300-гийн блог

Бороо Салхи Навч Дурлал тэргүүтэнд

Бичсэн: AttiIa

Хаврын тэнгэр чи гунигтайгаар шивэр л дээ, надад хамаагүй
Хатан цэцэг чи дур булаан ургасан ч нүдийг минь баясгахгүй
Намуун салхи чи чадлаараа л үлээ гэвч би хөдлөхгүй
Навчис минь дээ надаас шүлэг нэхээд хэрэггүй, сэтгэл минь завгүй

Үзэсгэлэнт бүсгүй минь чамайг би гомдоохнээ, харцаа надаас буруулж үз
Үлэмж тансаг дурлалаа өөр хэн нэгэнд хадгал надад бол хэрэггүй
Шөнө дамнасан хүсэл тачаал чи сэтгэлийг минь догдлуулахаа больсон
Шингэн үсийг нь илбэн эхнэртэйгээ хэвтэж байна. Тайван орхицгоо.

Сар минь яагаад л бас гуниг хураачихав даа? Чамайг би өрөвдөхгүй шүү
Санаа алдах хэрэггүй дээ,...

05:30 - 2009-04-06 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Надад байна

Бичсэн: AttiIa

Цаана нь нуусан гунигаа мэдэгдчих вий гэхдээн
Царайгаан би дандаа инээмсэглэлээр халхалж явдаг...

 Б. Батзаяа


 

05:20 - 2009-04-06 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Сонин хачин

Бичсэн: Обдоо

 

Хөгшид минь: Ай даа хэдэн хоног нутаг яваад ирлээ. Уулстайгаа хаярах зэрэгцэн  орших өвөгчүүд дээрээ очоод ирлээ. Нутгаасаа гараад олон жил болж. Хэдхээн жилийн дараа очиход юм бүхэн хэвээрээ мэт боловч тэдний минь майжиг алхаа, буурал сахал, цагаан үс, баярласан сэтгэл .... Хөгширчээ, үнэхээр хөгширч.. Сандраад л хоол хийх гээд л цай чанах гээд л мунгинаад.... хөөрхийсдөө...

 

 

.

Цаг хугацаа мөнх биш .. амьд бурхад минь үр хүүхдийнхээ төлөө санаа зовсоор байгаад энэ насаа элээж. Гэртээ ганцаараа үр хүүхдүүд тусдаа гараад явчихсан,,, Үүндээ хөгшид маань хэзээ ч харамсаагүй. Хэди...

13:21 - 2009-04-05 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

бүтэн сайны их үд

Бичсэн: хундага

хүн гээч бусдын үйлдэл, үг яриа болон хүрээлэн байгаа орчинд болж буй үйл явдал, өөрчлөлтөөс өөрийн л шанаганы хэмжээгээр, өөрийн л хутгаж авч дийлэх давтамжаар хутгаж авах нь аргагүйм. ер нь тэгээд өөрийн хэр, үзэмжээр буюу өөрийн шанаганы хэмжээгээр ангилсан буруу зөрүү ойлголт, түүнийгээ үнэн зөв гэж муйхарласан мунхаг үнэмшил дунд амьдарсаар насыг бардаг байх. гэхдээ жаахан баримжаатай айн. юугаар баримжаалахав гэж үү? өөрийгөө хэрхэн үздэгэв гэдэг чинь том баримжаа шүү дээ. дөвийлгөөд байх ч , дараад байх ч аль аль нь утгагүйм. заззз иймийм бичкээкүймаа.

энд бөөн юм болжийнаа, хойд солон...

10:52 - 2009-04-05 - Сэтгэгдэл {19} - Сэтгэгдэл бичих

цэцэг мэцэг

Бичсэн: хундага
зиа... өнөөдөр энэ хэдэн цэцгийг тамлана аа.. ойрд амьдрал улам утгагүй санагдаад байгаа. утгажуулах кампаанит ажлын эхний сард өөрийгөө сэтгэл санаагаар өргөхийн тулд цэцэг ногоо тасдаж, тамлаж тарчлаан эд бахаа хангах ба энэ явцдаа амьдрал ба үхлийн тухай эргэцүүлэх замаар амьдрах бол сайхан бөгөөд хосгүй эдийм хэмээн итгэж үнэмшиж авах гэж мэгэх яахав ээ.. ойрд онцгүй байгаа нь үнэн л дээ. гэхдээ тоохчгүү. цэцэг ногоо оролдонхон, цэнхэр тэнгэр өөд хяламхийнхэн... гэснээс бид юуны тулд амьдардаг байхав? бидний амьдралд энэ доорх цэцэгний хэрийн үнэ цэнэ бий болов уу? 
.. гэнгүүт тэгээл битг...

13:17 - 2009-04-04 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

олоод өг

Бичсэн: Friska
хайж байгаа хүн маань
хажуу орцонд ирдэг байсаан
харласан бүтэлгүй толгой би
хаашаа нүүснийг нь мэдсэнгүй ээ

хаа яваа бол доо тэр минь
хаа яваа бол?
хаа яваа бол доо тэр минь
хонхор минь.

хайж байгаа хүн маань
хамтралын нэг гишүүн дээ
хөмсөг нүд нь тодоос тод
хөөрхөн гэгчийн хархүү дээ

хаа яваа бол доо тэр минь
хаа яваа бол?
хаа яваа бол доо тэр минь
хонхор минь.

...

21:30 - 2009-04-03 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Happy Birthday! Eiffel

Бичсэн: Blessing Tara
Сая 3 сарын 31 нд Францын бэлэг тэмдэг болсон Эйфэл-н цамхаг 120 насныхаа ойтой золголоо. Францын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулсан арга хэмжээнд зориулж хийгдсэн энэ цамхагыг уг нь 20 жилийн дараа 1909 онд буцааж нураах ёстой байсан боловч тэр хооронд маш олон жуулчидын анхаарлыг татаж олны хөл тасрахгүй байсан учир үлдээхээр шийдэж.
Анхандаа Францчууд энэхүү цамхагыг хотын гоо үзэмж гутаасан гэж ихэж дургүйцдэг байсан бол одоо  "Төмөр хатан"- раа их бахархана.



 La tour Eiffel нь 10.000 Toнны жинтэй 300 Meter өндөр бөгөөд 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр цамхагт ордог бай...

20:56 - 2009-04-02 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Xатагтай Фантомаз

Бичсэн: AttiIa
Саяны бүтэн сайнд цаг урагшилчихсан чинь санаа сэтгэл дагаад ч тэрүү нүд анилдаад байна чихшик.

За тэр яахав. Бага байхдаа Чейз гээд л крими цуврал номыг их уншдаг байж билээ. Элдэв янзын адармаатай гэмт хэргүүдийг хэрхэн яаж илрүүлж байгаа нь тухайн үедээ л содон, алуурчинг элдвээр дүрслэн ургуулан бодож энэ тэр уран зохиолын нэгэн сонирхолтой төрлийг өөртөө нээж билээ.

Түүнээс хойш нэг их крими уншихаа ч байж, элдэв крими кино ч сонирхохоо байгаад удчихжээ.

Гэтэл саяхан Германчууд 40 гарам гэмт хэрэгт холбогдсон, одоог хүртэл ул мөр байхгүй, нэгэн нууц "алуурчин"...

17:32 - 2009-03-30 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Утгагүйн утга

Бичсэн: Angaahai
Харна,
Нүд асган холдмоор цаанаа л гунигтай харц
Нүглээ нууж чадаагүй дөлгөөн гунигтай мэлмий
Инээнэ,
Эргээд олдохгүй жаргалын эхүүн үнэртэй янжуур
Эцэс төгсгөлгүй гурвалжингийн гуниг үргээсэн уйтгар
Уйлна,
Учирлаа олоогүй хагацлын урам хайрласан шүлэг
Урсаад өнгөрөх амьдралын ухаан амтласан дарс
Дуулна,
Дуусаа нь үгүй хорвоогийн дурлал асгарсан сар
Дурсамж болох үлгэрийн дуу эхлэсэн бадаг ....

гсн ккк за алаа хаясышөө. Шүлэг мүлэг зохиогоод.
Юу болжийно энэ чинь
Яаж амьдрахын.
Гэнэт л ингээд бичигдчихлээшд. Өөрөө өөрийгөө шүүмжилнээ яадын. Нүд асгана гэж юугсэн ч үгийн? Н...

13:10 - 2009-03-30 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Саран дээр эдлэн газартай болмоор байна уу? Үнэн шүү!

Бичсэн: Blessing Tara


Та хэзээ нэгэн цaгт шинжлэх ухаан, техник хөгжиж, бaс саран дээр амралтаа өнгөрөөж, эсвэл амьдаpч болно гэдэгт итгэдэг үү?Тэгвэл саран дээр өөрийн эдлэн газраа худалдаж авах боломж нээгдээд удаагүй байна.

Энэ боломжийг нэгэн хуулийн цоорхой нээж өгчээ.
Эхний огторгуйруу нисэх оролдлого болж өнгөрснөөс хойш, Америк ах дүү нар "Outer Space Treaty" хэмээх нэгэн хууль гаргаж гэнэ. Түүндээ "ямар ч улсын засгийн газар, төр, эрх барих байгууллага дэлхийгээс гадна сансарт газар эзэмших эрхгүй болно" гэж заасан байна. Түүнээс биш хувь хүн болохгүй ээ гэж зааж өгөөгүй гэнэ.
Бас нэгэн хуульд : Х...

17:43 - 2009-03-25 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

LANDSCAPE DESIGN

Бичсэн: DESI


Сайн байна уу… за тэгээд эхлэл олон үгээр ч яахуу орчин үеийн барилга байгууламжид хамгийн их хэрэгтэй дутагдаж байгаа зүйл бол яах аргаггүй ЭКСТЕРЬЕР ДИЗАЙН болоод байгаа бөгөөд би энэ удаад нэгэн захиалагч компанийн хүсэлтээр, баригдаж буй орон сууцны хорооллын гадна талбайн тохижуулалт (LANDSCAPE DESIGN) зураг төсөл хийлээ түүнийхээ нэгээхэн хэсгийг та бүхэнд харуулах санаатай орууллаа харин та бүхэн ЭКСТЕРЬЕР ДИЗАЙН болон бусад Хэргэлээний урлагийн талаар мэдээлэл авах бол id_designer_96@yahoo.com хаягаар харилцаарай танд амжилт хүсэе ...

01:21 - 2009-03-24 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: хундага

дууссан..

10:20 - 2009-03-21 - Сэтгэгдэл {25} - Сэтгэгдэл бичих

шүүгээ

Бичсэн: хундага

өнөөхийгөө холдуулж байж зурагтын дэлгэцийг бүтэн ил гаргав. өглөө яарч сандран гарахдаа нарны шил авах гээд нааш цааш нь зүтгүүлж байж зурагтаа хаачихаж.

түрийвч хатагтайн нүдийг дарж, чихийг таглаж байж авсан эд. хөөрхий минь, нүд чихийг нь таглаад байхаар ч хатагтай биш л дээ. нүд нь улайж, сүүмийж сөлийн, чих нь хатуурч, омогных нь цоорхойд ойрд ээмэг углаагүй амьтныг улам шооконд оруулахгүй л гэж тэр.

харсан цагаас хойш авмаар болоод байж сууж болоогүй гэх нь хайшаам, авчихвал көөмөн зүгээр ээ гэсэншүү юм боджийснаа гэнэт гүйж гараад... очтол нэг нь байдаггүй ээ.. уур хүрээд, урам х...

23:17 - 2009-03-20 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

Чамаас хэрэгтэйгээ аваад хаялаа.Зайл чи

Бичсэн: DESI
Амисгаааааааааааааааааааааааа Арай ч дээ муу хар новш, Бурхан тэнэг нь буруу хараад суучихсан буг чөтгөр нь шоглоом хийгээд яачихсан амьдрал вэ? Би энийг чин бараг 3-4 н удаа хийлээ ш дээээээээээээээээээээээээээ. Амисгаа чин амьтан хүний ажил алаад хаячилаааааааааааааа. Май чи Май чи (түс тас няс) Муу хар сэг ингээд, ингээд чи муу эвдрээрэй Хараал идсэн сэг, шатаж байхдаа таарсан шаар чинь. Хананд савчихмаар хар сэг. Амьд байсан ч болоосой чи арьсыг чинь хуулж ясыг чинь хуглахсан яадаг муу новш вэ. Яджаахад аutoback-нь нээгдээд өгөхгүй юмаа. Би чамайг өдөр бүр л арчиж цэвэрлээд асарч халамжла...

15:28 - 2009-03-20 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Яагаад танд хэн ч хариулдаггүй вэ?

Бичсэн: xvv
Интернет дээрх самбар, хэлэлцүүлэг, бүлгэмүүдээс хүмүүс асуултаа асууж, асуудлаа шийддэг. Харин "Миний тооцоолуур болохгүй юм. Яах вэ?" гэсэн асуулт тавьчихаад хариулт хүлээгээд хэн ч таныг тоохгүй байсан тохиолдол бий юу? Тэгвэл яагаад хариулахыг хүсдэггүй вэ? Хэрхэн ухаалаг асуулт тавьж, асуултынхаа хариултыг хурдан олж авах вэ гэдэг дээр хэдэн зөвлөгөө өгье.

Хамгийн түрүүнд хэт бэлэнчлээд байгаа тохиолдолд хүмүүс хариулдаггүй. "Ийм амархан юмыг эхлээд өөрөө оролдоод үзээч дээ, ийм байхад би чамд зааж өгөхөд ямар ч үр дүнгүй" гэж дотроо бодоод өнгөрдөг.

Тиймээс асуулт асуухаасаа өмнө:
1. Э...

04:33 - 2009-03-20 - Сэтгэгдэл {110} - Сэтгэгдэл бичих

том шар..

Бичсэн: хундага
замын наад талд зогсож байсым. тэгтэл баахан мотоцикльтэй улс давхилдаад.. би тэднийг хараад юу ч гэж бодоогүй, дуу чимээтэй ч гэж уурласангүй, замд саад боллоо ч гэж уцаар төрсөнгүй. яагаад гэвэл, дуу чимээ гараагүй, бас би зам гарах гээгүй. тэгтэл гэнэт хамгийн сүүлийн мотоцикль унасан хүний толгой тасраад үлдчихлээ, агаарт. мотоцикль нь түрүүлээд яваад өгсөн. би айгаагүй, эвгүйцсэн ч үгүй, үлдчихлээ дээ л гэж бодох юм.

уул руу өгсөж явсым. уулыг ороосон нэг их том том чулуутай зам. их том машинтай. хойд урд хоёр дугуй нь хоорондоо онцын хол зайгүй айхтар том ачааны машин. шар өнгөтэй....

15:16 - 2009-03-19 - Сэтгэгдэл {23} - Сэтгэгдэл бичих

хана

Бичсэн: xvv
өндөр, нам хананууд
өөрийг минь тойрон байдаг
би өөрөө мужаан
бишгүй олныг босгоно
тойронд байгаа бусад ч
тоймгүйг захиалж бариулна
хар чулуун өндөр хэрэм
хаалт болохооргүй цаасан хана
зузаан нимгэн олон хана
зурж сийлж олныг л босгожээ
өрүүлж, угсруулж өчнөөнийг босгуулжээ
энд нэг хэрэм
тэнд нэг хана
нураахыг хүсдэг ч чадахгүй нь ч
нураалгахыг хүсэхгүй ч ганхах нь ч
ган төмөр хатуу нь ч
гавих юмгүй сараалж ч байна
ганцхан том хэрэм босгоод
гаднаас ч дотроос ч түгшээхгүй
гав ганцаараа суумаар
элдэв олныг босголгүй
эвдрэшгүй ганцыг л босгочихмоор
харагдахгүй сонсогдохгүй м...

12:52 - 2009-03-19 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Мөсөн хүн

Бичсэн: xvv
мөсөн хүн
мөнхөд хүйтэн
мөлийсөн тунгалаг
хайрах нь хүйтэн
хахир жихүүн
хөдлөшгүй цэвдэг
хүйтэн баримал
би мөсөн хүн
хайлахгүй биз
хагарч магадгүй
хэзээ ч ойлгохгүй
мөсөн тархи
царцмал зүрх
гэсээд хөлдөх бүртээ
тэсгим хөлдөнө, улам л
хагалуулаад коктейлэнд
хайлаад наранд
гэсвэл урсчихна
хайлмагтвал халтартчихна
хүйтэндээ л байх уу
хөвөх үү, жүнзэнд
...

...

12:17 - 2009-03-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нэгэн туужийн талаар

Бичсэн: Обдоо

Зохиолийн талаар блогтоо бичиж байгаагүй юм байна. Ричард Баахын Жонатан Левингстон хэмээх цахлай туужийг уншлаа. Дэлхийн шилдэг 50 гүн ухааны зохиолын нэгд зүй ёсоор ордог энэ зохиол тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж, бестселлэр бол байжээ. Орчуулгын хувьд ч юм уу үг үсгийн алдааны хувьд нилээдгүй зүйл байсан боловч үнэхээр гайхалтай зохиол гэдэгтэй санал нэгдлээ. 4 удаа уншихад 4 өөр бодол , 4 өөр зүйл орж ирж байна гээд л бод. Тасархай тасархай. Хүний ертөнцийг үзэх үзэл, хүсэл эрмэлзэл үргэлж өөрчлөгдөж байдаг гэдгйг үүгээр харуулж. Гайхалтай.

            Өөрийн гэсэн байр суурьгүй найг...

11:31 - 2009-03-19 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

Тоглоомын Вант Улс

Бичсэн: AttiIa
    1942 он, үндэстний социалист Герман Улс. Хайнрих Майснер (Heinrich MeiЯner), Давид Силбэрштайн (David Silberstein) хэмээх хоёр хүү хөрш зэргэлдээ амьдрана. Багаасаа тоглож наадаж өссөн хоёр хүү хэзээ ч нэг нэгнээсээ салахгүй хэмээн цусан тангарагa тавилцжээ.
Харамсалтай нь Давид болон түүний аав ээж жүүд гаралтай тул зовлонт ачлага тэдний гэр бүлийг тойрсонгүй. Хайнрихын ээж болох Марианне бүсгүй энэ хэцүү нөхцөл байдлыг хүүдээ тайлбарлахдаа, тэднийг "Тоглоомын Вант Улс" руу аялахаар явж байгаа хэмээн аргагүй эрхэнд худал хэлнэ. Гэвч бяцxан Хайнрих ээжийнхээ үгэнд гэнэхэнээ...

04:23 - 2009-03-19 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok