300-гийн блог

Даргатайгаа дайн зарласан, жинхэнэ новшийн өдөр

Бичсэн: unukun
  энэ хүүхдийнх шиг сайхан үе дээрээ дахиад очих юмсан. Нүднийх нь харц хүртэл цаанаа л нэг хар хоргүй ....
 Өнөөдөр хүний оронд ажилласаныг ч хэлэх үү, хүний үгээр үг хийж хүйтэн усаар юу хийдэг байж болохов... орж ирэхгүй байна, тийм захиралтайг ч хэлэх үү, авгай настайгаа эвлэрч чаддаггүй нэг дарганцартайг хэлэхүү, даргалж чаддаггүй дарга багштайг хэлэх үү, новш гэж өдөржингөө нервтлээ.
Багш хүн хэзээ ч дарга байж чаддаггүйм байна, бас улс төр хөөсөн новшнуууд бас байгууллагыг авч явж чаддаггүйм байна учир нь 4 жилийн хугацаатай гэдгээ мэддэг болохоор хүмүүсийн хов сонссоор байгаад халаг...

18:09 - 2007-10-25 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Бас л ....

Бичсэн: tungaamaa

Бас л Жигжидсүрэн гуайн ярилцлагыг уншаад төрсөн бодол. Үнэхээр ухаантай сайхан хүн байна лээ, нэгийг уншаад ,нөгөөх эргэцүүлхээр үг бүр нь өөрийн гэсэн олон талтай. Би яадагч байсан маш их мөнгөтэй болох хэрэгтэй , зүгээр нэг хэрэгтэй ч бус маш их хэрэгтэй юм байна гэж бодсон. Би өөрөө хэдийгээр эрдэм шинжилгээний ажил хийгээд нэг зүйлийг улайран судлаад байж чадахгүй, эсвэл урлагын сайхан бүтээл бүтээж, яруу найраг зохиогоод, уран зураг зураад сууж чадахгүй байж магадгүй ч хэрвээ би мөнгөтэй болох юм бол чаддаг хүнд нь хийх боломж нөхцлийг олгох боломжтой болох юм шиг санагдсан. Тэдэнд талхн...

14:30 - 2007-10-25 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

ардчилал бидэнд юу авчирав.

Бичсэн: tungaamaa
МУУГЗ Жигжидсүрэн найруулагчийн Гялбаа-д өгсөн ярилцлагыг уншив. "Ардчилал бидэнд сэтгэхүйн эрх чөлөөг авчирав" . гэжээ. Сэтгэхүйн эрх чөлөөндөө бахардаад уначихгүй, бүдрээд өндийж чадахгүй, гарц олж чадалгүй галзуурчихгүй бол үүнээс үнэтэй, үүнээс сайхан юм гэж юу байхав дээ.  

13:56 - 2007-10-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Зурагт үзэж чадахаа байлаа

Бичсэн: Обдоо

Аль сувгаар юу үзэхээ ч мэдэхээ байлаа. Аль улирсан баларсан Соц үеийн магтан дуулал бүх сувгаар үргэлжилнэ. Хэрэлдэнэ, хэлцэлдэнэ, сайрхана, чамирхана.  Бүр бүх сувгаар шүү . Нэг юмыгаа COPY , PASTE  хийгээд байгаа юм уу хаашаа юмбэ? 

                    Хүн болгоны мэдэж байдаг дарвайтлаа пиджакиндаа чихэлдсэн хэдэн гахайнууд юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байж сэгсийтлээ хуралдаад байх юм. Хуралдсаар байгаад юу болж байгааг ч харах сөхөөгүй байна.

Тэнд ардууд автобусандаа мөнгөө төлж чадахгүй алхаж явцгааж байна. Энд хүүхдүүд идэх юмгүй байна.  Хамраараа газар хатгаад унаж байна. Зарим нэг ...

09:37 - 2007-10-25 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Сүмэн бийрийн хүрээлэнгээс

Бичсэн: Soyol
 

Л.Ганзул

Намраар үлдээсэн зурвас

Гуниг дэнлүүлэх намар цагийн

борооноор                                                                                                                                                                                                                        

Тийм хором миний өнө оршихуйн удиртгал юм

Сэтгэл хөндүүрлэх нь тэр л үеийн араншин

Сэтгэлт бүсгүйнхээ үзэсгэлэнг намраас харамлан суунам би

Залуу насыг минь авч үлдэх энэхүү намрыг

Зуун жилийн өлмийд гуниг болгон үлдээлээ

Залуу насныхаа хойно дахин дурсах энэхүү намрыг

Зуун нуурын зэгсэнд эг...

18:55 - 2007-10-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бусдын төлөө амьдрах нь

Бичсэн: Обдоо

Хүний төлөө бусдын иөлөө амьдарлынхаа нэг хэсгийг зориулаад явж байгаа хүмүүсийг би аймаар шүтдэг юм.  Хүүхдийн хорих ангиар орсон нэг дунд эргэм насны эр ял эдэлж байгаа хүүхдүүдэд хичээл зааж байна. Бүр үнэн сэтгэлээсээ хамаг анхаарлаа төвлөрүүлээд л  бага ч атугай юм сургачихсан гээд л......

Ял эдэлж байгаа ч гэсэн  хүүхдүүд маань  түрхэн зуурын хичээл заалгуулж байгаа ч царайд нь аз жаргал тодорч, нийгмээс салан тусгаарлагдсан гэдгээ ч мартчихсан байж байхыг нь хараад  өхөөрдсөөн. Хамар мамар нь бал  мал болцон байсан ш дээ..хөөрхөн

Гэмт хэрэг үйлдэх замд нь нөлөөлсөн эцэг эх, уруу татаг...

17:49 - 2007-10-24 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Хэлэх үг

Бичсэн: AttiIa

...Үлэмжийн сайхан хорвоод тээж төрүүлсэн эжийгээ
Үсэн буурал болох бүр үе үе л санах юм.
Үүрийн цагаан гэгээтэй урьтан золгох энгэрт
Үүрд нойрссон шарилыг нь байн байн л эргэх юм хэмээн дуулсаар нэгэн бяцхан халтар охин өөдөөс минь хүрч ирээд нүдэндээ нулимас бөндөгнүүлэнхэн дуулж гуйлга гуйн зогсож байсан нь нүднээс минь ер гардаггүй юм. Энэ бол 2005 онд болсон явдал байлаа. Миний бие төв шуудангийн өмнүүр алхаж явхад таарсан энэхүү бяцхан охин 6-7 хон настай байсан болов уу  л гэмээр. Би ч хармаандаа байсан хэдэн цаасаа бүгдэнг нь өгчихөөд толгойг нь нэг илээд яваад өгч билээ. Түүнээс ...

05:37 - 2007-10-24 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Блог бичдэг хүн бүхэнд Жаргалын тухай дуулгахад

Бичсэн: Soyol
  Блогчидоо би нэгэн өгүүллэг бичих санаатай энэ бүтээлээ блогоор цуврал болгон бичих нь зүйтэй санагдаад Ямар учраас тэр вэ гэж та нар асуувал! Хамтарч бичих санал тавьж байгаа нь тэрээ Ингээд өгүүллэгээ бичиж эхэлцгээе нэмэх хасах өөр бусад санаа оноо байвал хэлээрээ бичээрэй   

Жаргал

Нар уулын цаанаас мандахаас эхлээд уулын цаана жаргах хүртэл тоглож өссөн балчир насны минь сүүдэр нь ч үлдэлгүй намайг орхин оджээ хэмээн бодож суусан Жаргал уртаар санаа алдна Тэрээр сумын төвийн  уйтгартай нэгэн хэвийн амьдралаас залхаж тэртээх алс нутгийн сонин содин сайхан бүхнийг нь дөсөөлөхийг хичээ...

19:34 - 2007-10-23 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Сүмэн бийрийн хүрээлэнгээс

Бичсэн: Soyol
 

Энэ залуу нэгэн телевизэд сэтгүүлч хийдэг гэсэн таарсангүй уджээ найз минь нисэхэд эхнэртэйгээ амьдарч байгаа сураг байсан одоо хаана байгааг мэдэхгүй ямартай ч түүний бичсэн энэхүү Бэрийн сураг шүлэг нь мартагддагүй юм.

 Бэрийн сураг

Нялхарч яваа ижийдээ бэрийн сураг дуулгалаа

Налуу шар салхи нь намжиж сонсож гэндлээ

Үйлтуй жаалхан ижийдээ бэрийн сураг дуулгалаа

Үймэрч хатуужсан нулимс нь зөөлөрч унаж гэндлээ

Бор гэр шигээ ижий минь үр нэмэхийн зөнд

Борог өдрийн уртад аягаа хагалж гэндлээ

Нулимс нь уяхан ижий минь бэртэй болохын сургаар  

Нууцхан сэтгэлийн үзүүрээс чамайг ...

19:18 - 2007-10-23 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Сонирхалын зөрчилөө гэж

Бичсэн: Soyol

  Төрийн албан дахь сонирхолын зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй түүнийг зохистой аргаар хянахгүй бол албан тунаалтны үйл ажиллагаа шийдвэрүүд тухайн байгууллагын төдий бус төрийн өөрийнх нь шудрага ёсыг ганхуулж авилгад хүргэх аюултайг иргэд олон нийт төрийн албан хаагчдад анхааруулж сэрэмжлүүлсэн нэгэн үйл ажиллагаа хэрэгжих гэж байгааг хөдөөний хүн миний бие ихээхэн талархан хүлээж авлаа Гэтэл төр шулсан нэг намын нөхөр төрд юуных нь авилгал байхав дээ зайлуул муусайн юмнууд л хийх ажилгүйдээ л ингэж ярьж байгаа юм тэгээд ч ер нь хүний төлөө ажиллаж байгаа хүнд  чинь муу санаж явдаг хүн гэж хаан...

19:12 - 2007-10-23 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Э.Бат-Үүл: Найман оны сонгууль

Бичсэн: AttiIa

2008 оны Улсын Их Хурлын, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиуд Монгол Улсын хувь заяаг сорьсон сонгууль байх болно

2003 онд болсон УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгууль, саяхан явагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 37 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үйл явцыг хүмүүс хараад багагүй шоконд орсон биз. Олон сонгогч эрээ цээрээгээ алдан мөнгө өгсөн хүнд саналаа өгч байв, өөрөөр хэлбэл саналаа худалдаж байв НИТХ-ын 37 дугаар тойрогт бүр цагаандаа гарсан. Уулзалт муулзалт бараг болсонгүй, хүн цуглаагүй. Нэр дэвшигчид сонгогчдод бэлэн мөнгө тараагаад, харин түүн дээр нь “Хонгилдон” үзэ...

17:01 - 2007-10-23 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Brand Mono - YOU

Бичсэн: tungaamaa
 

Хувцасны брэнд энэ тэр гэж л мэдхээс толь бичиг мичгээс брэнд нэрийн утгыг тогтоогоогүй билээ би. Саяхан ажлын ойролцоо байх, “Найра” кафенд орж тамхиа нэрээд л сууж байтал, “Бизнес вик” сэтгүүлийн саяхны дугаар байв. Гоё зураг байж магад гээд эргүүлж байтал ”Брэнд Юү” гээд гарчигтай Майкл Дугласын дүү хүүхний бичсэн нийтлэл өгүүлэл ч юм уу нэг тиймэрхүү юм байв. Зохиогчийн эх сурвалжийг дурьдсан тул хууль зөрчөөгүй гэдэгтээ бат нот итгэж байна. Утга нь нэг иймрэхүү, чи бол өөрөө нэг брэнд шүү. Би ч энэ үгийг умшаад, өөрөөрөө аягүй бахархав. Би нээрээ брэнд юм байхдаа БТ гэдэг брэнд гого го...

10:23 - 2007-10-23 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Алтайн Нуруунаас олдсон сүг зурагнууд!

Бичсэн: AttiIa
Алтайн Нуруунаас олдсон сүг зурагнууд!

Russian High Altai - old petroglyphs 

 

 

 

 

 

 

Mongolian High Altai - petroglyphs from the
Neolithic Period (Neolithic Age) from 4000 to 1700 BC
and from the Bronze Age from 1700 to 800 BC

 

 

 

 

 

 

 

Russian and Mongolian High Altai -
petroglyphs from the Scythian Age from 800 to 700 BC

 

 

 

 

 

 

 

Mongolian High Altai -
petroglyphs of animals (representation in pairs)

 

 

 

 

 

 

 

 

Russian and Mongolian High Altai -
petroglyphs in sacred-like representation of ani...

21:11 - 2007-10-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Сүмэн бийрийн хүрээлэнгээс

Бичсэн: Soyol

Энэ бичлэгт нэгэн сургуулийн нэгэн багшийн шавь нарын бүтээлээс хүргэнэ 

 Д. Оюундэлгэр     Дүүмэдхэнд

Дүү минь дүү минь дүүрэн цагаан инээмсгэлэлт минь

Хорвоогийн салхи илбээд өнгөрсөн

Хоногийн болзоо дайраад явсан

Сар хүртэл гунигийн минь хуваалцдаг

Сархад шиг амьдралд минь бүү дурла

Залуургүй ширтэх хоёр нүдний чинь

Залуухан хийгээд гэнэн харцанд

Хайрын гал дүрэлзэнхэн байгааг

Хараагүй юм шиг өнгөрөхөөс дөө эгч нь

Яг л чам шиг нүдэнд дулаахан 

Янагхан хайрын ханхөвгүүнээ

Урьтаж надруу илгээчихсэн хорвоод

Уурлалтай нь биш дээ яая гэхэв

Дүү минь дүү минь дүүрэн цага...

20:24 - 2007-10-22 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Хувцас

Бичсэн: tungaamaa
  Түмний нэг болж яваадаа их баярлахым. Яваа биш төрсөндөө хэх. Жаахан байхдаа тэгдэг байсан, баавгайн чих тоглодог байсан. Эсгүү бол дүүгээ хараал ээж, аавынхаа авч өгсөн хувцсыг голох шилэхээ ч мэдэлгүй өмсдөг байсан, ээжийгээ би тандаа хайртай гээд тэвэрч аваад үнсэж чаддагүй тийм хүмүүжлээр хүмүүжсэн гэх зэргээр ярихад нь би бас ийм л явсиймаа гэж яруу төгөлдлөөр бодох. /Шүлгийн мөрнөөс зээлдэв./

 Хувцас гэснээс хэзээ хувцасны хоббитой болсноо санахгүй байна./Хоббит гэдэг уул нь бижкэн күмсүүдийг хэлээд байдаг биз дээ. Оостин пауер дээр/ Уг үндсээр яривал эмэгтэй хүн болж төрснөөс авхуул...

09:50 - 2007-10-22 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Байна ба байхгүй

Бичсэн: tungaamaa
 

Байна ба байхгүй

Байшинд суудаг байжээ

Байшин нь гэнэт нурж гэнэ

Байна хаалгаар гарч гэнэ

Байхгүй цонхоор үсэрч гэнэ

Байшинд хэн дарагдсан бэ?

 Хариулт нь БА

 А гэхдэ, энэ миний гол ярих гэсэн үг биш. Миний амьдралыг үзэх үзлийг энэ хэдэн хүүхэд багачуудын хөгжөөнт тоглоомын мөртүүд тодорхойлоод байгаа юм байна. Байгаа байхгүй гэдэг чинь өөрөө хоёр туйл юм аль аль нь боломжит, надад бүх юм байгаа бас бүх юм байхгүй. Энэ миний тухайн өдрийн сэтгэлийн синдромоос шалтгаалдаг. За үүнээс урган сэтгэлийн синдром гээч нэг ойлголт гарч ирж байгаа юм. Сэтгэл гэдэг бол хүнд байгаа хамгийн дээ...

09:36 - 2007-10-22 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Олж өгсөн хүн нь ав ав

Бичсэн: xvv
Бага зэрэг элэгдэж, хуучирсан ч бараг шинээрээ шахам, гэрэлтэж гялтганасан сайхан хүүхэнд ойртуулангуут цохилт нь түргэсдэг, дундаж хэмжээний өндөр болон өргөн, бэлхүүсний тойрогтой, дундаа цоо шинэхэн 3-4 сумны нүхний дөнгөж эдгэж эхэлж байгаа шархтай, боломжийн ажиллаж байсан зүрхийг нэг хүнд өгөхөөр ил гаргаж барьж яваад алдаж үрэгдүүлсэн болно. Жич: Олсон хүн нь хүсвэл өөрөө авч болно.

...Дурлал чи над руу чимээгүй ирэх юм
Дуулах дуу ярих ярианд тодоос тооооод
Нойр хүрэн унтах харанхуйн зүүдэнд мэээн
Нойтон даашинзтай дагина болон айлчлах юм
Дусал нулимс унахдаа хацрыг илгасан хара...

20:38 - 2007-10-21 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Wpд баяртай!

Бичсэн: xvv
Хагас сайны өглөө 8 өнгөрчийхад утас... сэрүүлгээ унтраачихаад унтаж байна.. Сэрээсэнд баярламаар ч, дэндүү амттай зүүднээс минь сэрээсэнд жоохон тиймхэн...

..-Байна уу,
-Байна, юутай? юу болоо вэ?
-Одоо хүрээд ирж чадах уу?
-Жоохон ажилтай, хэд гээд..
-Ингэсгээд хурдан хүрээд ирээ. Би жирэмсэн болцон байнаа...
-Тийм үү congrat.. за найз нь удкүй гялс амжуулчаад гүйгээд очий..
-За хурдлаарай..

...Хэхэ инээд хүрээд болдгүй...

10.30...
 ...-Яанаа болохымсан гэж бодоод байсан чинь яг жирэмсэн болцноо мэдсэн чинь аймар юмаа.. авхуулчдым билүү?
-Мэдрэлт, ирваат..
-Яанаа одоо инг...

20:16 - 2007-10-21 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Андууд

Бичсэн: Обдоо

Андуудтайгаа саяхан уулзлаа. Ойрд уулзаагүй их сайхан байлаа доо. Баахан буу халах шив.  Буу халах гэхээсээ илүү хашгирсан гэвэл дээр байх.  Багын хэдэн найз нараас маань одоо хэдхэн  нь л үлдсээн.  Ихэнхи нь эхнэр хүүхэдтэй болоод найз нар тэгэсгээд мартагддаг бололтой юм билээ.  Хааяа нэгнийх нь гэрээр орохоор эхнэр нь харамлангуй аястай байна. Дагуулаад дампуурна гэж бодддог бололтой.  Яахав нөхдүүд гарахдаа миний нэр барьж гарсаар хашраачихсан бололтой дог. Одоо яахав хүндэтгэн үзэх шалтгаан байсан байх гээд тоохгүй өнгрөхөөс.

Олон найз, нөхөдтэй болжээ.  Энэ тусмаа л ажил сайн бүтэж, ст...

16:33 - 2007-10-20 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Хөөрхий охид минь дээ

Бичсэн: Обдоо

Хангүг эрчүүдтэй суух гээд 50 орчим охид хүүхнүүд зургаа, зараа танилцуулгаа Солонгос site  дээр тавьчихаж.  Ой гутах шиг л боллоо. Хайран сайхан охид минь .  Хууль зүйн яам, Гадаад хэргийн яаман дээр цагдаа, шүүх дээр, орон нутагт зөвхөн үүнээс үүнээс л урьдчилан сэргийлэх гэж сургалт семинар явагдаж дуусаагүй байхад охид маань бөөн бөөнөөр солонгос эрчүүдийн өвөрт орж хэвтэхийн  хүслэн болжээ. Амар хялбар аргаар амьдрах далд санаа нь ч  үүнтэй холбоотой биз. Угтаа эдшээр охид хүүхнүүд маань хүн худалдах  хэргийн золоис хохирогч болж болзошгүй.

Харин энэ бүхний ард юу нуугдаж байгааг тэд мэд...

14:59 - 2007-10-19 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok