300-гийн блог

Ободийн болчимгүй явдал

Бичсэн: Обдоо
Хааяа болчимгүй явдал гаргадаггүй гэж хүн хаана байхав...
Баян-өлгий дартайгаа хамт явсан юм ажлаар. За дөрөв таван жилийн өмнө л дөө. Тэнд очоод л харь гаригт ирчихсэн мэт л байлаа. Эргэн тойрон өөр хэлээр яриад л .... хамгийн гайхалтай нь нэг залууу нөгөө залуутайгаа казак хэлээр яриад тэрнийхээ юмыг бичээд байнаа. Харин бичигдэж байгаа тэр зүйл нь монгол хэлээр бичигдээд байх юм. За тэгээд л тэнд чинь 2, 3 хоног ууж идээд л баравшт хэдэн төгрөгөө. Арайхийж нутаг руугаа буцаваа. Нутаг гэж Ховд ружугаа шүүд ээ. Гарахаас өмнө дарга дарга нартай нь , би албан хаагчидтай нь, жолооч маань жолоо...

23:28 - 2008-09-20 - Сэтгэгдэл {29} - Сэтгэгдэл бичих

hamgıın vneteı n eh oron, gazar shoroo...

Бичсэн: shine
Say G84-n bıchlegııg unshaad bıchıh sanaa turuud bıchsen yumaa.davhardaj bgaa bol sorry. 
Hvnıı gazar yu esııg bosoj suuhav dee tegeed l haya yanz bvrıın yum bodoj suuhdaa hervee mgl-d ochıhoor hen negen chamd hamgıın vneteı zvıl  yu be gej asuuval:
1-rt:  Tusgaar togtnoson, haraat bus eh oron, tvvnıı gazar shoroo gej helnee
2-rt: Aav eej, egch dvvs mını hamgıın vneteı....tegeed l tsaashlah baıhaa daa.
Yagaad ch yum mgldoo eh orondoo baıhdaa setgeleesee l nııgmıın saın saıhnıı tuluu ajıllaj baısan ch gesen harıd ıreed bvvr ılvv haırlaj, bvvr ılvv ajıllah estoı yum baınaa gedgııg mederch su...

23:19 - 2008-09-20 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Хээрээр Гэр, хэцээр дэр*

Бичсэн: g84
хээрээр гэр, хэцээр дэр хийгчийн замнал
Залуу насны залруул ашгүй алдаа
Зам мөр, зөв буруугийн дундуур явсаар,...

хээр хөдөө онгож гандсан нүүр царай, зожгорсон бодол санаатайгаа уулын хэцэд тамхи угсаруулан нэрж суулаа. Ажлын завсар зайл-хайнд сумын төв рүү нэг ороод гарах зуур бага насны маань байдаг дурсамжийг сэдрээсэн салхин сэвшээ, хөдөөгийн нэгэн сумын намхан байшингууд дундуур татсан утас, шонгийн модны үзүүрт гунигтай ульж, салхин сэвшээ нэг ширүүссэнээ дахин цуцалтгүй үлээж, хэлгүй цагаан салхи он цагийн уртад бүүдгэртсэн дурсамжид хүрэх ямар нэгэн төд замыг зүрх дайруулан татна.
хааяагү...

18:05 - 2008-09-20 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Гүсэл дачаааал гсн ;-)

Бичсэн: Angaahai

Загас идмээрийнаа. Бүрррр аймаааааар их гүсжийна. Яагаадийн бөөө мэд. Захиралд хүн загас өгсиймууу хаашаа ийн хөргөгчнөөс хүйтэн ус уух гээл онгойлгомогц яасан гэж санана. Нэг л халуун бүлээн мэдрэмж бүсэлхий хавиар гижигдээээл хахахахх худлаа худлаа хадуурчийшд. Тэгэээд тэгсэн байхгүй юу тэгсэн чинь яасан гэж санана? Утсан загасны үнэр хамар цоргидийм байгаа бид дээ. Энэ мэнийгаа гэр орондоо бушууухан аваачаад тавьчжы нэгэн бол эс бөгөөөс тэр дор нь далдруулмой юунд үнэр танарыг өрөөгөөр дүүрэн тархаагаал байлгаадээсийн гээл хэлчмээрэлээсэн. Эний.......... гэээл өнгөрөвшд. Эцэст нь тээл шүлсэ...

13:14 - 2008-09-20 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Хуульчийн нүдээр

Бичсэн: Обдоо
Өө нээрээ Солонгос нөхөртэй суусан эмэгтэйчүүдийн эрх ашигтай холбоотой хуралд 2 өдөр суулаа. Шалтгаан нөхцөл, яагаад охидууд хүүхнүүд хангүг эрчүүдийн өвөрт очиж хэвтдэг гол үндсийг сайтар мэдээгүй л явж. Сайн сайхан амьдрахын төлөө... korean dream дээ хүрэхийн төлөө, гэр бүлээ тэжээхийн тулд , хууртаад л , монгол эрчүүд хөгийн, арчаа муутай учраас, гадаадад амьдрах хүслийнхээ төлөө... олон шалтгаан байдаг юм байна. Анхандаа би эмэгтэй хүмүүсийг үүнд их буруутгадаг байлаа. Бодит байдал дээр амьдрал дээр тэд хэрхэн зовдог, эргүү тэр хадам ээж, хүчирхийлэгч солонгос нөхөр яадаг тухай сайн барим...

09:24 - 2008-09-20 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Хуульчийн нүдээр

Бичсэн: Обдоо
 

Бичилгүй хэд хоночихсон байх чинь . “Хуульчийн нүдээр” гэдэг нэрээр цаашдаа бичнээ. Илүү дутуу юм бичиж хүний дургүй хүргээд муухай ч юм болж байна даа. Халдашгүй эрхэнд нь халдаад л ….. гэмт зан үйл гаргаад л .. одоо өөр зүйл бичиж байх болно. За энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь :

 

Садар самуунд уруу татах нь :

Садар самуунд уруу татах, хүчээр биеийг нь үнэлүүлэхтэй холбоотой хинээн хуулийн заалт байдаг гээч. Тоо томшгүй.  Нийтдээ 6 хууль байна. Жишээ нь садар самууныг сурталчилсан бол яах вэ ?  Хуулиас иш татаад үзье лдээ Захиргааны хариуцлагын тухай хуулиар та 50 хүртэл мянган төгрөгө...

11:22 - 2008-09-19 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

эрс шинэчлэл хийх гэсэн чинь

Бичсэн: Friska
Хуучин дуунуудаа ПС-ний харднаас авч амжихгүй байгаатай болон мп дээрх хэдэн дуу намайг залхаасантай холбогдуулан сонсож байгаа дуунууддаа эрс шинэчлэл хийхээр шийдэвээ. Уул нь тэр хардыг ажил дээр авчраал холбоол авчих ёстойм байгаан, гэтэл ерөөсөө амждаггүй ээ. Нэт ухаад сонсож болохоор хэд хэдэн хамтлаг шинэвтэр цомог гаргасныг мэдлээ. Би бүр дуртай бол хүлээж байгаа л олоод авдийм л даа, жишээ нь жилийн өмнө Turin Brakes - Dark on Fire-аа гаргахад бол би хоног тоолоол хүлээцэн, аа гэхдээ тэр нээх сайн цомог болоогүй л дээ харамсалтай нь. За тэгээд хэдэн цомог татлаа л даа, одоохондоо тухта...

10:50 - 2008-09-19 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

ооол маииинннн...

Бичсэн: хундага

намайг энэ охиноос нэлээн хэд дүү байх насанд балетын сургуульд явуулан алдсийм... 
гэнэлээ.. хойшоо, орос руу.
өдийд хаа юу хийж, хэнтэй хэрхэж байх байсан бол... явуулчихсан бол. 
өчүүхэн тархинд минь ямар бодол эргэлдэж, өөрөөр амьдрах байсан тавилангаа өдийд хаана "дурсах" байсан бол.

тээр жил төгөлдөр хуурч найздаа хачин их атаархаж билээ.. өөрийнхөө хийж байсан ажилтай харьцуулаад.. өөрийгөө өрөвдсиймдаг.

 

...

19:18 - 2008-09-18 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

царай муут

Бичсэн: Friska
Хорчгор, хатсан шар навчтай туранхай моднууд
Хаашаа хийсэхээ мэдэхгүй хөл дор хөглөрөх навчнууд
Илч муутайхан залхуутай төөнөх сүүмийсэн нар
Эвий дээ намар цаг яасан ч царай муутайм:p


10:53 - 2008-09-18 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

Ногоон дэлхий

Бичсэн: xvv
Саяхан нэг Япон нөхрийн лекцийг дүү маань сонсоод хэлсэн. Дэлхийн төлөө бид санаа зовох биш өөрснийхөө төлөө, хүн төрөлхтний төлөө л санаа зовох хэрэгтэй. Дэлхий бол хэдэн сая жил оршоод л ирсэн, харин дээрх амьтад нь солигдсоор л ирсэн. Тийм болохоор бид дэлхийн төлөө биш өөрснийхөө төлөө санаа зовох хэрэгтэй...
Тэгээд сая бас энэ доорх жижиг видеог үзээд чийдэнгүүдээ солихоор шийдлээ...
Бас нээрээ нэлээн дээр нэг хэсэг ТВ-ээр рекламдаад байдаг байсан машины янданд тавьчихаар ялгарч байгаа утааг багасгаж, бензин хэмнэдэг жижиг төхөөрөмж зарна гээд... Тэр ер нь хэр зэрэг эд юм бол? Хэрэглэж...

04:32 - 2008-09-18 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

iiiiiiiiiii ti ti ti ti ti ti ti

Бичсэн: DESI


Хахир хүйтэн өвлийн өдрүүд хаяанд ирж байгаа болхоор дараах зөвлөгөө танд хэрэг болох болуу гэж бодлоо. Барилгын дулаан дараах хоёр үндсэн хэлбэрээр алдагддаг болхоор та даарч ханиад хүрч хамар тань шуухитнаж зовлон үзсэн чавганцын жор гэгдэх хар перецтэй сто грамм татахад хүрдэг билээ. Зарим нь бүүр нусаа хацартаа биш дагзандаа наах нь энүүхэнд
За тэгээд дулаан алдагдал
1-рт Хаших хийцийн алдагдал буюу ханын материалын дулаан дамжуулалтаас үүсэх алдагдал. Үүнийг олон улсын хэлээр трансмиссийн алдагдал гэж нэрлэдэг.
2-рт Агаар нэвтрэлтийн алдагдал. Барилгын хаалга, цонх, солгой гар архины...



08:13 - 2008-09-17 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Бичилгүй их удлаа даа...

Бичсэн: unukun
Бараг 1000 жилийн өмнө сүүлийн бичлэгээ бичсэн юм байна шүү. Ажил ч ихтэй, бас ээж болох гэж байгаа болохоор компьютерын өмнө цөөн цагаар сууж байгаа. Зуны 3 сар жирэмсний хордлого гэж айхтар давааг давлаа, одоо болохоор тонус ихтэй байна л гэнэ, бас байсгээд л юм идэж, унд уумаар санагдаад, сэтгэл санаа ч эмзэг мэдрэмтгий болчихсон юм шиг. Хэвлийдээ бүхэл бүтэн хүн бүтээж бий болгож байгаа болохоор тун ярвигтай юмаа. Урьдны иддэг уудаг байсан идээ ундаа бүрэн хориотой, зөвхөн хүүхдэд хор болохгүй юмыг ууж идэх ёстой, хувцас хунарын тухайд бол бүр ярилтгүй өмсөх юмнууд бүгд тодорхой. Харин унт...

16:46 - 2008-09-16 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

хөргөгч

Бичсэн: хундага

цэвдэг дотортой?

тийм ээ, би цэвдэг дотортой
түүнийгээ өөрөө мэддэг ухаантай
тэгээд нуухгүй хэлдэг зантай

зуух мэт халаахгүй, шатаахгүй, түлэхгүй
дийлэхгүй
ч
зайрмагтуулахгүй, хөлдөөхгүй, хагалахгүй
ядахгүй
мэдэв үү!!!

15:47 - 2008-09-16 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

Хэрхэн хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй болох вэ?

Бичсэн: xvv
How to become the most beautiful girl in the world

18:47 - 2008-09-15 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

tsastiin barilga

Бичсэн: DESI



15:07 - 2008-09-15 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

★ эх орондоо ажиллах ажлын төлөвлөгөөний төслийн төлөвлөгөө "Ы"

Бичсэн: хундага

★ хэдэн ном олж авах (номын дэлгүүр болон хуучин номын зах, ээжийн номын шкафнаас объектоо хайх)
★ хэдэн найзтайгаа ууж суух (мэдээж сүүтэй цай. цай уухдаа баргалжил залуувтардуухан шахам харагдах будалт хийх, зузаан будах)
★ хов жив, сонин гачан мэдээ цуглуулах (зарим нэг этгээдийн талаарх тагнуулын мэдээ багтана)
★ дарвайтлаа инээж авах (гарахын өмнө болон уг орой нь колаагэн сайн ууж инээлтийн үед үүссэн үрчлээг гүнзгийрүүлэхгүй байх арга хэмжээ авах)
★ шалтаг гаргаж ханатал уйлж авах (урсдаггүй будгаар сормуусаа будах... осолтой тул хиймэл сормуусаа чимдаандаа үлдээх)
★ ноднин надтай ...

09:17 - 2008-09-15 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

Д. Баатаржав: Монголын анхны пара олимпын АЛТАН МЕДАЛЫН эзэн боллоо.

Бичсэн: AttiIa

 
Дөнгөж сая маш сайхан мэдээ уншлаа. Манай Монголоос нийт 6 тамирчид Бээжинд пара олимпод оролцох эрхтэй байсан юм байна. Түүнээс хоёр нь эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон гэж байна. (http://www.news.mn/news/section=home/page=index#0.7444096...

Үлдсэн 4 хүн тамирчидаас өнөөдөр Дамбадондогийн Баатаржав гэдэг ах байт харвааны төрөлд АЛТ авчээ. Бөөн баяр аа бөөн баяр аа. Сая гүүгл ахаас энэ хүний нэрийг хайж үзээд тун сонирхолтой мэдээлэл олов.

Д. Баатаржав өөрийн эх орон болох Монголдоо маш олон хүнийг протезоор(хиймэл гар, хөл) хангадаг байжээ. Харин энэ удаа манай От...

17:04 - 2008-09-14 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

шавьжтай ба садартай зүүд

Бичсэн: хундага

эртүүд нэгэн эрхэмд мээсэнжрийн аваатарынхаа зургийг сольж үзүүлж загвардангаа (хөөрхий... үе үе эмэгтэй гэдгээ санан аальгүйтэж байгаа янз нь) хаа нэгтээгээс чухалчлан хадгалсан байсан шажигнасан шар гувцастай залуусын зургийг бас үзүүлсэн билээ. тэдгээр залуусын нэр нь “ж”-ээр эхлээд дундаа урт, эр эгшиг хавчуулсан 4 үсэгтэй. загвардаж аальгүйтэнгээ юуны учир өөр залуусын зураг үзүүлэн айлгаснаа бодоод бодоод олохгүй байна. эв хавгүй наассс.. хүүхнүүд чинь гоё гоё истаар мистаар ч юм уу, саак хүүхнүүдийн шалдагнасан шалдагнаагүй зураг үзүүлдэг байтал миний байж байгаа янз энэ.. ккк
бодвол ш...

16:48 - 2008-09-14 - Сэтгэгдэл {39} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: хундага

заамдаад
түлхээд
цохиод
алгадаад
хашгираад...

өвдсөн үү?
өрөөлийг өвтгөх гэж байж өөрийн гар, сэтгэлийг өвтгөх ямрав?

07:26 - 2008-09-14 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

залгисан хойноо ...

Бичсэн: хундага

вани то котори
(матар, шувуухай хоёр)

♪♪
нулимс минь урссаар л .. под под
найгүй би чинь чамайгаа үмхээд .. эд бад
хамаг хайр хүргэдэг чамтайгаа
хэзээ ч дахин уулзахгүй боллоо, би
за одоо жаахан тайвширлаа, би
заяа нь хаясан амьтан шүү, би
өөрийгаа тарчлаан шийтгэхээр
үлдэж хоцорсон минь энэ ээ
...
♪♪

матрын нулимс аа гэж... өнгөрсөн хойно нь л харамсах юм даа.
өөрийгөө шувуухай мэт төсөөлөөд өрөвдөөд өөрийн өрийг өөрөө эмтлээд л... гэтэл би матар байж... чи намайг матар болгосон ч байж магад... үгүй ээ.. би угийн л матар юмсанж.

шувуухайгаа залгиж орхисны дараа цатгалдсан эсэхийг өөрөөсөө асуухыг тэвчив.

өнө...

21:52 - 2008-09-13 - Сэтгэгдэл {35} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok