| 300-гийн блог |
Томоо мөрөөдлүүд
Надад зөндөө олон томоо мөрөөдөл байдаг юм. Хүнд хэлчихээрээ хүн өөрөө ч хичээхээ болиод биелдэггүй энэ тэр гээд нэг "балай" мухар сүсэг шиг юманд итгээд ер нь нэг их гаргахгүй дотроо хадгалаад явдаг юм. Зах зухаас нь жоохон гаргачихъя. Бас магадгүй хийж чадах нэгэнд нь санаа өгөх ч юм билүү. 1 нь ч угаасаа санаа өгөх гэхээсээ эхнээсээ хүмүүс хэрэгжүүлээд явж байгаа зүйл л дээ.
rn rn1. Нэлээн хэдэн жилийн өмнө Дарь-Эхэд найзууд маань нийлээд Би чадна гээд нэг төвийг хэсэг хугацаанд ажиллуулж байсан. Хэдийгээр олигтой явуулж чадаагүй, тэгсгээд замхарсан ч гэлээ өөр олон олон зүйлсийг надад өгсөн ... 22:07 - 2021-11-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТөртэй өвөр түрийндээ орох нь...
ЭМД, НД бүтэлгүйтсэн гэх мэтээр бичиж байна. Тэнд гарсан асуудал бол шал өөр асуудал гарсан байх аа. Харин эдгээр систем төрөөр албадан төлүүлээд хувьд байсан бол бодитоор бид Эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар байдалтай байх байсан бол? Үнэндээ л худлаа шүү.
rn rnТэгэхээр тэмцээд байгаа зүйл нь албаар эсвэл үнэхээр олж харахгүй байна уу? Шал өөр зүйлтэй л тэмцээд байгаа харагдаж байна. Ард нь хувийн том ашиг сонирхол л байгаа байх. Эдгээр хүмүүсийн логикоор бол ЭМД, НД-г ч хүртэл хувьд өгөх нь л дээ "файлдсан" гэдэг гоё гадаад үгээр далайлган. rn rnӨмч хувьчлал гэдэг юм тийм байдлаар л явж ирсэн. ... 23:36 - 2021-11-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСаальчин бүсгүй /Дууны үг/
Шүлэг: Л.Дагвадорж
Хөгжим: Э.Чойдог Дуучин эвлэг хоолойгоор хө Тугалын зэлнээ өөвөлсөн Сэтгэл алдам ялдамхан Саальчин бүсгүй минь сайн байна уу хө Уруул нээх бүрийдээ хө Уянга эгшиг дуулгасан Нандин зүрхний хайраараа хө Намжаа дэлхийг бүүвэйлсэн Хувин дүүрэх сүү нь хө Дундрах эгшин байдаггүй еэ хө Хүсэл хайрын дууг нь хө Дуулаад эгшиг ч барамгүй еэ хө Сэтгэл алдам ялдамхан Саальчин бүсгүй минь сайн байна уу хө УГЖ Д. Банзрагч гуайн дуулснаар МҮОНТ-ийн сан хөмрөгөөс: Дуучин Оюун-Эрдэнэ дуулснаар: Дуучин эвлэг хоолойгоор хө Тугалын зэлнээ өөвөлсөн ... 11:12 - 2021-11-03 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихнайруулагч Звягинцевтай хийсэн ярилцлагын хэсгээс12:42 - 2021-09-28 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихОд /Batuh/
Бүдэгхэн гэрэлд чимээгүй сууж
Буйдан дэр дээрээс чамайг төсөөлж Бүжиглэх шүлэг цээжин дээр дуулж Булиглах зүрх дурсамж ойртуулж Бүдэг гэрэл, бороо дээрээс Нойтон сандал, мөр дэрлээд Байшингийн дээвэр, тайван Сартай шөнө, хамгийн сайхан Үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн Чиний нөгөө тал чинь болж зүрхээ зүсэхсэн Дэргэд нь дэггүйтэж шувуу шиг нисэхсэн Сэтгэлээ сэдрээхсэн дээ Дэлхийг би тойроод бусдыг нь бас дайраад би Чамтайгаа л үлдэхсэндээ Чамайг санана даа санана даа санана даа Санан санан санан санасаар Чамайг санана даа санана даа санана даа Санан санан санан сан... 19:33 - 2021-09-01 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихЧандмань эрдэнэ /Дууны үг/
Үг. Ж. Бадраа
rnАя. Н. Жанцанноров rn rnХарах нүдэнд гийсэн саран чи минь хө rnХалгих зүрхэнд шингээсэн гэгээтэй rnХалуун голыг булгиулсан гоо чинь хө rnХасын туяаг ч булаасан одтойёо rnХангай говийг уяраасан ааш чинь хө rnХадыг ч хайлуулах идтэйеэ rn rnДэлгэр орчлонд ээсэн наран чи минь хө rnДэлгэх цээжийг ариулсан цацраатай rnДэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хө rnДэндүү холыг ч ойртуулах цаламтай rnДэлхий хорвоог баясгасан ааш чинь хө rnДэвжин бадрахын урамтай rn rnЦэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн rnЦэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ rnЦэнхэрийн голын харгианд нь дуу маань хө rnЦэлгүүн долгиун... 16:45 - 2021-09-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихКовид-19 өвчний огцом тархалт, дагаад гарч буй хямралд хэн буруутай вэ?
Мал тууж байгаа хүнийг өмөөрч мал нь буруу тийшээ бэлчээд байна малын буруу гэвэл утгатай юу? Эсвэл усны цоргоны эвдрэлийг засахгүй шалан дээрх усыг нь л шавхраад байвал асуудал шийдэгдэж засагдах болов уу?
Эсвэл буруу хүмүүжилтэй хүүхдийг зөвхөн буруутгаад чиний буруу, засар гэж хэлээд, аав, ээжийг нь өөрчилж чадахгүй бол дүү нар нь мөн л адил болох биш үү? Харин аав ээжийг нь сургаж боловсруулж чадвал яах бол? Үүнтэй адил энгийн иргэдийг халдварт өвчний тархалтанд буруутгах нь хэр зөв юм бол? За хүмүүсийн буруу байж гэж бодъё (мэдээж янз бүрийн л хүмүүс байгаа, болохгүй байгаа нь ч тэ... 21:17 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихКовид-19 өдрийн тэмдэглэл маягийн
Ажлын маань нэг өрөөнд өдөржин хамт ажилладаг эгчээс ямар ч байсан өнөөдөр ковид илэрсэн гэнэ. Хамаатан, дүү нар бас ойр тойрноор 1-р хавьтал энэ тэр болоод зарим нь тусаад эдгээд байна уу, эсвэл улирлын ханиад уу тусаад л байх шиг байна.
Нэг дотны залуухан эрүүл дүү маань хатгалгаа авч хүнд өвдсөн. Ээж нь вакцин хийлгэсэн хүмүүс нь ойр тойронд нь хүндрэл багатай хамаагүй хөнгөн өвдөж байна, ер нь вакцин хийлгээгүй байсан хийлгэдэг байж гэж харамсаж байна гэж байсан. Гэхдээ... Нэгэнт вакцин хийлгээгүй байж байгаад өвдөөд өөрийнхөө дархлаагаар эдгэрч байгаа бол тэгж харамсах хэрэггүй байх... 21:06 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДургүй мэргэжил хүчээр сонгуулах талаарДоорх постыг уншаад бодлоо... Нэг бодлын зөв, гэхдээ... Дуртай юмаа хийсэн нь дээр гээд намайг жишээ болгож ярьдаг хүмүүс ойр хавьд байдаг. Хааяа нэг жоохон буруу "жишээ", "үлгэр дуурайл" болоод байгаа юм шиг бас санагддаг 😅 Би бол гэхдээ шууд дуртай юмаа хий гэх хэрэггүй гэж боддог болоод байгаа. Жишээ нь би анхнаасаа одоогийнхоо мэргэжилтэй байсан бол одоогийн надаас нэлээн өөр хүн байх байсан байх. Тэгэхээр Царцаа Намжилын үлгэр шиг хүн ямар ч замаар амьдарч, юу ч сурч мэдэж болно. Хүнд сурч мэдсэн зүйлс ямар ч үед хэрэг болдог юм болов уу гэж бодох болсон. Харин хүчээр ч байса... 20:53 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихКовид-19 вакцины Япончуудын судалгаанд сөрөг үр дүн илэрсэн
Бас нэг сонирхолтой судалгаа хийгджээ. Бас нөгөө талд вакцин үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааны сайн гэсэн үр дүн ч бас байгаа. Практик дээр илүү хүндрэл бага байна гэж бас сонсогдож байгаа. Гэхдээ бас иймэрхүү судалгаа ч байгаа болохоор вакцин хийлгэсэн гээд бас тайвшралгүй халдвар хамгааллын дэглэм сайн барих хэрэгтэй л гэсэн үг болов уу...
https://www.facebook.com/EmunEmi/posts/2923067111240059 Вакцин тариулсан хүмүүс олноороо өвдөөд хүндрээд байгаагийн учир юу вэ? Batchuluun Natsagdorj -ийн орчуулсан нийтлэлийг уншиж үзээд нэмж бичлээ. Осакагийн Их Сургуулийн Микробын Өвчний Хүрээл... 20:50 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭэдэм, бяслаг хүүхдийн гэдсэнд маш сайн
Эмээгийн маань арга явж байхаар нь хуулаад ирлээ. Ялангуяа антибиотик энэ тэр уулгаж байгаа хүүхдэд заавал өгч байх эмчилгээний хоолонд заавал байх зүйл ээдэм, бяслаг гэж боддог.
💥Cанасан дээрээ нэг зүйл заавал оруулмаар санагдлаа... 👼 Xүүхэд гүйлгэж шингэн алдахаар #Wakodo-н хросол их өгдөг байх, угаасаа ч их сайн санагддаг байлаа саяхныг хүртэл. Харин хатаасан бяслаг бол үнэхээр #супер гэдгийг одоо мэдэж авлаа. Би өөрөө бүр хэрэглээд, мэдрээд байж байна. Энэ бяслагийг бүүүүр аль хавар хүнд өгч явуулах гээд бэлдсэн боловч чадаагүй үлдсэн юм. Tэгээд сая охин маань шингэн алдаад, хросолоо... 20:46 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГоё үг байна.Ньютон насаараа шээсээ доошоо унахыг харж байсан. Гэсэн ч тэр дэлхийн татах хүчийг нээхэд алим модноос унах хэрэгтэй байсан. Хөгжилтэй боловч бас нэг бодлын тогтсон хэвшил болсон байдлаас олж харж чаддаггүй зүйлсээ хүн өөр үед олж харж чаддаг гэх мэт бас бодууштай. Тогтсон зүйлсээ өөрчилж гарч явж, зугаалж, эсвэл зүгээр амардаггүй үедээ амарч, модны доор хэвтэх хэрэгтэй гэсэн үг юм уу даа...... 20:41 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТамхины талаар заавал уншаад үзээрэй
Надад бол эмэгтэй хүн тамхи татах нь үнэхээр муухай харагддаг, үнэр нь ч мэдээж таалагддаггүй. За гэхдээ миний нүдэнд ямар харагдах, хамранд яаж үнэртэх нь ч нэг их чухал биш л дээ.
"Sudden Infant Death Syndrome (SIDS)" буюу Нярайн гэнэтийн үхлийн хам шинж гэж өвчин байдаг. Доорх холбоосоор ороод уншиж болно. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3268262/ Нярай хүүхэд ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙ гэнэт нас бардаг өвчин юм. Энэ өвчний нэг эрсдэлт хүчин зүйл нь ээж нь жирэмсэн үедээ тамхи татах нь нөлөөтэй гэж үздэг. Дээрх нийтлэлд "the proportion of SIDS deaths in infants of mothers who smo... 20:38 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХүүхдүүдээ буруутгахаасаа өмнө эхлээд өөрснийгөө харъя аа
#comment #copy
Олонх сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн хандлага бол арай л биш л санагдаж байна. Хэрэв бичлэг үзсэн бол цагдаа нарын харьцаа хандлага ямар муухай байгаа нь илт харагдаж байгаа. За тэр залуусын буруу гэж бодъё. Гэхдээ залуусын жижиг буруу зүйлээс илүү аймшигтай зүйлс, илүү гэмт хэргүүд дээр ингэж ажиллаж чаддаг билүү? Энэ хүчирхийллийн үр дүнд ямар залуус, ямар хүмүүс ирээдүйд төрөн гарах бол? Цагдаад нийгэмдээ яаж ханддаг хүмүүс төлөвших бол? Ер нь бол Монголд ажил төрөл хийдэггүй ахлах ангийн хүүхэд гэж ховор. Ихэвчлэн гэр бүлийнхээ төлөө өдөржин их ажилтай байгаад ойр ха... 20:35 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨмч хувьчлал бол хулхидаж байгаа, иргэд хулхидуулж байгаа процесс
Социализмын үед бүгдээрээ хамтдаа хийж бүтээнэ гэж зарим нь хөрөнгөө хураалган барин хүмүүсийн нийтийн хүч хөдөлмөрөөр боссон төрийн гэж нэрлээд байгаа нийтийн, дундын өмчийг өмч хувьчлал нэрээр шударга бусаар хувь хүмүүст шилжүүлж ирсэн, шилжүүлж байгаагийн гай л даа.
Ард нийтээрээ үүнийг эсэргүүцэж, өөрсдийнхөө нийтийн юмыг хувьд огт очуулдаггүй л болгомоор байна. Яах ёстой юм бол? Сэтгүүлчид маань бас үр хойчоо бодоод ийм юман дээр олигтойхон дугараад эсэргүүцээд бичээд өгөөсэй. Өмнөхийг нь буцааж авч чаддаггүй юм гэхэд цаашид төрийн өмчийг огт хувьчилдаггүй болгоод хуульчилж чадвал а... 20:30 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихШүлснээс оношлох PCR шинжилгээ
Ажлын шаардлагаар PCR шинжилгээ өгөв. Монголчууд өөрсдөө хийсэн шүлснээс оношлох PCR шинжилгээ юм байна. Арай ч бас хямд байх шиг байна? Миний мэдсэнээр 2 газар авч байгаа гэнэ.
АШУҮИС дээр очер дугаар их байж магадгүй юм шиг байсан. Үнэ 40 мянга гэсэн.
Грандмед дээр бол гадаа нь чингэлэг байсан. Очиход миний өмнө 3-4 хүн л байв. Үнэ 60 мянга гэнэ.
Энэ доор бичсэн анхаарах зүйл дээр нь нэмээд хэлэхэд өгнө гэсэн цагаасаа дор хаяж 30-аад минутын өмнө очихгүй бол болохгүй юм билээ. Жишээ нь 12-оос өмнө очихгүй бол 12:30 хүртэл авдаг тул амжихгүй. Дээр нь очер дугаартай...
20:27 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДахивар буюу дахин боловсруулах хогийг хэрхэн ялгах г.м.
Доорх бичвэрийг хараад уг нь дээр үед Японд хогоо хэрхэн ялгаж, ангилж хаядаг байсан талаар бичих юмсан гэж бодож байсан аа саналаа.
Уг нь тийм хүндрэлтэй зүйл биш шүү. Заавал угааж цэвэрлэж хатаах гэж сүйд болоод байх ч шаардлагагүй. Бага зэрэг зайлж цэвэрлээд хатаачихаж болохыг нь эх дэлхийгээ, ирээдүйгээ, хүүхдээ бодоод цэвэрлээд хаячихаж байгаарай. Бүүр их заваарсан бол шууд хаячихсан ч болно. Ямар ч байсан бүгдийг нь нийлүүлж хог руу чулууддаг байдлаа ямар нэгэн хэмжээгээр өөрчлөөд ялгаад хаяад хэвшээд явчихвал сурчихдаг, тийм ч хэцүү ажил бол биш шүү. Бас л нэг маш том соёл ... 20:13 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТомоор хардаг болохоор шийдсэн өдрийн тэмдэглэл
Сүүлийн хэд хоногт сошиалд Монголын тулга тойрсон хэрүүлээ хийнгээ хэдэн ч цагийг цааш нь харуулчихав...
Хувьцаа, хөрөнгийн бирж мирж, арилжаа гэсэн юм харж сонирхож суусан аа гэнэт нэг тийм өчүүхэн хүрээн дотор харж сэтгээд байгаагаа ойлгон ухаарах... 🤔 Бараг л адилхан хэмжээнд л сэтгэхэд дэлхий нэг их ялгаагүй санагдаж, айрагны халуунд санаанд багтах энэ мөч дор... Хүү минь арай жоохон томоор хараад, тэгээд ийм дэмий юманд цагаа бага үрээчээ гээд үргэлж хэлдэг юм аа бас дахин нэг өөртөө давтан хэлэх! 😅😁 Захиалж авч ирүүлсэн айргаа шимэнгээ ирээдүйд энэ тулга тойрсон байдлаасаа гарч ... 20:09 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихИнтернэтээр мөнгөө өсгөх арга
Сүүлийн үед хэд хэдэн найзын ятгалгад өртөөд, төгрөгийн ханш унах эрсдэлтэй тул аль болох гадаад тогтвортой валютаар мөнгөө хадгалах, банкнаас илүү сайн ХУВЬЦАА, ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, крипто валют зэрэг нь эрсдэлтэй ч өсөх магадлал нь өндөр гэдэг зөвлөгөө, ятгалгуудад автаад туршиж үзэж байна.
Хэдийгээр нийтлэлийнхээ гарчигт мөнгө өсгөх арга гэж бичсэн ч бас эрсдэлгүй арга бол биш шүү. Мөнгөө бүүр алдаж ч болно. CFD арилжаа хийж байгаа хүмүүсийн 76.25% нь мөнгөө алддаг өндөр эрсдэлтэй байдаг юм байна. Гэхдээ мэдээж бас эрсдэлтэйгээ тэнцүү ашигтай тал ч ... 19:25 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУул уурхайгаас хол байдаг...
https://www.facebook.com/Setguulch.B.Otgon/posts/366262254863138
Гэх юм? Ер нь иймэрхүү олон алдартай, мундаг бизнесмен мэт харагдавч цаанаа байгаль орчин сүйтгэн, алсаа харах чадваргүй "ЧАДВАРЛАГ" нөхдүүд бас цөөнгүй болсон тээ. Гоё машин унаж, гоё ганган хувцаслаж, гоё ярьж бичиж, гоё зурагтаар гараад л... Би бол ямар ч уул уурхайтай юманд оролцохгүй гэж уг нь боддог. Гэхдээ тэгээд явж явж болохгүй талын юмтай дандаа холбогдож золигтчих гээд байдаг нөхөр байгаа юм 😅 Ямартай ч шууд уул уурхайтай холбоотой ажилд өөрийн шууд ухамсраар сонголт хийж орж байгаагүй ээ. 370 мянга гар д... 19:20 - 2021-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |