300-гийн блог

Би Чамд Хайртай

Бичсэн: Blessing Tara
За нэг хэсэг чинь 1985 оны  “Би чамд хайртай”  киноны үргэлжлэл “Би Чамд Хайртай-2” кино хийхдэх гэж байна, хийгдэж байна, хийгдчихлээ, 2009 оны 9 сарын 9нд нээлт нь боллоо гээд л шуугиад байсан.
Олон кино нэгдэл, студи, production хамтарч ажилласан, томоохон уран бүтээлүүдийн нэгд зүй  ёсоор орж байгаа байх.
Ардын жүжигчин Б.Дамчаа агсан, МУГЖ З.Жарантав,  С.Пүрэвмаа буюу Үрлээ, Н.Бадрал буюу Баяраа гээд баярламаар,  дуучин Д.Болд , хошин шогын жүжигчин Амбий, гавьяат тамирчин З.Үйтүмэн гээд бас жоохон гайхмаар хүмүүс тоглосон гэсэн байх шүү.
Дамчаа агсныг бага байхдаа аймаар муу хүн гэж бодож ...

01:51 - 2009-09-19 - Сэтгэгдэл {31} - Сэтгэгдэл бичих

НАЙЗЫГ МИНЬ АЛААД НАДАА ЧАНААД ӨГЧИЖ............

Бичсэн: DESI


Гэрт хөдөөнөөс хүмүүс ирлээ бөөн мах шөл, ааруул хурууд гэрээр дүүрэн чансан махны үнэр хан хийнэ.

-За сайн байцгаана уу  Сайн явж ирвүү

-Сайн хүүхээ сайн сууж байв уу? За тэгээд ажил төрөл сайн биздээ .....

-Хөдөөнөөс хэзээ гараав .... /дүнгэр дүнгэр бля бля бля /

За сайхан адууны мах чаналаа миний хүү идээрээ гээд ээж маань таваг дүүрэн мах урд минь тавьлаа.

-Хөөх хаанаас адууны мах авсын

-Хөдөөнөөс ирсэн

Хм ямар сонин юм уул нь манай тэнд чинь адуу гаргаж болдоггүй цээртэй шүү дээ цаг өөрчилөгднөө гэж бас байхаа. 

Гэтэд гэнэтхэн хажуугаас наадах чин...

01:38 - 2009-09-19 - Сэтгэгдэл {20} - Сэтгэгдэл бичих

Төрийхнийг зүхээд л .......

Бичсэн: Soyol
 

Бид иргэний ардчилсан нийгмийг байгуулах явдлыг үндсэн хуулиндаа тусган түүнийг биелүүлэхийн төлөө тэмцэж байна. Авилгал нь эдийн засгийн хөгжил, шинэчлэлийг шамшигдуулж, ардчилсан тогтолцооны өсөлтөд тээг болдог учир түүнтэй тэмцэх явдал маш чухал асуудал билээ. Манай орны хувьд 1996 онд Авилгалын эсрэг хууль гарсанаар авилгалтай тэмцэх үйл ажиллагаа эхэлсэн боловч түүний хэрэгжилт хангалтгүй байгаа төдийгүй шинэ нөхцөл байдалд тохирох төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ төлөвшөөгүй байгаад олон түмэн санаа зовинож байна. Авилгалтай хийх тэмцэл нь зөвхөн цуу яриа, хэвлэлийн шуугиан төдийгөөр хя...

18:10 - 2009-09-18 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Засаглал ба авлигал

Бичсэн: Soyol


Авилгач шуналтны аягт залхсан Долингор арга сэдэж, муутуу цаасанд чулуу боож гулгуулан хэргээ бүтээв. На түшмэл гэнэгүй мэхлүүлснээ мэдээд хорсон занаж ... хожим Долингорыг цэргийн албанд хөөж мордуулав. Хүний адгийг ард гэнэ, ардын адгийг цэрэг гэнэ.Цэргийн алба хугацаагүй...Ц.Дамдинсүрэнгийн «Гологдсон хүүхэн» туужаас..

Хүний нийгмийг хэзээ
цагаасаа сүг сүүдэр
лугаа дагаж ирсэн авилгал хэмээх гаж үзэгдлийн ёсон бусыг бид бүхэн зөн совингоороо мэдэрдэг ч, түүнээс ангижрах аварлын замыг аанай л эрсээр энэлсээр эдүгээ бүр "эвлэрч" дөжирч гүйцэв. «Тэр гуай хахууль аваад газар дээрээ гардуулж гэнэ...

16:19 - 2009-09-18 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

ЕР НЬ ЮУ БАЙГААМ БЭ?

Бичсэн: DESI

-ЮМ ЮУ БАЙНА .....

-ЮМГҮЙ ЭЭ ... ЮУ БАЙНА ..

ЮМГҮЙ ЭЭ .... ммммммм...... новш гэж дандаа л юмгүй юмгүй хм ямар балай нь ийм мэндэчилгээ зохиодог байнаа хараал ид......

Хадан дээрээ бичээстэй Хадаган дээрээ ерөөлтэй  миний ард түмний мэнд нь хүртэл ёр шүгэлчихсэн яасан их ядарч доройтоов дээ. Буугаад мордоход цайтай буцаад явхад цацалтай үддэг хөдөөгийн хэдэн айлын аргалын цэнхэр утааны амь нь хүртэл тасарч. Зэгс нь найгаж шувууд бүжсэн тунгалаг нуурын эрэг хатсан сайрнаас өөр харах үзмэргүй болжээ... Хан сарьдаг уулс нь хатсан хожуулнаас өөр чимэггүй, хөвч тайга гэдгийг үлгэр...

15:31 - 2009-09-16 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

элдэв шалдар булдар. гурав

Бичсэн: хундага

шалдар булдар... шалдар булдар..

・ үс маань нэлээн ургаад, хойноо бөөгнүүлэхээр ишигний сүүлэрхүү юм үүсгээд сөрдийгөөд байхаар болсон. энэ чигээр ургуулсаар хондлойгоо давуулан, өвдөгний арын хонхорхой хүргэнгээ тэр чигээр зүтгүүлсээр шагай шүргэдэг болгоод үзүүрээр нь бакаалныхаа өлмий, өсгийг арчдаг болчихвол гутлын тосонд ч нэмэртэйм, бамбайж бомбойсон нурууг дагуулж урт харавтар гэзэг унжуулбал өндөрдүү, нарийвтар, цагаандуу харагдаад гуа сайханд ч хэрэгтэйм даа. гэх мэтээр би ер нь сүүлийн үед ахуй амьдралд ач тустай элдэв шинэ санаагаар мөлчгөрхөн тархиа дүүргэж суудаг болсон маань дэлхи...

23:04 - 2009-09-14 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Мөнгөн медаль авсан тулаан-Төгсцогт (Видео)

Бичсэн: Blessing Tara



Энэ дэлхийн аваргын гол surpise  болж буй Нямбаярын Төгсцогт маань  мөнгөн медаль хүртлээ.

22:39 - 2009-09-12 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

БИ ЯВЛАА.............

Бичсэн: DESI

 БИ...... ЭНЭ БАС Л БИ нэгэн бие хоёрдох ёсгүй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Алаг энэ дэлхийд хүний дансанд нэмэгдээд хорин хэдэн жил газар тамгалаж,  жаргал зовлон аль бүү мэд амьд сүг болон гэлдэрч явна. Хэрэндээ сайн хүн болох гэж хичнээн хичээгээд яаж ийж байгаад л муу нэр луу дансанд бүртгүүлнэ. Мунхаг төрсөний гай л байх гэж өөрийгөө хараахаас цаашгүй .... Хараал идсэн зовлон нь уу ....... Уудам  хэрнээ давчуу хорвоо ухаанд минь хичнээн ядмаг. Үнэхээр хорвоо ядмаг уу миний ухаан түүнээс цааш харахгүй сохор уу......??????????????????????????????????????? сая сая асуулт ....... Ух...

18:34 - 2009-09-12 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Төгсцогт- Мөнгөн медалийн төлөөх тулаан, (Видео)

Бичсэн: Blessing Tara

УРААААА ! 17-той Монгол хөвгүүн Төгсцогт дэлхийн дэвжээнээ алтан медалийн төлөө шалгарч үлдлээ








Оросын боксчин эхний үед хэдэн оноо олж авснаасаа хойш манай хүний ойрын цохилт хурд сайтай гэдгийг мэдчээд зугатаж гүйгээд, нэг бол ирж наалдчихаад байсан.
Цаг дуусах гээд байдаг. Манай хүн оноо дутуу явдаг, өнөө орос тойроод л зугатаад байдаг. Шүүгч нь боксд гэж хэлдэггүйм байх даа ( Уг нь хэд хэд сануулсийн)  гээд бачимдаад, сандраад, бүр боож үхэх гээд сууж байсан чинь тоглолт дуусахаас хэдэн сeкүндын өмнө өнөөх oрос талбайн шүүгчээс 2 онооны торгуул авсанаар оноо 7-8 болж манай ялалт болс...

08:48 - 2009-09-12 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

элдэв шалдар булдар. хоёр

Бичсэн: хундага

зиа.. ахиад шалдар булдарданаа.

・ шатаж, урсаж, аахилж үхэх гээд байсан хэдий ч энэ арлын энэ зун харьцангуй сэрүүхэн байлаа. нутагт минь бас тийм байсан сурагтай. европт бас сэрүүхэн байсан бололтой. ер нь л дэлхий даяараа сэрүүссэн зун байжээ. учир юу гэвээс наран авхайн гадаргад болдог бөөн бөөн дэлбэрэлтүүд 10-11 жилийн давтамжтайгаар цөөрдөг гэнэ. тэр жил нь таарчээ. бид нарнаас хэчнээн хамааралтай. байхгүй бол даарна, байхаар нь халууцна. тохитой өрөөнд, том цонхоор, түүний гэрлийг хүртэн өнгө ялгарах юмсыг харж, илчийг нь мэдэрч дулаацан, гэрлээр нь тэжээгдэн ургасан байгалийн хишгийг хү...

21:52 - 2009-09-11 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

6 х мессеж by pareni

Бичсэн: g84
одоо ч амар болж дээ. Нэг даацтайхан юм бичье гэвэл үзэг, цаас барьж тухлаад байх ч хэрэггүй болж. Дараа нь энэ утга санааг дуусгаад нээрээ амар болж гэж бичээд гол зангилгаагаа хийж өгөх юм шүү! Бас уг сольж, шилж маяглаад, уянгын халил хөөцөлдөх ч хэрэг алга. Тэр ч байтугай ийгөөн, -иймдаа, мээдкуу гэх мэтээр зүгээр л яриагаа галиглаад буулгачихдаг болсон. Энэ дэнгийн эрвээхийнүүд ямар ядаргаатай юм бэ... Утасны гэрэлд хүртэл ирж цуглаад нүд, ам уруу орчих гээд байхийн... Тэр нь нэг ёсондоо моод л юм биз дээ. Гэнэт нэг санаа орж ирвэл утсаа нээгээд л мессеж бичээд, драфт дотроо хадгалчихна, ...

17:10 - 2009-09-11 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

П.Сэрдамба – алтан медалийн төлөө!

Бичсэн: Blessing Tara
( Нэмж засварлав..)

За би гэдэг хүн чинь сүүлийн хэдэн хоног хүчил төрөгчөөр биш боксоор амьсгалаад жигтэйхэн.....Хаяа нэг цаг зав таарвал 2 Кличкогийн тулалдахыг л үздэг болохоос бокс-н тийм хоббигүй байлаа... Өнгөрсөн олимпоос хойш харин..... Ер нь ялангуяа гадаадад суугаа монголчууд эх орноо, нутгаа санадагтаа ч тэр юмуу, монголын тамирчид хаа явна ардаас нь нэг бол биеээрээ, сэтгэл зүрхээрээ,эсвэл  net-р дагаастай...
Сая жудогын дэлхийн аврага бараг хаяанд шахуу болоход Роттердамм явахгүй яав даа гэж хаяа бодохын. Даанч тэр үед би завтай, өөр хамт явах завтай хүн олдохгүй байсийн...Мэдээж Т...

09:20 - 2009-09-11 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

EMCHIIN OROO EMEGNELT BOGOOD INEEDMIIN JYJIG

Бичсэн: DESI
ЕОООХ нойр хүрээд байна жаахаан унтаад авий нээрээ та нар ч бас амарч байгаарай.
нээрээ эртээд ажил дээрээ хэдэн өдөр нойргүй суугаад тэгсэн чинь ухаан алдаж
унаад бөөн ОНИГОО болсон ш дээ. яаая естой том онигоо болсон доо нээрээ.

Түүх сөхвөл найз нөхөдтэйгээ нийлж навс буудалцаад (paint ball) амьдаараа COUNTER тоглож байгаад
багаа тайлцан мангуурч байтал хажуугаас тас буугаад явчдым даа. чих дүнгэнээд халуу дүүгээл толгой манараад явчихлаа хажууд байсан найз маань сумгүй буу гээд чамархайд тулгаж байгаад гохоо дарчихсан байлаа.  за тэгээд чихээр салхи сийгээд хэд хонолоо. Ажлаа хаячаад зугаал я...

15:00 - 2009-09-10 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

ном баялаг мөн

Бичсэн: g84

номыг хэрхэн арчлах талаар








































































12:30 - 2009-09-10 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Төрсөн өдрөө мартана гэж байх уу?

Бичсэн: Обдоо

          Төрсөн өдөр өнгөрчихжээ. Уг нь яг 2 жилийн ой 9 сарын 4-ны өдөр байсан юм байна. Блог бичиж эхэлсний ойн тухай яриад байна л даа. Би энэхүү орчноос олон зүйлийг олж авч, бас суралцаж, урам зориг мэдэрдэг боловсордог болохоор цаашаа тасралтгүй бичсээр л байх болно. Тэнгэр нурсан ч гэж томрохгүй ээ. Гэхдээ гар маань хөдөлж байгаа цагт би бичсээр л байх болно.

          Төрсөн өдрийн баяр хагас сайнд болно манайхан ирцгээгээрэй... бүгдэд нээлtтэй шүү. Бусад блог сайт шиг шинэ хуучин архаг мархаг гэж мангартахгүй ээ. Бүгдээрээ хүрээд ирээрэй нэг сайхан буу халцгаая. Өөн тийн хагас сайнд ...

09:53 - 2009-09-10 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Хүмүүс уншаад хэрэггүй л болов уу....

Бичсэн: unukun
Хэнтэй ч ярилцахгүй зөвхөн блогтоо бичиж сэтгэлээ онгойлгомоор санагдаад бичиж байнаа. Ярилцъя ч гэсэн хамгаас дотно найзууд минь гадаад явчихсан сурах нь сурч, ажиллах нь ажиллаж байгаа.

Ойрдоо ямар гутармаар муухай өдрүүд өнгөрөөд байгааг хэлэх ч юм биш. Би хүүхдээ төрүүлээд 6 сартайд нь ажилдаа орлоо өнгөрсөн 8 сарын сүүлээр шүү дээ. Ээж минь охиныг хараад өгнө гэсэн болохоор баярлаад л ажилдаа орсон. Намайг хүүхэд асрах чөлөө аваад явсан араар их юм болжээ, их ч өөрчлөлт шинэчлэлт болж энэ намайг ч тойрсонгүй эмэгтэй аятайхан даргатай байсныг минь өөрчлөөд янзын яхир хүнийг даргаар тавьсан ...

15:13 - 2009-09-09 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

модод шиг

Бичсэн: Friska
...нүцгэрчихэж сэтгэл...нүцгэн сэтгэл мэдээж эмзэг байна биз дээ. Уржигдар огиудас хүргээд байсан тэр зүйлийн тухай бодохнээ...би бас хэтэрхий эмзэг хүлээгээд авчихаж. Тэр яриа, өгүүлбэр дундаас миний дургүйг хүргэсэн, гэдэн хөдөлгөсөн, гомдоосон 2-хон үгийг би маш чанга сонссоноор барахгүй...зөвхөн энэ 2 л байсым шиг санагдаж. Дараа нь бас өөр өөр зөндөө үгс байсныг, ярианы өнгө тийм ч муухай биш байсныг бодоод...огиудас хүрэхээ болилоо.

Өчигдөр орой унтахын өмнө орондоо хэвтээд хажууд байсан номыг авч мэргэллээ...хүүхэд байхад тэгдэг байсышт...нүдээ аниж байгаад ном нээгээд уншаа л. Яг тэрүү...

11:42 - 2009-09-09 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

Байгаа нь л энэ...

Бичсэн: xvv
Энэ бол утгагүй хэрэг
Гэж ухаан хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Энэ бол азгүйдэл
Гэж тооцоо хэлмүй

Энэ бол шаналалаас өөр зүйл биш
Гэж айдас хэлмүй

Энэ бол найдваргүй
Гэж алсын хараа хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Энэ бол инээдтэй
Гэж бахархал хэлмүй

Энэ бол ухаангүй хэрэг
Гэж болгоомжлол хэлмүй

Энэ бол боломжгүй
Гэж туршлага хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй


Эх сурвалж: http://khishigdelger.delhii.net/2007/04/30/257/


...

16:44 - 2009-09-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Улаанбаатарын замын хөдөлгөөнийг зохицуулах

Бичсэн: xvv

Энэ мэдээг уншаад төрсөн сэтгэгдлээ бичмээр санагдлаа. Энэ бол арай л амьдралгүй санагдлаа. Уг нь СБ талбай, Баруун, зүүн 4 зам г.м том уулзварууд дээрээ дээгүүр төмрөн ч байж болно, чулуун ч байж болно явган хүний гүүрэн гарцнууд хийгээд шийдчихвэл асуудал их багасна гэж бодож байна. Хүмүүс дээгүүр явчихдаг гүүрэн гарцууд (эсвэл доогуур нүхэн ч байж болно. Гэхдээ дээгүүр хийх нь илүү хямд, хялбар байх болов уу. Уг нь хотын өнгө үзэмжээ бодвол илүү өртгөөр нүхэн гарцуудаар шийдвэрлэх хэрэгтэй байх.) гадаадын улсуудын бичлэг энэ тэр үзэж байхад дандаа тийм байдаг юм билээ.

Бас тэр талбайн баруу...

01:44 - 2009-09-08 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

элдэв шалдар булдар. нэг

Бичсэн: хундага

зиа... шалдар булдрыг үргэлжлүүлье дээ.

・ монголоос ирэх хүнд захин байж самар авчруулан, гамнан байж хэдэн орой цөмөв. баруун гарын эркий куруу, долообор курууны үзүүр дэбтэхийн зэрэгцээ эх нутгийнхаа налайсан намар цагийг, эх нийслэлийнхээ самрын ясанд навсайсан гудамжийг санагалзах сэтгэл түүнээс илүү дэбтэб. гэхдээ энэ жилийн самар муу гарчээ. нийтдээ давжаа. долообор курууны үзүүрийг домбогор уруулаар үмхэж дорсгор хиймэл шүдээр андуурч хазчихалгүй л суулаа. хазцан бол өдийд бор хөвөн шатааж тавиад, бөөн самбайд өлгийдөж ороогоод дээш гозойлгосон чигээр хэн нэгэнд юуг ч юм хатуу анхааруулс...

22:05 - 2009-09-07 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok