300-гийн блог

танхай шүлэг

Бичсэн: mongolxvv

Өмнөговь аймгийн Ханбогд сумын яруу найрагч Равжайн Чулуунбазарын нэгэн танхай шүлгийг сонирхуулж байна.

Боов хад

Дээр нь гарч дураа тавьдаггүй

Дэргэд нь гаарч нэрийг нь хэлдэгүй

Дэлхийд ганцхан боов хад

Дэндүү сайхан гандайж байна

Дэмчигийн хийдийн сүр сүлд

Дээдэс үеийнхэний сүнс сүүдэр

Дэлхийн энергийн төв цэг

Дэгжин ч сайхан ч хайрхан болдоо

Догшин ноён хутагтын суудлаас

Долоон бурхан оддын охидыг

Доороос нь хатгах мэт сунайж байна

Доорох газраасаа тасрах шахаж сунаж байна

Эр хүний бардам бахархал

Эм хүний бахдам ихэрхэл

Эх дэлхийн эрдэм чадал

Энэ цохионд цогцолжээ

Гэргий ...

21:31 - 2007-07-16 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Б.Лхагвасүрэн гуайн шүлгээс

Бичсэн: mongolxvv

Эр хүнийг хайрлаж яваарай

                        Эрхлүүлэн өсгөсөн Солонго, Намуу хоёртоо

Хоёр жигүүр дэлгэн

Хорвоог ханьтай тулдаг

Дөрөөн чимэгэр хяагаа мялааж

Дөрвөн алган дээр үүрээ засдаг

Нар сар орж гардаг хорвоогийн

Чухаг мунхаг хатуу жам

Нас бие ирж оддог ертөмцийн

Чулуутай цэцэгтэй алаг зам

Хүн дундуур урсаж өнгөрдөг

Он жилүүдийн цэнхэр мөрөн

Хүй бие хоёр шиг ойрхон

Орооцолдож бүтсэн халуун хэлхэ

Тоонын хүрээ тулалцсан бүсгүйн номхон заяа

Тотгот тулганд бадамласан

Зүггүй галын “бурхад”

Үүдэн хоймрын цэлгэр зайд

Гэрийн нар дагаж мөлхсөн

Зүүдэн хоосны тохиох одонд

Н...

21:24 - 2007-07-16 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Асуулт байнаа хариулж туслаач

Бичсэн: misty

Лааг сонихолтой тэгээд бас миний ойлгохгүй асуулт байгаад байнаа. Мэддэг нэг нь мэдэхгүй ч гэсэн гэгээн саруул ухаанаасаа хариулж туслаач.

Яагаад эрчүүд уулзаад удаагүй байж бас дайралдаад тэгээд бас чатлаж байгаад НАЙЗ ЗАЛУУТАЙ УУ? гэж асуудаг юм бээ?

Асуух нь ч яах вэ? Хүний хувийн амьдралыг нь сонирхож байж болно л доо гэхдээ яг ямар зорилгоор тэр юм бол? Сониучилж уу сонирхож уу хэрэгт дурлаж уу? 

...

18:40 - 2007-07-16 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Заяа маань лааг хөөрхөн байна өө :)

Бичсэн: misty

Долоо хоног байхгшй уулзаагүй хөөлхөн охиныг саначихсан байна ш дээ. Бас цэнхэр нүдтэй ч бас хэхэ.

Юутай ч Заяа маань бие нь лааг сайн хөөрхөн инээгээд байж байна лээ. Тэгээд намайг очиход шархаа янзлуулаад боолгож байсан. Нурууныг нь бол бараг эдгэх гэж байна лээ. Хөлний аймар том нь хаагдаад битүүрэх гээд л. Мануэл ч шарханд нь эмтэй цаас хийх зай үлдэхгүй нь гээд л жижиглээд л суужийнсан. Эмчилж эхлээд бараг сар ч хүрээгүй байхад ийм хурдан эдгэнэ гэдэг чинь сайны шинж шүү тэй.

Life маань мэдээллэсэн эсэхийг мэдэхгүй ч 7 сарын 10-нд Австри эмч нар маань Заяагаас цусны шинжилгээ аваад Авст...

18:36 - 2007-07-16 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Унших номнуудын жагсаалт

Бичсэн: Friska
Доорх шилдэг номуудыг уншихыг Яруу сэтгэгч сонин таньд зөвлөж байна.гэнээ

1. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” 2000 он
2. С.Хоукинг “Хар нүх ба шинэ ертөнц” 2003 он
3. С.Хоукинг “Цаг хугацааны товч түүх” 2003 он
4. Э.Мулдашев “Гимлайн судалгааны тайлан” 2003 он
5. Э.Мулдашев “Бурхадын хотын эрэлд” 2004 он
6. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай”
7. Күнз “Шүүмжлэлт өгүүлэл” 2003 он
8. А.Говинда “Төвдийн нууц тарнийн үндэс”
9. Г.Аюурзана “2*2=6 буюу суут 60 сэтгэгч” 2000 он
10. “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” 2001 он
11. “Орчин цагийн аугаа ...

11:58 - 2007-07-16 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

Үүргэвчтэй аялал-1

Бичсэн: misty

Наадмын налгар өдрүүд ч ингээд дууслаа даа. Амралт маань ч дуусч ажил эхнээсээ мэссэжээр дуудаад байна лээ ш дээ. Өглөө болохоор очиод хийчихнээ. :)

Уг нь өглөө бичье гэж бодсон чинь нойр хүрэхгүй байгаа тул цаг алахаар шийдэж одоо бичив.Амралтын сүүлийн хоёр өдрүүдийг төлөвлөсөн ёсоор сайхан салхинд гарч алхаж өнгөрөөлөө. Invi, LadyZ, Shura, Elfie/LZ-ийн маань хөөлхөн нохой/ тавуулаа санаа нийлээд Цэцээ гүн гарахаар болвоо. Уг нь Братиц мань нийлнэ гэсэн боловч зам нь мурийсан бололтой алга болчихсон. Дараа нь нэг тайлбар хэлнэ байхөө. Нээрээ хөөрхөн найзыгаа авч явъя гэсэн чинь гэмтсэн байс...

02:10 - 2007-07-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нам Тайван

Бичсэн: misty

За Наадмыг сайхан зуслан дээрээ өнгөрөөсөн чинь үнэхээр сайхан амарлаа. Зуслан маань хотын гаднах гэр хороолол болох нээ. Хаа сайгүй л хашаа бас жорлон. Гэхдээ хамгийн сайхан нь тэр нам тайван чимээгүй байдал бас агаар. Чимээгүй бороонд хашаандаа ганцаараа алхах ямар гоё байсан бээ. Хотын чимээ бас хүнийг ядраадаг юм байна.

Бороо орох чимээ, бас модны шуугих чимээг нам тайван орчинд сонсох ямар гоё юм бээ. Тэгээд бас толгойдоо байгаа хэдэн элдэв бодлоо цэгцлээд одоо дотор сайхан онгойгоод амар байна шүү. Утасгүй бас хүнд хаана байгаагаа хэлэхгүй сураггүй болох чинь дээрээс нь тайван газар бол...

02:07 - 2007-07-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нохойн хоол буюу эрүүл хоол

Бичсэн: Tsoomii

Сүүлийн үед хүмүүс эрүүл хүнс хэрэглэх нь урт наслах,  өвчин зовлонгүй эрүүл  байхад тустай гэдгийг мэддэг болчихож. Гэхдээ маш бага хувь нь. Саяхан нэг найздаа үргэлж цагаан будаа идэж байхаар хааяа ч болов “Геркулес” идэж байгаачээ гэсэн чинь тийм юм байдаг юмуу гээд гайхсан. Байхаар барахав  Номин, Миний дэлгүүр, Боса гэх мэт монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх л том сүлжээ дэлгүүрүүдээр овоолоостой байхад. Үнэ нь 400 грамм нь 450 төгрөг. Мэдээж 500 грамм будаа 400 гэдгээс үнэтэй байгаа боловч эрүүл мэндэд будаанаас хэд дахин илүү тустай. Учир нь цагаан будааг угаахад биед хэрэгтэй бүх ...

21:02 - 2007-07-10 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Эмнэлэг бид хоёр нэг л бишээ

Бичсэн: misty

Толгой дээрээс өвдөөд байсан чинь тархины цусан хангамж ч гэнэ үү бага байна гээд эмнэлэг рүү шидүүлчихсэн. Тэгээд тэндөө бөөн тариа дусал эмтэй хамт хэвтэж байх шив дээ. Эхний өдрөөсөө л бүтэхгүй өвчтөн гэдгээ харуулаад хөөгдөхөө дөхсөн ш дээ.

Гэрээсээ лааг яарчихсан хүн ирсэн чинь шууд хэвтүүлээд тариа булчин, өгзөг гээд баахан газар хийчихээд хэвтүүлээд дусал залгачихдаг байгаа. Залгачаад алга болчихсон ядаж байхад гүйсээр байгаад юм идэж амжаагүй өлсөөд л дусал нь дуусаагүй л. Тэгээд дуусахаар нь яахав дэээ өөрөө салгаж тавьчихаад доошоо буугаад хоол идчээд буцаад ирсэн чинь тэр хариар нэ...

17:30 - 2007-07-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Найз 1

Бичсэн: tungaamaa

Найзуудаа би тэд дүгээр эд дүгээр гэхчлэн дугаарладаггүй л дээ. Өнөөдөр миний нэг найзын төрсөн өдөр болж байгаа юм. Завгүй ажилтай тэр найз маань тэмдэглэхгүй л юм шиг байна. Угаас тэгж байгаад л нэг тэмдэглэчих учраас ... За байзаа. 1 гэж дугаарласан нь зөв ч юм байна. 3-4 наснаасаа найзалжээ. Цэцэрлэгт хамт, дунд сургуульд хамт сурсан юм. Бидний гадна төрх их төстэй , хүүхэлдэйндээ хувцас оёоод,  өдөржин л тэднийд айл гэрдэж тоглодог байж билээ. Бас манай найз чихрийн цаас цуглуулдаг хоббигоо надаа зааж өгөөд надаа хэсэг хувь тасалж өгсөн юм. Би нэг хэсэг овоо цуглуулж байгаад, тэр үед гоё ...

18:10 - 2007-07-06 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Амралт

Бичсэн: tungaamaa
 

Амралтаа аваад Хөвсгөл аймаг явнаа. Тэгээд гэртээ шалгалтад бэлтгэнэ. Ажлын холбогдолтой хүмсүүд ирсэн үед гадуур ажилтай явна. гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гадагад явий гэж боджийсон боловч бийгээс бийг шалтгааны улмаас болилоо. Кансэлдцан. Ойрд шороо царайлаал гадуур явдаг ажилтай болсоон. Энэ жилийн Наадмаар урьд жилийн наадмуудын адил хэд хэдэн панз үсэргэх санаа байна. Нодлин даанч том наймаа хийцэн байсан, Тэрэлжид амарч яваад цүнхээ хулгайд алдаад хамаг ашиг орлогоо алдцан. Уурандаа бүх алдсан юмаа авсан ч Шисейдогийнхо пудрийг авч чадаагүй арай л авах гэхээр гар салганаад байхаар нь....

18:00 - 2007-07-06 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

гайтай юм аа*

Бичсэн: g84

эмнэлэгт хэвтэх тамтай юмаа, надад хэн нэгэн нь нэт компьютер чирээд ирдэг болж гүм...

тариа эхэллээ, хоёр булчин луу нэг нэг, судас руу хоёр хатгаж, хатгасан тоогоор шахлаа, шахаж дуусаагүй байхад л аманд амтагдаж байхыг бодоход хүчтэй-дэгээ...

цагаан халаадтай хүмүүс, хэвтрийн дэглэм, бултаж нуугдаж гарч тамхилах, өдөржин хэвтэх, би яг үхсэн юм шигээ...

зүүд хүртэл төөрсөн чимээгүй энэ тасагт зүрх хүртэл сонсогдохоор цохилох юм....

намайг гадуур тэнэхээр, нар шараад толгой халаад байдагсан, энд хэвтэхээр сэтгэлтэй хамт, тэнгэр хүртэл дүнсийгээд, нэг л биш ээ.

урьд өмнө уусан архинууд, у...

17:02 - 2007-07-06 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Чацарганы тос бол монгол гайхамшиг

Бичсэн: Tsoomii


 

Чацаргана  бол дотроо 50 орчим зүйлийн аминдэм, биологийн идэвхит бодис агуулдаг бөгөөд сүүлийн үед анагаах ухааны практикт өргөн хэрэглэх  болжээ. Дэлхий нийтээр чацаргана жимсэн дахь анаагаах увидасыг шагшин гайхаж, өдгөө байгалийн хосгүй бүтээл болох чацаргана  хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдэг нь нэгэнт  батлагдсан. Чацарганы тос зөвхөн анагаах увидастай төдийгүй маш олон өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Тэгвэл чацарганы тосыг гэрийн нөхцөлд гарган авах боломжтой гэдгийг дуулгая. Учир нь 100 грамм тос зах зээлд 15000-18000  хүрч өнөө байгаа үед хүн бүр тэрхүү гайхамшигтай эми...

15:10 - 2007-07-06 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Шүд буйл өвдвөл яах вэ.

Бичсэн: Tsoomii
 Блог бичдэг олон залуус маань харь оронд сурч амьдардаг. Саяхан найз маань Японд очсоноос 10 хоногийн дараагаас эхлээд бүх шүд нь суларч буйл хавдсан тухай мэйлдээ бичсэн байсан. Буйл хавдаж үрэвссэнтэй холбоотой шүд сулардаг. Энэ проблем Япон, Солонгос гэх мэт далайн уур амьсгалтай оронд амьдарч байгаа монголчуудад нилээн элбэг  тохиолддог. Миний бодож байгаагаар шалтгаан нь 2  янз  байна. 

Нэгдүгээрт монгол  хүний шүд бол  нэг төрлийн хатуу хүнс идэхээр байгалиас зориулагдсан байдаг ба монгол орон бол маш их хуурай ширүүн уур амьсгалтай. Энэ их ширүүн эрс тэс уур амьсгалыг мах идэж зөөлрүүл...

15:01 - 2007-07-06 - Сэтгэгдэл {19} - Сэтгэгдэл бичих

ингэдгийн -3-

Бичсэн: хундага

ингэдийн... би явжээдийн... бас л нэг тийшээ явжээдийн... тэгсэн чинь өнөө хэн ярьдын, нөгөө хэний нөхөр нь. тэгснээ хамт явахаар болдын... болдын номинжинтэй хамт дуулсан дуу нь зүгээр тээ... тэгээд л явжээдийн... машинтайн болохоороо надад тус боллоо гээд л... би баярладын... тэгсэн чинь хариу болзол тавьжээдийн... юу ч бодохгүй заа л гээд хэлчдийн... дараа нь хамт хоол иднэ шүү гэдийн... юу боддын... юу ч боддоггүйн... хүмүүстэй хамт идэж л байдын, ууж л байдын... за тэгээд ажлаа гялс мялс амжуулдын... би тэрүүнд баярладын... баярлажээснаа Нннннн!!!! гэдийн... жаахан сэжиг авахгээл авахгээл...

16:33 - 2007-07-05 - Сэтгэгдэл {20} - Сэтгэгдэл бичих

зүрхээ гэж*

Бичсэн: g84

чин хүслийг минь хүлээх дургүй цаг хугацаа яарна

чинийх болчихоод хэчнээн хүлээвч чи минь үгүй байна

эвлүүлж ядсан хайрын үгэндээ бүдэрч

эрх танхилхан чамайг үргээчих болов уу гэж цэрвэсэн

гэнэн хонгор насны маань түүх даль жигүүр-хэндээ мөнхийн шархтай үлдэх нь дээ

чамайгаа алдахгүй гэж гарыг чинь чанга атгадаг

чамайг надаас явахад, санасан сэтгэлээр гарт минь шингэсэн үнэрийг чинь үнэрлэж үлддэг

хөлийн эрхий хуруу нь хүртэл үнэтэй санагдах чамайг би хиргүй сэтгэлээр биширч хайрласан

хол газар орон зайг эс хайхран хайр минь чиний дэргэд

цаг хугацааг үл огоорч хором бүрд зүрх минь чин...

18:53 - 2007-07-04 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Нууцхан санах хүүхэлдэй

Бичсэн: misty

Багад минь ээжийн маань Оросоос авчирч өгсөн цэнхэрхэн нүдтэй бас буржгар цэнхэр үстэй яг л нөгө Буратино дээр гардаг шиг Малвина маягийн хөөрхөн хүүхэлдэй байж билээ. Тэрэндээ Хадагтай гээд нэр өгчихсөн, өдөр шөнөгүй салахгүй хамт байдаг байлаа. Бүүр шөнө уйлаад босоод ирсэн чинь ээж гайхаад яасан гэхэд нь миний хүүхэлдэйнүүдийг хучсан бүтээлгийг эмээ аваад хуччихсан байна гээд уйлаад байсан. Тэр үед яагаад ч юм бүх хүүхэлдэйгээ амьд бас даардаг гэдэгт итгэдэг байсан тэгээд дандаа хучиж унтдаг байж билээ. Хөөрхөн Хадагтай маань одоо харин хаана байгаа бол? Барби хүүхэлдэй гарч ирээд би тоохоо...

18:10 - 2007-07-03 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Бүтэлгүй шөнө+өдөр

Бичсэн: misty

Нээрээ яахлэрэээ урьд өдрөөс нь эхлээд ингээд бүтэлгүйтээд байдаг байнаа. Уг нь давгүй л байсан юмсан. Орой эмээгийндээ хоноод. Их алхдаг хүн чинь хөлөө сайхан амраая гэж бодоод л сайхан бүлээн усанд хөл амраадаг шингэнтэй хийгээл сууж байсан чинь шөрмөс татдаг юм даа. Тэгээд арай дээр болгочоод л унтаж байсан чинь  шөнө нөгөө хөл нь татаад ядаж байхад илүүгээ мэдэхгүй бас нэг мангар нь шөнө мэссэж бичээд тэрнийх нь дохио нь толгой дээр орилоод. Унтаагүй эээ :(

Харин өглөө сэлж байхад эсэргүүн шөрмөс чинь зүгээр байсан юм байж хувцасаа өмсөх гэсэн чинь татдаг байгаа. Хөлийн хуруунууд нь татал...

11:49 - 2007-07-03 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

цангаж байна

Бичсэн: хундага

цангаж байна.

7 сар гарчих шив. улам л халсаар.

халууцаж байна, бас маш их цангаж байна. цангах ч яахав, халуун хүйтэн аль ч улиралд байдаг л зүйл юм чинь. гэхдээ л дэндүү цангаж байна. бүр ундаасчихаж.

уух юм байна аа, уг нь. халуун, хүйтэн, бүлээн, мөстэй, шингэн, өтгөн, хийжүүлсэн, хийжүүлээгүй, согтууруулдаг, мансууруулдаг, сэргээдэг, ядаргаа тайлдаг энээ тэрээ гээд. олон жил дарсан нь ч байхын, асар үнэтэй нь ч байхын, маш ховор нь ч байхын. брээндийнх нь хүртэл байна. эртний уламжлалт нь ч байна. хэчнээн ч олон янз юм. миний уумаар байгаа зүйл л олдохгүй байгаа нь хяслантайн. заримда...

22:21 - 2007-07-02 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Амьдрах хүслэнгийн мэдээлэл-2

Бичсэн: misty

Өнөөдөр Мануэл ирж Заяаг үзээд шархнууд нь маш сайн түвшинд байна удахгүй эдгэрнэ гэж хэлсэн. Мөн Заяа маань бие нь сайжраад шөнө унтаж байхдаа хүртэл эргэсэн гэнээ. ;)
Боолтоо хийлгэхдээ огт уйлаагүй бөгөөд харин ч санаа нь амарсан хөөрхөн шинжтэй байсан шүү. Тэгээд дууссаныхаа дараагаар сууж үзсэн бөгөөд өөртөө тухтай байрлалд ч суугаад авсан. Одоо ном уншиж бас ТВ үзэж болох байх. Суугаад нөгөө хөөрхөн нүдтэй сувилагч залуутай бүгдээрээ Ариунаагийн маань дайлсан сайхан хүйтэн арбузнаас идэв. Баярлалаа Life. :D

Дасгал сайн хийхийг зөвлөсөн бөгөөд өөрөө хөдлөх нь нэн чухал гэдгийг хэлсэн юм...

19:33 - 2007-07-02 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok