300-гийн блог

Зөрүүд зан бол...

Бичсэн: misty

Нэг орой нойр хүрэхгүй баахан юм бодвоо. Намайг манай найзууд бүгд л зөрүүд гэдэг юм. Хэ хэ. Үнэн л дээ. Өөрийн зөв гэж бодсон, бас хийж чадна гэсэн итгэдэг юман дээрээ би зөрүүд. Өөрийхөө бодлыг тулгахгүй ч хэлэхдээ бол харин ч нэг хэлдэг гэж байгаа.

Тэгээд ч надаа бууж өгсөөр байгаад муу зан сургачихсан юм уу гэмээр заримдаа боддогдог ч буруу юман дээрээ буруугаа хүлээж байгаа юм чинь муу зан биш байхаа гэж бодоод л өнгөрдөг юм.

Харин тэр нэг орой бодоод л хэвтээд байваа. Ер нь зөрүүд хүмүүс чинь хэн хэн байна. Ямар хүмүүс билээ гээд л. Тэгсэн тэдгээр зөрүүд нөхдүүд бүгд л өөрийн гэсэн бод...

17:39 - 2007-07-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ДЭЛХИЙН ЭНЕРГИЙН ТӨВ

Бичсэн: Тайж

Аяны дөрөө мултлахуй булангын энэ удаагийн дугаартаа та бүхэнд нэгэн сонин содонг дуулгахыг хүслээ.

Дорноговь аймгийн төвөөс урагш 50 орчим километрт Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Хамарын хийд бий. Энэ газар мөн дэлхийн энергийн төв гэгддэг. Миний бодлоор соронзон талбайн идэвхтэй үйлчлэл бүхий газар юм.

Ийм газар дэлхий дээр одоогоор мэдэгдээд байгаа нь 3 бий гэнэ. Үнэхээр энэ газар ирэхээр сэтгэл дагаад ч тэр үү, Шамбалын оронд ирэх шиг санагдаж байсаныг нуух юун.

 

...

11:23 - 2007-07-31 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

БАЯРЛАЛАА

Бичсэн: Тайж

Өчигдөр үнэхээр гол харлам өдөр байлаа. Би хэрэгтэй файлуудаа устгачихсан. Бүр хардаа форматлаад хаячихсаныг хэлэхүү.

Уул нь надад Undelete төрлийн програмууд байгаа ч форматлсаны дараа түүнд найдах ч хэрэггүй байсан юм. Харин нь Hard disk data recovery  хийдэг тэгэхдээ үнэгүй програмууд хэрэгтэй байлаа. Үнэндээ Freedownload  уудад дандаа Демо хувилбарууд байх юм. Бөөн ажил болж скан хийгээд сэргээх гэхээр актив хийх гээд . . . Надад кракдсан, патч хийсэн програмууд хэрэгтэй байдаг, нэг бол хамгийн багаар бодоход 49,0 ам.доллар тэгээд бас олон улсын төлбөрийн карт хэрэгтэй байдаг. Гэтэл надад...

10:56 - 2007-07-31 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Sto-н хүсэлтээр

Бичсэн: хундага

Sto-н хүсэлтээр түүний доорх бичлэгийг Та бүхэнд дэлгэж байна.  хэн бүхэнд хэрэгтэй чухал агуулгатай тул өөрсдийн блог, саитаар дамжуулан аль болох олон хүнд хүргэнэ үү. зохиогчийн нэрийг бичихээ мартуузай. 

Саяханы нэг нойр хулжсан шөнө video.google.com-оор санаандгүй тэнэж яваад нэг ийм маш сонирхол татсан 2 кино олж үзлээ л дэ. Тэгээд энэхүү баримтат кинонд дурдагдсан амигдалин, лаетриль, нитролисид, В-17 амин дэм болон хавдрын трофобласт чанар зэрэг үгсээр google.com ахаар хайлт хийж үзтэл урд нь огт сонсож байгаагүй асар их мэдээлэл гарч ирлээ. сонирхсон хүн доорх линкийг browser-н шинэ ...

19:51 - 2007-07-29 - Сэтгэгдэл {33} - Сэтгэгдэл бичих

энэ цагт биш юм гэнэлээ..

Бичсэн: хундага

эртээ урьдын цагт юм гэнэлээ. энүүхэн довны цаана “хомо” гэдэг хорхойны хэдэн үүр байж гэнэ. тэд их завгүй. өдөржин шөнөжин амсхийх завгүй гүйлдэж, шар нартай бор хоногуудад байдгаараа чармайж амьдарна. янз бүрээр чармайна. эм хомо нь гайгүйхэн шиг эр хомо-д тоогдож, амь амьдралаа холбох гэж, эр хомо нь залуухан сайхан, наалинхай эм хомо-той учран жаргах гэж, зулзаган хомо нь бушуухан том болох гэж, зөнөж хөгширсөн нь үхэхгүй гэж, үүрээ том болгох гэж, үрсээ олон болгох гэж... чармайна. байдгаараа чармайна. эрвийж дэрвийнэ. зарим нь идэш тэжээлээ бусдаас их нөөцлөх гэж, зарим нь хомо хорхойгоо...

11:10 - 2007-07-29 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Нэг дуу сонсчих

Бичсэн: Friska

Цэнхэр нүд
 
Цонхны цаана урсах энэ хүмүүс энэ машинууд
Би энд гаднаа гөлрөн дотроо бодлогоширно
Чи энэ замаар олон явж өнгөрсөн байх
Би чамайг харахгүй чи намайг сонсохгүй
Гэвч үе үехэн зүрх догдлон халуу шатан
Чамтай ойр ойроор зөрсөн

Би чамайг өдөржин бодлоо
Нүд гар бие үнэр
Цэнхэр нүд бас дуу
Би чамайг санасан уу мэдэхгүй
Зүгээр л чамайг өдөржин бодлоо

Чи энэ гариг дээр энэ хотод энэ гудамжинд
Чиний амьсгалж байгаа бас инээж байгааг
Би цонх онгойлгон тавцан дээрх гоо далийн үнэрийг
Чиний дотроос мэдэрнэ гэвч чамайг харахгүй
Өнөөдөр бас маргааш ч харахгүй
Би чамайг ахиж...

17:20 - 2007-07-28 - Сэтгэгдэл {20} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: хундага

шал сонин санагдчихлаа. хэн нэгэн намайг муу хэлж байгааг сонсож сураагүй ч биш. харин гүтгүүлэх ямар муухай юм бэ. ор үндэсгүй юм ярих ямар хэрэгтэй байдгын бол. хүн дотроо бодож болноо, төсөөлж болноо, ийм байж магад, тийм байж магад, ер нь ингэсэн байх тэгсэн байх гэх мэтчилэн. хэнд ч байдаг л зүйл. харин түүнийгээ нүдээр харж, гараар барьж үзсэн мэт хэн нэгэнд ярих нь ямар вэ? сонсоод хачин болчихов. утсаа бариад хэсэг хөдөлгөөнгүй суув. цаад ярьж буй хүнд мэдэгдэхгүйг хичээж байдгаараа цовоо дуугарч, үл тоосон мэт царайлав. хоолой чичрэх гээд, тэвчиж өнгөрүүлээд бушуухан утсаа таслав. гом...

14:43 - 2007-07-28 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

ちぇ...

Бичсэн: хундага

ちぇ...忘れるのに必死なのに。物事がますますこっちが望んでない方向にばかり進む。何でこうなるかなぁ。

一昨日、電車の中で携帯いじってたら突然現れた...彼からのメールの「欠片」が。私の心の「欠片」を動揺させやがった。彼の優しい言葉がずらりと並んでる。いつか当たり前のようになってた言葉たち。なんでまた、携帯電話に「貼り付け内容一覧」という機能がついてて、なんでまたそこに彼からのメールが入ってるの?なんでそれを画面に表示させちゃうの?なんでそれを目にした瞬間、涙がとまらないの?なんで君はいつまでも私を苦しめ続けるの?

ちぇ...取っといた自分が悪いんだよ!!...自業自得

...

10:16 - 2007-07-26 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

дайснаа..

Бичсэн: хундага

дарж дархан цолоо мандуулав. 2-3 мм хэрийн биетэй, зэгэл өнгөтэй шоргоолжнууд хэдэн өдөр дээрэлхээд. энүүгээр тэрүүгээр гүйлдээд..барих уу даа барих уу даа гээд байгаам шиг л ширээн дээгүүр гүйлдэж, кииборд дээгүүр тэлчигнэцгээгээд. дэлгэцний наана цаана гарч бүртэлзэцгээгээд. арай л “одоо энэ үсгийг тонш..” гэж заах нь холгүй юм болохын. даварчхийн.

эхлээд ч төөрч будилсан ганц хоёр шоргоолж юм уу гэсэн чинь хамаатан саднаа дагуулаад хэдэн батальон буучхиймаа. ноднин бас ингэсийн. тэгэхэд ч яахав, би өөрөө буруутай байсын. дэлгэцнээс нүдээ салгахгүй, амнаасаа арбузаа салгахгүй суужээж чихэрл...

12:43 - 2007-07-25 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Зугаатай үдэш+ Амралтын үргэлжлэл

Бичсэн: misty

Хавьд гэрээс гараагүй өдөр гарсан чинь яааг жигнээд тавган дээр тавих гэж байна лээ. Хэрэндээ уг нь энэнээс нимгэн хувцас үгүй гээд л гарсан чинь болох шахлаа. :p

Юутай ч маргааш хөдөө явна гээд бэлдэх юмтай завгүй л өдөр өнгөрлөө. Багын нэг найз маань гадаадаас ирсэн тул орой уулзана гээд тэрнээс нь өмнө бүх юмаа амжуулах гэж ёстой л үзэж тарлаа даа. Угаагаад л, индүүдээд л хажуугаар нь хоол хийж дэлгүүр гаргаад л. Ер нь бол биеэ хэд хуваачихвал л гэж бодлоо.Орой нь хэдэн багын найзуудтайгаа уулзаж сайхан суулаа. Irish-ийн гадаа усан оргилуурын дэргэд нь сэрүүхэн бас чимээ нь арай бага давгү...

02:47 - 2007-07-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Дурсамж бүсгүй

Бичсэн: misty

Хүн бүр дурсамжаа хайрлаж бас хадгалж явдаг. Эмнэлэгт хэвтснээсээ хойш энэ дуунд дуртай болчоод.

Тэвсүүрлэх гээд тэмцээгүй

Хайрлуулах гээд чадаагүй

намайр шатаах гэж ирсэн .... Дурсамж бүсгүй гээд л.

Madness хамтлагийн нэг гоё дуу бий. LadyZ-ээс авчаад сонсоогүй байж байж эмнэлэгт ганцаараа жаал сонсож амтанд нь орчихсон. Ер нь эдний дуу нь бас давгүй шүү.

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/n-LHsB_AYiw" width="425" height="350" wmode="transparent" /]

Ер нь хайрын дуу болгоны ард хэн нэгэн эзэн гэж байдаг байхаа. Тэрэнд энэнд зорилусан гэж шууд хэлэх нь ховор ч сэтгэлээс гар...

21:01 - 2007-07-23 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Мистер Гэдэс

Бичсэн: misty

Амралтын өдрөөд ёстой тэвчээрээ шалгадаг байна ш дээ. Бараг 7 цаг хоёр хөл дээрээ зогсдог юм байна. Нэг хөл өвдөхөөр нөгөөх дээр нь гэж худлаа ярихгүй ээ. Угаасаа худлаа юм байна лээ. Зогсохоос алхаад байх нь хавьгүй дээр юм байна гэдгийг лааг сайн ойлгосон тул хүн хүлээж байхгүй алхаад явж байнаа. :D

Тэгээд тэгж зогсож байхдаа анзаарсан нэг зүйл байв. Монголчууд маань эр эмгүй жирэмсэн болчихжээ. Алтан гахай жил гээд гэр бүлтэй бүхэн нь хүхэдтэй болоод эхнэрийнх нь гэдэс томрох тусам нөхөр нь барьцаад л бас гүйзээ суугаад л эхнэртээ хань болдог болчихож.Тэгээд хоёр том гэдэстэй хос хөтлөлцөө...

12:47 - 2007-07-23 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Sudoku тоглох уу?

Бичсэн: misty

Өөрийнхөө логигийг хөгжүүлж, автобус болон хэн нэгнийг хүлээх зуураа цагаа зугаатай өнгөрүүлэх нэг сайхан арга олсон маань Сүдокү юм. Ер нь би их тоглоом тоглоод байдаггүй хэдий ч ихээхэн challangin, mind requiring тоглоомд бол нугасгүй шүү. :D

Sudoku нь хүний логикийг сайжруулж, анхаарал сайжруулахад хамгийн сайн арга гэнэ. 1-9 тоог урт, өргөн болон 3*3 харьцаатай дөрвөлжинд нэг ч давхцахгүйгээр тааруулах ёстой.

Улаанаар гарсан нь оруулсан тоо болох хариу нь. Өөрийнхөө зөв хийснийг шалгаж болно шүү дээ.

Өнөөдөр хүлээнгээ хэдийг тоглоод шууд л амтанд нь орчихлоо. Та ч гэсэн логикоо хөгж...

23:18 - 2007-07-22 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Harry Potter: Юу болдог гэнээ?

Бичсэн: misty

За Харрид Поттерийн номыг уншиж англи хэл сурч байлаа ш дээ. Хэ хэ. Маш сонирхолтой бас өнгөлөг номнууд байсан шүү эхний 4 нь. Монгол хэл дээр орчуулагдсан нь бол харин авах юм байхгүй юм байна лээ. Юутай ч дэлхий дахиныг байлдан дагуулсан энэхүү жаалыг адал явдал нь энэ сарын 20-нд дуусаваа. 7 ангитай хийгдсэн номын сүүлийнх нь хэвлэгдэж уншигч фэнүүдээ баярлууллаа.

Миний хувьд эхний 4-ийг нь уйгагүй уншиж бараг цээжлэх шахаж байсан ч хүүхдийн ном гэсэн мөртлөө 5 дугаар номноосоо хэт харанхуй бас зэрлэг болоод ирчихсэн. Тэгээд л хальт уншиад орхиод байдаг болчихсон ш дээ. Кино нь бол номоо я...

19:10 - 2007-07-21 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Өдрийн тэмдэглэл

Бичсэн: misty

Би чинь хэддүгээр ангиасаа өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн юм бэ дээ. Одоо хэдэн зузаан дэвтэрээр дүүрэн миний арван жилийн дурсамж, хүүхэд настай минь цуг хадаглагдаад байж байдаг юм. Хэн ч уншихгүй, гар ч хүрэхгүй зөвхөн миний л зүйс. 

Бичгийн хэв, сэтгэл санаа, зан ааш, найз нөхөд хэрхэн өөрчлөгдөж байсныг эргээд уншихаар хөгжилтэй байдаг юмаа. Харчаад л инээгээд бас ингэж байсан гар байх нээ гээд л.

Харин одоо бол блог маань нэг ёсны маань өдрийн тэмдэглэл болчихсон гэх үү дээ. Уншигчтай бас уншигчгүй. Хамгийн сайхан нь хаа дуртайгаасаа ороод биччихэд болно бас уншина. Хүссэн юмаа нуучих...

18:50 - 2007-07-20 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Хөвсгөл

Бичсэн: tungaamaa

Амралтаа авчихаад Хөвсгөл нуурын эрэгт очиж хэд хоног амраад ирлээ. Бодлогсон бол ажлаа тийш нь нүүлгэчээд тэнд л амьдраад баймаар сайхан нутаг байна лээ. Хотод ирсэн хот миа санагдаад. Уйлмаар санагдаад.Унгамаар... за арай биш байна. Үнэхээр магтах сайхан үг олдохгүй хараад харааны хүрээ гүйцэхгүй тийм нутаг. Бага зэрэг мэдээлэл өгхөд Хөвсгөл нуурын урт 137км, өргөн 42 км, гүн 262 км, цэнгэг уст нуур. Байгал далай энэ 2 гэвүү дээ. Дэлхийн цэнгэг усны нөөц газар гэнэ шүү. Далайн ус хойлойн ангинад их сайн гэнэ. Баахан хөлөө дүрж, уснаас нь уув. Сүхбаатар онгоцоор 1 цагийн аялал хийсэн, сэтгэлд...

18:45 - 2007-07-20 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

яадийннн.

Бичсэн: Friska

Яадийннн гэдэг шүлэг
 
Тийннн би чамд дурласий яадыннн
Тээр өндөр хөөрцийн яадыннн
Тэвэрт чинь гунигаа мартсийн яадыннн
Төөрүүлж сэтгэлээ хуурсы яадыннн

Тэнэг хүсэлдээ хөтлөгдсийн яадыннн
Тэрийгээ тэхдээ мэджийсийн яадыннн
Тэгсэн чигсэн буцаагүй яадыннн
Тэр чигээрээ төөрсийн яадыннн

Дэмий юманд гоморхсийн яадыннн
Дурандаа өөрийгээ зовоосийн яадыннн
Толгойгоо бүр эргүүлсийн яадыннн
Сэтгэлээ бүр хөрвүүлсийн яадыннн

Төгсгөлгүй бас утгагүй болчлоо, тэхдээ яадыннн.

...

16:31 - 2007-07-19 - Сэтгэгдэл {23} - Сэтгэгдэл бичих

Хүний нэрээ гэж...

Бичсэн: misty

Мэдээж эцэг эх нь хүүхэддээ нэр өгөхдөө хамгийн сайн сайхан зүйлийг бодож, ерөөж сайн хүн болоосой гэж хүсэж өгдөг нь ойлгомжтой.

Тэгээд л манай аав надаа хүнээс онцгой нэр өгсөн байх л даа. Уг нь бол утга нь амар амгалан, тайван, аядуухан гэсэн утгатай гэсэн. Даанч би гэж хүн тайван байхыг хүсдэг ч өөрөө зөрүүд бас дэггүй юм шиг байгаа. За миний ямар нь ч яахав. Сонин зүйл биш байх. Харин нэрний асуудал их хэцүү. Яагаад гээч.

Би бүтэн нэрээ хүнд шууд хэлэхээр заавал "хэн гэнээ?" гэсэл буруу сонсчихно. Тэгээд Б-тэй хэлээд байдаг байхгүй юу. Би чинь наана нь дайн болж байж үгүй ээ Б байхгүй ш...

15:12 - 2007-07-19 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Цайны цагаар ч сиймхий гарна.

Бичсэн: misty

Ажил ихтэй хүмүүсийн өөртөө зарцуулах цаг нь цайны цаг байдаг бололтой. Миний л хувьд лав тийм болчихсон байна. Өглөө ажилдаа ирээд л PC ширтээд л, хааяа бол ажил дотроо дээшээ доошоо крос хийж байгаа юм чинь. Тэгж байтал цайны цаг болчихно шүү дээ.

Би гэдэг хүн өглөө ажил руугаа алхаж байхдаа өдрийн цайгаараа юу хийхээ төлөвлөж эхлэдэг байхгүй юу. Хэнтэй хоолонд орох уу, хэнийг уруу татах уу, хаана орох уу, өөр амжуулах юу байгаа билээ гээд л эхэлж байгаа юм даа. Тэгээд түүнийгээ сүүлийн үед яааг хэрэгжүүлээд байгаа ш дээ.

Жишээ нь: 1 дэх өдөр чинь өглөө ажилаа амжуулчаад цайны цагаараа жа...

19:17 - 2007-07-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ингэдгийн -4-

Бичсэн: хундага
 

ингэдийн... тэгээл би явжээдийн... өө!! гүй шд... суужээдийн... өнөөхтэй хамт... өнөөхийн яриаг төөрүүлэх гэж зүтгэжээдийн... зүтгэл талаар болдын... өнөөхийн яриа нь төөрч өгдөггүйн... зүг чигээ алддаггүйн... тэрүүхнээсээ ховхордоггүйн... бүүүүүррр гүнзгий юм ярих гээл байдгын... ”би уг нь...нэг юм... хэлье гэж бодоод...” гэж мэгж үзжээдийн, манэр... ”танай хоёр яг хэзээ ирэхийн?” гэж гэнэдүүлдийн, манүүхэн... авааль эхнэр, амин голын үр хоёрыг нь сануулдын... манэр санадын... нэг хэсэг яриа овоо төөрдийн... манүүхэн амьсгаа авдын... амьсгаа авангуутаа “гэр бүл”, “хань ижил”, “үр хүүхэд”, ...

10:19 - 2007-07-18 - Сэтгэгдэл {23} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok