| 300-гийн блог |
Гадаадад байгаа хүмүүст харагдах Монгол ямар бол?
Facebook дээр байгаа мэдээллээс бид ихэнх нь Монголыг харах гэж оролддог. Улс төр, уур амьсгал, хүмүүсийн бодол гэх мэт.
rnГэхдээ миний бодлоор бол олонхын бодол санаа, уур амьсгалыг мэдрэх ямар ч боломжгүй. Магадгүй 10%, үсрээд л 20%-ийнх нь л бодол санааг, гэхдээ зөвхөн нэг тийш туульширсан байдлаар голцуу харах боломжтой байдаг юм шиг. rn rnЯг амьдрал дээр бол сонгуульд сайн хүмүүс сонгогдоод, улс орныг өөрчилнө ч гэдэг юмуу, эсвэл хувьсгал хийгээд мундаг хүмүүс гарч ирээд хөгжүүлчихнэ гэдэг бол итгэхэд их хэцүү зүйл байх. rn rnГэхдээ энэ хэвээрээ бол яавч сайнгүй... Тэр Хүүкийн (яджийхад миний ... 23:59 - 2023-07-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨдрийн тэмдэглэл
Аав маань өнгөрөөд удаагүй байгаа юм. Хүн хүний хувьд амьдралын үнэ цэн, орон зай гээд бас өөр ч юм шиг...
rnӨөрийгөө ер нь нэлээн хатуу сэтгэлтэй, баргийн юм тоохгүй маанагдуу нөхөр гэж бодож явдаг юм. rnТэгээд ч амьдралын жам, ойлгоно гээд л. Тэгсэн яг цаг дээрээ тулсан чинь шал өөр байдаг юм байна өө. rnСанамсаргүй явж байгаад караокенд аавын тухайн дуу сонссон чинь аяндаа нулимс бүүр урсаад байдаг... rnХүн гэж, хүний сэтгэл гэж бас л сонин бүтэцтэй амьтан юм даа гэж бодогдох... rn rnТэгээд л харамсах ч юм шиг их олон мэдрэмж давхцаад л... rn rnГадаадад хол байгаа болохоор бас очиж чадаагүй очъё ч ... 13:24 - 2023-07-09 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихБодол, итгэл үнэмшил чухал
Физикийн ухааны хувьд бидний амьдарч байгаа ертөнц бидний боддог шиг тийм ч материаллаг бус буюу хүний бодол санаа бодит ертөнцөд бас шууд нөлөөлж байдаг ба тэрний илрэл нь шууд атом, электрон, гэрлийн бөөмд шууд нөлөөлөөд ажиглахаар л өөрчлөгдөөд байдаг.
rnБүүр бид Матрикс кино шиг субектив ертөнцөд ч амьдарч байж мэдэх юм... rn rnБас нэг сонирхолтой төсөөлөл нь одоо яригдаж эхлээд буй Метаверс ирээдүйд хөгжөөд бид тархиндаа Матриксынх шиг зүйл залгаад метаверс ертөнц рүү орохдоо бодит амьдралаа мартаад ордог болвол? Түүн шиг бид хаа нэг бодит ертөнцөд амьдраад энэ ертөнц маань метаверс шиг тогл... 17:34 - 2023-01-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБайж болохгүй буруу хандлагаЭнгийн иргэдийг хүмүүсийг ч юмуу, аль нэг албан газрыг ч юмуу тийм нэг нэгжийг буруутгадаг хандлага бол хамгийн буруу юм л даа. Монголчууд хөгжөөгүй муу буруу ч юмуу, иргэд өөрсдөө боловсролтой, соёлтой байх ёстой ч гэх юмуу тийм хандлага гаргахаа нийтээрээ болих хэрэгтэй юм. 16:26 - 2023-01-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих"Шилдэг" хамгийн муу менежмент
Аль дээрээс бичих юмсан гээд бодоод явсан сэдвээр сайхан сууж байгаад ганц бичээдэхье.
rn rnrn rnОны шилдэг, байгууллагын шилдэг, шилдэг сурагч бла бла. Энэ бол хамгийн муу менежмент, муу маркетинг гэж боддог. Мэдээж энэ ганц Монголд байдаг зүйл ч биш л дээ. Гэхдээ манайд хэтэрхий түгээмэл байдаг. rnБайгууллага, компани, сургуулийн сурагчдыг энэ нь сайн ажилласан гээд дэмжиж улам сайн ажиллуулж, түүнд хүрээгүй хүмүүсийг хүрэхийн төлөө хичээлгэнэ гэсэн зорилгоор уралдуулдаг, идэвхжүүлнэ гэж тоцоолсон бодлого байдаг байх. Гэсэн ч яг үнэн хэрэгтээ энэ бол эсрэгээр хэрэгждэг маш хортой үр дагавартай ... 15:37 - 2023-01-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨөртөө итгэх итгэлийн талаар философичдын зарим сургаалиас таалагдсанаасаа...
Ихэнх "ухаантай" логиктой сэтгэдэг хүн өөртөө итгэх итгэлийг ямар нэгэн зүйл дээр тулгуурлаж олдог гэнэ. "Японд бас Өөртөө итгэх итгэл хичээл зүтгэлээс төрдөг" гээд үг байдаг. Мэдээж чадаж байгаа зүйлс, мэдэж байгаа юмандаа тулгуурлан итгэх нь зүйн хэрэг ба хүний тархи ч тэгж ажилладаг.
rn rnГэвч энэ нь эсрэгээр тухайн итгэлийг төрүүлэх ямар нэгэн зүйлийг олж харж, өөртөө баталж чадахгүй бол, итгэлгүй болгодог юм байна. Өөрөө мундаг, илүү чадвартай мөртлөө тэрийгээ мэдэхгүй байх тохиолдлууд байдаг, харин тэнэгүүд бол огт чадахгүй, мэдэхгүй батлах зүйлгүй ч шууд итгэлтэй байдаг тохиолдол бас байд... 13:46 - 2023-01-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЦаг хугацаа (амьдралд шууд хэрэгтэй философи)
Бид цаг хугацааг өнгөрснөөс ирээдүй рүү чиглэдэг гэж боддог. Гэтэл цаг хугацааг ирээдүйгээс өнгөрсөн рүү чиглэлтэй гэж бас харж болдог байх нь ээ.
rnЖишээ нь өнгөрсөнд байсан сонголт минь муу байснаас ирээдүй минь муу болно гэж бодох. Тэгэхэд л би их сургуульд орсон бол, тэгэхэд ээж аав маань зөвлөсөн бол зэргээр харамсах тохиолдлууд байдаг. rn rnЭнэ өнгөрснөөс ирээдүйгээ бий болгож тэр чиглэлд харахаа өөрчилбөл бас сэтгэлгээний нэг том давуу тал гардаг гэнэ. rn rnЖишээлбэл өнөөгийн байдалдаа амжилтанд хүрсэн хүмүүсийн хувьд бол өнгөрсөнд болсон зүйлс, сонголт, өнгөрсний өөрөө тэр бүхнийг давж, тэр... 13:20 - 2023-01-03 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихУхаж, зөв ойлгож мэдэх ёстой
Нууц товчооны эхэн хэсэгт Тэмүүжин өсвөр насандаа ахыгаа харваж алсан тухай гардаг. Үүнийг янз бүрээр тайлбарлах хүмүүс бий. Хүндлэлгүй, ахыгаа алсан алуурчин г.м.
rn rnМиний хувьд бол энэ нь шударга бус бол ах дүүг ч бай бүү өрөвд, бүү эвлэр гэсэн сургааль гэж бодож хүлээж авдаг. rn rnӨөрсдөө авлига авдаг, хулгай хийдэг хүмүүс Төр засгаа хүндэл гэх, МАН-ыг магтах... rn rnЯг ийм үед найз ч бай, хамаатан ч бай Эзэн Чингисийн биеэр өгүүлж бичиж үлдээсэн сургаалийг дагаж бодож явах хэрэгтэй буй заа гэж бодном. rn rnМонголын нууц товчоог би бүтэн уншиж дуусгаж байгаагүй ч дахин дахин уншиж сонсоход тэр чи... 12:46 - 2023-01-03 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихСонгосон хүний буруу биш!!!
Сонгогчид өөрсдөө сонгосон гэдэг дээр үгэн дээр санал хэлэхэд Бид сонгосон гээд байдаг ер нь бол сонгоогүй л дээ.
rn rnСонгуулийн тогтолцоондоо асуудал нь байдаг хуулиа өөрчлөх ёстой гэдэг. Гэтэл хулгайчид нь өөртөө ашиггүй тийм хууль солилоо ч сайжруулахгүй. rn rnЗа тэгээд сонгосон байсан ч итгээд найдаад сонгосон хүмүүсийн буруу бол биш. Залилж хуурсан хүмүүсийн буруу. rn rnБи хийнэ сайжруулна гээд хулгай луйвар хийгээд явж байгаа хүмүүсийг сонгосон болохоор улс орныхоо эсрэг гэмт хэрэг хийх нь зөв гэж өмөөрөх хандлага болж харагддаг тул маш буруу. Сонгосон иргэдийг буруутгах биш төрийн гэмт хэрэ... 12:15 - 2023-01-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУлс төр, жагсаалтай холбоотой үзэл бодол
Ер нь бол чадахгүй бол огцруулах л хэрэгтэй л дээ. Чаддаг нь гарч иртэл огцруулах хэрэгтэй. Харин чадна гэж гараад чадахгүй бол нэхэж шалгаж бүгдэд нь хариуцлага тооцох, үе удмаар нь, хамаатан төрлөөр нь шалгах шийтгэх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд төр, шүүх, цагдаа, гаалийн өндөр албан тушаалд байсан бүх хүмүүсийг. Тэгээд 1939 онтой харьцуулах бол утгагүй. Угаасаа хэлмэгдүүлэлт гэхсээд байх ч хүн байхгүй, бүгд но-той. Ийм их хулгайг хараад дотор нь нүдэн байлай чихэн дүлий явсан бол... Бас бүгд дээр үе шиг биш мөнгө төгрөг тоо бүртгэлээр илрэх боломжтой цаг үе юун 1939 оны хэлмэгдүүлэлт вэ тэс ө...
12:05 - 2023-01-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихАмьдрал баян...
Амьдрал баялаг. Гэхдээ юм болгон дээр энэ үгийг хэрэглэмээргүй байна!!
rn rn 11:59 - 2023-01-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨмч хувьчлал бол боловсон дээрэм, тонуул
Төрийн өмчийг цөөлөх, төрийн өмч байгаагаас хулгай байна гэсэн үзэл, хандлага бүр хэтэрхий их байх юм. Үүнтэй огт санал нийлдэггүй. Жишээ нь төрийн өмчийн эмнэлэг, сургууль цэцэрлэг байхгүй бол юу болох уу? Цөөлбөл юу болох уу?
rnТэр эмнэлэг, сургууль, цэцрлэгээс ч аймшигтай хулгайлж л байгаа шүү дээ. rnГар дүрэх боломжгүй болтол нь хяналттай болгож, дүрсэн тохиолдолд бүх насаар нь хорих ч хүртэл өндөр шийтгэлтэй болгон, гэр бүлийнх нь хөрөнгийг бүрэн хураадаг хуультай байхад л болох асуудал шүү дээ. Ядаж л ойр тойрныхон нь хянаж эсэргүүцэж болиулж магадгүй. rnЯмар хэлбэрийн өмч байсан ч ад... 11:54 - 2023-01-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУг нь гаргалгаа нь маш энгийн...
Хэдэн жижиг дунд ДЦС бариад Монголдоо үйлдвэрлэсэн зэсээрээ шугам татчихвал шууд утаагүй ч болно, хамааралгүй ч болно.
rn rnТэрнийг дагаад ханиад томуу өвчлөл багасна, эм тарианы импорт буурна, эмнэлэг эрүүл мэндийн салбарын ачаалал... Гээд л гинжин хэлхээгээр явах байх даа... rn rnУг нь бол 1-2 жилийн дотор л хийчихэж бараг болохоор ажил л даа... rn rnБодвол Оросууд саад болоод байдаг юм болов уу даа, эсвэл Женко ч юмуу 😅 rn rn... 11:51 - 2023-01-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХэл ба мэдээлэл
Гадаад хэлтэй хүмүүст бол яаж ч бодсон сонголт мэдээлэл, дэлхий дээр амьдрах боломж нь хамаагүй их л юм байна л даа.
rnМонголчуудын хувьд Монгол бичгээ алдсанаар хуучин өөрсдийн мэдээллээ ч уншиж авч чадахгүй, орчин цагийн Монгол хэлээр бусадтай харьцуулахад чанартай мэдээлэл бага, тэрэнд мэдээж хүн амын тоо ч нөлөөлж байна. rn rnТэгэхээр хүүхдүүдээ дор хаяж 2 гадаад хэл тултал нь үзүүлэх л хэрэгтэй юм байна, Монгол бичгээ тултал сайн үзүүлэх, хэрэглээнд оруулах хэрэгтэй юм байна гэж ойлгож эхэлж байгаа. rn rnЯдаж Англи хэлтэй байхад бол автомат орчуулгууд ашиглахад бас харьцангуй их мэдээлэл уг нь... 11:49 - 2023-01-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСуурь ухаан...
Монгол хэлэнд нэг бодлын хэт халиулж буруу нэрлэсэн зүйлс их юм шиг ээ.
rn rnЖишээлбэл философи гэдгийг гүн ухаан гэж нэрлэснээр хүмүүсийг ойртуулахгүй хол байх зүйл болгосон мэт санагдана. Угтаа бол хүн бүр уншиж, сонсож, ярилцаж ойлгож мэдэж, мэдэрч байх ёстой ухаан байх. Бас философийг шинжлэх ухаан гэчихээр орчин цагт бол буруу мэт. Тэртээ тэргүй хангалттай шинжлэгдээд ирчихсэн үр дүн. Шинжлээд байх бараг шаардлагагүй мэдлэг ухаан болж дээ... Зүгээр суурь ухаан маягаар нэрлэж уншиж судалж ойлгох ёстой зүйл байж дээ л гэж бодох... Жоохон философичдын үзэл, сургааль энэ тэр видео үзсэн чинь зү... 11:48 - 2023-01-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТаагүй байдлын үндэс...
За тэгээд нүүрс л гэнэ, төрөх л гэнэ, эмнэлэг л гэнэ... Тойроод хадуураад, элдэв сенсаци гаргана, дагаж намирцгаана, сэвнэ...
rn rnГэтэл бүгдийнх нь л уг үндэс нь төрөөс хулгай хийж байгаа, авлига авч зөвийг буруу болгож нурааж байгаа, нийгмийн боловсрол, эрүүл мэндийн мэдлэг өгөх ёстой нь өгөхгүй, менежмент муу байгаагийн үндэс нь ч бас сандал суудлын наймаа, элдэв хулгай нөгөө л сонгуулийн буруу тогтолцоо, шударга бус байдал гэмт хэрэгтнүүдээ зайлуулж чадахгүй байгаагийн маань л үр дүн. Даанч тэгээд эмч нар нь өмөөрч нөгөө хэсэг нь яллахаар дайрч 2 тал болж үзэж тараад л... Уг нь энэ их энерги... 11:47 - 2023-01-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМиний 2022-2023
Уг нь урд жилүүдэд нэлээн хэдэн жил иймэрхүү байдлаар (https://xvv.coo.mn/115848/minii-2018-2019.html) жилээ дүгнэж, дараа жилээ төсөөлж, төлөвлөж бичдэг байсан санагдах юм. Үүнээс өөрийг ирээд олсонгүй. Бодвол ФБ дээр бичээд олдохгүй болсон юм болов уу даа... Эсвэл хаа нэгтээ хадгалсан байж байж ч мэдэх л юм...
rn rn2022 rnЕр нь л их дээш дооштой, ер бусын сайхан жил болж өнгөрсөн. Бас нэг бүсгүйтэй хэсэг үерхээд бас амьдралын нэгээхэн хамгийн сайхан мөч, сайхан үе байсан... Удалгүй дууссан ч гэлээ ямар ч байсан зүгээр холоос аз жаргал хүсээд, хааяа бас жоохон хажуугаар нь санаж явсаар он дуусаж... 01:16 - 2023-01-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМөөрөн захтай дээл /Дууны үг/
Үг: Д. Алтангэрэл
rnАя: Г. Эрдэнэчулуун rn rnЖигүүн дээл нь дотортой чиг ээ rnЖиндүү салхинд нэмэргүй дээ хө rnЖурмын амраг хажууд чиг ээ rnЗулын гэрэлд нүгэлгүй дээ хө rn rnЦувцаа дээл нь нимгэн чиг ээ rnЗундаа өмсөх аргагүй дээ хө rnЗуурдын амраг алсад чиг ээ rnЗүүдэнд ирэх нь ховорхондоо хө rn rnХээтэй торго нь энтэй чиг ээ rnХэрийн урчууд эсгэхгүй дээ хө rnХэтийн зовлон магад чиг ээ rnХэлээд ирэх нь үгүй шүү дээ хө rn rnМөөрөн захтай дээлийгээ rnШүтэн байж л өмслөө дөө хө rnМөнхөд бусын орчлон чиг ээ rnШүншиг бодож л явъя юу даа хө rn rn rn... 23:27 - 2022-11-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихАрдын дуу "Жийжүү хот" /дууны үг, домог/
Алаг морь ч гэж нэрлэх тохиолдол байдаг бололтой.rnҮрээ морийгоо уная аа л гэсэн чинь ээ хө
rnҮргэж бусгаад горигүй л байна аа хө rnҮеийн жаахан Дэнсмаа чамдаа очъё оо л гэсэн чинь ээ хө rnӨөрийн амраг Хандмаа минь үглэж загнаад горигүй дээ хө rn rnҮрээ морь чинь үргэж бусгаад байвал даа хө rnӨвөр хошуундаа зарчихгүй юу түүнийгээ хө rnӨөрийн амраг Хандмаа чинь үглэж загнаад байвал даа хө rnҮнэн учраа хэлж байгаа гуйчихгүй юу түүнийгээ хө rn rnХар морийгоо уная аа л гэсэн чинь дээ хө rnХалгиж бусгаад горигүй л байна аа хө rnХайртай явсан Дэнсмаа чамдаа л очъё оо л гэсэн чинь дээ хө rnХанилж суусан Хандмаа м... 21:31 - 2022-11-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихОрчлонд би азтай төржээ /Дууны үг/
Үг: Д. Пүрэвдорж
rnАя: Г. Дарамзагд rn rnЦэнхэр талын мандал дээр rnАлтан нарыг өргөх гэж rnЦэлмэг тэнгэрийн магнай доор rnАхан дүүсээр жаргах гэж rn Орчлонд чи азтай төржээ rn Орчлонд би азтай төржээ rn Орчлонд бид азтай төржээ rnАмар сайхан заяатай rnАрдын буяныг нэмэх гэж rnАлаг хорвоод нэгнийгээ rnАчилан хайрлаж явах гэж rn Орчлонд чи азтай төржээ rn &... 21:03 - 2022-11-15 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |