300-гийн блог

INDUSTRIAL DESIGN

Бичсэн: DESI


Орон зайд хэмнэлттэй эдэлхүүн өнөө цагт их эрэлт ихтэй байгаа тийм болхоор номын тавиуртай хөгжим
гэхүү хөгжимтэй номын тавиур гэхүү ямарч байсан нэг иймэрхүү загвар гаргалаа. Та бүгд өөрсдөө ч мөн
гэртээ хийж тавихаар бодолцож хийлээ. Мод нь байвал гартаа уртай залуусын хийчих л зүйл байгааздээ.
за тээд залуусаа ажилдаа орж дээ. Найз охидууддаа нэг гайхуулаад авахгүй юу. Харин хийсэн зүйлээ 
надад бас үзүүлээрэй би та нараасаа патентын мөнгө энэ тэр гэж нэхэхгүй ээ хэ хэ хэ.

...

20:30 - 2008-11-11 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Зам зуур

Бичсэн: Friska
Нутаг буцахаар таксинд суун хотоос гарлаа. Урд суудалд хүүхэдтэй эгч, миний хажууд ба нэг эгч...цаана нь согтуу залуу. Миний согтуу хүнд дургүйг хэлэх үү..хэл ам нь ээдрэн олон долоон юм дульдчиж, амнаас нь архи сэнгэнэх залууг дуугай болоосой гэж уур хүрч явлаа. Дөнгөж хотоос гарав уу үгүй өнөөх залуу жолоочид хандан "Ахаа, ний нуугүй хэлэхэд надад мөнгө алга, очиход авгай төлчнө" гэсэнд жолооч хаширлаад за юу ч гэсэн утсаар ярья гээд ярилаа. Залуу утсаар ярин "би очлоо, битий гуцаад байгаарай...." гэх мэтчлэн хараал холин хэлэх гэснээ хагас дутуу хэлээд жолоочтой ярь гэхэд жолооч утсаар яриа...

20:15 - 2008-11-09 - Сэтгэгдэл {32} - Сэтгэгдэл бичих

Бадам...бадам,бадам.

Бичсэн: AttiIa


Бадамлянхуа усан мандалд гандашгүй еэ хөө
Бахтай чи минь ухаан бодлоос гарашгүй еэ хөө
Бадрах гэрлээр гоолиг чи минь наддаа
Баяр цэнгэл бүхнийг авчирна гайхмаараа хөө...

Мандарваа буюу Бадамлянхуа хэмээх цэцэг хэдийгээр манай улсад ургадаггүй ч Монголчууд шүтэж биширсээр бурхадын суудалд хүртэл залан хүндэлж ирж. Арга ч үгүй юм. Түүний үзэсгэлэн гоог хараад ханашгүй. Тиймээс цэвэр ариун, нандин зүйл болгонтой зүйрлэн их бичдэг. Үүний хамгийн тод жишээ бол Соёмбо.

Соёмбо тэмдгийн доор бадамлянхуа цэцгийг Монгол Улс 1924 онд Бүгд Найрамдах засгийг байгуулж, Үндсэн хуулийг баталж, улс...

07:47 - 2008-11-09 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: хундага
私の名前をお知りになりたいのでしょう?
でも今思い出せなくて悲しいのですぅ
нэрийг минь мэдье гэв үү?
нээрээ дээ, би санахгүй нь, хөөрхий еэ...

энэ нэг ийм хөөрхөн дууны үг байгаам. нэлээн дээр олж сонссым.

гэснээс өнөөдөр, өөрийнхөө урт удаан хугацааны туршид хийж ирсэн зарим нэг үйлдлийн учрыг бараг олон алдаад, дүн шинжилгээ хийгээд ккк.., эерэг тал руу нь эргүүлэхээр шийдтэл бас болсонгүй. учир шалтгаан нь зөвхөн надад байсангүй еэ.э.э.э... ай хө.. хундага минь ээ.э.э.э.э... хө.ө.ө.өөөө.... дуулж байгаа хэмээн өөртөө итгэн ёнгиносоор одовой. 

гээсэн өөрийгөө олох эсвэл анхнаасаа өөрийгөө хайж олох гэдэг хамгийн ...

21:11 - 2008-11-08 - Сэтгэгдэл {26} - Сэтгэгдэл бичих

BI TAND ZERLEG GOE ONIGOO YARIJ OGOH YY

Бичсэн: DESI
би аймаар гоё онигоо ярьж өгөх үү ход ход ход Улаанбаатар хотод газар хөдөлжээ тэгсэн чинь барилгууд нураад унаж гэнээ. Тэгээд энэ барилга нурсан учир шилтгааныг тогтоохоор бүх барилгын материалуудыг шүүхэд дуудажээ. Тэгээд эхлээд элсыг дуудаж шүүгч асууж гэнэ: -За нөхөр элс энэ барилга чиний буруугаас л болж нурсан байна даа Элс: -Уучилаарай эрхэм шүүгчээ би энд ерөөсөө буруугүй би байх ёстой газраа л байсан ямарч хөдөлгөөн хийгээгүй тас зуураал байж байсан гэжээ. Шүүгч: -За тэгвэл нөхөр тоосго чи л буруутай байна даа Тоосог бас л өөрийгөө өмгөөлөн: -Уучилаарай эрхэм шүүг...

09:21 - 2008-11-08 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Yes, we can?

Бичсэн: AttiIa
Америк орны үлгэр дууриалал гэж сонин эд байгаа юм шүү. Хэдийгээр Обама ялсан нь дээр байсан мэт боловч учир зүггүй мэгширтэл уйлаад л, миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч энэ тэр гээд ярилцлага өгөөд байгааг харах муугүй инээдмийн жүжиг үзсэнээс хавьгүй дээр юм.
Кениа улсын ерөнхийлөгч нь 11 сарын 6-ны өдрийг албан ёсоор баярын өдөр болгоно гэж зарлахыг сонсоод мэл гайхлаа.
Хэдэн зуун жил дарлагдаж зовцгоосон ард түмэн шиг одоо бүх юм сайхан болно, одоо бүх юм өөрчлөгдөнө гэх мэтээр дэндүү дүүрэн гэмээр итгэл найдвараа өгч байгаа хүмүүсийг хархаар сонин санагдах юм. Гол нь тэр их итгэл...

04:05 - 2008-11-07 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

энэ тэнэг..

Бичсэн: хундага
элбэг сул нулимс
эзнээ андуурна, хайран
энгэсэг хамна, яйран
эгшихгүй, элэг миарна

08:20 - 2008-11-05 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

ulaırsan buh

Бичсэн: shine
90-eed onıı eheer bı 16-taı dvv maanı 14-teı l baısan yum. Aav maana huduu garch mal mallana geed manaıh gedeg aıl Zıl-130 mashınd geree achaad sumruu nvvlee. Huduu ah dvvs, hamaatan sadan olon bolohoor ter doroo l tsoon toonıı honı, yamaa, unalagıın 2 morıtoı bolootloo. Uvuugıın /eejıın aav/ -teı saahalt buuj jınhene huduunıı aıl boldıın baınaa.
 
Egch dvv bıd 4 mal harıulah nı baıtugaı morı unaj medehgvı, honı hurga ergvvl geheer nı buruu talaas nı ergvvlj nıılvvleed l, svv saalıgvı bolgoh udur ch baıdag baılaa.

Negen udur emee maanı dvv bıd 2-g hurga, ıshıg ergvvleed ır gej yavuullaa....

19:32 - 2008-11-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өөө нээрээ...

Бичсэн: Angaahai
Эцэст нь асуухад тэр ТАНЫ ГАЗРЫГ БИ АВЧ ӨГЬЕ гэсэн томоос том зурагтай сурталчилгааны хуудас өглөө үдэш шөнө оройг ялгалгүй хаалга балбан тараалгуулаад байсан нөхрөөс ТА НАР ГАЗРАА АВСАН УУ?

16:51 - 2008-11-04 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Зүүд ба улаан нулимс(үргэлжлэл)

Бичсэн: Friska
Зиак юун дээр зогслоо...Ачуган алдартай зураач болсон. Тэр бүхнийг авна, хүссэн хүүхэн түүний өвөрт, хүссэн эд хөрөнгө гарт нь...алдар нэр. Амьдралдаа сэтгэл хангалуун. Амьдралынхаа утга учрыг ч алдар нэр, эд хөрөнгө гэж бодно. Ер нь л нэг үгээр бүх зүйл сайхан. Гэтэл нэг өдөр нэг хүүхэн зуруулахаар ирсэн нь өнөөх бага байхдаа дурлаж байсан охин нь болж таарна, гэхдээ эхлээд Ачуган түүнийг мэдэхгүй...зүгээр л гоо үзэсгэлэнд нь татагдана. Ингээд зурж эхэлнэ. Түүнийг зурах тэр хэд хоногт тэрний талаар олон зүйлс олж мэднэ. Тэр бүсгүй- Тэргэлжин. Хэдэн жилийн өмнө хайртай залуу нь нас барсан. Амь...

12:09 - 2008-11-04 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Тайлбаргүй

Бичсэн: Angaahai

Саяхан юуны ч билээ нэг сонгууль болсон доо. Би ч сүүлийн үеийн сонгуулиудын учрыг ямар ойлгох ч биш /уулаасаа ч ойлгодоггүй, өгдөг ч үгүй/ Ямартай ч миний ойлгосноор иргэдийг төлөөлж төртэй тэмцэлдэх эс бөгөөс иргэдийг төлөөлж хэсэг бүлэг иргэдтэй тэмцэлдэх хоёрын аль нэг нь. Аль нь ч болсон иргэдийг л төлөөлөхийн гэж дуулсан. Төр иргэн хоёр нь дандаа тэмцэлджийдийн болохоор тэмцэнэ л гэж бас ойлгоод байгаан хэн мэдэхэв цус. Тэгэх хүнийг төрөөс сонгоод ч байгаанмуу нэг тийм сүүлд болсон л сонгууль. Тэр нөхдийг сонгуулалдахын өмнөхөн өглөө ажилдаа явах замдаа таксины жолооч ахт...

09:41 - 2008-11-04 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Та бүгдийн саналыг сонсоё.

Бичсэн: AttiIa

Бага байхад зуны амралтаа тэсэн ядан хүлээдэг байсан олон шалтгаан байдаг байсан. Би лав 6 сарын 1 хурдан болж парк нээгдээсэй л гэж их мөрөөддөг байв. Нүүр амаа мөлчийтлөө угаачихаад аавынхаа гараас хөтлөөд мөхөөлдөс долоон шогшиж байх тухайн үед дээдийн жаргал санагддаг байлаа.
Найм, аравдугаар ангийнхан болон Их Дээд Сургуулийнханы төгсөлтийн хонхны баяр, элдэв баярт үйл явдал гээд л Найрамдал паркаар зугаалах шалтаг их. Саглагар моддынх нь дор хичнээн олон хос залуус хайрын үгсээ шивнэлдэж байсан бол.
Харамсалтай нь хүүхэд залуучуудын гэсэн тодотголтой цөөн хэдэн байгууллагын минь нэг ...

00:48 - 2008-11-03 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

ONGO HYNII SETGELZYID HERHEN NOLOOLDOG WE?

Бичсэн: DESI
Cайн байна уу эрхэм уншинч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе
Энэ удаагийн зөвлөгөө буландаа өнгө сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх талаар товчихон хүргэхээр боллоо.Орчилон ертөнцийн тоолж барашгүй хязгааргүй энэ олон өнгөнөөс жирийн хүний 30-45н сая өнгө ялган харах чадвартай харин дизайнерууд болон уран зураачид жирийн хүнээс 4-6 дахин илүү байдаг байна. Өнгө бас өөрийн гэсэн хэмжигдхүүнтэй өнгийн хэмжигдэхүүнийг нанометр гэнэ. Жишээ нь улаан өнгө хамгийн өндөр буюу 560-587 нм байдаг. Өнгийг ялган харах чадвар нь ийм харьцангуй байгаа нь тухай хүний физилоги, нас хүйс мэргэжлийн онцлог , агаар...

16:38 - 2008-11-02 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Саальчин

Бичсэн: Friska


Энийг надаа царайлаг жаал зурж өглөө...лаг хүү шүү :p

гэхдээ шүүмж хэлнээ...би үнээ саавал дээл өмсөх ёстой, тэр алаг таавчиг бол бас л тохиромжгүй. Гопроон зүүх нь ч бас хаашаан тээ. Хацар дээгүүрээ шар сэвх мэвх байхгүй шүү. Үнээ саах гээд их баясгалантай байх шиг байна...гүй яах уу болохын. За тэгээд энэ үнээ сарлаг биш байгаад их гомдолтой...би сарлаг гэдэг амьтанд их хайртай хөөн. Үнээний царай бол тасарчиж....бүүр нэг амгалан, аашгүй номхон сайн үнээ байх нь. Сормуусыг нь ягаанаар буддаг нь харин жоохон гоомой юм болчоо юу даа тээ. Тэгээд дэлэн бас ягаан байдаг...уул нь ягаан хара...

22:45 - 2008-10-31 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Зүүд ба улаан нулимс

Бичсэн: Friska
Энэ их гоё ном болохоор энд бас оруулнаа.

"Миний уншсан хамгийн шилдэг монголын үргэлжилсэн үгийн зохиол" гэж нэг найз маань хэдэн жилийн өмнөөс л рекламдсан ном. Олж уншихсан гэж явсаар ашгүй Hi-Fi номын дэлгүүрээс олсын. Энэ их дажгүй дэлгүүр шд, гэрт ойрхон...хуучин ажлын хажууд болохоор байнга орж гараад байхад амар байдаг юм. Хайж байгаа номоо олох сайхан шүү, хурдан уншихсан гэж яараад л. Ном уншиж эхлэнгүүт л нэг айдас, түгшүүртэй. Их мэдрэмжтэй, бүр нүдэнд харагдаж сэтгэлд төсөөлөгдтөл сайхан бичжээ. Товчхондоо нэг зураачийн тухай гарна. Багадаа ээжээсээ өнчрөн ядуу зүдүү амьдралаар...

18:41 - 2008-10-31 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Тэнэггүй тэнэглэл

Бичсэн: Angaahai
Дараа нь ямарррр тэнэг юм бэ гэж боддоггүй тийм тэнэглэлийг хүсчийнэ.

08:34 - 2008-10-31 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: хундага

зээ... залхжийна шүү. ядарчийна. бүгдийг нь хамж хуулж хаяад эхнээс нь эхлэхиймсан.

тэр тэр тэр тэр алдааг давтахгүй. энэ энэ энэ энэ боломжийг алдахгүй... этр гээл.

шал дэмийрцийн.

за тэр бүтэхгүй санаашрал ч яамай. лам багшийнхаа шившиж, зангидаж өгсөн хадгийг юу яаая даа.. тээ?

гэгээрэх --- эрдэм

шүтэх --- мэдлэг

шашин --- их сургууль

юм даг уу даа. аа ... сурч боловсрох бол бидний "энд" ирсэн зорилго... заззззз... тэнэг зүйрлэл. дараа тэгжийгаад амьдралаас ядраагүй байхдаа дахиж үзнээ.

...

23:17 - 2008-10-30 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

GEREL&EXTERIOR DESIGN

Бичсэн: DESI

Хэрвээ та зуслангийн байшингаа бусад айлын байшингаас өвөрмөц харагдуулахыг хүсвэл дараах зөвлөмж танд хэрэг болно. Байшингийн гадна талын зүлгэн дээр, нам байрлуулсан гэрэл нь мөөгөн хэлбэртэй ч юм шиг, маш сайхан харагддаг. Түүнчлэн, байшингийн гадна талын цөөрмийн усанд байрлуулсан чамин хэлбэрийн гэрлэн чимэглэл нь лянхуа цэцгийн дэлбээ мэт чамин донж төрхтэй харагддаг. Иймэрхүү хэлбэр, хэв маяг нь зөвхөн кинон дээр гардаг ч юмуу, эсвэл гадаадынхан л хэрэглэдэг ш дээ гэж та бүү бодоорой.

Бид яагаад ахуй амьдралдаа хэрэглэж хэвшиж болохгүй гэж. Дээврийн хэлбэр дагасан байрлалтай гэрэлтүүлэ...

17:16 - 2008-10-29 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

GEREL BA INTERIOR DESIGN

Бичсэн: DESI

Гэрэлгүйгээр хүний амьдралыг төсөөлшгүйг та мэднэ. Биднийг хүрээлэн буй бүхий л юмн түүнд тусах гэрлээс хамааралтай ажээ. Ингээд бодохоор, гэрэл үгүй бол өнгө үгүй болж таарч байна. Харин, өнгө үгүй бол ёстой жинхэнэ утгаараа амьдрал гэж үгүй юм. Тиймээс, өнгө үгүй бол амьдрал үгүй гэж тунхаглаад өгүүлэх зүйлдээ оръё.
Өрөө тасалгааныхаа гэрлийг яаж тохируулах вэ. "Гэрэл амилуулагч" гэж алдаршсан, германы алдарт дизайнер ИНГО МАУРЕР: "гэрэл бол хэрэглээний зүйл биш, хүнд аз жаргал, баяр хөөр, тав тухыг бэлэглэдэг" гэж хэлдэг. Ер нь хүн орчин тойрон, ахуй байдлаа тусгахад тухайн орчин ахуйн гэрэ...

13:48 - 2008-10-28 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

цаг үеийн мэдээ

Бичсэн: Friska

Хм...өмнө нь хот орж ирж байхдаа ингэж соёлын довтолгоонд өртөж байсан удаагүй. Энэ удаа өртөв, хүмсүүдийн урилгаар өртөв. Кххх, уригдагсадад талархал илэрхийлж байнаа.

Эдип хаан. Дажгүй жүжиг байна лээ. Анх Ээжээ жүжгийг үзэж жүжигт хөл тавьсанаас хойш үзэх дуртай болсон байсан чинь Хувьсалын хэдэн жүжиг бүр дур гутаагаад манай нэг найз бид 2 ахиж жүжиг үзэхгүй этэр дээрээ тулж байлаа. Тэгсэн яахав боломжийн. Гол дүрд тоглосон огт танихгүй залуу ур чадвар сайтайм. Сарантуяагийн үхдэг хэсгийн жүжиглэлт дээр бол миний урд суужийсан 2 охин чарлаа л байсан, их айсан байх. Хувцас хунар, тайз за...

09:21 - 2008-10-28 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok