300-гийн блог

Истоооооо Бүткүэ

Бичсэн: Angaahai
Яавч эрүүл бишээ. Өшдөр хальт зурагт харж хэвтсэн чинь нөгөө эргэлзээ гээч шиг юм боловшд. Тэгтэл яав тэр минь яав чигшиг хэхэх заза тэгсэн чинь яасан гэхээр.... Монгол гэсэн хэд дээр нь дандаа нэг л ижил кино гараад байх юм. Сувгаа яаж ч сольж дээш доош гүйлгэсэн ямар ч ялгаа алгаа.Тэр нь нэг тайрмал үстэй хүүхэн, нэг уруул нь унжсан хүүхэн, нэг царай муутын туйл бүдүүн хүүхэн, нэг элий балай ч юм шиг эрэгтэй, нэг захирал бололтой залуу, нэг ухаан санаагаа алдаж өөрийгөө хүүхэд гэж бодсон солиотой эмгэн, нэг учраа мэдкү мангар бацаан /уг нь нэлээн том хүүхэд шиг ярьж хэлж байгааг нь харвал ба...

09:30 - 2009-11-23 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Улс төрийн амьдрал

Бичсэн: xvv
Нэлээн сонирхолтой юм. Энэ талаар юу гэж бодож байна даа?
http://gankhuyag.wordpress.com/2009/11/20/hjkhkljfh/
Хятадууд ч том том сэтгүүлээрээ дамжуулаад аймар хатгалгууд хийгээд байх шиг байгаа. Цахим Өртөө, Орлоо сайтуудаар нэлээн эвгүй эвгүй нийтлэлүүд бичигдсэн байх юм. Мань мэт нь ч одоо яалтай ч билээ. Гэхдээ ярилцаад сууж байхын буруу гэж юу байх вэ дээ Манайхан бодлоо бичээрэй.
...

02:07 - 2009-11-22 - Сэтгэгдэл {36} - Сэтгэгдэл бичих

элэг, зайдас шарж идэх зуурт

Бичсэн: g84
өндөг тэргүүтэн шарах даа өмдтэй байвал илүү дээр,

Намхан хүрээтэй балцгар хайруулын тавагт хайнгадуухан хийсэн тос шажигнаж эхлэх үед яарч хүрч очин хоёр ч өндөг хагалж хийв. Гурав дахь өндөг хүчтэй хагарч нүцгэн хөл дээр гурав дөрвөн дусал халуун тос,.. шарххх,...
мэдээж хөл түлэгдсэн ч үүнээс өглөөний унд илүү чухал, энэ өдөр намар цагийн сүүлийн бороо шивэрч, бүүдийж байгаад жижиг ширхэгтэй хүйтэн шамарга чимээгүй, гунигаар асгарч эхлэв. Тэртээ эрт олон жилийн өмнө зооглосон хойлогны мах түлэнхийний учрыг олох болтугай хэмээн аян замд гарав аа..

Зорьсон газартаа аянд гарснаас хойших гурав да...

22:57 - 2009-11-19 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

лээмонзтой андуурмал цай

Бичсэн: хундага

нэг өдөр би нийслэл хотоор гуляа даран таваргаж явтал, лээмонз энд юуны ч юм нэгэн уралдаан-тоглолтонд оролцохоор ирээд түүнийхээ далимд нэгэн лаив хаүз-д тоглож байхтай нь санамсаргүй таарч, үзчихэв.

жижигхэн газар 100-аад монголчууд цуглажээ, ихэнх нь маний үр ачтай чацуу болтойм, үсэрч дэвкцээд, үс гэзгээ сэгсэлзүүлээд хөөрхөн гэдэг нь. даанч тэд доргион ихтэй байсанд хөгшин маний эмгэн зүрх дэлсэж, элэг бөөр амаар гарчих гээд байсан тул мангаррр утаатай, маш чихцэлдээнтэй, магад тоостой, мэдээж хөлс мөлстэй жижигхэн танхимаас дайжиж, энх тунх хэд хонож, эх орноо хөгжүүлэх хүслээ гүйцээе ба...

22:13 - 2009-11-19 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Criminal man & prostitutor

Бичсэн: Обдоо

Аав маань бичгийн хүн байсан. Би ч  бас энэ “бурхнаас” давуу чанарыг удамшиж төрсөн, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг жирийн нэг судлаач залуу. Хуульч мэргэжилтэй боловч криминологич гэж хэлүүлэх, хэлэх  дуртай.  Ажилдаа, амьдралдаа өөртөө байгаа юм бүхэндээ хайртай бас дуртай. Чин сэтгэлээсээ гүнд нь орж судалж, юмны мөн чанарыг мэдэхийг хичээдэг шунхан улаан залуу насаараа, найзуудаараа гоёдог  тийм л залуу.  Бид энэ номоороо зүй бус зүйлийг  сурталчилах, түгээх гэсэнгүй. Харин хүмүүс яагаад гэмт хэрэг үйлддэг, яагаад ийм байдалд хүрдэг гэдгийг харуулахыг, бодит байдлыг м...

13:25 - 2009-11-19 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Модолерь дизайнеруудад

Бичсэн: DESI



Модолерь дизайнеруудад зориулаад нэг ийм программ олж авлаа Фигур зурхад л зориулсан юм байна лээ жаахан оролдож байгаад хаячихлаа нээх сайн ухаж үзсэнгүй ээ. Гэхдээ зөвхөн эмэгтэй фигурын сантай юм байна лээ хүүхэд эрэгтэйчүүдынх нь авбал ба үнэтэй хог байна. за тээд оргүүгээс хүүхэнтэй нь дээр биз дээ тээ. Шинэ жил дөххөөр л хүүхнүүд гэнэт дизайнер найзаа санацгаагаад даашинз гээд шуураад ороод ирдийн зүгээр… Би чэн хувцасны дизайнер биш гэхээр л -Чи лаг шд гээд үгээрээ АЙМЭЭР ТОМ ХОШИГРУУЛААД НҮДЭЭРЭЭ УРААЛ НАЙДЛАА ШҮҮ гэж хэлчээд хөөе гэхийн завдалгүй хаалга савааг гараад явчдаг ажлы...

23:11 - 2009-11-18 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Ганцхан ээждээ унших шүлэг

Бичсэн: xvv
Ц.Хулан

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа

Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа

Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд...

15:01 - 2009-11-18 - Сэтгэгдэл {29} - Сэтгэгдэл бичих

Би Монголоороо Гоёдог

Бичсэн: xvv
МУГЖ.Гүрбазар

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсээн...

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно оо

Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхайгаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог оо

Тийм ээ би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу сэвэх ү...

14:57 - 2009-11-18 - Сэтгэгдэл {19} - Сэтгэгдэл бичих

serial killer- 8

Бичсэн: Обдоо

Ганнибал- Жеффри Дамер
Жинхэнэ ганнибал. Дэлхийн шилдэг цуврал алуурчинд энэ эрийг багтаахгүй бол алдас болно. “Хүн идэгч” нэрээрээ сериал криминал ертөнцөд тун алдартай  тэрээр 1990 онд Америкийг жинхэнэ донсолгож, дэлхий даяар шуугиан тарьж байлаа. Түүний бодит дүрээс сэдэвлэн “Хурга майлах цагаар”, Ганнибал зэрэг кинонууд хийгдсэн.
       Чихэр боовны үйлдвэрийн ажилчин, садист, гомосексуалист, ганнибал алуурчин энэ хорвоо дээр олон байхгүй гэж найдаж байна. Түүний уран нарийн арга хэрэглэж, зэрлэгээр алж идсэн хүний тоо 15, бусдыг нь тогтоож чадаагүй юм.
        1991 оны 6 дугаар сарын дула...

10:49 - 2009-11-18 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Хүүхэлдэйн киноноос авхуулаад...

Бичсэн: xvv
Бороогийн нэгэн бичлэгийг уншаад Up буюу Paradise Falls хүүхэлдэйн киног үзсэн юм л даа. Үнэхээр маш их таалагдсан, бас зөндөө зүйл бодогдсон. За тэгээд түүнийг хойш нь тавиад үл өгүүлэн өгүүлэх нь: ( Ободоос сурсан үг )

Хулгай хийхгүй гэж хичээсэн ч зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бүтээлийг хулгайлаад үзчихлээ л дээ. Тэгээд бодлоо. Би энэ киног мөнгө төлөөд үзэх байсан уу? гэхээр ер нь бол үзэхгүй байх магадлал 80-90%. Тэгэхээр угаасаа би мөнгө төлж кино үзэхгүй байж ээ. Харин хулгайлаад үзчихлээ гэхэд зохиогч, киног бүтээгчдээс юу ч унахгүй нь бодит зүйлийн хулгайнаас бас бага зэрэг я...

01:39 - 2009-11-17 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй гэдэг шиг надад хүүхдүүдэд маань туслалцаа, сэтгэл зүрхний хандив хэрэгтэй байна.

Бичсэн: Обдоо
“Би чадна” гээд Хүүхдийн төлөө төвөө хөл дээр нь босгох гээд энэхүү бичлэгийг бичиж сууна. Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй гэдэг шиг надад хүүхдүүдэд маань туслалцаа, сэтгэл зүрхний хандив хэрэгтэй байна. Ямар нэг төрийн бус байгууллагын нэр барьж мөнгө төгрөг нэхээгүй, залилан хийх гээгүй юм шүү. IMG_3101

Угаасаа цэвэр хувь хүмүүсийн өглөг, дэмээр боссон энэхүү төв маань нэг жилийн ойтойгоо золгож байна. Зөвхөн өнчин ядуу хүүхдүүд гэж туйлшрахгүй гэр орондоо хичээл ном унших, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж тааруу тийм газар газар… хүүхдүүдийн инээд хөөр бялхсан, буж...

13:41 - 2009-11-16 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Хүсэлтийн хариу хөгжмийн нэвтрүүлэг

Бичсэн: xvv
-Хаа нэгтээ ирж амжилгүй яваа хэн нэгэн охинд зориулаад Моханик хамтлагийн Чи ирээгүй дууг захиалъя.
-Танд түүндээ дамжуулж хэлэх зүйл байна уу?
-Ээ чи ирчих л дээ гэж л дамжуулъя даа Дахиад нэг дуу захиалж болох уу.
-Уучлаарай ганц л дуу захиалах боломжтой.
-Өө уг нь Хөхөө гэрлэх дөхлөө киноны дууг бас захиалмаар байсан юмсан.

18:40 - 2009-11-15 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Бурханд шивнэчихсэн, одоо алзахгүй :)

Бичсэн: xvv
Цав цагаахан цас нэвсийтэл хучиж, сүрлэг хадат уулс эргэн тойрон чимээгүй дүнхийх нь харааны эрхтнээр ч нам гүм, амар тайвныг шууд мэдрүүлнэ. Бараг л салхигүй намуухан цэв цэнгэг агаарыг уушги, хамар хоёр маань хэт шуналтайгаар сорон бараг л гаргаад дараагийн амьсгалаа авч амжихгүй юм болох шахав. Цасан дээр хэдэн минут хэвтэхэд дуу чимээгүй, аниргүйн дунд эхэндээ чих дүнгэнээд л. Үргэлж элдэв дуу чимээнд байсаар дассан чих өөрийн мэдэлгүй дүнгэнэж шуугиад л. Хэдийгээр богинохон хугацаа ч гэсэн үнэхээр амраад, цэнэглэгдээд авах шиг л боллоо. Бас бурхны чихний хажууд их ойрхон очсон санагдсан т...

22:30 - 2009-11-14 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Сайхаааааан сайхан

Бичсэн: Angaahai
Сүүлийн үед дандаа үүрээр зургаа долоо гээд сэрчихээд байдаг болчихсон юм. Хүнд хэлвэл итгэхгүй дээ. Зүүдээ ярьж байна л гэж бодно байх. Үнэн юм чинь хэлэхгүй ч бичнээ. Өчигдөр ээжтэйгээ унтсан чинь өглөө ажлын цагтай уралдаж сэрлээ. Бие хөнгөрөөд нэг л сайхан. Энерги ялгардаг юм байна тэднээс чинь. Сайхаан сайхан.

09:25 - 2009-11-13 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

嘘じゃない

Бичсэн: хундага


энэ их хөөрхөн дуулнаа.. энэ дуу нь бүр таалагдаад байгаа. эндхийн нэг сии-ээмд явдын.
сонсохоор салтаганаад бүжмээр ч болох шиг... нэг ы хоёр ы... таазаа баруун тийш хоёр, зүүн тийш дөрөв...
толгойгоо эргүүлээд.... үсээ сэгсэлзүүлээд... гараа савчаад... нэг ы.. хоёр ы..

маннгаднаа... өө биш ээ, дискодноо.. биш ээ, клаабданаа, ерөөсөө.

түүний тулд жаахан турах хэрэгтэй байдаг, тэгэхгүй бол хүрэн дээл, улаан дүүпэл этр орохоо байсан.
гэхдээ гандан буурахгүйэ...тийм биз дээ?
тийм шүү дээ.
боролдойг чи сана л даа. мангасыг дарсан тэр....

21:46 - 2009-11-12 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Hүдний хараа сайжруулах лазер мэс засал

Бичсэн: Tsoomii

 Та нүдний шил зүүдэг үү?

Тэгээд нүдний шилээ төвөгшөөх үе байдаг уу?

Тиймээс нүдний хараа сайжруулах лазер мэс засал хийлгэх талаар бодож байсан уу?

Эсвэл та нэгэнт шийдчихээд нүдний эмнэлэг дугаар авчихсан хурц сайхан хараагаараа гайхуулах өдрөө хүлээн сууна уу?
Аль нь ч бай би үнэтэй цагаа зориулан бичиж байгаа учир дуустал нь уншихыг санал болгоё.

 

Laser eye surgery aнх 1980аад оны эхэн үед нээгдсэн боловч клиникт 1995 онд нэвтэрч одоо дэлхийн олон оронд нэгэнт тархсан байна. Монголын хувьд Баасанжав багшийн “Болор мэлмий” эмнэлэг Азийн Хөгжлийн Банкны зээлээр хийдэг  төхөөрөмж аппаратыг нь...

18:14 - 2009-11-12 - Сэтгэгдэл {33} - Сэтгэгдэл бичих

4 а

Бичсэн: хундага

аажим аажим бүлээцэв

ая дуусах мэт хөрөв

ай, хөлийн үзүүр
амь орох нь хэзээв

22:46 - 2009-11-11 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Serial killer-7

Бичсэн: Обдоо


Kenneth Bianchi, Angelo Buono

”The Hillside Stranglers” нэрээ алдаршсан цуврал алуурчид

1970 онд хэд хэдэн бага насны охидыг хэрцгийгээр хүчиндэж, мөчилж алсан хэрэг гарч цагдаагийнхан Бианчиг сэжиглэн баривчилжээ.

Ёолинда Вашингтон 1 настай 10 сарын 17 нд алуулснаар үеэлүүдийн цуврал эхэлжээ. Yүний дараагаар 15 настай Judith Miller, 21 настай Elissa Kastin, гээд зэрэмдэглүүлсэн, мөчлүүлсэн цогцоснууд ар араасаа хөвөрч эхэлжээ.

Хиллсайдын боомилогч: 1951 оны 5 сард Нью Иорк хотын Орчэстр дүүрэгт Процедант шашинт эхээс Кеннет Бианчи мэндэлжээ. Тэр 11 насандаа сургуульд сурдаг байхдаа уур уцаарта...

11:08 - 2009-11-11 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

а б в

Бичсэн: хундага

эртээ урьдын цагт А гэдэг хариулт байжээ.

эрт урьдын цагаас хожимхон Б гэдэг асуулт гарч иржээ.

тэр асуулт төрсөн цагаасаа В гэдэг хариулт горьдсоор нэлээдгүй хугацааг авсан гэдээг.

нэг сайхан өдөр, А гэдэг хариулт авахаа мэдсээрэн байж Б гэдэг асуулт асуув. асуух асуухдаа В гэдэг хариулт авах горьдлого тээхээ мартаагүй юм гэнэлээ. ядаж л в ч юм уу, эсвэл ойролцоо дүрстэйгээр нь ъ ч юм уу... за болъё, ь ч юм уу..

- Б?
- А!
- В биш үү? эсвэл в ч юм уу...
- А л даа. бүр АА ч байж магад.. тэхх... яаж бодоод бодоод дор хаяж аа гэхиймү даа, үгүй ер нь үсрээд үсрээд а-аас хэтрэхгүйэ.. а ч юм уу ... а ч ю...

20:24 - 2009-11-09 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

H1N1 вирүсийн халдвар буюу ‘swine flu’-с сэргийлэх энгийн, үр дүнтэй арга

Бичсэн: xvv
Бэлтгэсэн Ц. Базаррагчаа (АУ-ны доктор), Лондон, Англи   Энэ вирүс нь зөвхөн ам, хамар, хоолой, залгиур буюу амьсгалын замаар орж өвчлүүлдэг. Дэлхийн дахинд энэ вирүсийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай хүнээс огт хол байна гэдэг нь ховор гэхдээ вирүсийг бие махбодид үржиж өвдүүлэхээс сэргийлэх боломжтой юм. Учир нь энэ вирүс дээр дурьдсан агаар дуслын замаар биед ороод 2-3 өдрийн дараа үржиж эхэлснээр шинж тэмдгүүд илрэн хүн өвдөж эхэлдэг байна. Тэгэхээр ам, хамар, залгиурт орсон вирүсийг багасгах аргууд хэрэглэснээр өвдөхгүй байх боломжтой. Эдгээр аргууд томуугаас сэргий...

16:42 - 2009-11-08 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok