300-гийн блог

тэвчихийг тэвчкү

Бичсэн: хундага

цэцэг авчдын.. өөртөө. бас өрөөлд ч.
үхдэг болохоор цэцэг өгөх дургүй гэх хүн байдын. 
би бол үхдэггүй болохоор нь хиймэл цэцгэнд харин дургүй.

(ихэнх нь цомбогор, дэлбээгээ хумьцан)

энэ бусдаасаа өөр байгааз?

(хормойгоо дэлгэцэн чүмчик..юун цомбойх)

...

02:13 - 2008-04-16 - Сэтгэгдэл {43} - Сэтгэгдэл бичих

Lemon Tree

Бичсэн: xvv
 

17:37 - 2008-04-15 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

тэвччмээр чимшиг, тэвчмээргүйчимшиг

Бичсэн: Friska
энд тэндгүй тэвчсэн, тэвчээр нь тасарсан...эсүүл бүүр тэвчихгүй гэдгээ зарласан хүмүүс. би болбаас дундыг баримтлаад нэг тэвчээл, нэг тэвчихээ болиол...
тэвчээрийн утас тасраадайн
тэхдээ би буцааж залгаадайн

маргааш явна гэхээс догдлоод байна
магадгүй буцаж ирэхгүй гэхээс баярлаад байна.

Тэвчээрийн талаар ярилцья. хүмүүс юуг тэвчиж, юуг үл тэвчдэгээ жишээ дурдан өгүүлнэ үү..кэкэ. ...

09:36 - 2008-04-15 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

тэвчжээна

Бичсэн: хундага
юм бичмээр байдаг. аигууууу бичмээр байдаг. битгий бич гэцэн байдаг, блогэмэний атмаан.. яаая доо

дуу оруулж болохгүй байна.. тэвчжээшүү, атмаан аа



05:07 - 2008-04-15 - Сэтгэгдэл {25} - Сэтгэгдэл бичих

Өглөө боллоо

Бичсэн: AttiIa
Тиймээ, үүр цайхыг харах хичнээн сайхан юм бэ? Өчигдөрийн бодол өчигдөртөө үлдчихжээ, бурхан минь юутай их аврал вэ? Өчигдөрхөн гэгэлзэн байсан сэтгэл өнөөдрийн үүрийн цолмонтой хамт анивчин алга болчихлоо. Шинэхэн бодлоор тархиа цэнэглэн, хүн болгоныг унтаж байх хооронд харанхуй дунд унтаж байгаа нялх амьтанг сэрээхгүй өлмий дээрээ алхлан тэмтичэн үүрийн гэгээнээр дохилзон байх би дуртай гэж. Та нар яг одоо тэнгэр лүү сайн хар даа. Юм олж харж байна уу? Нүдээ онийлгоод ажигла л даа. Сар үгүй атал шүүдрийн нойтон дусал бүр гэрэлтэээд л, oд үгүй атал орчлон бүхэлдээ гялалзаад л. Үүр цайх гээд м...

13:26 - 2008-04-14 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

4 сарын 12 ныг хүүхдүүдтэй өнгөөрөөлөө

Бичсэн: Обдоо
 

Шороон шуурга нүд ам аваад л өнөөдөр тийм ч сайхан өдөр биш байнаа. Нэг л тухгүй бүүдгэр саарад өдөр байдаг шүү дээ тэр л байна..............

Энэ өглөө төлөвлөснөөрөө ЛОТУС ЧАЙЛД асрамжийн газар Юки, Оогийноо бид 3 хамтдаа очсон юм. Нилээн шуургатай байсан боловч бид 3 шуургатай зэрэгцээд  “давхиад” хүрчихлээ.  Хүүхдийн кино, хүүхэлдэйн кино авах гэсэн боловч амжаагүйн улмаас ганц хошин шогоос илүү юм үзүүлж чадсангүй. Хоёр ихэр амралтын өдрүүдээр гэртээ харьсан гэнэ. Бид нарыг очиход унтаж байгаад боссон бололтой. Нүүрээ угааж амжаагүй хөөрхөн “дэггүйнүүд” үндсэн ажлаа хийгээд завгүй байц...

08:26 - 2008-04-13 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Учиртай гурван толгой

Бичсэн: AttiIa

Битүүний орой болон шинийн нэгэнд үзэгчид «Учиртай гурван толгой» дууриа сонсож, үзсээр байгаад бүр дасаж орхижээ. Зохиол бүхэн өөрийн хувь заяатай байдаг гэсэн эртний Грекийн мэргэн үг бий. Харин «Учиртай гурван толгой» ямар хувь заяатай бүтээл вэ, анх хэрхэн яаж төрсөн юм бол? Энэ тухай төрийн хошой шагналт Донровын Намдаг (1911-1982) сэрүүн тунгалаг ахуйдаа ийн дурсан бичжээ.


...1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврүүн өдөр би Улсын төв театрын «Бөмбөгөр ногоон» гэж алдаршсан байшингаас гарангуутаа нөхөр Нацагдоржийнх руу явлаа.

Уг нь би Нацагдоржийнхо...

21:00 - 2008-04-12 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

Ижий төөрөг

Бичсэн: Soyol
 

               Ижий төөрөг

Зүнээс мандсан нар зүүнээ шингэхийн учиргүй

Зүйргүй ачит ээжээсээ би дахин төрөхийн учиргүй

 Намар гэдэг хагдарахын нэр биш

Жимс тэнд боловсордог юм

Намар гэдэг дандаа буцахын үүд биш

Би ижийдээ харьдаг юм

 Аль багийн өрсөн чулуу

Одоо намайг танихгүй ч

Галын бурхан ижийгээ орлуулсан

Ганц чулууг би андахгүй

Үр хүн гэж үйлийн нарыг хэлдэг юм

Үртэй хүн гэж үүний эзнийг хэлдэг юм

 Задрах ядрахын аль ч цагт

Заамаа би задгайлдаггүй

Зайлуул ганц ижийгий минь

Заяа нь энгэрээс төөрчихнө

 Шүүдэр өвдсөн зовлон дайрлаа ч

Шөнөөр би уйлдаггүй...

11:05 - 2008-04-11 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Юу хийж байна?

Бичсэн: Обдоо

 

Хорих төвд цагдан хоригдож байгаа хүүхдүүдэд туслалцаа дэмжлэг үзүүлэхээр ЗОРИГ САНГИЙН Залуу Лидер-5 хөтөлбөрийн“ OCTAGON” багийн сайын дурын хэдэн залуучууд /Гарьд, Дэлгэрмөрөн нарын 6 залуус / сургалт явуулж  байна.  

 Нийгмийн хөгжлийн төслийн хүрээнд анхаарлаа хүүхэд тэр дундаа гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд рүү хандуулж, улмаар өсвөр үеийнхнийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахаар шийдвэрлэсэн ба уг ажлынхаа эхлэл болгож ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн насанд хүрээгүйчүүдийн цагдан хорих байртай танилцаж, нийгмийн ажилтан, цагдан хо...

01:36 - 2008-04-11 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Өмнөх бичлэгийг уншсан уу?

Бичсэн: xvv
Хэрвээ эх орондоо хайртай эргэж ирэх юмсан, эх нутагтаа бахархаж сайн сайхан амьдрах мөрөөдөл байдаг бол залуус бид нэгдэж, дуу хоолойгоо сонсгох, тэмцэх цаг нь ирээд хажуугаар өнгөрөөд хожимдох дээрээ тулаад байх шиг байна шүү... Эсвэл ирэхгүйгээр шийдчихсэн үү? :(

Aa тийм нэгэн шинэ мэдээ дуулгахад баяртай байна :

гэнээ.
Мэдээг www.mail.mn -ээс

Гаалийн хяналт шалгалтыг чангатгах, гар аргаар алт олборлохыг хориглох болоод уурхайнууд дээр хөндлөнгийн хяналтыг чангатгах, чанартай өндөр зэрэглэлийн цөөн уурхайг ажиллуулах, энд тэндгүй нүх ухаж байгаа болсон болоогүй жижиг уурхайнууды...

21:32 - 2008-04-10 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Тэлмэн дүүгийн чурка халдав

Бичсэн: misty

Дээр Тэлмүүшкэ Чурка авлаа гэчихсэн байсан их таалагдсан. Одоо хуулжийна. :P

Тэгээд Мисти хүүхээ блогоосоо 1 сарын чөлөө авлаа. :) Хаврын сайхан цаг ирээд ажилтай ажилгүй хувьтай хувьсгалтай тэнэлээ. Ирж байгаад тайлангаа тавинаа. :) Надаа амжилт хүсээрэй нээрээ. ;)

Харин сайхан лаагарынхаа зургыг толилуулъя.

Яаааааг манай гэрийн тэнд ийм байсан очсон чинь. :D

...

15:08 - 2008-04-10 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Interior design

Бичсэн: DESI


даруухан энгийн л интерьер хийе гэж бодлоо

13:42 - 2008-04-09 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

бас л гарчиггүй

Бичсэн: Friska
хаврын сайхан орой болжаах чинь, нээх гадаа байгаа хүн шиг л ярьчлаа, тэхдээ би гэртээ байгаа, тэр тусмаа пс-ны араас босохгүй байгаа чигсэн үүнийг мэдэрчээннн...өглөө босоход шөнөжин цасаар шууран нэвсгэр цагаан болсон байсан. өдөр тийшээ цас хайлж налайгаад ямар сайхан байваа...нойтон шороо ч сайхан шүү. ажил тараад гэртээ хийсэн зүйлгүй пс-ны ард сууж блог ертөнцөөр хэсэн тэнэхдээ шинэвтэр зүйл хайж эхлэв...элдэв маазрал, улс төржилт...эсвэл хэт уянгын халил...байдаг л зүйлс. харин нэг дажгүй блог олсоноо бушуухан холбоод авлаа Theory'S Blog. Миний хувьд шинээр нээлт болсон зүйл Өлзийтөгсий...

10:48 - 2008-04-09 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

reply-н оронд...

Бичсэн: хундага

05:35 - 2008-04-09 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

АРГАЛИЙН ДУУЛЬ

Бичсэн: AttiIa
 

I

Өглөөний нарнаар хөх өндрийн царамд сүрэг аргаль идээшлэн гарч ирэв. Уулын жалга, сархиаг, салаа дэвсэг үхэр улаан хадны үе зайвар, нураг дунхад тэд сүрэглэн өглөө оройн сэрүүнд идээшлэн, хадны ус шимж, үдийн наранд хорж, заримдаа харуул харан зогсох нь энэ орчны гоо чимэг байдаг.
Энэ сүрэг хэдэн жилийн өмнө хаанаас ч юм бэ, энэ нутагт дайжин ирсэн хоёр хургатай төлгөн аргалиас өсөж үржин өдий олон болжээ. Тэр сүрэг тод хүрэн бөөртэй, хонго өөхий нь дун цагаан, хошуу буурал, бие томтой байдаг нь эхээ тун дуурайжээ. Бас эндхийн газрын өнгө том том хүрэн асга, уул усны сайхнаас ч тийм...

08:40 - 2008-04-08 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

YELLOW PAGE

Бичсэн: Обдоо

              Манай хүргэн нэг сонин аваад ирж. “Одоо цаг” гээд сайхан нэртэй өнгөт, мөнгөт харахад сүрхий л сонин харагдав. Ойрд сонин уншаагүйг хэлэх үү . Гарчиглаж гарав. Гэтэл нэг л биш ээ. Эхлээд инээд хүрээд, сүүлдээ бүүр уур, тэгээд харамсал төрсөн гээд бодчих. Ёстой аймаар гачигнаас нь авахуулаад та бүүр гайхна даа. Эхнээс дурдийлдаа товч утгатай нь:

1. "Баасан авгай нүүрэндээ сай төгрөгний косметик хийлгэж сонгуулийн ажилдаа оржээ”. Тайлбар: янз нь энэ хүн сонгуульд өрсөлдөхийн тулд хагалгаа хийлгэсэн гэнэ. Бүүр хамгийн тэргүүн нүүрэндээ энэ “мэдээ”-г хийжээ.
2 “Төрийн ажил хийж я...

05:36 - 2008-04-08 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

MINI HOUSE

Бичсэн: DESI



Сайн байцгаана уу ойрд ажил ихтэй байгаад хөөрхий
блогоо артчихжээ. Өнөөдөр нэг жаврыг нь үргээхээс гэж
бодоод яцхан байшин зурлаа ш дээ. Аль болохоор
хямд үнэтэй босох гоё загвартай байшин зурах гэж оролдлоо.
Хэнд нь таалагдаад
хэнд нь үл таалагдахыг би таашгүй ээ гэж.

05:35 - 2008-04-08 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

ААВАА УУЧЛААРАЙ

Бичсэн: Обдоо
 

Нэгэн залуу гэрлэснээсээ ааваасаа болж эхнэртэйгээ байнга муудалцдаг байж Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, илүү дараа мэт үздэг байлаа. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байж. Нэгэн удаагийн ширүүн хэрүүлийн дараа эхнэр “Нэг бол би явна, нэг би бол чи аавыгаа хөө” гэж тулгав.

Залуу сайхан эхнэрээ алдахыг хүсээгүй эр ааваас болж түүнтэй муудалцдаг ч  аз жаргалтай гэр орон , эхнэр, хүү нь түүнд байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн өмнө гэрийнхэнтэйгээ их тэмцэлдэж түүндээ үнэхээр хайртайн эрхэнд л суусан байж.

Залуу олон өдөр бодож бодож нэгэн арга олжээ. Ангийн хорхойтой мань э...

00:26 - 2008-04-08 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Битгий ирээрэй...

Бичсэн: xvv
Өчигдөр нэг нэвтрүүлэг үзчихсэн чинь санаа амардаггүйээ :( Биччихээд л юмаа хийе ;)
Орой 21 цагийн үед C1 телевизээр "Хонгорын хордлогын тухай" (миний өгсөн нэр шүү...) Архиваас гэсэн баримтат нэвтрүүлэг гарч байгааг үзээд бараг нулимсаа барьж чадахгүй хоолой зангираад... :( Тэр нэвтрүүлгийг олж чадах хүн байвал youtube дээр ч юмуу тавьчихвал...
Яах гэж хүмүүсийг хуурч, Хонгорынхон ашиг хонжоо харсан болгож, бүүр ДЭМБ-ийн шинжээчдийг хүртэл авч ирж байгаад хүмүүсийн толгойг эргүүлж байгааг гайхаад барашгүй... Ядаж 2000 гаран ч гэсэн тэр хэсэг хүмүүсийг нүүлгээд өгчихөж болдоггүй юм байх даа.....

20:53 - 2008-04-07 - Сэтгэгдэл {25} - Сэтгэгдэл бичих

carry on

Бичсэн: хундага

зиа.. хэн ээ.. чиний асуусан нөгөө дуу..ккк
би энэ дууг бүр өнгөрсөн зуунд сонсчээ. тэр үед залуу ч байж, халуун ч байж, цус шингэн, зүс бас шингэвтэр, харин үс одоогийнхоос өтгөвтөр...нийт 17 ширхэг байсан байна. дурсамж нэмсний төлбөрт үс маань санчимээтэр санчимээтрээр одсоор, дуурсах алдарт нөхөд минь нэжгээдээр нэмэгдэж нэг үзэж хошоодоор хорогдож хоёр үзэж этр.. өөрийн хүрчээдаагаа өнөөгийн өндөрлөгөөс эсбөгөөс газардсан намлагаас харжиййййй суухнээ хүн гэдэг амьтан сайн хүнийг, сайхан дурсамжийг л түрүүлж санадаг, дурсдаг бололтой. энэ ч тархи гэдэг нялцгар цагаан нөхрийн хийж байгаа д...

12:56 - 2008-04-07 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok