300-гийн блог

Эхчүүдэд зориулсан бүүвэй

Бичсэн: AttiIa
Үүлгүй тэнгэрт одод ер унтдаггүй ,
Үй түмэн эхчүүд шөнө бараг унтдаггүй
Алаг үрсийнхээ төлөө тэд ингэж
Атгахан нойроо хугасалж суудаг юм
    Сарны мөнгөн туяан дор
    Сайхан эхчүүд нойрсоцгоо !
    Бүүвэй ,
    Бүүвэй !
Хээрийн хайгуулд яваа охиныхоо араас ,
Хилийн цэрэгт байгаа хүүгийнхээ хойноос
Чинхүү сэтгэлээ эхчүүд бэлчээж
Чимххэн нойроо хугасалж суудаг юм 
    Сарны мөнгөн туяан дор
...

02:52 - 2007-10-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Санал байна уу?

Бичсэн: Soyol
  

Mу girl friend нэгэн сайхан цагдаа залуугийн эхнэр нь болсон ч өнөөдрийг хүртэл аз жаргал гэгчийг амсаагүй мэт ...

Учир нь her hasband байнга архи ууж агсам тавих бөгөөд my girl friend-д гар хүрэхээс илүү юм болно.Харин саяхан энэхүү “дайн”-ны  гал хамгийн хурцаар  дүрэлзэж байхад нь  би гэдэг хүн гэрт нь  орж таарлаа. Маш хэцүү байсан хүн тийм байдалтай байхыг гадаадын  алаантай киноноос л харсан.Иргэний ”Дайн” дууссаны дараа hasband болох цагдаа унтаж  ,  his wife надтай хэсэг зуур уйлан дуугарч зовлонт амьдралынхаа тухай ярина Гэтэл ….ширээн дээр нь согтуу цагдаагийн мэргэжлийн ном ба...

00:49 - 2007-10-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Биширмүү.

Бичсэн: xvv
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Хүүхдийн сангийн Абу Али ибн Сины нэрэмжит шагналт, профессор НАМЖИЛЫН ГЭНДЭНЖАМЦ
Саяхан нэгэн агуу хүний 80 насны ойг тэмдгэлсэн семинарт суусан юм. Хэдийгээр одоо биднийг дээд тэнгэрээс харж суугаа ч энэ хүний зуу зуун шавь нар нь багшийгаа дурсан 80 насных нь ойг тэмдэглэн, нулимс цийлэгнүүлэн багшийгаа дурсан ярьж байгааг нь сонсоод уйлах гээд уйлж байгаагүй миний нүдэнд нулимс цийлэгнэж суусан... Үнэхээр ямар агуу хүн байгаа вэ..

Нэг багш маань хэлсэн. "...Хүн гэж ийм байх ёстой гэсэн загвар байдаг бол Гэндэн багш маань хүний Стандарт загвар боло...

00:32 - 2007-10-03 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

やつら.

Бичсэн: хундага

冷静に考えてみた。っていうより何日も、何回も繰り返して読んでからやっとやつらが落ち着き、現実に戻り、普段通りに酸素と共に脳に運ばれてくようになり、そのお陰で考えさせられた。といった方が正しい。

時間が経つに連れられ、やつらの動きが鈍くなった。痛い。また襲ってきた、片頭痛が。身体が...心が...覚えてしまった苦しい期待。片頭痛もきっとそのため。セロトニンが足りないんだ。姿勢を正そう。そう、背筋をピンと。そして、もう一回読んでみる。

やっぱり期待してた言葉たちはどこにもない。見えてこない。がっかり。鈍くなったやつらは一瞬凍り付き、頭が鉛の玉をいっぱい詰め込まれたかのように重く感じられた。

指先が痺れ、右上にあるЧをクリックできない。悔しい。やつらも泣きたいかも。泣けばいいんだ。

...

23:59 - 2007-10-02 - Сэтгэгдэл {27} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: хундага

-          та ер нь юу хийж бүтээе гэж боддог вэ?

-          ... ажил хөдөлмөрийн хувьд уу? эсвэл ер нь амьдралдаа юу?

-          ер нь?

-          ... эргэн тойрныхоо таньдаг мэддэг, уулзаж учирсан бүх хүмүүст, юмсад талархах сэтгэлээр дүүрэн амьдрах юмсан гэж боддог доо. талархсаар байгаад л...

үр хүүхдээ хүний дайтай өсгөж, хүмүүжүүлж, амьдралд хүргээд үүнийхээ төлөө ачлал нэхдэггүй тийм эх байхсан гэж боддог. бас.. овойж оцойтол баяжихсан гэж боддоггүй ээ, хэнээс ч хамаарахгүйгээр өөрийн хүчээр олсныхоо хэрээр эдлэмээр байгаагаа эдэлж, идэж уумаар байгаагаа идэж ууж, өмсөж зүүмээр байг...

17:35 - 2007-10-02 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Хөгшид дээрээ очсоон

Бичсэн: Обдоо

Хөгшин ээж, аав, эмээ дээрээ очхийнсоон гэсээр очиж чадаагүй байж байгаад энэ бүтэн сайнд нэг юм зав гарган байж очлоо.

Аавын ээжийг эмээ гэнэ. Цагаан толгойтой болохоор манай дүүгийн хүүхдүүд "орос эмээ" гээ дуудах. Уулаасаа хотожсон ганган эмээ бий дээ. Өвөө маань багад нас барсан юмаа.

Харин хөдөөнөөс ирсэн ээжийн аав ээж хоёрыг баруун аймгийнхний хэлдэгээр "хөгшин ээж", хөгшин аав " гэж ялгаж дуудна.  

Тэд маань бүгдээрээ дал нас гараад явж байгаа. Буянтай буурлууд дээрээ очих сайхан байлаа.  Хаая ирэхгүй болохоор хараад суучихдаг юм.  Эмээгийн хэлдэгээр "элэг муутай " гэнэ. Энэ нь боло...

17:27 - 2007-10-02 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Ном авий

Бичсэн: tungaamaa
"Ороолон" гэдэг гоё ном ганцхан умшаад байрны хүүхдэд өгсөн чинь алга болгоцон гээд өгөөгүй юм. Зүрхний гүнд хадгалагдсан учраас олж өгсөн хүнд өндөр шагналтай ч байж болно шүү. Цус сорогч Даракулагийн тухай ном юм шүү.

17:03 - 2007-10-02 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Эмжээргүй бодол

Бичсэн: Angaahai
 

Ойрдоо блогтоо ямар нэгэн юм бичсэнгүй удлаа. Зав зай боломж гарахгүй байснаас гадна юм бичих хүсэл ч төрсөнгүй. Амьдрал минь яг л нэгэн хэвийн нэг л жимээр ирж очин урсан өнгөрч байгаа болохоор хаа нэг тийшээ адал явдал эрэлхийлэн одмоор... Ойрдоо бурхан бид хоёр өштөн дайснууд юм шиг л байна. Бүх л юм санаа дагаад ч тэр юм уу, бүтэлгүйтээд байх шиг. Бас хорвоогийн хаа нэгтээ байх тэр нэгэнд өдөр ирэх тусам улам бүр мартагдаж байгаагаа мэдрэхээр сэтгэл хоосорч гансраад бүх юм утга учиргүй мэт болчих юм. Хүмүүс яагаад бие биесээ ингэтэл их санадаг юм бол? Эсвэл би яагаад түүнийг ингэтлээ са...

15:19 - 2007-10-02 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Боолын хөдөлмөр

Бичсэн: Обдоо

Хийж байгаа ажилдаа түүртээд тэрэндээ дургүй болоод эхэлвэл тэрийгээ орхих эсвэл дасан зохицохоос өөр арга байхгүй ш дээ. Хэт их ажиллаад л яваад байхаар заримдаа нөгөө дээхний хүнийсийн хэлээд байдаг шиг  хуучинсаг, хэнээтэй, мангаа гээд л нэрлэх байсан биз.

                Байнгын ажиллаад ажиллаад л гэртээ ирээд хоолоо идэнгүүтээ унтаад тэгээд ажилдаа ирээд л ажиллаад л ахиад гэртээ ирүүтээ унтаад л ажиллаад л............яваад л байна даа. Юуны төлөө ажиллад байгаамб. Юуны төлөө тэгээд биеэ, нервээ бараад байгаамб? Сая сая хүнүүс, сая сая гариг ертөнцийн дэргэд ингэж хайран залуу нас цаг ...

11:08 - 2007-10-02 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Талархал

Бичсэн: Обдоо

Ингэхэд бид чинь хэн нэгэнд баярласанаа илэрхийлж  талархаж сурсан билүү. Нүүдэлчин хүмүүсийн сэтгэхүйд ийм бусдад баярлаж талархаснаа илэрхийлнэ гэдэг бол зусардаж байгаагийн шинж гэж үздэг байсан нь одоо бидний үед  ул болсон байна.  Ээждээ аавдаа өсгөж хүмүүжүүлсэнд нь багшдаа сурган хүмжүүжүүлсэнд нь б найз нөхөддөө түшиг дэм болж яваад нь баярлалаа гээд нэг хэлчихсэн бил үү? Нөхдөө Аан?

Заавал нэг тус дэмийг биетээр бодитоор мэдэрч байж тэрийгээ тус гэж хүлээж авдаг , албатай юм шиг. Хэрэв туслахгүй бол тэрэнд бяцхан туниад л явдаг шүү дээ. Тэрэн дорвол зүгээр нэг удаа баярлалаа гээд нэг...

09:16 - 2007-10-02 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Дуулим xорвоод дуулах гэж төрсөн минь

Бичсэн: AttiIa

Мартаж боломгүй бурхад

Бид сониуч бас мартамхай улс юм. Жил ирэх тусам л хэн нэгнийг, ямар нэг зүйлийг ор тас мартаж, гээж байдаг. Гэхдээ мартаж болохгүй хүмүүс, мартагдах учиргүй гавъяатай алдартангууд Монголын ард түмэнд байх ёстой. Түүний нэг нь уртын дуучин Намжилын Норовбанзад. Хүн төрөлхтөн үүсч бий болсон, өөр хоорондоо харилцаж дуу авиа гаргаж чаддаг болсон тэр үеэс үүсэлтэй хэмээн тайлбарладаг уртын дууг Монголынх гэдгийг дэлхийд таниулсан энэ эрхэм хүнээ сүүлийн үед залуус бид хэр олон дурсаж байгаа билээ дээ. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жvжигчин Н.Норовбанзад агсаны...

01:00 - 2007-10-02 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Дургуй, зэвүү ...хүрэв

Бичсэн: shine

Саяхан оройтож ажил тараад явж байтал УБ дугаартай машин хажууд ирээд буудал хаана байдгийм бэ гэхээр нь замын нөгөө талд байгаа гэтэл сургууль чинь хаана байдгийм гэж байна, ямар сургууль гэтэл коллеж билүү юу билээ гэхээр нь их сургуулиу гэтэл тиймээ гэж байхийм, тэр урагшаа байдгиймаа гэтэл буудалд хамт орчих хүн байхгүй биз, олоод өгөөч гэж байгаам даа.

Ёстой дургуй, зөвүү хоёр зэрэг хүрээд байхгүй ээ гэж хэлээд цаашаа алхваа хө.

Дахиад хэд алхаад явж байтал чиргүүлтэй том тэрэг явж байснаа гандан чинь хаана байдаг юм гэж байна, харанхуй шөнө бараг 10 болж байхад юун гандан сурдаг билэ...

21:19 - 2007-10-01 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Монгол Улсын шилдэг улс төрчид буюу Монгол Улсын Улс Төрийн түүхэн замнал - 2

Бичсэн: AttiIa

1990 он. Цагаан морин жилийн төвөргөөн айсуй

1990 он. Цагаан Морин жил. Ардчилсан хөдөлгөөн. Ардчилсан хувьсгал

Богд Гэгээн, Сайн ноён хан Т.Намнансүрэн (1878-1919),  ухаант жанжин Д.Сүхбаатарын (1893-1923) эхлүүлсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын ариун үйл санаа бусдын бузар нөлөөгөөр, ард түмнээ дарангуйлан алах зэвсэг болохыг хэн ч мэдээгүй. Алтан амиараа золиос тавьсан мянга мянган бидний өвөг дээдэс цусаараа түүхээ бичин ийн үлдээжээ.

Ардчилалын эцэг Д .Төмөр-Очир (1921-1985), С.Зориг (1962-1998) нарын бүтээсэн шударга төрт ёсны тэмцэл бусдын гар дор нухчин даруулахыг бид бас төсөөлсөнг...

18:34 - 2007-09-30 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Монгол Улсын шилдэг улс төрчид буюу Монгол Улсын Улс Төрийн түүхэн замнал - 1

Бичсэн: AttiIa

Б. Эрдэнэбoлoрын Монголын шилдэгүүд гээд сэдвийг уншчихсанаас хойш манай Монголын маань шилдэгүүдийн тухай илүү их юм судалмаар, тэднээсээ суралцмаар, тэднийхээ хийсэн бүтээсэн зүйлсийг олонд толилуулмаар, залуусдаа мэдрүүлмээр санагдаад болдогүүй ээ. Сайхан сэдэв хөндсөн Эрдэнэбoлoртoo талархлаа. За ингээд Улс төрөөс шууд эхлэе. :-)

(Урлаг уран сайханчид, хөгжимийн зохиолчид, зохиолч яруу найрагчид гээд энэ сэдвээр үргэлжлүүлж бичих хүсэлтэй залуус байвал дуртайяа хүлээж авах болно.)

Манай Монгол Улсын шилдэг улс төрчид хэн байв?

Орчин цагаас Б.Баабар, С. Зориг гээд мэдлэг мэдээллээр дүүр...

17:27 - 2007-09-30 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Хааны өргөөнд

Бичсэн: tungaamaa

Бээжинд байх Цин Цзы хатны цайлдаг байсан газрыг одоогийн Хятадын Засгийн газар өмчлөөд маш сайхан цэцэрлэгт хүрээлэн болгосон байсан.Голын эрэг дээр байрлах уг цэцэрлэгт хүрээлэнгийн голд мандарваа, лянхуа зэрэг нэртэй том том цэцэгнүүд хөвөөд , эртний хятадын хийц л байхдаа бодуул улаан өнгийн байшингийн гадаа нарийхан урт замтай замын хажууд том том дэнлүү асаасан. Хуан Жу Гэг шиг хувцасласан үйлчлэгч охидууд гүйлдээд, лууны хошуу нэртэй маш урт цорготой данхнаас 8 эрдэнийн цай аягалж өгч, тус бүрдээ өөрийн гэсэн домог, өөрийн гэсэн нэртэй төрөл бүрийн амтат хоолоор дайлсан. Хоолны ширээний...

14:52 - 2007-09-30 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

やつら

Бичсэн: хундага

ドキッとした、メールのインボックスをクリックした瞬間。心臓が止まるかと思った。待ちに待って、諦めてたメール。返信のメール。直に開けられず、心拍が納まるのをしばらく待った。開けずに削除しちゃおう...なんてできやしないことを考えて「時間稼ぎ」したりと。さてと、深呼吸、深呼吸!ダブルクリック。

そこに並ぶ言葉、言葉に込められた魂を読み出すのに必死になり、あまりの必死さで体中が厚くなり、火照ってきた。血管を通る血液の一滴一滴が一生懸命しまい込んでた思いを運び...やつらが騒いでる。やめろ!やめて!お願い、落ち着かせて。

嬉しくなった。今度はやつらが踊りだした。短いメール。ほんの数文しかない、返信のメール。

自分が分からない。自分の気持ちが分からない。やつらは、何事もなかったかのように、命を運んでる。

...

11:34 - 2007-09-29 - Сэтгэгдэл {47} - Сэтгэгдэл бичих

их хот ба ганцаардсан нэгэн*

Бичсэн: g84

цонхон дээр тавиад удсан хуванцар савтай ус булингартаж шарлажээ. түүнийг аваад өөрөө л нэг юм тамхины утаанд үх чихэлгүй ургамар аядаж байгаа цэцгээ усаллаа.

амьд ус. энэ хорвоогийн бүхийл зүйлс өөрөө цагийн аясаар илэгдэж муудаж, за бас ч үгүй шинэчлэгдэн ургаж төлждөгийн гэрч болж цэцэг ус хоёр, ганцаар илдэвийг эргэцүүлэн суугчийн дэргэд хань болох нь энэ ажээ.

цонхны цаана намар цагийн жихүүн агаад нэгэн хатмал уйтгартай өдөр дундын наран бүүдийнэ. өчигдөр уусан юмных нь үйлчлэл өдөр дундыг хүртэл бүрэн арилж өгөхгүй дотрыг минь чичрүүлж гар хурууны үзүүр нэг л хүчгүйхэн хөдөлж ядна. ил...

01:23 - 2007-09-29 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Хэлээд өгөөч

Бичсэн: shine
 

 Амьдралын утга учир нь юу байдаг юм бэ  Би ерөөсөө ойлгохгүй юмаа  Гэр бүлтэй болж зөвхөн нөхөр хүүхдийнхээ төлөө амьдрах, эсхүл гэр бүлгүй мөртлөө ажлын төлөө зүтгэх,  эсхүл  гэр бүл, ажил, үр хүүхдийнхээ төлөө бүхнийг зохицуулж амьдрах. Ажлын төлөө зүтгэх юмуу, үр удмаа үлдээх юмуу, хэн нэгэнтэй амьдрал зохиох юмуу.

Би өөрийхөө амьдралын утга учрыг олохгүй байнааа.

Хүн болж төрсний хувьд юуны төлөө, юу хийж  амьдрах  ёстойгоо  мэдээд байгаа ч яааааг энэ амьдрал гээд бодохоор юу нь юм болоо гээд толгой эргэж гүйцлээ. Бодол санаа зөрчилдөөд байгаа юмуу юу ч толгойд орж ирэхгүй байнааа....

19:17 - 2007-09-28 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Тэнгэр заяат,,

Бичсэн: shine

Ямар их санаваа чамайгаа ажил ихтэй гээд юу ч бичиж чадсангүй ээ /хайртыгаа санаж байгаа юмшиг л гэх шиг/ Ажлын ард гарчихаад суух ч сайхан л байна шүү. зиа энэ ч яахав. Блог ертөнцөөр сонин ихтэй л байх шиг байна.

Өнөөдөр айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн сурагтай 17 ны өдрийг мартаж яаж чадах вэ гээд дуунд гардаг шиг л хот хөдөөгүй хурим найр хийсэн өдөр өнгөрч байна. Бидний хувьд өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ өдрийг сонгон байж нутаг орноо өвөлдөө өнтэй, зуд турхангүй, сайхан өвөл болоосой, хүн ард нь мөнгөний хойноос биш, оюуны боловсролын хойноос явж байгаасай гэж нутгийнхаа...

16:23 - 2007-09-28 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

69

Бичсэн: tungaamaa
develop saying.write a book.home a distinctive look.get a cause. encourage nicknames.linkup with better brands.mimis a poular brand.

14:37 - 2007-09-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok