би энэ их үнэн хэлдэг мэргэчин байна шүү гээд ба...

11:09 - 2007-05-14 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Зүүд

Бичсэн: tungaamaa
Хаххаааахаха. Би урьд шөнө маш сонирхолтой зүүд зүүдлэлээ. Ойрын үед ер нь сэрчээд зүүдээ санаад дурсаад байгаа л даа. Би ажлын газрын даргыгаа зүүдлэв. Амьдрал дээр бол би харцаар нь хөдлөдөг тийм том дарга. Тэгсэн зүүдэндээ бид 2 бүүр хэзээ язааны 2 болжийно. Хамт нэг ажил хийгээд байгаа болтой юм. Юу ч хийгээд байгаам дээ. Бүү мэд дарга маань нээх сайхан ааштай болцон. Би нэг костюм ч цэвэрлээд байх шиг. Бодвол өдөр нь нэг найз маань цамц руугаа юм асгачаад угааж байсан юм. Тэрийг гальт оруулж байгаа шинжтэй. Тэгээд дарга 3 цаг хүртэл ажиллаад явах болтол би гальт бас оройтсон тул машинаар ...

09:24 - 2007-05-14 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

ай хөө...зээ хөө

Бичсэн: хундага

өнөө өглөө бас л унтчихаж. яарч сандарч босоод хөлдөө угласан шаахайныхаа өрөөснийг замдаан гээж, түүндээ таварцаглаж ойчдогийн даваан дээр хананаас ус гоождог газартаа хүрч, тосгуурын ирмэгнээс зуурч байж осолд оролгүй өнгөрөв. гээгдэж хоцорсон шаахайг харцаараа тас цавчиж, ширэв татаж шийтгэнгүүтээ дургүй хүрээд очиж..авч..хөлдөө буцаан углаж..өөртөө түвэг удсан ч үгүй, тэр чигт нь хаячихсан. өрөөсөн хөлөндөө шаахайтай зогсжийгаад угаачий л даа. сойзон дээр оо шахахдаа ооны амыг сойзны шүдэнд дэндүү тулгаж дарсных уу, сойзны үс моост унаад буцаж босохдоо хэдэн жижиг дусал ? оо ийш тийшээ үсэ...

14:15 - 2007-05-13 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

Нэгэн уралдааны зарлал

Бичсэн: xvv
Нэгэн ийм зохион бичлэгийн уралдаан болж байгаа юм байна. Бас ч үгүй шагналтай. Залуусаа хүчээ сориод үзээрэй. Би ч гэсэн орноо яадгийн. ;)

Эрхэм хүндэт оюутан залуусаа…

СМОХ/Солонгос дахь Монгол Оюутны холбоо/-ны зүгээс Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол залуучуудынхаа дунд “Монгол улсын хөгжлийн төлөө Хилийн чанадад сурч буй миний хэлэх үг” гэсэн сэдвийн дор шилдэг Эссений уралдаан зарлаж байна. Уг Эссе бичлэгийн гол зорилго нь Гадаадад суралцагч нийт оюутан залуусынхаа Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, эх ороныхоо хөгжлийн төлөө санаа тавьж буй тэдний дуу ...

20:46 - 2007-05-12 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

юмэ

Бичсэн: хундага

тэр өрөөний ханыг янзлах гэж байгаа бололтой. шатан дээр зогссон хүнтэй нийлээд хуучирч шарласан ханын цаасыг цаана нь байгаа нимгэн хавтантай хамт хуулж байхын...энд нэг өрөө байна...шагайлаа. хаалганы зүүн талд буйдан дээр хэдэн хүн тухалжээ. тэдний дунд аав минь хачин гангалчихсан сууна. цайвар тод өнгийн цамц өмсөж, шар ногоовтор өнгө алагласан нэхмэл малгай духдуулчихаж. их л баясгалантай сууна...буцаад нөгөө өрөөнд ортол ширээ засчихаж...хүмүүс хооллохоор сууж байна...баахан шар толгойтой хүмүүс...өөдөөс харж суусан хүүхэн бузгай танимхайрч өмнөх тавагтайгаа над руу сарвайна...энэ монгол...

21:01 - 2007-05-09 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Надад асуулт байна.

Бичсэн: tungaamaa

Та нар нээрээ мэдэхүү. Далай багшийн хэлсэн "Архиа бага ууж , айргаа тааваар ууцгаа " гэсэн сургаалийн учрыг ?

17:10 - 2007-05-09 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэлд бичсэн сэтгэгдэл

Бичсэн: xvv
Гэсэн Ганбаатарын нэгэн бичлэгт бичсэн Confidence of Youth said... сэтгэгдлийг уншаад сая нэг сэтгэгдэл бичмээр санагдаад...

Юу гэх гэсэн бэ гэхээр... Би дандаа л хэлдэг ;) гэсэн хэхэ
Манайхан өөрийгөө засаж боловсруулчихаад, мөнгөтэй хөрөнгөтэй болчихоод дараа нь улс орны хөгжил, дэлхий дахины асуудалд санаа зов гэх мэтээр... Бүүр аймар мундаг үг болчихсон (Зүйрлээд цэцэрхсэн үг ч юмуу мэдкүйм...) Биеээ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж...
Үнэн хэрэгтэй энэ үг одоо ёстой хоцрогдоод бидэнд хэрэггүй болчихсон, феодалын нийгмийн хүмүүсийг дарж байх гэж га...

01:39 - 2007-05-09 - Сэтгэгдэл {21} - Сэтгэгдэл бичих

Уулын оройг харж, урдах газраа хараад л тайван өгсвөл...

Бичсэн: xvv
"...Гэтэл бид бүхэл хүн төрөлхтөний түүхийн турш амьдрах юм шиг аяглаад л, өөрийн амьдралын тэрхэн секундийн зүү шиг гялс хийх мөчид л амьдрана шүү дээ. Би хүртэл нэг л их ирээдүйн амьдралд бэлтгэсэн хүн. Гэтэл энэ чинь амьдрал үргэлжилж л байна шүү дээ секундийн зүүнүүд (хүмүүс) минь" гэсэн бичлэг уншаад... та ч бас орж уншаарай. их сонирхолтой санагдлаа. Тэгээд нэг иймэрхүү сэтгэгдэл таталгав...

Харин тэр уулын оройд гарах зорилгыг тавьж амьдарснаар л амьдрал сонирхолтой шүү дээ. Нэгэнт л уруугаа харагдаж байгаа юмыг хараад л таваргах юм бол өнөөдөр үхчихсэн ч ямар ялгаатай юм бэ? харин ч...

01:17 - 2007-05-09 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Хөөрхөн зурхай

Бичсэн: xvv
За зурхай харсан чинь ийм юм байна :) Би бол аймар тасархай харь гаригийн хүн шиг л болж таарлаа. Бусдыг нь уншаагүй болохоор мэдkүй байна. Ер нь их кайфтай байнөө :) Тэгээд бас таараад байгаа юм шиг санагдаад.. хэхэхэ ялангуяа тэр залхуу гэдэг нь  ;) Энд одоо яг тиймэрхүү юм болоод байна :) За тэгээд шийдвэр гаргахгүй бол орцны үүдэнд зогсож хатгаа тусах нь байна даа.. орох уу? гарах уу? хэхэ


Ээж намайг шөнө үүрээр 5-6 цагийн үед төрсөн гэнээ. Тэгэхээр цагаараа бол бүүр гажигтай тасархай.

Хэрвээ та 4.00 - 6.00 цагт төрсөн бол
Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө тө...

10:13 - 2007-05-08 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

нигдугаааааар бүлэг...монгол хүү индрээс үг хэловойййй

Бичсэн: хундага

толгой – тэргүүн, нүд – мэлмий, чих – сонор, гар – мутар гэх мэтээр ил байдаг гол хэдэн эрхтнээ хүндэтгэж хэлдэг үг байхиймаа, манай хэлэнд. хамар – гэсэн чинь заа миний санаанд л шууд орж ирэх үг байдаггүй. мэддэг хүн байвал хэлж өгөөрэй, шагнана шүү. шагналыг жич тохирно.

уг нь хамар гэдэг чинь асар чухал эрхтэн. байгаа байдлаараа ч, хийж гүйцэтгэдэг ажил үүргээрээ ч.

.....

хамар бол манай тэргүүний эрхтнүүдийн нэг билээ. эрхтэн хамар нь болбоос өөрийн ажил үүргийн дагуу олон төрлийн үнэрийг агаарын хамт сорж мэдрэн, тэрхүү мэдээллээ тархи руу дамжуулан бядны ой тойнд сайхан үнэр, муухай ...

18:31 - 2007-05-04 - Сэтгэгдэл {32} - Сэтгэгдэл бичих

Үнэн үг

Бичсэн: tungaamaa
Зүү хатгахдаа торгоо гамна
Зүрхэнд хүрэх үгийг бодож хэл
Өндгөө цоолдож шагласан бүхэн үйл болдоггүй
Өрөө өвтгөн хайрласан бүхэн хань болдоггүй

Ц. Хулан

11:48 - 2007-05-04 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Хаврын баяр 2007 амжилттай болж өнгөрчээ.

Бичсэн: xvv
Японд сурдаг Монгол оюутнууд болон Монголд дуртай Япон хүмүүс хамтран Монгол улсыг Японд сурталчилж танилцуулдаг Хаврын баяр - 春祭り - ハワリンバヤル2007 баяр 4 сарын 29, 30-нд амжилттай болж өнгөрчээ. Энэ баяр нийтдээ 8 дахь удаагаа болж байгаа бөгөөд, жил бүр болж иржээ. Энэ жил Япон Монгол хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны (нэрийг нь буруу хэлсэн бол хүлцэл өчье) 35 жилийн ой болж байгаа юм байна. 35хан жил үү гэж гайхмаар. Ер нь сүүлийн үед хоёр орны харилцаа маш их өргөжиж байгаа билээ. Япончуудын хувьд Монголыг дэмжигч гол орны нэг. Хамгийн чухал нь олон залуусыг Япон улсын засгийн газры...

00:23 - 2007-05-04 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: tungaamaa

Хаягддаг байна шд. Юу вэ муу аалзны тор чинь. Тэнэг гахайн тоорой чинь. Үхээсэй муу аалз. новш. Үхэл ханхлуулсан муу гахай юу гэж бодсон муу дурак вэ өөрийгөө. Намайг хаяад байгаан байхдаа.

18:20 - 2007-05-03 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

iPod Video 5G болон nano 1 дээр linux podzilla суулгах

Бичсэн: xvv
За ингээд одоо Podzilla-г хэрхэн суулгасан талаар үзье.  Гэхдээ Rockbox нь хамаагүй илүү юм байна шүү. (aнхаар 2-р үеийн ipod nano дээр суухгүй!!!)

1. Энд дараад ipodlinux-installer-2.3w-netless-20070107.zip гээд файлыг татаж аваад задлаарай.
2. Энд дараад 3257.zip гээд файлыг татаж аваад задлана.
3. Тэгээд дээрх 1-р задалсан суулгагчийнхаа pzmodules гэсэн хавтсан дотор  2-р-ийг задлахад үүссэн хоёр файлыг дотор нь байгаа хуучныг нь дарж хуулж өгнө.
4. Ингээд installer.exe файлыг ажиллуулна.
(хэрэв Invalid SysInfo file. There was something wrong with the syntax of your sysinfo file; ...

21:11 - 2007-05-02 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

iPod болон зарим өөр тоглуулагч дээр Rockbox суулгах

Бичсэн: xvv
iPod video 5G 30Gb -тай болов. Үнэхээр тасархай эд юмаа.  Гол нь яг Apple хэвээрээ бол ч яахав тийм ч онц биш. Харин дээр нь Linux суулгачихаар мөрөөдлийн эд болж хувирч байна даа. Дуугаа заавал iTunes ашиглаж оруулах хэрэггүй. Бас iTunes-ээр оруулсан ч болно. Шатар г.м тоглоомууд нэмэгдэнэ Бас өөрийн хүссэн арьс скинийг суулгаж болно.

За тэгээд та бүхэнд хэрхэн суулгасан талаараа зааж өгье.

Хамгийн эхэнд хэрвээ iPod-н дээр чинь хэрэгтэй файл, хэрэгтэй зүйл байгаа бол бүгдийг нь компьютер рүүгээ хуулж авч байна энийг хийгээрэй.

Linux Rockbox гээч этгээдийг суулгая.

1. Автоматаар...

19:53 - 2007-05-02 - Сэтгэгдэл {29} - Сэтгэгдэл бичих

ингэдгийн -2-

Бичсэн: хундага

заа тэгсэн чинь ингэдгийн...юун дээр зогслоо...аан тийн шдээ...нөгөө энэ дотор нэг хүүхэн дуу аялаад суучдын гээд зогссон шдээ...тэгээд 33 минутийн дараа гэхэд дуу аялахаа больчдын нөгөө хүүхэн, зайлуул бас өөр бодох юм зөндөө байдаг байхгүй юу...тэгээд ч богооноос буугаад явангуутаа дуу аялахаа больчиж байгаам. бас их түр зуурын сэтгэлтэй гар, хараад зогтуссым байжээж. тэгээд ингэдгийн ... хэдэн өдрийн дараа болздын, нөгөө “сонин нүдэт”-тэй чинь. гэхдээ дэит биш, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тийм сэтгэл хөдлөм болзоо биш. зүгээр л хамт нэг юманд явахаар болдын.  тэхх тэгэхээр болдын. болдын зари...

16:32 - 2007-05-02 - Сэтгэгдэл {20} - Сэтгэгдэл бичих

ЧАЦГАТЫНХАН

Бичсэн: xvv
...Мянган жилийн ургийн бичгээ өнөөг хүртэл хадгалан үлдсэн Хятадын хойд нутгийн Ляонин мужийн Чаоян хотын иргэн Бао гэгчийнх өөрсдийгөө их эзэн Чингис хааны алтан ургийнхан гэж нотолж байна. Шинжээчид Баогийн гэр бүл Чингис хааны 20 дахь үеийнх хэмээн таамаглажээ. Баогийн гэр бүл саяхан мянган жилийн түүхтэй монгол, хятад, манж хэл дээр бичсэн ургийн бичгээ нийтэд дэлгэн үзүүлсэн аж. 

Тэдний дэлгэсэн баримтад Баогийнхныг “Алтан ургийн” үр сад гэсэн нотолгоо ч байгаа гэнэ. Баогийн өвөг, дээдэс Өвөрмонголын Хөх хотод амьдарч байсан бөгөөд ургийн бичиг нь зургаан метр урт, 1.45 метр өргөн мууту...

03:03 - 2007-05-02 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Дуугүй байя

Бичсэн: tungaamaa

Дээр үед блогт дурлаж билээ.

Нэг цагийн жаргал эдлэе гэвэл идээд унт Нэг өдрийн жаргал эдлэе гэвэл зугаалж цэнгэ Нэг сарын жаргал эдлэе гэвэл өөрийгөө магт Нэг жилийн жаргал эдлэе гэвэл мөнгө ол Нэг насны жаргал эдлэе гэвэл хүмүүсийг хайрла Нэг эриний жаргал эдлэе гэвэл өөрийгөө тань Дамжуулахгүй бол чи л уншна Дамжуулвал найз чинь уншна гэдэг мессеж найзаасаа авлаа. Би явуулаагүй л дээ. Ядаргаа олон хүн рүү явуулах гэж залхуу хүрээд байсийм.  За тэр яахав. Би энэ месеежийг аваад нэг эриний жаргал эдлэхээр шийдлээ. Өөрийгөө таниад сайхан жаргал эдлийл дээ.Тэгээд би өөрийгөө бодсон чинь их ол...

15:33 - 2007-04-30 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok