300-гийн блог

Web programmer-уудаас тусламж...

Бичсэн: xvv
Аль дээрээс хойш нэг юм нухаад бардаггүйээ. www.blogspot.com -ын шинэ layout template -г таниад, шууд байрлалаар нь харуулаад вижет оруулдагтай адил юм хиймээр байгаа юм л даа. Тэгсэн чинь template-ийн кодыг уншаад CSS -ээс байрлалуудыг нь тогтоогоод 2 баганатай 3 баганатай энэ тэр болгоод байгааг нь яаж ч оролдоод учрыг нь олдоггүйээ :( CSS style кодон дундаас байрлал заасан коднуудыг яаж олоод тэгж байрлуулаад байгааг нь учрыг олоод өгөх байвал маш их баярлана :D
Туслахыг хүсьеээ!!! ...

01:35 - 2008-03-22 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

CAFE

Бичсэн: DESI

Өчигдөр Нэг захиалагчынхаа хүсэлтээр хийсэн юм.Нэг иймэрхүү 
газар байвал зүгээр юмуу гэж бодлоо. 

23:25 - 2008-03-21 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

...болгоод..

Бичсэн: хундага

  дурлал чамайг хумс болгоод дураараа хуурайдаж янзлахсан, өнгөлж будан зүс оруулаад өөрийн хүссэнээр гоёхсон, ургаж тээр болвол уртаас нь тайрч богиносгохсон, нөхөөс зүйж “уртасган” нүглийн нүдийг хуурахсан, тэрүүхэнд нь тэмдэг тавьж төгсгөл нь хэзээг мэдэхсэн, аминдэмээр тэтгэж ар араас нь ургуулахсан, гэхдээ би хиймэл хумс наахгүй, гэнэт хазайж зохихгүй өнгөөр будахгүй, хугарч, хууларсан ч харааж зүхэхгүй, хэнбугай юу гэсэн ч... чи миний нэг хэсэг, хумс шиг минь байгаасай

...

05:41 - 2008-03-21 - Сэтгэгдэл {27} - Сэтгэгдэл бичих

Монголд удахгүй баригдана

Бичсэн: DESI

Урьд нь хийж байсан төсөл хэдэн шөнө нойргүй сууж билээ

05:28 - 2008-03-21 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Fashion art

Бичсэн: DESI


Энэ удаад мэргэжил нэгт найзууддаа зориулаад
ийм нэг Softwear-н танилцуулга тавилаа шүү
болж өгвөл дараа нь энийг олоод тавинаа

03:10 - 2008-03-21 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

SAND ART

Бичсэн: DESI


Үнэхээр гоё шүү амарч байхдаа үзээрэй
цайныхаа цагаар ажилынхантайгаа бага ч болов
стрессээ талаад аваарай за амжилт хүсэе

03:00 - 2008-03-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

урт чихт.

Бичсэн: Friska
Томилолтоор Сэлэнгэ явлаа, дарга яахав хувийн ажлаа амжуулах гэж байгаа мэт аяглаад машин гаргаж өгсөнгүй...микрддийн байгааз дээ аниа. Замд 2 хүн хоорондоо ярьж байхын, яаж чихний хажуугаар өнгөрөөхөв:
- хаа хүрч явна?
-аав ээж дээр очдог юмуу гээ д.
-танай 2 гайгүй юу?
-ээж жоохон тиймэрхүү, аргагүй насны эрхээр л.
-одоо хэдтэй билээ?
-аав 97, ээж 95-тай.
-өө аргагүй аргагүй.
ярьж байгаа хүүхэд нь өөрөө 60 орчим насны өвөө байсан юм. Түүнийг буусны дараа  тэр танил нь жолоочтой хуучилж байна.
- эдний 2 анууханаараа шүү, зүгээрчгүй хэдэн малтай.
-эрүүл агаарт байдаг хүмүүс аргагүй...

02:41 - 2008-03-21 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

INTERIOR DESIGN

Бичсэн: DESI


Сайн байцгаана уу орчин үеийн интерьер дизайн болон эдлэхүүний шийдэлд
минималист урсгал орж ирээд олон жил өнгөрчээ гэвч энэ нь манайдаа их шинэлэг
гэж тооцогдож байгаа Би нэг захиалагчынхаа хүсэлтээр нэг иймэрхүү юм урд нь
хийж байсан юм. Ойрд нойргү жаахан суулаа хэд хэдэн Бичил сууцны загвар
гаргалаа хүмүүст таалагдах байх гэж найдаж байна удахгү эндээ нэмж тавинаа ...





00:53 - 2008-03-21 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

баллуур

Бичсэн: хундага

тархин доторх, зүрхний гүн дэх зарим "зүйлийг" баллуурдаж хаяаад, гарсан үртсийг нь үлээж орхихсон. хүмүүсийн баллуур хэдэн наснаас хойш хорогдож эхлэх бол. хүмүүс яг ямар "зүйлээ" баллуурдах бол. үйлийн үрийг үүрсэн үртсийг цуглуулж дахин баллуур хийгээд л... бид өөрснөө шинэ баллуурын эхийг бэлдэнэ гэсэн үг.

13:03 - 2008-03-20 - Сэтгэгдэл {28} - Сэтгэгдэл бичих

хальт бичвэл

Бичсэн: Friska

Камю-гийн Хөндлөнгийн хүнийг уншиж дуусгав. Уналттай харьцуулахад нэг их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэнгүй...зохиолын гол баатар эр юуг ч чин сэтгэлээсээ хүсдэггүй, яасан ч ялгаагүй гэсэн байдлаар ханддаг хүн. Хэт эрх чөлөөтэй ч гэх юмуу. Мань эрийн энэ тэс хөндлөн байдал буюу ээжийгээ оршуулахдаа огт гашуудаагүй, шашин шүтлэггүй зэрэг нь дараа нь тэрнийг хүн алсан хэрэгт яллахад нь гол үүрэг гүйцэтгэнэ. Хүмүүс тэрнийг өөрийнх нь оролцоогүйгээр өөрсдийнхээ үнэлэмжээр шүүнэ. Тэрний хувьд хүмүүс “хөндлөнгийн”, хүмүүсийн хувьд тэр “хөндлөнгийн”.


дуусаагүй байж мэднэ.

...

12:34 - 2008-03-20 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Саранд хүрдэг шат

Бичсэн: AttiIa

Энэ шатаар би алхсаар, алхсаар, алхсаар яваад саранд хүрдэг
Эцэс төгсгөлгүй өгссөөр, өгссөөр, өгссөөр байгаад газарт буудаг

Тэндээс би өнгөгүй шороо, үнэргүй өвс олж ирдэг
Тэмдэглэлийн дэвтэртээ тэгээд сэмээрхэн хийчихдэг

Үе үехэн би тэсгэлгүй гунихаараа
Үзэгнийхээ нүдээр дэвтрээ тэмтэрдэг
Өнөөх л, өнгөгүй, үнэргүй миний нууцууд өндийхөд ...
Өө, би яаж зураглах вэ?

Нарийхан олсон шатаа хааяа би олдоггүй

Л.Өлзийтөгс

...

10:33 - 2008-03-20 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

ХОРОО

Бичсэн: Обдоо

Хамгийн бага нэгж нь хороо мөн үү?  бишээ хорооны доод талд хэсэг гээд нэгж байна. Хэсгийн ахлагч нар нь хэдэн төгрөгний цалин авдаг гээч нэг улиралд 108, сард 32 мянган төгрөг. Аль соц үеийн тэр шударга үнэнч зангаараа байгаа настай хүмүүс энэ ажлыг хийж, гэр хорооллын хамаг бохир, хогны мөнгөнөөс авахуулаад хөдөөнөөс ирчихээд бүртгүүлээгүй яваад байгаа айл, зугтааж яваа хулгайч тогны мөнгө, байр түрээслэж байгаа оюутнууд, архичид гээд бүгдтэй л тэмцэл явуулдаг юм байна. Яг ажил хийдэг хүмүүс нь явж, явж эд нар л юм байна.

Цаг дээрээ ажил хийдэг гээд байгаа иргэний бүртгэлийн байцаагч, нийгм...

06:42 - 2008-03-20 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: Friska
Чи..
чиний...
чамд...
чамаар...
чамаас...
чамтай...
чамруу...
чамайг...
чиний тухай...
Чинагш...

***

Чи намайг дүүргэдэг
Гэхдээ би хов хоосон ч байж чадна
Дундуурыг бол тэвчихгүй.

00:02 - 2008-03-20 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Далбаат завь

Бичсэн: DESI


Хээх тагтаа минь дээ яаж хархаараа энийг жирэмсэн эмэгтэй болгож хардаг байнаа
Энэ чинь хөвж яваа далбаат завь шүү дээ. Манайхан чины хэлснийг сонсоод
гомдох байхдаа Бид үүнийг барих гэж ямар их хичээж байгаа гээч өөр зөндөө гоё
барилга барьж Улаанбаатраа өөрчилнөө
УРАГШАА ажилаад байдаг хэргээ

14:48 - 2008-03-19 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: хундага

утасны үзүүрт зандрах, уцаарлах чи

уруул золиослох, нулимс залгих би

угтаа хэдийнээ төгссөн

12:30 - 2008-03-19 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

TUUSHIN

Бичсэн: DESI

за дахиад л нэг бүтээлээ тавчихлаа улаанбаатарт маань
удахгүй нэг ийм барилга нэмэгдэнэ гэхдээ цаана байгаа
нь биш шүү тэрийг нь зүгээр л зохиомж болгоод тавчихсан юм

10:43 - 2008-03-19 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

ХҮҮХДҮҮДЭЭ ХАЙРЛАМААР.....

Бичсэн: Обдоо

Хөөрхөн намайг дагаад л байдаг нэг Бондоок гээд хүү байж билээ. Хайр гэрэлтсэн харцнаас нь хэр их жаргалтай байгааг нь анзаарчихаж болно. Хүүгийн ээж аав нь дандаа л хүүгээ загнана. Ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй ч тэдний хүү байсан нь үнэн юм даг. "Тэнэг..... мангар юм уу чи" гээд л юм бол эргүүгээр нь дуудна. Хөөрхий хүү "Обдоо агаа би тэнэг биш тээ" гээд л аймаар хөөрхөн тэр үедээ бол нөгөө хайр гэрэлтсэн харц алга болчихсон  "Томчууд яагаад байнаа " гэсэн өнгөтэй гунигтай нүд.... Хүү үнэхээр л хэрсүү боловч ээж аавынхаа дандаа тэгж хэлдэгт үнэхээр л шанална. Тухайн үед би өөрөө үсрээд л...

03:07 - 2008-03-19 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Сутайн суран хөхүүд*

Бичсэн: g84
наран наашилж буй өдрүүдийн үүлэн чөлөөний завсарт,

 хөх сүүдэрт, Сутайн суран хөхүүд суугаад тамхи нэрнэ.

дээлийнхээ хормойг дэрвээд болохгүй байх тул, завилж суухдаа өвдөг хөлийг сайтар хулдаад тухалж авна. өөр хэн нэгэнд, амьтай бол цуцаж эцэхийг мэдэхгүй үлээх хүчирхэг уушгитай Алтайн салхи, мөн л сэтгэлд хөх өнгийг зураглан үлээх бөгөөд чухамдаа тэд л тэр салхинд эс жиндэн суух ажээ.

өндөр уулсын эгц налуу хажуу нь уулсынхаа хормойг харах боломжийг эс олгох авч цавчим өндөр уулсын салхитай нүцгэн энгэрт, юунд ч эс торох хээрийн салхитай хамт тамхиа хувааж татах эрчүүлд алс холын барааг...

02:51 - 2008-03-19 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

SAND ART

Бичсэн: DESI



сайн байцгаана уу та бүхэнд энэ урлаг таалагдана
байхаа гэдэгт найдаж байна

02:40 - 2008-03-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Модел хаус

Бичсэн: DESI


Та бүхэн ч бас ийм байшинтай болохыг хүсвэл надад хандаарай
миний ганц чадах зүйл бас надтай холбоо барьж 1000 гаруй 
орчин үеийн модерн загвараас сонголтоо хийж болно.
За та бүхэндээ амжилт хүсэе

02:29 - 2008-03-19 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok