300-гийн блог

Гоёоос гоё шүлэг шүү уншаад үз

Бичсэн: unukun
 

ЧИ УУЛ ЮМАА ГЭХЭД

ЧИНИЙ ЦААНА УУЛ БАЙХГҮЙ ЮМ ШИГ

ЧИ УС ЮМАА ГЭХЭД

ЧАМААС ӨӨР МӨРӨН БАЙХГҮЙ ЮМ ШИГ

БИ ЧАМАЙГАА ХАЙРЛАДАГ

АМЬ ТАВИН ХАЙРЛАДАГ

АЛГАНЫ МИНЬ ХЭЭГ ДАГАН ИРСЭН

АМИН ГАНЦ ЭР ХҮН МИНЬ...

БИ ЧАМД ХАЙРТАЙ БИЛЭЭ

БИЕЭН ДҮҮРТЭЛ МЭДЭЖ БАЙНА

ӨДӨР МАНДСАН НАРНЫ ХЭЛТЭРХИЙГ

ШӨНӨ НЬ БИ ТЭВЭРЧ НОЙРСДОГ

ТЭР МИНЬ ЧИ БИЛЭЭ

ӨНДРИЙН ЖИВАА ОДДООС

ГАНЦХАН ОД ДЭРГЭДЭЭ БУУЛГАСАН

           ТЭР МИНЬ ЧИ БАЙСАН...              

                                                        Ө-...Т-д

                                                                                              ...

10:55 - 2007-10-19 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

Сүлжээ чухал гэнээ :DD

Бичсэн: xvv
http://dulaan.blogspot.com/2007/06/v-vv.html

За байж яаж сүлжээ барьдаг болох уу

Өнөөдөр нэг л сонин сэтгэл тавгүй., онцгүй байна.. дотор муухайраад.. ганцаараа.. хийж байгаа юмнууд бүтэлгүйтээд,.. амжихгүй, тэгжийхад би энд ингээд цагаа үрээд...
...магадгүй маргааш сайхан өдөр болох байх :p Хэт их жаргаад, инээгээд байхаар маргааш уйлкжийгаан гээд хүмүүс тэгээд байдаг.. Би маргааш инээхийм байлгүй дээ

...Хүмүүсийг аймар санаад, бодоод байгаа мөртлөө тэрийгээ хэлж чадахгүй, нэтээр хараагүй хүндээ ч гэсэн... Заримдаа санаад бодоод, ярьмаар, бичсэнийг уншмаар санагдах.. Зүгээр л д...

05:54 - 2007-10-19 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

iPod-д Монгол хэл суулгагч х.4

Бичсэн: xvv
Энэ Монгол хэл суулгагч нь зөвхөн iPod mini 1g, 2g, болон iPod 4g, iPod nano-ын 1g (хамгийн эхний загвар), iPod video хувилбаруудад зориулагдсан болно.
Хамгийн сүүлд iPod video хувилбар дээр ө ү үсгийг шийдэж чадахгүй нэлээд удсаны эцэст амжилттай боллоо. Хүлээлгэсэндээ хүлцэл өчье

1.  iTunes-ын 6-аас дээших хувилбарыг суулгасан байгаа бол Монгол хэл суулгахын тулд заавал uninstall хийж устгах хэрэгтэй.
(Таний iPod-ны firmware буюу доторх програмыг хуучин хубилбараар солиж  суулгах болохыг анхаараарай!)

Тэгээд Энд дарж iPod Updater татаж аваад суулгаарай)

2. Комьпютерээ дахин ачааллаад ду...

17:07 - 2007-10-18 - Сэтгэгдэл {27} - Сэтгэгдэл бичих

Youtube-ээс видео татагч

Бичсэн: xvv
Youtube зэрэг сайтаас компьютер руугаа видео бичлэг татаж авдаг нэг аятайхан програм оллоо.
Youtube downloader гэдэг үнэгүй програм. веб сайт нь: http://youtubedownload.altervista.org/
Татаж авахад *.flv гэсэн файл файл хэлбэрээр татагдана. Энэ татаж авсан файлаа шууд Youtube downloader-аараа хөрвүүлж болох ба ЭСВЭЛ тэр хэвээр нь шууд үзсэн ч болно. flv төрлийн файл тоглуулдаг
FLVPlayer бас үнэгүй програм. web хуудас нь: http://applian.com/flvplayer/
Бас нэг сайн арга бол Firefox веб хөтөч дээр Flashgot add-on нэмж суулгаад хэрэглэх арга юм.
...

14:12 - 2007-10-18 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

Эр зоригт манай үеийнхэн

Бичсэн: tungaamaa

Энэ нийгэмд иргэншиж яваа манай үеийнхэндээ зориулж дараахи өгүүллийг бичие. Үе болгонд өөрийн гэсэн хүсэл, зорилго, мөн дарамт байсан л биз. Би өөрийн амьдарч буй нийгмээ бичмээр байна. Өнөө өглөө би нэг удирдлагын өрөөнд явж ороход хувийнхаа нэг зүйлийг надаар хийлгэхийг хүсээд, хийлгэх бас биш юмаа, хүнээр захиалж хийлгэж байгаа зүйлээ  надаар хянуулахыг хүссэн бөгөөд хугацаа нь өнгөрчихсөн, нөгөө хүнээс би шаардах тоолонд гадаад, эсвэл хөдөө явсан гадэг шалтгаанаар надад олдохгүй тэгээд ч би хяналт тавихаар жижиг гар биш мундаг том хүн учраас би ч нэг их сүрхий шаардалгүй, /за за миний бур...

11:38 - 2007-10-18 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

....Гээдэн

Бичсэн: Обдоо

 

Эрээн хотод нийт 60 орчим албан ёсны янхан борлуулах цэг байдаг. Àëàáí ¸ñíû ãýäýã íü îäîî ìýäýãäýæ áàéãààãààð ãýñýí ¿ã ë äýý. 10 орчим янхны бар, тоо нь vл мэдэгдэх саун, зочид буудлаар дамжуулан 300 орчим Монгол охидын биеийг vнэлvvлдэг þì áàéíà. 
60 орчим янхан борлуулах цэг нь 2-3н хэсэгт гудамж болон хуваагддаг юм байна. Янхны газðûã Ãýýäýí ãýæ íýðëýíý. ßëàíãóÿà ìíîãîë îõèä Ãýýäýíãýýð ä¿¿ðýí ÷èõ÷èõñýí áàéõ.

 Нэг удаа îõèä, á¿ñã¿éñ ìààíü дэвсгэр хийхдээ /биеэ үнэлэх  гэсэн үг/  50 зоос бөгөөд шөнөжин дэвсгэр хийхдээ 150-200 зоос Монгол охидоор бэлгийн хэрэгцээгээ хангана.

Шилэн хаал...

16:28 - 2007-10-17 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*

Бичсэн: g84

нэг биеийн тархи зүрхний эсрэг зүрх тархины эсрэг тэмцэл зарлав.

биеийн эрхтнүүд талцан хуваагдаж, шүд, хэл ам, хамар хоолой тархинд,  ходоод боловсруулах систем бүхэлдээ зүрхний талд орж. дан ганц араг ясны бүтэц л төвийг сахив. уушги, цөс, элэг тэргүүтэй зүрхний талынхан хүчтэй тэмцэл хийв.

хөмсөг, нүүр ам ч тархитай хамгийн ойр гэдгээрээ мөчөөгөө өгөхгүй тэмцэлдэн нэгэн биеийн эрхтнүүд гэхэд нэжгээд дайныг дэгдээв.

гэтэл хоёр талаас нэг нэг хоосон эрхтнийг хэмжээ хязгааргүй эрхт хаанаар өргөмжлөн, тэр хоёр нь бие биетэйгээ тулах болов.

энэ бол тархины талынхнаас БОДОЛ хэмээх хаан, зүрхн...

09:38 - 2007-10-17 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Сэгс цагаан богд

Бичсэн: AttiIa
Д.Пүрэвдорж (Тэмээчин бүсгүйн захидал)

"Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна
Намар та манай нутагт
Нартай хамт ирсан юм уу
Сэгс цагаан богд ууланд
Сэрүү унах болоогүй юмуу
Цэлгэр говь минь нараа дэлгээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна
Сар хаяанд хонож салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Нарны элч...

23:38 - 2007-10-16 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Хөх даалимбан тэрлэг

Бичсэн: AttiIa
Уянгын оршил
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
Сарних тоосны нэгэн үзүүрт
Саруул нүдээ би чилээж
Санаа алдан сүүгээ өргөн
Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
Хөдөө нутгийн хөх алсад
Хөл...

23:26 - 2007-10-16 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

Шашны тухай хэдэн үгээр.........

Бичсэн: Обдоо

Шашны талаар бол нээх сайн мэдэхгүй л дээ.  Христ, Будда, Мусльман гээд л.....  Түрүү үеийн дэлгэрэлт,  Дунд үеийн,  Хожуу үеийн дэлгэрэлт гэсэн 3 үе шатаар дамжиж шарын шашин Монгол улсад хөгжиж ирсэнийг мэдэх юм байна. Түүхэндээ 2 удаа сүм хийдийг орвонгоор нь эргүүлж, шатаасны, сүйтгэсний учрыг Галдан бошгот, Чойбалсан гээч ойворгон нөхдөөс болсон  гэж уншиж байсан.

        Ихэнхи хүмүүс ярьдаг даа : Миний зам мөр ингэж зурагдсан учраас би одоо яах ч аргагүй гэдэг юм уу , эсвэл энэ миний хувь тавилан юм байна даа " гэж бодоод л итгээд шүтээд явдаг.

       Эсвэл нэгэн бээр шашин эс шүтнэ:...

15:11 - 2007-10-16 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Эрдэнийн сан Субашидаас

Бичсэн: tungaamaa

Үгүй ядууд өглөг өгөх нь баялагын дээд

Үнэхээр санаа амар нь жаргалангийн дээд

Үнэн эрдэм сурсан нь чимгийн дээд

Үргэлж хуурмаггүй хүн нөхрийн дээд

Эд малгүй атлаа дэмий сайн идээ, хувцасанд дурлах

Эгнэгт бусдаас гуйх атал дэмий дээгүүр сажлах

Эрдэм билэггүй атлаа дэмий ном булаалдах

Энэ гурвуулаас хамаг будын инээдмийн орон

Үнэн сайн эрдэмтэнд олон хүн дурлах

Үнэхээр сайн эрдэм сурах нь өөрийн хичээлээс болох

Өөрөө хичээж эрдэм суралгүйгээр

Өөр бусдад дэмий атаархавч юуны тус

Идэр залуу гуа үзэсгэлэнтэй эрхэмсэг боловч

Илэрхий эрдэмгүй бол олны дотор үзэмжгүй

Яруу ду...

14:26 - 2007-10-16 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: tungaamaa

Найз болоход олон жил хугацаа шаардлагатай

Найзаа алдахад цаг хугацаа хэрэгггүй /Хятад ардын үг /

09:48 - 2007-10-16 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

Шүүмжлэхэд шалтгаан хэрэгтэй

Бичсэн: Обдоо

Хүмүүстэй юм үзэж  суухад, ярьж суухад янз бүрийн шүүмжлэл их гарна. Энэ амьдарч байгаа нийгмээ, Их хуралд, Засгийн Газарт гарчихаад чихээд суугаа эрлийз, пэнзгэр гахайнуудыг, зурагтаар гарч байгаа гиншээ одонцоруудыг, лайтай реклам сурталчилгааг,  хүнд суртал гаргадаг эвэртэн туурайтнуудыг, нүд хуурдаг ажилчидаа, цалин өгөхгүй байгаа даргаа амандаа орсон болгоноо муулна, шүүмжилнэ. 

 Гэхдээ муулах шүүмжлэх 2 -оо ялгахаа байгаад байх шиг.Болохгүй бүтэхгүй байгаа юмыг мэдээж шүүмжлэлгүй яахав. Бидэнд юм шүүмжлэхэд шалтгаан хэрэгтэй. Харин танд тэр шалтгаан чинь 10 мянган хуудас цаасаар дүүрэн ...

16:48 - 2007-10-15 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Гадаадынханыг гашраая

Бичсэн: misty
Өчигдөр шоу үзэх гэж яваад нэг гадаад даварчихсан хүнтэй тааралдаж өөр нэг хүмүүс байдгийг  мэдүүлээ ш дээ.
Ладийзтай дүүг нь авах гээд юм идчихээд л такси барих гээд гараа өргөсөн чинь нэг машин ирээд л зогссын. Тэгэхээр нь суучихсөөн. Дээрийнх шиг ганган гоё машин биш байсан юм чинь. Тэгсэн чинь харин өөдөөс муухан монголоор нэг нөхөр ярьжийнаа. "Би дакжий биш л дөө. Гэхдээ охидууд ийм орой хаашаа явна вэ?" гэнэ. Тэгэхээр нь би л болсон хойно хэл нь загатнаад "Тэгвэл яах гэж зогссын" гээд хэлчихсэн чинь нээх маятай инээснээ "Өө жа жа баярлалаа. Та 2 хаана ажилдын" гэнэ. Хэрэгт дуртай амьта...

11:42 - 2007-10-15 - Сэтгэгдэл {21} - Сэтгэгдэл бичих

flicka flicka flicka...cata cata cata...

Бичсэн: хундага

намар болчижээ, өглөө оройд сэрүүсээд. нар буцчижээ, өдөр улам богиносоод. нас яваад бие илчгүй болсын байлгүй, хөл гар дандаа хүйтэн.
угаасаа би аймаааааарр өндрийг ч хэлэх үү, урт хөл гартайг ч хэлэх үү, бэлхүүсээрээ лагс бүдүүнийг ч хэлэх үү, бүх цус маань голдоо цугларчина. тэгээл тэр хавьдаа л эргэлддэг бололтойн, хэдэн ядарсан дотор эрхтнээ тэжээгээл, богино зайнд. хөл ба түүний хуруунууд, гар ба түүний хуруунууд гэх мэт өнөөх урт чацтай захын эрхтнүүдийн цусан хангамж байнга хямралтай. байнга хомсдолтой.
хөхөөний ам холддог хүйтэн зэврүүн улиралд эзэн би байнга зутруу. үүнээсээ болоод с...

03:18 - 2007-10-14 - Сэтгэгдэл {33} - Сэтгэгдэл бичих

уйтгар

Бичсэн: shine

Өчигдөр цав цагаахан цас малгайлан ороод л...өнөөдөр цас хайлж жалга судгаар хавар цагийг санагдуулам цасны шар ус гүйгээд л... ай амьдрал минь ээ чи аялгуут дуу хуур минь...

Сэтгэлд минь баяр, гуниг хослоод л.. юу ч тохиолдоогүй мөртлөө юундаа ч баярлаж, гунидаг сэтгэлэв дээ. Тэнгэрийн аясыг дагаад л сэтгэл минь тогтворгүй  байгаамуу даа.

Нэгэн сургалтанд суух гэж ирсэн биш маргааш болхоор болчихлоо, одоо ингээд харъя даа гэж. Урилга, хөтөлбөртөө цаг хугацааг нь бичсээр байж хүний ажил алдуулаад маргааш болгоод байх юмаа.Урьдаас төлөвлөсөн ажил олон байхад. Манайхан ер нь л ийм дөө. Хийхээ...

16:12 - 2007-10-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Завсарлага

Бичсэн: Обдоо

Хичээлийн завсарлагаар хальт бичлэг хийгээд гарч байна. Ихэнхдээ   олон цагаар хичээллээд байгаа л даа . Оройн ангид маань янз бүрийн насныхан сурна. Ихэнхи нь надаас ах эгч л дээ. Харин тэд хичээлдээ үнэн сэтгэлээсээ бүр нэг мэрийж ирээд сурна. Хаяа оройтож ирээд сурч байгаа гээд л залуу хүмүүсээс санаа зовно Гэхдээ гэрийн даалгавараа хамгийн сайн хийж ирнэ. Уйгагүй л оролдоно доо . Гэтэл залуус нь хамаагүй залхуу , Ичсэн нэрэндээ л гүйцэнэ дээ.

 Ах нар эгч нар хэлдэг юм. " Амьдралдаа том завсарлага ававаа хайран цагаа тэгээд завсарлаад өнгөрүүлэв ээ?" гэж . Тэгэхээр хэт завсарлахгүйн тулд х...

14:16 - 2007-10-13 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Монгол Улсын Ерөнхий Сайдууд хэн хэн байв?

Бичсэн: AttiIa
Түрүүчийн бичлэгтээ Д. Бодоогийн талар бичлэг оруулсан, үүнээс үүдэн Монгол Улсын маань Ерөнхий сайдуудын талаар мэдээлэл бага байдаг талаар олж мэдэн нэлээн туйлбартай судалгаа хийж үзлээ. Ингээд далайд дусал нэмэр, та бүгд Ерөнхий Сайдуудаа мэддэг үү? 1. Сайн Ноён Хан Төгс-Очирын Намнансүрэн
(1911 он 11 сараас 1919 оны 4 сар хүртэл,нийт 8 жил орчим) 1878 -1919
Халхын сайн ноён хан, Монгол улсын анхны ерөнхий сайд (1912-1919), Төгс-Очирын Намнансүрэн (1878-1919) Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт мэндэлсэн. Монголын Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Ерөнхий сайд ...

02:06 - 2007-10-13 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

ШАНТАРАХГҮЙ ЗҮТЭГЦГЭЭ

Бичсэн: Тайж
6. ШАНТРАХГҮЙ БАЙХ НЬ АМЖИЛТЫН ҮНДЭС

Нэгэн саятан анх ажилд орохоор нэгэн компанид очжээ.
Цаад компани захирал нь түүнийг доромжилж арван жилийн дараа ирвэл ажилд авч болох юм гэхэд нь
Ирэдүйн саятан маань : Тэгье, харин хэдэн цагт ирэх вэ гэж асуусан гэдэг
Тэрээр хожим нь сая сая долларын хөрөнгөтэй алдартан болсоныхоо дараа
"Бизнесмэн хүн яг л шуудангийн марк шиг байх ёстой, Зорилгодоо хүрсэн бол салахын аргагүй наалдах хэрэгтэй" гэж ярьжээ.

Үүнийг бичихийн учир юу вэ?
Бидэнд нэгэн зуршил гэх үү, муу зан гэх, нэг тийм зан байдаг, тэр бол Бид
1, Өмнө зорилго тавьж чаддагүй /би мө...

22:29 - 2007-10-12 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Meссенжерээр ирсэн...

Бичсэн: xvv
Ээждээ би согтуу очихгvй
Ижий тэнгэрт нар мандахаа больчихно
Намайг гэх цацлын сvv ээдэж
Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө
Ээж дээ би согтуу очихгvй
Ижий минь бvvвэйн дуугаа мартана
Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
Ижий минь vсэнд намрын хяруу буучихна.
Ээж дээ би согтуу очихгvй
Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад
Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод
Ижий минь надаасаа алсад явчихна
...

19:50 - 2007-10-12 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok