300-гийн блог

Хайраа үгээр илэрхийл, үйлдлээрээ батал

Бичсэн: misty

1990 онд гарсан Америийн иргэний дайны тухай телевизийн цуврал баримтат кино олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн ажээ. Нэг цувралаар нь Булл Рандад болсон тулаанд амь эрсдсэн цэргийн тухай гарсан байна. Тэрхүү цэрэг Сулливан Баллоу амь нас нь хутганы ирэн дээр ирж байгаа мөчийг мэдэрч, хайрт эхнэртээ сэтгэлийнхээ үгийг шивнэсэн захиаг бичсэн байна. Захианы нэгэн хэсэгт "Хайрт Сара минь, Чамдаа ямар их хайртай байсныг минь санаж яваарай. Тулалдаанд эрсдэх мөч ирвэл сүүлийн мөчид ч хамаагүй чинийхээ нэрийг шивнэх болно" гэжээ.

Өөрийнхөө дотно хүндээ хайртай гэдэг үгийг хэлэх заримдаа амаргүй байдаг...

12:42 - 2007-06-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нулимс...

Бичсэн: xvv
Тиймээ хэдийгээр бага зэрэг сүржин болоод хэт туйлширсан мэт боловч хэрвээ та өөрийгөө Монгол хүн гэж бодож явдаг бол энэ бичлэгийг заавал уншиж дуусгаарай. https://www.blogmn.net/mgl/2007/6/5568/
Үнэхээр бид өндөр хавцлын ирмэг дээр тулж ирээд байна. Монголд Хужаагийн хүүхдийг тээж төрүүлж байгаа охидууд цөөнгүй байгааг би ч гэсэн нүдээрээ хараад, чихээрээ сонсоод, төрчихсөн хүүхдүүдийг нь дадлага хийж байхдаа үзээд явж байна (цөөнгүй шүү!!). Бид мөхлийн ирмэгт тулж ирээд байна. СЭРЦГЭЭЕ!

Гадаад дотоодод амьдарч байгаа хүмүүс минээ, мөнгөтэй мэдлэгтэй болоод эргээд ирэхэд чинь цээж дүүрэ...

00:51 - 2007-06-17 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

david sylvian

Бичсэн: хундага

олоон жилийн өмнө санаандгүй энэ дууг олж сонсоод... 

чив чимээгүй суугаад л...walkman-аа хармаалчихсан, балкон дээрээ... дахин дахин угсруулаад хэд ч сонслоо доо, хөөрхий. яг нэг иймэрхүү зуны орой байж. 

16:35 - 2007-06-16 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Өнөөгийн МОНГОЛ

Бичсэн: xvv
Энэ өнөөгийн дүр төрх мөн гэж үү? Оруулсан: khishigdelger 4 сар 23rd, 2007 он

Ийм шүлэг олов:

Өнөөгийн МОНГОЛ

Улсын хөрөнгөөр эрдэм сурчихаад Алсыг зориод алга болчихдог хэсvvлч монгол
Удаж удаж нэг ирэхээрээ Ардчилал яриад бужигнуулж гардаг хэрvvлч монгол
Удмын дайчин омог нь хөдлөхөөр Уураа барихгvй дэлсэж орхидог хэдрvv монгол
Уралцах дайсан vгvй болохоор Ураг нэгтнээ хөнөөж орхидог хэцvv монгол
Сайд цэрэг хэнийг ч гэсэн Сайдуулж муудуулж гvтгэж болдог чөлөөтэй монгол
Сайтар зохиол нь хол яваагvй Сарьдаг Алтайгаа нөмөрлөж зогсдог чөдөртэй монгол
Сайн морь гавьяатай хvмvvсийг Сан...

04:05 - 2007-06-16 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Бие минь бослого гаргаад л би ч яахав гүрийгээд л

Бичсэн: misty

Ажил дээрээ ирчээд юм хийнэ гэсэн чинь дургүй хүрээд л байна. Бас миний нүд бие маань эсэржүүцэл зарлаад бослого гаргах гээд л. Нүд анилдаад унтмаар байна ч гэх шиг, харин бие нь чилээд ороо санаад байна гээд л ер нь энэ ардчилсан нийгмээс сурсан бололтойдог оо.

За яахав одоохондоо эмнэлэгийн орон дээр хэвтээд эмч нарт даатгаагүй байгаа юм чинь дараа нь зөндөө унтана, сайхан массажинд орно гээд л аргалаад байна ш дээ. :D Энийг уншаад харин уурлах болов уу?

Ойрдоо ажил нэлээн их байдаг. Япон маань ирчихсэн сайхан уулзалтаас уулзалт руу ч явж байна дөө. Хажууд нь хааяахан нүдээ аньчаад л прото...

00:13 - 2007-06-15 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

УУЛЗАХААР БОЛЛОО ХҮМҮҮСЭЭ

Бичсэн: tungaamaa

2007 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16-НЫ БЯМБА ГАРАГТ ӨДРИЙН 15.00 ЦАГТ BRAUHAUS-ИЙН БАРУУН ТАЛЫН ЦАГААН СААРАЛ 5 ДАВХАР БАЙШИНД БАЙРЛАХ THE BULL НЭРТ РЕСТОРАНД ЗАЯА ОХИНЫ ЭМЧИЛГЭЭНД ТУСЛАХ ЗОРИЛГООР САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УУЛЗАХ ГЭЖ БАЙНА.

УУЛЗАЛТАНД ОРОЛЦОХ ХҮМҮҮС МЭДҮҮЛГЭЭ ӨГНӨ ҮҮ. АМ, ШҮДЭЭ БАС ӨГНӨ ҮҮ. УУЛЗАЛТЫН PASSWORD - ЗАЯА . ДООР СЭТГЭГДЭЛ ХЭЛБЭРЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГӨХ МАШ ЧУХАЛ ГЭДГИЙГ АНХААРНА УУ. МӨН ТА БҮХЭН ӨӨР, ӨӨРСДИЙН ГЭСЭН САНАА ОНООГОО САЙТАР ЦЭГЦЛЭЭД ИРВЭЛ МӨН ЧУХАЛ ГЭДГИЙГ САНААРАЙ.БАЯРЛАЛАА.

/Жич: Уулзалтын газрыг олон хүн суугаад ярихад тохиромжтой гэж сонгосон болно. Тиймээс олон хү...

18:19 - 2007-06-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

мөсөн дээр...

Бичсэн: хундага

мөнгөн аяга, тэр юу вэ? тэр бол сар.

биш, олз.

 нэлээн дээр анхных нь номыг амтархан уншиж жингүйдэж байсан зохиолчынхоо яг тэр номыг хайгаад хуучин номын дэлгүүрийн лангууг баахан тэмтчив. Ёшимото Банана гэдэг эмэгтэй зохиолч. 43тай. 90-ээд оны эхээр "Киччин" буюу "гал зуухны өрөө" (галын өрөө? гал тогооны өрөө?) гэдэг номоо гаргаж, шинэ залуу зохиолчын шагнал магнал аваад л байсан. дараа дараагаар гаргасан номууд нь ч бэстсэллэр болжээсийн. сүүлийн үед харин чимээгүй байна уу даа. хайж байсныгаа олсонгүй. харин баахан өөр зохиолыг нь, бас Мураками Харүки-н хэдэн номыг авав.

замдаа ...

15:25 - 2007-06-14 - Сэтгэгдэл {19} - Сэтгэгдэл бичих

Нүд-бороо-тайвшрал

Бичсэн: misty

Бороо гэж хэдэн өдөр шөнө хүссэний эцэст борооны бараа хараад баярлалаа бас тайвширлаа. Гэхдээ хэтэрхий тайван болчих шиг. Бүр хэт их.

Тайван байна гэдэг нэг бодлыг сайхан зүйлс Calm before the storm буюу борооны өмнөх нам жин байдалд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байх юмаа.

Түрүүн братишкатай чатлаж байсан чинь бороо өнгөрсөн гунигт дурсамжуудыг санагдуулдаг гэх юм. Тэгээд би тийм тайван болчихсон юм болов уу? Бороотой холбоотой гунигт дурсамж надаа байхгүй л санагдах юм.

Харин тэр үгийг нь сонсоод надаа хүний нүд санаанд орсон.  Гунигтай, хүнээс хайр халамж, анхаарал хүссэн нүд. Нүдээр...

14:01 - 2007-06-14 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Сэтгэл

Бичсэн: misty

Сэтгэл гээд л их чухал зүйл байх юмаа хүнд. Хайраас ч илүү юм шиг заримдаа. Хайрын эхлэл нь ч юм болов уу?

Юутай ч ямар нэгэн юманд хандах сэтгэл ямар их чухлыг улам их ойлгох юмаа. Сэтгэлээсээ хийсэн, сэтгэлээсээ хандсан, сэтгэлээсээ хэлсэн бүхий л зүйлс тэр хүнийг тэр чигээр нь таниулаад бас харуулдаг агуу хүчтэй.

Чадвар байвч сэтгэл байхгүй бол хийгээд ч хэрэггүй, дараа нь өөр хүнд илүү ажил удаж зовоохын нэмэр эрхтэн больсон нь дээр гэж зарим хүнд шууд хэлмээр болох юмаа.

Бүгд л баг өмссөн царай, юунд яах гэж юуны төлөө энэ жүжгийг тоглоод байна гэдэг нь шал ойлгомжгүй. Хүнийг хуурч а...

20:59 - 2007-06-13 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

хөл гарын 6 6н хуруутай хүндээ би

Бичсэн: mongolxvv
Уншаад байсан чинь бас бодоод үзсэн ч хүн ер юм юм зүүдэлдэг товариш байна шүү.  Их учир жанцантай аав ээж ах эгч амраг садан энээ тэрээ гээд л заримдаа ч ахуй амьдрал аж байдал зүүдлэх л юм заримдаа ч бүүр хаа хамаагүй халиад явчих юм уг нь сонин сонин зүүд их л зүүдэлдэгийн гол нь мань анжгай зүүдээ манж чаддагүй золиглдооо. Гэхдээ нэг хөгийн зүүдээ та нарт яримаар санагдчихлаа.

Нэг удаа би гэдэг хүн чинь унтаж унтаж сэрээд харсан чинь нөгөө гар хөлийн хэдэн хуруу маань нэгээр нэмэгдээд зургаа зургаа болчихсон байдаг байгаа би гэдэг хүн чинь нэг шөнийн дотор гар хөлийн нийлсэн 24 хуруутай...

14:50 - 2007-06-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Боломж олговол чинь би бурхан ч байж чадна

Бичсэн: xvv
Боломж олговол чинь би бурхан ч байж чадна
Болохгүй бол яахав хумхийн тоос шиг алга болчихно
Боломж олговол чинь би баатар ч байж чадна
Болохгүй бол яахав долоон уулын цааш явчихна
Боломж олговол чинь би чиний төлөө амиа өгнө
Болохгүй бол яахав өөр нэгэн рүү л явчихна...

Цэцэгсийн дундаас ялгамгүй үзэсгэлэнг бишрэн
Цэрвэж уулзсан учирлаа огтхон ч мартахгүй найз минь
Цэвэрхэн төрхийг чинь таниад дуугүй зөрж тэвчээгүй
Чиглэж очоод би  чамтайгаа мэндэлж билээ дурсахсан
Дөлгөөхөн нүдний намуухан харцанд унаад
Дэндүү сайн усчин ч аварч чадахгүй живчихээд
Нэг л сайхан төрхийг санаанаас...

21:24 - 2007-06-12 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Бүтэлгүй хайраа гэж

Бичсэн: mongolxvv
 Телевиз үзэж суусан чинь Ералаш гараад хамаг багын дурсамж хөндөөд хаячихдаг байнашдэээ одоо яахав бичдэг л байхдаа. Бага ангид байлаа айигийн төвийн сургуулийн 4-р ангид сурч байсиймуудаа би ч уул ангидаа мундагуудын тоонд л ордог байлаа гайгүй сурлагатай яггүй барилдчихна бас тэрүүхэн тэндээ атмаан ангийн 2-р овгор нэртэй нэг намхан шар банди л гүйж явдаг байсийн.
           Гэнэт л ангийнхаа нэг охинд сайн болчихвоо хөөрхий би чинь тэр охин ч манай ангидаа л мисс байсан юм байлгүй дуулдаг  бүжиглэдэг бас тэгээд хөөрхөн хацар нь хонхойдог охин байваа хө. Би ч яахав ангид хааяаа хулгайн нүд...

19:40 - 2007-06-12 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

гуниггүй бай*

Бичсэн: g84

хүн бүр олон зүйлийн тухайд бодож түүндээ, бодол эргэцүүллээ сийрүүлэн үлдээх нь бий,..

би гунигтай байхдаа, гуниггүй байх тухай бодож, гунигийн тухай огт бодохгүйгээр, өөрийгөө инээлгэж, урам зориг, эрч хүчээр дүүргэх гээд л, яг энэ өгүүлбэр шиг нуршсан их зүйлийг бичлээ..

тэр нь буудаад унаа гэж эхэлсэн миний бичлэг байсан юм.

хайртай хүн маань харахыг хүсэхгүй байна гэхээр нь л,...

..., би цааш амьдрах хэрэгтэй байсан юм л даа.. одоо ч тэр...

аргадаж гуйгаад дийлдэхгүй миний зүрх , гунигт олзлогдсон миний зүрх сэтгэл,... ухаан бодлоос минь даван гарсан зүрх сэтгэл, энэ хайрын сэтгэл. э...

19:05 - 2007-06-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өнөөдөр жоохон өөртөө зав гаргав ххх

Бичсэн: xvv
Цаг хугацаа урсаад л... Би бас аймар завгүй гүйгээд л хэхэ
Сая жоохон дэмий тэнээд уншсан сонирхол татсан хэдэн бичлэгийн холбоос тавьлаа. Учир нь би эдгээр этгээдүүдтэй санал нэг байгаа юм.

http://badamlyanxua.blogspot.com/2007/03/blog-post_09.html
http://ariunaa.blogspot.com/2006/11/blog-post_24.html
http://bambuush.blogspot.com/2007/04/blog-post_24.html
http://mongoltug.blogspot.com/
http://dulguun.blogspot.com/2007/06/blog-post_01.html

Аа тийм бас нээрээ дэлхийн дулаарал гээд байгаа, бид нар ч гэсэн нэмэр болоод нэг хэсгийг нэмээд байгаа болохоор бас хүн бүр дотроо бодон дэлхийг...

02:38 - 2007-06-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Улиг болох шахжээ, гэхдээ л дуугай байж чадашгүй нь...

Бичсэн: xvv
Энд сая энхээ гэдэг хүний блогоос ( http://enkhe.blogspot.com/ ) уншсан нэг бичлэгээс зарим нэг тоо г.м-ийг бусдад хүргэмээр санагдлаа.

...эх орноо орхин одож байна. Харин тэдэнтэй зөрөөд хvрз, жоотуугаа барьж, монгол охидыг өөрийн болгож зугаацах хvсэл өвөртлөсөн олон мянган хятад, солонгосчууд ирдэг. Учир нь манай улсад хуулийн дагуу болон хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх хувийг дээрх орны иргэд эзэлдэг. Хөдөлмөр, халамжийн vйлчилгээний газраас 2001 онд 5626, 2002 онд 8075, 2003 онд 7532, 2004 онд 7250, 2005 онд 8173 гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгожээ....

01:53 - 2007-06-11 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

буудаад унaгаа*

Бичсэн: g84

усны шувуудаа гэж,..

буудаад унагаа, ахиад бууд !, гайгүй ээ буцаад ирнэ ээ та нар....

хөөрхийсдөө тэд, ийм л хувь заяатай байж дээ, ингээд төрчихсөн юмаа зайлуул гэж.

би нэг удаа өдрийн цайны цагаар ажлаасаа гараад  замын урагш байдаг нэг буузны газар хоолонд орсон юм. би ёр нь идсэнээ ярих гэсэн-гүйлдээ, ...тэгэх гээд л явж байсан юм. хаврын урь ороод ч тэр үү, ногоорч, өнгө зассан юмгүй ч нэг л сайхан ээвэр наран налайж байсан үд дунд, манай ажлын маань байшингийн хажууханд бензин түгээгүүрийн дэргэд нэг хэсэгхэн модод, жижигхэн хайс байдаг юм. тэнд өөртөө нь тоглоход дэндсэн том нохойто...

16:59 - 2007-06-08 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*

Бичсэн: g84
 

 Жинхэнэ Сайн найзууд илүү

 үггүйгээр ойлголцдог

Жинхэнэ сүжиг бишрэлд бол

 ямар ч үг хэрэггүй .

ОРШИЛ

Миний бие хэзээ нэгэн цагт өөрийн бодол ухаарал гэж, бодож, санаж явснаа бусдад үнэлж цэгнүүлэх боломж олдохыг эрж хайж, нээлттэй байхыг хүсэж байсан билээ.

      Хүний амьдралд их бага гэхгүй, зорьсон санасан, хийсэн бүхэнд саад мундах биш. Харин энэхүү ганц хувь номыг гаргах арга, нэгэн цэцэн ухаан олсон нь 5 жилийн турш бичиж, тэмдэглэсэн 30 гаруй эссенүүдээ нэгийг нь хагас мянган төгрөгөөр бусдад худалдах болсон ба олсон төгрөгөө бага гэж бодолгүй ном хэвлэх сандаа хийдэг байсан...

16:43 - 2007-06-08 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Шуналаа гэж

Бичсэн: mongolxvv

Хадгаламж зээлийн хоршоо нэгэн үе манай санхүүгийн зах зээлд нэлээн эрч хүчтэй гарч ирээд богинохон хугацаанд нэлээн сайн мөнгө угааж аваад сэжим ч үгүй дампуурУУЛААД ХАЯЖ БАЙГАА ЮМ ДАА ОВОО МУУ ГАРУУД ЧИНЬ.

            Нэлээн ч их мөнгөөр нэлээд их хүмүүс хохироотохлоо цаана чинь гээд хэвлэл мэдээллийнхэн шуугиад л ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг нөгөө улс төрчид чинь худлаа жаал хохирогчдоороо тоглоцгоов. Хохирогчид хохироогчид хоюулаа л хүний аминд хүрээд байх шиг саяд ганц бүүр 0,00000001 тохиох хүмүүний биеийг олж төрчихөөд чадхийчихэж байгаа чадхийхгээд хүсээд байгаа хүмүүсийг хара...

18:27 - 2007-06-07 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Алт дагасан эмгэнэл

Бичсэн: mongolxvv

Нэг хэсэг бидний цөөхөн монголчуудыг харийнхан алт сандайлсан гуйлгачин хэмээн нэрийдэж байсан үе саяхан.

             Арга ч үгүй биз хөрсөн дор нь маш их баялаг нуугдаж байгаа юм хойно түүнийгээ манайхан л болсон хойно бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй ямартаа л манайдаа л уул уурхайн салбартаа томоохонд тооцогдох Эрэл ХК-ийн угаагаад хаясан хаягдал  шороог гадныхан дахин угаая гэхэв дээ...  За тэгээд тэрнээс хойш овоо юм сурсан юм байлгүйдэээ хөгшин залуу баян ядуучууд хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж орос хятад япон солонгос канадуудтайгаа нийлээд л  алтны уурхай нэртэй аймшигийн газрыг хаа ...

12:19 - 2007-06-07 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?

Бичсэн: misty

Гадаа халуу дүйгээд л нэлээн халж байна шүү. Өдрийн цайндаа гараад ирэхийн хооронд бараг борлож байна гэвэл худлаа ярьсан болохгүй л болов уу :P

Тиймээс арьсны эрүүл мэнд, хамгаалах талаар зарим зүйлс тавихаар шийдэв. :)

“В хэт ягаан туяа”, арьсны меланома хэлбэрийн бус хорт хавдарыг үүсгэх ба наранд арьс түлэгддэгийн гол шалтгаан. “А хэт ягаан туяа”, арьс түргэн хөгширөх гол шалтгаан бөгөөд арьсны хамгийн аюултай хорт хавдар болох меланома хорт хавдарын шалтгаан. Тэгэхээр нарнаас буюу эдгээр туяанаас арьсаа хамгаалах нь маш чухал гэдэг нь ойлгомжтой.

Нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?
Т...

21:21 - 2007-06-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok