300-гийн блог

Аборттой холбоотойгоор хөхний өвчин ихсэж байна

Бичсэн: Tsoomii
http://sonin.mn/?cat=45

Хөх ургаж эхэлж байх үеэс л эхлэн хөхөө өвчнөөс урьдчилан сэргийлэх, гоё хэлбэртэй болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Шилжилтийн наснаас эхлэн цэвэршилт болон түүнээс хойшхи , хугацаанд хөхөнд олон өөрчлөлт гардаг. Эмэгтэй хүний бэлгийн дааврын нөлөөгөөр сарын тэмдэг ба жирэмсний үед хөхөнд гарах өөрчлөлтүүд нь хэвийн үзэгдэл. Зарим тохиолдолд эмэгтэй хүний хөхөнд хэвийн биш өөрчлөлтүүд гардаг. Өвдөлт үүсэх, хавдах, ургацаг ургах, бэрсүү бий болох, хөхний товчноос идээрхэг, цусархаг зүйл гарах зэрэг шинжүүд илэрч болно. Иймээс хөхний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тул...

20:24 - 2007-09-20 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Кайф

Бичсэн: tungaamaa

Өчдөр орой Мр.Брүүкс гэдэг кино үзлээ, эхнэрийг нь Шарон Стоун байна гэж бодсон биш байна лээ. Ер нь бол олон жилийн кино үзсэн туршлагаар киноны үйл явдлыг нэг таамаглаад байдаг юм, гэтэл өчдрийн киног бол огт тэгсэнгүй. Яахав нэг дуусхаар нь кайф-ийн тухай өгүүлсэн юм байна гэж ойлгов. Хүн хүнд кайф өгдөг зүйл нь өөр өөр байдаг, тэрийг Брүүксийнх бол сэтгэцийн өвчин гэж огт буусангүй. Хүний үхэж байгаа тэр мөч асар их кайф өгдөг болтой юм. Тэгсэн мөртлөө гэнэтийн биш, төлөвлөсөн. Сонин байлаа.

Миний кайф авдаг зүйл бол ихэвчлэн гэнэтийнх байдаг, 5 сард байхаа нэг өдөр аймар цас ороод бараг...

12:02 - 2007-09-20 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

гэмшил.....

Бичсэн: g84

наймдугаар ангид юм шиг санаж байна би хорвоо ертөнцийг 152см өндрөөс хардаг байлаа.. үүндээ эхлээд гутарна, дараа нь эвлэрнэ.

анги хамт олон маань жагсана. би хөвгүүдийнхээ хамгийн хойно жагсана. хамгийн том бүдүүн биетэй охидын хажууд... тиймээс бүүүр ч жижигхэн газрын битэг гэмээр л юм харагдана. гүйхээрээ гүйцэгдэнэ. охид дунд буу халсан шигээр додигор гүйж байгаад.

гэртээ хариад бодохоос л уур хүрээд байна. хэ хэ. за сүүлдээ ч бүр ээжид уур хүрнэ. та л намхан та л жижигхэн танийг би дуурайсан байна. заваан юм оччиж очиж таныг дуурайгаад... муу ээжийгээ яах гэж тэгдэг байсан байнаа... ээ...

08:48 - 2007-09-20 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Нулимастай нүдэнд тороогоод үлддэг №2*

Бичсэн: g84
/нутгийн бараа..., үргэлжлэл-1/

.....тэрхүү сонин хачин жигтэй зүйлийг би хэсэг зуур зогсож ажиглаж байснаа, амьсгалах эцэсгүй шороо чулуу, нойтон шамарга ирэхээр нь гүйж очоод, хамт байсан ахын орхиод явсан цувыг задалж нөмрөв. энэ үед агаар хамрын нүхээр багтаж ядан чихэлдэж, амаараа амьсгалахаас өөр сонголт байхгүй байлаа. жижиг ширхэгтэй шороо чулуунууд тагнайн хойд хананд шажигнан цохиж, амаар дүүрэн элс шороо болон, уушги маань задарчих шахан байсан юм.

маш богино хугацаанд хэзээ ч төсөөлж байгаагүйгээр тэрхүү эрчилсэн хуйлралт хүчээ авч, би төд удалгүй ногоон өнгийн цувтай нэлмийсэн юм,...

07:25 - 2007-09-20 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Шивээс!

Бичсэн: AttiIa

Түрүүчийн нэг бичлэгэн дээр шивээс гээд нэг сэдэв хальт яригдаад өнгөрчээ, ингээд шивээстэй болмоор байгаа злуус энд өөрийнхөө нэрийг бичээд дараад үз, үзчээд сэтгэгдэлээ бичиж үлдээнэ үү!

Миний нэр:                        

Та энд нэрээ бичнэ үү!   (латинаар шүү!!!)

Одоо энд дар!                

02:47 - 2007-09-20 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*

Бичсэн: g84

  үргэлжлэл-4

  Түүхий мах бодь ус тул хамтрагчаа эсвэл найзаа ус, газар мах бодтой ордноос сонгох хэрэгтэй. Ус нь галтай огт нийцдэггүй, харин агаартай нийцдэг.

Хилэнц нь ордуудаас хамгийн секси, мэдрэмтгий нь юм.

Тэгэхдээ Хилэнц нь хөнгөн хийсвэр харьцаа, сээтэн зэрэгт дургүй, хайрын явдалдаа ямагт чухал ханддаг ба хайран даа бие, сэтгэлээ зориулдаг. Хайр дурлалдаа зөвхөн зүрх сэтгэлээ л сонгодог бөгөөд үүндээ өөрийгөө бүхэлд нь зориулдаг. өөрийгөө хайр дурлалд зориулагдсанаа,  мөн өөрийнхөө сэтгэл татам байдлын үнэ цэнийг сайн мэддэг. Хайр дурлалд хилэнцүүд амжилт олдог.

Хилэнц нь худа...

23:28 - 2007-09-19 - Сэтгэгдэл {26} - Сэтгэгдэл бичих

ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*

Бичсэн: g84

 

өмнөх хэсэг: https://www.blogmn.net/G84/2007/9/7245/%D0%A5%D0%B8%D0%BB%D1%8D%D0%BD%D1%86-%D0%B4+%D0%B7%D0%BE%D1%80%D0%B8%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B0+%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB+%D0%BC%D1%8D%D0%BD%D0%B4.html

үргэлжлэл-3

 

Хилэнц нь шаргуу, ажилсаг, сурах дуртай, ой тогтоол сайтай байдаг. Тэр хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чадна. Түүний хүсэл нь бодит болдог. Энэ нь азтай байхыг илүү санагдуулам. Юм бүхэнд гайхалтай амархан хүрдэг.

өндөр хөгжсөн оюун ухаан, сэтгэхүй, хүч, зориг шаардсан хэцүү ажлыг маш сайн хийж чадна. Маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, уурхайч, далайчин болно....

23:23 - 2007-09-19 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

Эмэгтэй...*

Бичсэн: g84

яагаач-гүй, юугаар ч дутаагүй

бас юу ч үгүй хоосон, ямар нэгэн юм хэрэгтэй

амьдралын жамыг дагах ёстой...

хүнд хэлээгүй, хэлэхгүй, зүрхэн дахь нууцууд,

зүүдэн дахь учралууд , биелээгүй мөрөөдөл..

биднийг хүлээсэн асуудлууд...

нэгээс нөгөө рүү бэлэн мөнгө шиг шилжиж хөрвөсөн

эхлээд тэр, дараа нь энэ...

асуудлаас асуудал руу...

ширэнгэн дахь ойн модод дунд, мөчир дамжин гүйх сармагчин адил...

хүн гэдэг үхэж болдоггүй амь, сэтгэл гэдэг эцэж цуцдаггүй жигүүр...

үрийнхээ төлөө мөхөшгүй эмэгтэй зүрх...

үнэний төлөө мятаршгүй тэмцэгч бүсгүй...

үнэ цэнэтэй, үг хэлтэй...

үгүйлэгдэнэ, бас мартагдана...

...

21:20 - 2007-09-19 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Өөөрөө өөртөө эзэн

Бичсэн: Обдоо

Өглөө автүобусанд орлоо. Кондуктор ажилдаа түүртэнэ. Тэндээс мөнгөө өгч байгаа хөөрхий оюутныг загнан: тэнэг юм уу хаашаа юм, Наад  Визагаа олигтойхон харуулчихаач" Чи одоо ямар бутархай мөнгө өгдөг юм бэ ? гээд л ялих шалихгүй юман дээр бухимдана

Ажил дээр очлоо. нэрийг нь хэлээд яахав нэгэн бээр ажлаа хийж байгаа мөртлөө ганц нэг асуусан асуултанд бухимдааж , . "...Ядаргаатай юм, Би ууртай байна. надыг битгий уурлуудаад бай" гэнэ.

Өдөр нь ажил хөөцөлдөж байгаад нэг байгууллага дээр мэдээ баримт авахаар орлоо. Нарийн бчииг нь ажлаа хийж байгаа мөртлөө уурлана. "та одоояагаад байгаа юм бэ ? ...

18:53 - 2007-09-19 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Уйдаад байнаа

Бичсэн: Обдоо

Хүн болгон заавал уйдах албагүй л дээ . Гэхдээ мэдээж нэг нь баярлаж байхад нөгөө нь гуниглана. Мэдээж өдөр болгон шинэ учраас , өдөр болгон өөр , өдөр болгон давтагдашгүй учраас, хүн болгон адилгүй учраас л тэгдэг байх. 

Энэ ажлаа,  амьдарлын хэв маягаа хүн өөрөө хэрхэн төсөөлж байгаагаас, хорвоог хэрхэн  харж байгаагаас нь шалтгаалдаг гэж боддог би . Тунгалаг шилний цаанаас хорвоог харж байгаа хүн өөр, Бохир шилний цаанаас харж байгаа хүн хорвоог харж байгаа бохироор төсөөлж таараа ш дээ.

Гэхдээ өнөөдөр би уйтгартай байнаа. Хүмүүс тус бүрийнхээ асуудалд түүртээд , Би болохоор өдөр тутмынх...

18:27 - 2007-09-19 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Хамраа сөхөв

Бичсэн: shine

Ажлаас жаахан хөндийрлөө. Зууны мэдээ сонин уншиж байхад Олигархуудын ардчиллаас оролцооны ардчилал руу гэсэн гарчигтай Ч. Сосормаа гуайн нийтлэл байнаа. Энэ нийтлэлийг уншсан чинь манай байгууллагынхны мөрддөг зарчим, хэрэгжүүлж эхлээд байгаа зарим нэг үйл ажиллагаатай шууд хамаатай зүйл бичсэн нь санал нэгдэхэд хүргэж  байна. Бидний баримталдаг зарчим буюу  иргэдийг мэдээллээр хангах, төр, иргэний нийгэм, иргэд хамтарч зөвлөлдөж байж орон нутаг болон, цаашлаад улс орныхоо тулгамдсан асуудлыг шийдэж байх, иргэдийн оролцоог хангаж чаддаг байх, иргэдээ хүчирхэгжүүлэх зэрэг асуудлуудын талаар ол...

18:25 - 2007-09-19 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Нулимстай нүдэнд тороогоод үлддэг*

Бичсэн: g84
Нулимстай нүдэнд тороогоод үлддэг*

нутгийн бараа ээжийн үнэтэй

ариухан шороогоо алгандаа дээдэлсэн алтан нутаг аавын түшигтэй...



түүхий цагаан тоосгон байшингууд, хашаанууд... бүхэлдээ сумын төв маань тийнхүү шавраар босжээ...

би сум уруу наадмын гурван өдөр явган хүрч ирдэг байлаа... улаан эргээс хойшоо, голын хөндийг дагаж баруун талыг нь барьж алхсаар Цагаан Чулуутад зусаж буй гэртээ хүрнэ. маргааш өглөө нь түрүүнийхээ замаар буцаад сум уруу... хурдны морь унах нас болоогүй тул гологдож, хонинд явах ээлж хүлээх насанд хүрээгүй жаал хүү... тийн ийш тийш зөвхөн явган гүйдэг байлаа ганц би ч биш ...

10:19 - 2007-09-19 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Шийдвэр

Бичсэн: xvv
За саяхан нэг шийдвэр гаргацан.
Юу вэ гэхээр тамхинаас гарах... ...Татдаггүй байсан л даа. Тэхдээ гарч байгаа... Юу гэсэн үг юм бэ?
Хааяа шар айраг шимэнгээ тамхи гээч хорыг татаж устгах ажилд гар бие оролцдог байснаа саяхны нэг өдрөөс тэр хорыг өөр бусад зарим нэг нөхөдтэй нь хамт хаяхаар шийдэв. Одоо дахиж ам руугаа явуулахгүй гэсэн шийдвэр байлаа гэж.

Энэ тэгээд бид нарт ямар хамаатаймбэ? би тамхи үнэртсэн охинтой өөрөө тамхи таталгүйгээр үнсэлцэж чаддаггүймаа... Тэгээл дараа үнсэлцэж магадгүй гээд чамд ч бас хэлжийхгүй юу даа ;)

Эрчүүд бол яахав татаа тат. охидуудаа битгий тамхи...

03:09 - 2007-09-19 - Сэтгэгдэл {33} - Сэтгэгдэл бичих

Free hug шагнал хүртэв

Бичсэн: misty

Дэлхий.комын гишүүд болон дэлхий.нэт, дэлхий.ком-ын админарын санаачилсан Тэврэлт бэлэглэе буюу Free Hug бичлэг "Загасан нүд 2007"-д шагнал хүртсэн байнаа. Санаачлан идэвхитэй оролцосн гол дүрийн Ганзоо болон Тулгаа нартааа томоо баяр хүргээд бас дэмжсэн, хамтарсан тусалалцсан бусад нөхөддөө бас баяр хүргэеээ. /Би даанч амжаагүй юм өөөөө :( /

[]

Энэ талааар Дэлхий.нэт-йн нүүр хуудсан дээр дэлгэрэнгүйгээр тавьсан байгааг таалан соёрхоорой. Үнэхээр сайхан сэтгэлээр бүтсэн гоё бүтээл болсон байна шүү. :D

.... “Загасан нүд” наадмын “Миний хот” номинацид http://delhii.com сайтын гишүүдийн хам...

11:23 - 2007-09-18 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Polls

Бичсэн: tungaamaa

1. Хүмүүст  чөлөөт цаг нөгцөөх газар байгуулбал ямархуу зүйлтэй байвал дээр вэ.Төрлүүд: Спорт, Зугаа цэнгэлийн... (Баар, ресторан биш) Монголд байхгүй. Тийм юм байгаасай гэж хүсдэг зүйлээ бичвэл сайн байна. Миний хувьд усан бассейн, усны аеробек, жакюззи, күүлбляж зэрэг устай холбоотой цаг нөгцөөх газар байвал зүгээр санагддаг. Хэдхэн хүний ордог жижиг газар биш, том бүх нийтийн байвал..

2. Тэнгис кино театр Солонгосын хөрөнгө оруулалттай тиймээс Со кино их гардаг. Зурагтаар үхтлээ үзэж үзчээд театрт очоод үзнэ гэхээр миа. Хэрэв Америкийн чадварлаг кино фирмийн хөрөнгө оруулалттай стандартны ...

10:53 - 2007-09-18 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Зүүдэндээ ч Хардаастай

Бичсэн: xvv
Хардалтаа гэж... Би нээрээ муухай хартай нөхөр байшүү. Сүүлдээ зүүдэндээ хүртэл харддаг болсон байна хэхэ. Саяхан нэг зүүд зүүдэлсийн. Тэгсэн ингэдийн. Би цахилгаан шат хүлээгээд зогсож байсан чинь ирээд онгойсон чинь манай хэд бүгдээрээ суужийхын тэгснээ өө багтахгүй суулгахгүй гээл намайг түлхээл би оркээл хэхэ тэгсэн Юки, Үнка 2 хамгийн наана зогсцон бүүр түлхсээр байгаад суулгахгүй яваад өгчийгаам. Би тэгээл шарандаа хойноос нь шатаар гүйгээ л...
...Тэгээ л орой болохоор байнгын гэгэлзээстэй... Нөгөө хэд чинь уулзаж байгаам биш байгаа гээл байнгын хардаастай... Эртүүд тэр нэг хүн бол байг...

08:27 - 2007-09-18 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Охин нь таны захиасыг биелүүлсээн

Бичсэн: AttiIa

Сайн байна уу хамгаас хайрт ээж минь ээ,

яагаад ч юм тэр нэгэн орой та намайг гарлаа гэхэд явуулах дургүй байсан тийм үү? Охин нь мэдэрсээн, гэвч манай найзын төрсөн өдөр байсан учир би таньд худлаа хэлж гарч явсандаа одоо хүртэл гуниглаад баршгүй. Эх хүний зөн совин гэж энийг л хэлдэг байх даа ээж ээ, тиймээ охин нь тэр орой төрсөн өдөрт явсан. Та намайг хаалгаар гарах гэж байхад санаа зовж буйгаан нуун барин хамаагүй архи дарс ууж болохгүй шүү гэж захисан. Охин нь таны захиасыг биелүүлсээн, нэг ч дусал амсаагүй. Таны захисан захиасыг биелүүлж чадаж буйдаа сэтгэл өөдрөг суусан. Аавын машини...

03:54 - 2007-09-18 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Шүдээ гэж...

Бичсэн: xvv
Шүд, амны эрүүл байдлаас маш олон төрлийн өвнүүд хамаардаг. Нөгөө хоолойны өвчин зүрхэндээ ордог гэдэг өвчинд хүртэл хорхойтой шүд нөлөөлдөг байх юм. Мөн хоолны зажлалтаас ходоод гэдэсний замын өвчнүүд үүсч байдаг байна. Амны хөндий бохир байхад тэнд нянгууд өсөж үржин өвчлүүлдэг байна.

Хүүхдийн шүдийг дээд доод 4, 4н шүд гарч ирснээс хойш тогтмол угааж хэвшүүлэх хэрэгтэй ба чихэрлэг зүйлийг битгий ид гэхийн оронд анхнаасаа өөрснөө өгөхгүй байх хэрэгтэй гэнэ. Мэдээж хүүхэд л болсон хойно битгий, боль гээд за гэсэн ч хэдхэн минутын дараа мартаад л гүйж явдаг шүү дээ.

Монгол эцэг эхчүүд х...

01:09 - 2007-09-18 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

Хатагтай

Бичсэн: tungaamaa

Өчигдөр найзындаа орлоо. Юм авах гэж . Тэгсэн шаал аймшгийн юм сонсдийм даа. Найзын ажлын охин жирэмсэн болж гэнэ. Доошоо цус алдаад байхаар нь хатагтай гэдэг эмлэгт үзүүлжээ. Нөгөөдүүл нь зулбах гээд байгаа юм байна. Тогтоодог Тариа хийнэ. гээд 20000 авсан гэж байна. Тэгээд дахиад цус алдаад очтол аборт хийхээс өөр аргагүй. гээд савыг нь баахан ухаж гэнэ.Хэд хоногийн дараа  Дахиад л цус... юм үлдсэн байна гээд цэвэрлэх нэрийдлээр ухаж байтал нөгөө охин цус алдаад бантсан хатагтайн эмч нар нилээд цаг алдсаны дараа эх нялхаст хүргэж өгчээ. Эх нялхаст очтол харин 10000д 1 тохиолддог умайн хүзүүн...

19:41 - 2007-09-17 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

Өлзийтөгс гуай

Бичсэн: tungaamaa
урт наслахгүй юм шүү!
урьд насанд минь хэний ч билээ өмсчихсөн дээлээр
удаан гоёхгүй юм шүү!
төрөөгүй байхад минь хэн нэгний зохиочихсон
төвөгтэй урт зохиолын баатар байх уйтгартай юм
аль хэдийнээ нээгдчихсэн арлуудыг нээж
аз эз хоёрыг хольж хутгах гутралтай юм
нүгэл шиг л хурах хог новшийг хураан
нүдээ зүрхээрээ солиж суух гунигтай юм
урт наслахгүй л юм шүү!
өмнөх насанд минь төлөвлөчихсөн ялыг
өчнөөн баяртайгаар дуусгахгүй юм шүү!

(л.өлзийтөгс)
 ингэж мингээд биччих юм.  ...

19:32 - 2007-09-17 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok