300-гийн блог

TS - ts

Бичсэн: хундага

Тантай хундага тулгах байсансан

Таны, аав болсон насанд хүрэх

төрсөн өдрийнхөө орой

талархаж

 

13:49 - 2008-03-13 - Сэтгэгдэл {30} - Сэтгэгдэл бичих

Сэтгэл их хөдлөж байна ээ*

Бичсэн: g84

дурсамж

...найз бүсгүйтэйгээ таксинд суугаад явж байгаад, хүрэх газартаа хүрээд буух болов

-хэд гарсан бэ ?

-тэд гарлаа

-өө зиа, та шударга байнээ. май, гилаалаа.

-за баярлалаа....

бид таксинаас буугаад, миний бүсгүй намайг шоолж ханатал аа инээв. учир нь "байнээ" гэдэг чинь нутгийн аялга... би яриандаа нутгийн аялга хэрэглэх бол, түүний хувьд бөөн баяр. учир нь дооглох, тохуу хийх гэдэг бол түүний ганц хийж чадах зүйл. одоо тэр таксинд сууж байсан өдрөөс хойш бүтэн нэг жил хагас болсон байна. энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл, нэг хүүхэд төрүүлчих хугацаа. яагаад заавал нэг хүүхэд төрүүлэх ...

01:51 - 2008-03-13 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

ЭХ ҮРИЙН СЭТГЭЛ

Бичсэн: Обдоо

Аймаар худлаа ярьдаг нэг нөхөр байсан юмчэн. Гэхдээ л би түүний найз . Ингэж ярьж байгаам хараач тэр нөхөр эх үрийн элбэрлийн талаар :

Мануус анд яваалд тэгээд " өдөр 3 шөнө яваад юу олоогүүм. Тэгээл яваал яваал яваал байлаа. Цас хайлаал....... амьд амьтны щбараа олж харсангүй ...... Гэтэл яасан гээч. Цасан  дээр аймаар хөөрхөн жижигхээн мөр байлаа. Юуны мөр болохыг мэлдэж чадсангүй дагаал яваад байлаа дагаал яваад байлаа   ...... мөр хөөгөөл....... гүйцсэн чэн хөөрхөөн бамбарууш "точиг точиг точиг" гээд гүйжийнаа аймаар хөөрхөн..../өвөл яг баавгай байж харагдаач ичжийдэг амьтан ш дээ/ Өлсөхи...

00:43 - 2008-03-13 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

тэнгэр газрын завсар ....

Бичсэн: Soyol

Би гэж нэг юм газар тэнгэрийн завсарт тэмээ ямааны зааг дээр төрсөн хүн байхиймаа Уг нь хүнд муу санаад байдаггүй юм. Гэхдээ л бодож байгаагаа тайлбарлахдаа  хэлэх эв зүйгээ олдоггүй бололтой юм Ямар ордонд төрсөн болохоор би найзаасаа чи хүн  хүнд долигоноод, долигонуур зантай гэж сонсдог байнаа  би уг нь муу хүндээ ясны муу дугаргахаас ч дургүй хүрээд байдаг  Гэхдээ л сэтгэлд юм хийж гол маажаагүй бол ямар ч хүнтэй хүн ёсоор харьцахыг хичээдэг  зан маань буруу бололтой бүр долигонуур гэдэг нэрийг зүүхэд хүргэж байна. Уг нь энэ үгийг  монгол хэлний үгийн сангаас хасмаар үг байгаа юм ш дээ хүн...

08:42 - 2008-03-12 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: хундага

нүдний зах дах үрчлээ

нүгэл үл хийснээс

08:35 - 2008-03-12 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

эвдрэээлайхийн эвдрээлайхийн яахуу?

Бичсэн: shine

Хүмүүс минь 1 өдөрт 2 рс эвдэрлээ, net-n холболтын хаб нь шатлаа, бас нэг разетка шатлаа бөөн шатсан л юм байна, тог хэлбэлзээгүй, муу юм шүглэчихвүү гээд өрөөндөө засвар хийлээ, бас л эвдрээд шатаад л байхын, рс гэв гэнэт гацаад байхын энэ юуных вэ?  гайгүй л сайн virusийн хамгаалалт татсийшд уг нь.

Office-d шүгэлсэн муу юмыг зайлуулдаг илээчин, бариачин, лам хар байгуул ямар нэгэн засал хийлгэмээр байхийн байгуул энэ хавиар нэг орж ирсэн мөрөө үлдээгээрэй, нээрээ яавал дээр вэ, зөвлөөрөй,

PC-ч үгүй, net-ч үгүй бүүр сүүлдээ блогоо ч бичиж чадахгүй /ииийй ииийй уйлав/  хүн хүнээс царай алда...

07:20 - 2008-03-12 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Дэлхий намайг тойрч эргэдэг

Бичсэн: xvv
Би алдаж явжээ гэж... Би яг энэнд итгэдэг юмаа. Итгэх ч гэж угаасаа тийм байдаг л болохоор. Харин зарим зүйл дээр алдаж явжээ. Санаснаар болдоггүй юманд хааяа бухимдаад л, болохгүй байна энэ тэр гэж бичээд л... Одоо харин ойлголоо НУУЦыг олчихлоо. Баярлалаа  bayasum.

Мэдээж их хүсэж байна гээд ангайгаад хэвтээд байвал хүсэл биелэх нь юу л бол. ..

Надад нэг хүн үүнийг хиймээр байна... ямар аргаар гэдгийг нь мэдэхгүй байна гэхдээ хийж л таараа,  гэж хэлж байсан. Тийм шүү дээ ингэж бодсон юм бүгд биелдэг.

Зарим нэг юман дээр маш их хүссэн мөртлөө биелээгүй ч юм шиг санагдах үе байдаг. Жишэ...

13:20 - 2008-03-11 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

мальчики...

Бичсэн: хундага

мальчики киибандчики, маартын аравны мэнд хүргэе! тун саяхан доо, ердөө 50 гаруй цагийн өмнө маартын найман болсон болохоор бүр албаар та хэдэн мальчиктаа, цөөн хэдэн киибандчиктаа маартын аравны маангаррр халуун мэнд дэвшүүлье ээ.

маартын найман гэдэг чинь эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ бэлэг авч, эрхэлж байна хэмээн хоол хийлгэн тарвалзаж, үхтрээ гоёж аваад үнсмээр болон үзэн ядмаар эмэгтэй танилууд, эмэгтэй найзуудтайгаа хувцас болон ээмэг зүүлтээ, хань болон амрагаасаа авсан бэлгээ уралдуулан ихэрхэж, ууснаа шингээхгүй агсам тавьж, алингаа алддаг баяр бишийм байлээшд. эмэгтэйчүүдийн эрх...

05:53 - 2008-03-11 - Сэтгэгдэл {62} - Сэтгэгдэл бичих

Дэвэн дэлхийн худалчуудын цуглаан

Бичсэн: Claus
Харсан үзсэн явдал, туулсан гаталсан амьдрал,зүүдэлсэн зөнөсөн бодол гээл юү эс байдаг билээ.Хал үзэж халуун чулуу долоосон,хашир суулгүй долоо буудуулсан,хэн бэ гуай ч болов наашаа сууж найранд оролц.Гурав дуулж гурав барилд гэж зовоохгүй,ухаанаас тань ундарах оюунаас тань оргилох ганц л бичлэг байхад болно.Хүн бүр хүндэтэй зочин болно,хүрээд ирэээ,хүлээж байя.

http://hudalch-huuhduud.blog.banjig.net/

...

08:57 - 2008-03-10 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Баярын мэнд хүргэеэ!

Бичсэн: xvv


Эрхлээд эрхлээд ханашгүйяа
Элбэрэлт хайрт ээж минь
Хайрлаад хайрлуулаад ханашгүйяа
Хамгаас хайртай эгч минь
Үзээд үзээд ханашгүйяа
Үргэлж хөөрхөн инээмсгэлнээ
Үнсээд үнсээд ханашгүйяа
Үнэхээр энхрий эмэгтэй чи минь
Уншаад уншаад ханашгүйяа
Ухаант блогчин бүсгүйяа
ай хөө зээ хөө

 

Баярын мэнд хүргэе!

03:14 - 2008-03-09 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: хундага

нууц гэж
нуусан үнэн
нуусныг дэлгэсэн чи
надад үнэн..ч биш

15:53 - 2008-03-08 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Бүсгүйчүүд

Бичсэн: AttiIa
Хасын царайд нь туяа татаад
Хайрын толионд нь уулс мяралзаад
Харсан газраас нь сарнай дэлгэрмээр
Аашдийн сайханд саран гэрэлтээд
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд ардын үрсийн багш билээ
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд анагаан тэтгэх эмч билээ
Гэртээ ороход нь гэгээ татаад
Гэгээлгэн бүүвэйнд нь хорвоо уяраад
Шөнийн одод гэрэл ээ нэмээд
Шүүдрийн гялбаанд өнгөө тольдсон
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд уран гартай үйлчин билээ
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд улсад цуутай саальчин билээ
Насанд ганцхан хайраар дэлбээлж
Нартад заяасан хань минь гэгдээд
Өргөө гэрийг өөд нь татсан
Үрийн жаргалаар өнөд ивээсэн
...Б...

00:36 - 2008-03-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ӨВГӨД

Бичсэн: Обдоо
   

Уулстайгаа орших хөх өвгөчүүлээ санаад байна.  Цаст Цамбагарав уулын хормойд нээх гоё 2 хос хун ирдэг жижиг хөх нуурын дэргэд  орших Уртаа авгынх, Бүргэдтэй уулын өвөрт өндөр хадан дунд  өвөлжих Батаа нагацынх, Сутай уулын бэлд байх Дамчаа хөгшнийх …… бүүр түүрхэн л санадаг юм.  Чандмань суманд хөөмийлж байдаг  насаараа найрын даамал хийсэн Мийгаа хөгшин….

Араажав сонсоод, гаансаа нэрээд сууж байгаа, сонингийн цаасанд дүнсэн тамхи ороогоод л татах, бугуйлаа, уургаа бариад майжиг майжиг гээд алхах, морин дээрээ хазгайдуу суучихаад л, наадмын үеэр Дамбын  морь түрүүлсэн, Парчин хөгшиний х...

00:39 - 2008-03-06 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

ойрдоо.

Бичсэн: Friska
манай эмээгийн утсыг хэн туучваа, байна уу гээл цоглогтоо л авдаг хүн чинь утсаа авдаггүй байшт өдрөөс хойш, гайхаад эгчээс асуусан чинь суйлуулцан гэнээ...тээл тэнээд явдийн, гачин хүн шүү, өвөртөө хий гээдайхад гангарч цүнхэндээ хийжаагаад тэгжаагаам. утасгүй яасан гэцүүмб гээд үглээд суужээн гэнэ, утас авах юм ярьжээн гэнэ. нэг мэдсэн гэрээ саначиж. гэрийнхэнтэйгээ уг нь бүтэн сайнд ярьсан л даа, ахиад ярьсан чинь гоё санагдчлаа. бушуу түргэн 5 дахь болоосой, мартын бэлэг гээл аав нээх сайхан загас юмуу тахиа шардагсан, гарын хоол нь бол үүнэн тасархай шт, юун тэр эрастараан.

одоо очиход...

10:19 - 2008-03-05 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Lust, Caution (2007)

Бичсэн: lobe22

 Сайхан болжээ. Таалагдлаа. Зарим сцен-үүд нь гайхалтай, аймшигтай болж.

06:29 - 2008-03-05 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Мод тарьцгаая тэгэх үү?

Бичсэн: xvv
Хавар болж байна. Блогчин залуусаа нийлж мод тарьвал ямар вэ? Миний хувьд нэг багшийнхаа ярьсныг сонссоноос хойш нэг газар мод тарих юмсан гэж нэлээн дээр үеэс бодож яваа юм л даа. Хүнд өвчтэй олон хүүхдүүд хөдөө хотоос цуглан эмчлүүлдэг ганцхан Эмнэлэг байдаг шүү дээ. Маш хүнд өвчтэй, хэдэн сараар (зарим нь эдгэхгүй) энэ эмнэлэгт хэвтдэг. Зарим нэгэн хүмүүс янз бүрийн байдлаар тусламжийн гараа сунгаж, очиж эдгээр хүүхдүүдийг баярлуулах нь ч байдаг. Тэд ямар их баярлаж хөөрч байгааг харах үнэхээр сайхан, тэр хэмжээгээрээ тус хүргэгч хүн маань өөрөө ч амьдралын амтыг мэдэрдэг байх л даа...
Үнэ...

03:15 - 2008-03-05 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Мэдлэгт тустай блог + Монгол хэл бичиг, крилл үсэг

Бичсэн: xvv
http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post_3917.html

Эгч энэ хаягийг явуулсан байна. Энд Монгол хэлний дүрмийг маш гоё оруулаад тавьчихаж. Зав зайгаараа харчихаад байхад гэмгүй гэж бодлоо. Би+бас зарим нэг блогчид маань ер нь харж байхад хааяа бичихдээ алдаад байгаа харагддаг... (Этгээд яриад шүүмжлүүлээд байдаг, энийг тооцохгүйгээр хэл бичгийн дүрмээ их алдаж байна гээд байна цаагуур чинь )

http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post.html
Энд Монгол хэлний дүрэм, болоод өмнө нь нэг удаа ярьж байсан компьютерт Монгол хэлний алдаа шалгах aspell програмд Монгол хэлийг оруулахад тулгарсан асу...

00:37 - 2008-03-05 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

БАГ

Бичсэн: Обдоо
 

Хүн бүр багны цаана нуугдаж байдаг. Ажлаасаа гараад нэг өөр, гэртээ ирээд нэг өөр, найз нартайгаа байхдаа нэг өөр,  ер нь дандаа нэг зангаараа нэг төрхөөрөө хэн ч байж чадахгүй. Гэхдээ хэр удаан нуугдаж байгаагаас шалтгаалаад ходоодны шархтай, стресстэй, нервтэй, цуснаас нь TOXIN ялгарч өөрөө хордох эсэх нь хамаарна. Дандаа баг зүүхээр тэр чигтээ тэр багаа байнга эсэхийг мартаад “Ерөөсөө би чинь ийм төрсөн билүү?  гэж хүртэл гайхаж эхлэх тохиолдол хүртэл бий шүү дээ.

Дээр үед гэнэ лээ нэг хааны хөөрхөн охиныг хамгийн сайхан цартайтай, хамгийн сайхан залуутай одоогийнхоор бол женьтлемэн за...

23:07 - 2008-03-04 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

ХУУЧНЫ ЭД

Бичсэн: Обдоо
 

“Хуучны эд” гэдэг ямар билээ дээ удах тусам өнгө ороод л ярих юм биш

Өглөө хар үүрээр монголын радио орлоо. Амьхандаа “одод болохын хүслэн”-д орж байгаа нь тэр. Үүднээсээ авахуулаад жаахан ч гэсэн өөрчлөгдсөн боловч яг студи дотроо өнөөх л та бидний танил болсон “орос ах нарын” тоног төхөөрөмж луглайгаад л масс эзлээд, өнөөх л танил болсон “ВЫКЛ.”, “ПАУЗ гэсэн бичиг бүхий кнопууд, эргүүлдэг чангалдаг бартагдуухан тохируулгууд, сэвээр /северь/ гэдэг байсандаа том радио, өдрийн гэрлийн “мангар” том суурь, мэбэль модон хаалга нь хуучраад л яг анх байгуулагдсанаасаа хойш тэр чигээрээ байгаа нь...

12:19 - 2008-03-03 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

заа...

Бичсэн: хундага

зэээ.. юу юу ч болоод өнгөрчив дөө.. гэх гэсэн чинь юу ч болж өнгөрөөгүйн байнашд. бүх юм хэв хэвээрээ. байдаг байрандаа барзалдаад л, бамбаралдаад л, барьцалдаад л, барсайлдаад л байжээна даа.. бараг л хэвээрээ гэхэд болно.

юм гэж сонин юм. сонин юм бүр сонин юм. тиймээ? эхлээ ч үгүй байсан харилцаа гэнэт дуусч этр, дууссан байсан драм огцом үргэлжилж, өрнөж этр. за би кино ярьжийгаа шүү. би чухам алийг нь хүсч байсныгаа, бас алийг нь хүсч байгаагаа мэдэхгүйм. заримдаа эрс эрс эргүүтэж, энд хүн болчихоод элийгээд сууж байгаа минь ямар учир утгатай юм бол этр гэж, өнгөрсөн богино хугацаанд ач...

20:12 - 2008-03-02 - Сэтгэгдэл {48} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok