300-гийн блог

Apple компанийн ажлын ярилцлагад ирдэг сонирхолтой 25 асуулт (хариулж үзэв)

Бичсэн: xvv
unurbat.blogspot.com блогоос lag.mn/free/article374/ дээр хуулж оруулсан байсан 25 асуулт нээрээ их сонирхолтой. Хариулахад зарим зүйлийг бодож бас заримд нь хариулахад их хэцүү юм байна. Би Апплд ажилд орж чадах байсан болов уу ингэж хариулсан бол хэхэ. Бас нэгэн сонирхолтой санал байна. Та дээрх хаягаар ороод хариулчихаад минийхтэй харьцуулж үзээрэй. Тэгээд хариулж байхдаа ямар нэгэн сонирхолтой зүйл бодож олсон, эсвэл бусдад сонирхуулмаар хариултаа сэтгэгдлээр үлдээгээрэй.

1. Таны амьдралдаа хийсэн хамгийн бахархмаар зүйл чинь юу вэ?
Яг ингээд бодохоор бас тэр энэ бахархмаар мундаг зүйл гэх...

19:16 - 2015-04-30 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Сүсэг бишрэл буюу үхлийн дараах амьдрал, там диваажин байдаг

Бичсэн: xvv
Би мухар сүсэгтэй.

Энэ талаар урд өмнө нь тийм ч нухацтай бодож үзэж байгаагүй юм байна. Тэгээд бодож байгаад би мухар сүсэгтэй хүн юм байна, бас энэ тийм муу, муухай хүнээс ичиж зовоод байх ч зүйл биш юм байна гэдгийг ойлгов.

Би ерөнхийдөө өөрт тохиолддог зүүд, зөн совин, мэдрэмжүүдтэй холбоотой, бас өвөө, эмээ, аав, ээжийнхээ ярьсан домог, болсон явдлуудыг сонсож, зарим зүйлийг өөрөө мэдэрч, харж өнөөдрийг хүрч ирсэн. Тэгээд энэ хүртэл тохиолдсон мэдээлэлдээ үндэслээд тодорхой хэмжээнд хувь тавилан, сүнс, г.м зарим зүйлд итгэдэг. Эцэг өвгөд, эмээ өвөөгийн маань сүнс сүлд дээд тэнгэрээс ...

02:31 - 2015-04-21 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Блог ба боломжууд...

Бичсэн: xvv
Блогийг олон талаас нь харж янз бүрийн тодорхойлолт өгч болно энгийнээр вэб сайтын нэгэн төрөл гэж ойлгож болно. Хамгийн гол нь үнэгүй, ашиглахад маш хялбар.
Хувь хүмүүс ихэвчлэн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох, мэдлэгээ хуваалцах,  өөрийгөө нээх, илэрхийлэх, сонирхлоо хөгжүүлэх, танил найз нөхдийн хүрээгээ тэлэх, өдрийн тэмдэглэл хөтлөх, эргэн санах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ашигладаг. Ихэнх блогчид блогийн амжилтаасаа болон бичлэгээсээ хувийн сэтгэл ханамжаа авч байдаг гэсэн судалгаа байдаг. Компани, байгууллагуудын хувьд хэрэглэгчидтэйгээ ойр ...

14:21 - 2015-04-06 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Компютер тоглоом тоглосны 9 ашиг

Бичсэн: xvv

Аливаа зүйлийг хэтрүүлэлгүй тунг нь тааруулж хэрэглэх нь зүйтэй байдаг. Компьютер тоглох нь хэдийгээр олон сөрөг үр дагавартай ч бас сайн талууд байдгийг судалж тогтоожээ. Орчин үед зарим компани ажилтан авахдаа компьютер, ялангуяа баг болж тоглодог тоглоомоор тоглодог эсэхийг асууж авдаг болжээ. Ингээд компьютер тоглодог хүмүүсийн эзэмшдэг 9 чадварыг танд танилцуулъя:

Судалгаагаар PC тоглоом тоглодог мэс засалчид, энгийн мэс засалчдаас 27%-иар илүү хурдан, 37%-иар алдаа гаргах магадлал нь илүү бага байс...

01:10 - 2015-03-29 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Хүүхдээ аз жаргалтай болгох 60 алхам

Бичсэн: xvv

Сэтгэл зүйч Елена Макаренко хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 60 өгүүлбэрийг жагсаажээ. Ээж аавууд эдгээр үгсийг хүүхэддээ байнга хэлж байвал хүүхэд эцэг эхийн хайрыг илүү гүн мэдэрч, өөртөө итгэлтэй болж, баяр баясгалантай амьдарч, бусдыг баярлуулдаг болох гэнэ.

Байнга хэлж байх үгс:

Би чамд хайртай.

Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана.

Чамд уурлалаа гээд хайрлахаа болихгүй.

Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү.

Хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан.

Баярлалаа.

Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо.

Миний амь...

01:55 - 2015-03-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Урт нэртэй хууль гэж юу вэ? Ямар өөрчлөлт орсон нь Монголчуудын ирээдүйд аюултай вэ?

Бичсэн: xvv

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах энэ хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь нийлж зах замбараагүй байсан уул уурхайн зөвшөөрөл, хавтгайрсан замбараагүй уул уурхайг харьцангуй хязгаарлан байгаль орчныг хамгаалж байсан. Харин алт олборлогчид, уул уурхайн цөөхөн компани, гадныхан үүнд дургүйцэж, уул уурхайн хөгжлийг хааж боож байна гэж тэмцсээр ирсэн юм.

Хүн ам маань энэ жил 3 сая болсон ба 10-20 жи...

17:47 - 2015-03-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нэг хүн ийм зөвлөгөө өгсөн байна

Бичсэн: xvv
Хуулаад авчихъя...

Оросруу өөрийн машинтайгаа хэрхэн зорчих тухай найзуудийн хүсэлтээр сийрүүллээ

Нааш цаашаа хэдэн км, яг хаана ямар ямар даатгалаас сонгож алийг нь хийлгэдэг, Байгаль орвол хаахна хавьцаа боломжийн үнэ ханштай ямар амралтын газрууд байдаг, тэнд нь ямар ямар зардлууд гардаг, хоол унд ямар үнэтэй байдаг, Улаан Үдэ орвол үзэж харах хийх юм хэр ихтэй, машины хулгай зэлгий дээрэм тонуул ямар байдлаг гээд нэг сайхан дэлгэрнгүй мэдээлэл оруулаая хө. Олон хүнд хэрэг болно доо??

УБ-Улаанүүд 600km засмал замтай, Хилээр нэвтрэхэд хэдэн цаг очерлож саатна.

-Хот хооронд гэрэл асааж явна дурэм...

17:41 - 2015-03-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Урт нэртэй хууль гэж юу вэ? Ямар өөрчлөлт орсон нь Монголчуудын ирээдүйд аюултай вэ?

Бичсэн: xvv

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах энэ хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь нийлж зах замбараагүй байсан уул уурхайн зөвшөөрөл, хавтгайрсан замбараагүй уул уурхайг харьцангуй хязгаарлан байгаль орчныг хамгаалж байсан. Харин алт олборлогчид, уул уурхайн цөөхөн компани, гадныхан үүнд дургүйцэж, уул уурхайн хөгжлийг хааж боож байна гэж тэмцсээр ирсэн юм.

Хүн ам маань энэ жил 3 сая болсон ба ...

01:07 - 2015-03-01 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Далд санаа

Бичсэн: xvv
Эмүжин15 hrs ·

Ноён уул нохойд ноцуулж, ноёдын хатавчинд ард өлсөв.

Торгон дээлтэй ноёд төрийн ордонд хөлхөлдөж, тохойн чинээ хөөрөг зөрүүлэн золгож байх мөчид хатавчийг нь бараадан хаяа хатгасан харц ард хар цай ч үгүй, халуун дулаан итгэл ч үгүй гундуухан шинэлэв. Гутруухан цагаалав. Ц.Элбэгдоржийн ээжтэй эндүүрэм Д.Цэрэннадмид хэмээх 60 насыг хол гарсан эмээ шинийн 2-ны өдөр сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн, таван хүүхдээ сандаргаж, тавгүйхэн өнжив. З.Энхболдын аавтай адилтгам өндөр настай Н.Борхүү гуай бор эсгий нөмрөн болзоот уулаа хамгаалахаар эрслэн суусаар энэ өдөртэй золгов. Эр...

12:04 - 2015-02-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Монгол улсын байгаль орчин, гол мөрөн, ой мод, Үндэсний аюулгүй байдал аюулд орлоо

Бичсэн: xvv

Та бидний сонсож дуулснаар "Урт нэртэй хууль" хэмээх хууль, энэ хуульд цагаан сарын битүүний өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэе. Мөн Ноён уул гэх ганцхан уулын тухай яриа энэ биш юм шүү. Та Монгол хүн бол үүнийг заавал уншихыг танаас хүсэн гуйж байна.

ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ хуулийн тухай:
Хууль нь 2009 оны 7-р сарын 16-ны өдөр батлагдсан бөгөөд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиг...

11:43 - 2015-02-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Интернэтээр хэрхэн мөнгө олдог вэ? Интернэтээр мөнгө олох 10 арга

Бичсэн: xvv
Интернэт нь нэгэнт хүний амьдралын тусгал болж интернэтэд амьдрал буцалж, өрнөж, бүхэл бүтэн нийгэм тэнд оршин байж, интернэт нь мөн маш том зэвсэг, улс төрийн, бизнесийн, тагнуулын хамгийн хүчирхэг хэрэгсэл болж хувирчээ. 21-р зууныг, хүн төрөлхтний хөгжлийг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон энэ үед интернэтээр мөнгө олоод гэрээсээ ажлаа хийгээд сууж байдаг хүний тоо ч олширчээ. Монголд маань ч бараг айл бүхэн интернэттэй болж байна.


Тэгэхээр та бүхэнд интернэтээр мөнгө олох талаар өөрийн мэдэх зүйлсээсээ хуваалцъя. Та ч бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай.

Интернэтээр мөнгө ...

16:22 - 2015-02-20 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: arius
 ай хөөрхий
Амгалан цэнхэр тэнгэр минь
Арай л эрт сэтгэл булаана уу даа

Амраг сэтгэл олоо нь үгүй
Ангир уураг ундраа нь үгүй
Ашдыг таниж амжаа нь үгүй
Аав л ээжээ асраа нь үгүй

Ай хөөрхий
Амгалан цэнхэр тэнгэр минь
Арай л эрт сэтгэл булаана уу даа

18:46 - 2015-02-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Тэнэгхэн минь

Бичсэн: arius
 Зогс, зогс
Зовлон бус ирэх жаргалын өмнөх
Шуурга гэдэгт итгэ
Зориг дутвал, аз жаргал
Зүрхэнд дутахыг ойлго

Хүлээ, хүлээ
Хүний амьдрал дунд төөрсөн
Хөөрхий улаачийг уучилж, хүлээ
Хүрээд ирэхэд нь харин
Хөрсөн сэтгэлээрээ хайрахаас болгоомжил

Тэвч, тэвч
Тэсэхийн аргагүй өвдлөө ч
Тэмүүлэх сэтгэлээ хатгамжлан тэвч
Тэгээд
Тэнгэрээс гуйсан газрын жаргалаа 
Тэвэр тэврээр нь ав

Тэнэгхэн минь...

14:23 - 2015-01-28 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

SMS мессеж бичих соёл ба давуу тал, холбоотой зарим мэдлэг

Бичсэн: xvv
Гар утас гэдэг зүйл мэдээж бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэвч SMS (Short Message Service) буюу гар утасны мессежийг бид тэр бүр ач холбогдолтойгоор ашиглаж чаддаггүй мэт санагддаг. Аль болох залгаж ярихыг эрхэмлэдэг. Та доорх мэдээллийг уншаад үзээрэй.

1. Утсаа авахгүй буюу унтраалттай тохиолдолд SMS бичих.
Тухайн хүн ямар ч шалтгаанаар утсаа авахгүй байж болно шүү дээ. Тиймээс тэр хүн рүү дахин дахин олон удаа залгахаасаа өмнө мессеж бичээд орхих талаар бодолцож үзэх нь хамаагүй дээр. Хэрэв залгасан хүн тань мессеж уншиж чадахгүй хөгшин, эсвэл харааны бэрхшээлтэй биш л бол...

22:23 - 2015-01-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Би ч бас...

Бичсэн: xvv
Өөр нэгэн бодууштай зүйл. Тэр нам, төр засаг, 76 гишүүд нь бас олж үүнийг уншаад өөрсдөөсөө асуугаасай....
Нэгэн Монголд амьдардаг гадаад хүн ийнхүү бичиж/асууж байна.
Өнөөдөр би гуйлга гуйж байгаа 2 гэр бүл харлаа. Эхнийх нь Цэцэг төвийн гадаа нэгэн эмэгтэй болон түүний 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд байсан, хүүхэд нь толгойн хажуу хэсэгтээ нилээд том гүн шархтай байсан, цус урсаагүй, гэхдээ ямар ч гэсэн гүн шарх байсан мөн нөгөө талд нь ч гэсэн нилээд том шарх байсан.
Хоёр дахь гэр бүл нь Төв Шуудангийн гадна талд байсан юм. Эцэг нь уурлаж уцааралсан бөгөөд согтуу - тэнд мөн өөр нас...

23:26 - 2014-12-26 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

юүүүүсээээээ

Бичсэн: хундага
цас оркүй байна тээ.
япон д...

10:23 - 2014-12-26 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Өдрийн тэмдэглэл

Бичсэн: xvv
За блогоо ч бичих завгүй г...

22:03 - 2014-11-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

You could be....

Бичсэн: Friska

09:51 - 2014-11-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

анги!

Бичсэн: хундага
гал зуухны чийдэнгийн бүрхүүлийн тоос савсан хаалганы чимээнд үү, доргионд уу, чимээний доргионд уу..
хийсэх...

16:08 - 2014-11-24 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

oh

Бичсэн: хундага
энэ бүр нэгггг...пянз эргэлджийгаа нь "сонсогдоод" байхым, чих дүлийрчээгүйлиймбайна...

15:47 - 2014-11-10 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok