300-гийн блог

1-3

Бичсэн: 0rgil

Гурав. ***


Намайг компаний хаалгаар орох үед буурал толгойтой Америк эр толгой дохин зөрж өнгөрөв. Би компаний хүлээн авагч Монгол ажилтан руу очиж намайг 1 цагт ирж уулз гэж утсаар хэлсэн тухайгаа тайлбарлахад тэрээр уриалгахан та тэр уулзалтын өрөөнд ороод түр хүлээж байхгүй юу гэж нэг саруулхан өрөөг заалаа. Би ч угийн хүүхэмсэг зангаараа надад өрөө зааж өгсөн хүүхнийг ажиглаад авлаа. Ийм бие, зүс царайтай хүүхэн эгзгийг нь олоод ганцхан инээмсэглэхэд ямар ч залуугийн зүрхэнд хайр дурлал үүсч, хөөрхөн царайгаа хэдэн хором гунигтай болгоход хэдэн саяын хөрөнгө урсаад ороод ирэх нь гар...

00:56 - 2008-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

1-4

Бичсэн: 0rgil

Дөрөв. ***

Үдээс хойш 4 цаг болж байхад миний гэдэс хонхолзон өнөөдөр үдийн хоол идээгүй болохыг минь анхааруулж эхэллээ. Яг энэ үед утас минь дугарав. Энхмаагийн дугаараас дуудлага ирж байгааг хараад миний дотор бяцхан догдлох сэтгэл төрлөө. Би Энхмааг олон залуучуудтай уулздаг, явдалтай гэгдэх хүүхний нэг гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ л над руу тэр болгон бүсгүй хүн хувийн асуудлаар ярьдаггүй учир нэг л сайхан санагдаж байлаа. Төмөрөө чи дээр намайг уулзъя гэхэд би завгүй байсан юм аа. Би амралтын өдрүүдэд завтай гэж хэлэх нь хоёулаа амралтын өдөр яасан ч яахав гэж хэлэхтэй адил сонсогдов....

00:54 - 2008-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

1-5

Бичсэн: 0rgil

Тав. ***


Би Энхмааг хэд, хэдэн удаа тэр ресторанд хоолонд оруулж байсан бөгөөд ажлын минь хажууханд байгаад нь олзуурхаж одоохон очлоо гэж хэлээд утсаа салгав. Би нягтлантай уулзаж амралтынхаа мөнгийг аваад ажлынхандаа баяртай гэж хэлээд сайхан амраарай гэх үгийг нь хагас дутуу сонссон болоод уяанаас алдуурсан нохой шиг л алга болов. Тэр орой бүх зүйл миний санаснаар болж би өглөө нь анх удаа эмэгтэй хүнтэй унтсан банди шиг л додигор амьтан босч ирлээ. Энхмаа намайг босч ирэхийг огт мэдээгүй бололтой унтаж байна. Бид хоёр өчигдөр тэр ресторанд нэлээд хэдэн шил шар айрагны ард гарсан бөг...

00:53 - 2008-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

1-6

Бичсэн: 0rgil

Зургаа.***

Жуулчид онгоцны буудлаас уван цуван гарч ирсээр 6 хүн болох үед жолооч бид хоёр цүнхийг нь ачиж аваад Баянгол зочид буудал руу ухасхийж тэндээ жуулчдаа оруулаад буцлаа. Компани руу явж очих үед Саруул та өнөөдөр явж аялалд явах бэлтгэлээ хий, Хөвсгөлд их хүйтэн учир дулаан хувцас аваарай гэж хэлэв. Түүний дууны өнгө энэ удаад арай зөөлөрсөн санагдав. Би ч явж тэр өдрийг барааны захаар хэсэж өнгөрүүлэв. Маргааш өглөө эрт аялалд гарах байсан тул би энэ оройг бүтэн нойртой сайн унтаж өнгөрүүлэхээр шийдэж Энхмаатай утсаар ярьсаны дараа утсаа унтрааж тавиад толгойгоо дэрэн дээр тавин...

00:51 - 2008-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

1-7

Бичсэн: 0rgil

Долоо. ***


Бид жуулчидтай шууд Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу ниссэн бөгөөд Мөрөнд нэг нэр нь үл мэдэгдэх зочид буудалд буулаа. Сүүлд зочид буудлын ажилтантай ярилцаж байж энэ зочид буудал компаний өөрийн буудал болохыг нь мэдэж авлаа. Маргааш өглөө нь биднийг хоёр фургон машин хүрч ирж аваад усан онгоцны боомт руу хөдөллөө. Замд маш их бороо орсон учир бидний фургон шаварт сууж орхилоо. Бүх жуулчдаа буулгаж байгаад бид фургоныг түрж гаргах гэж өдөржин оролдоод арга тасран сууж тамхилцгаав. Тамхилж суух үед надад хүн бүртэй ярилцаж хувийн амьдралынх нь талаар сонирхох боломж гарлаа. Зочи...

00:50 - 2008-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

1-8

Бичсэн: 0rgil

Найм. ***

Баяраа надад хандан надаас арай дээгүүр зиндааны өнгөөр үргэлжлүүлэн ярив. Тэр намайг цааш явахдаа ганцаараа жуулчдаа хариуцан авч явах бөгөөд надтай хамт хоол хийлгүүлэхээр нэг Хөвсгөлийн охин хамт явах тухай тайлбарлав. Үнэндээ тэр Хөвсгөл нутгийн охин бидний албан ёсны хөтөч байсан юм. Тэр охин л нутгийнхаа тухай ярьж өгч, би орчуулсан болоод өнгөрдөг байв. Баяраа царайгаа төв болгож энэ удаагийн аялал надаас 100 хувь шалтгаалах болохыг тайлбарлаж, надад итгэж байгаагаа илэрхийллээ. Би ч итгэлийг нь алдахгүй байхыг хичээхээ хэлсэнээр бидний яриа өндөрлөлөө. Удалгүй голын ца...

00:48 - 2008-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

1-9

Бичсэн: 0rgil

Ес.*** 

Биднийг жуулчид дээр ирэх үед тэд лааны гэрэлд хөгжилтэй юм ярьж байгаа бололтой инээлдэн сууцгааж байв. Намайг ороод сайн ажиглах үед Жесси охины ээж Мерри толгой дээрээ чийгтэй алчуур тавьсан харагдлаа. Түүнийг нүдээ халхалж байсан алчуураа авахад царайд нь илт түгшсэн шинж ажиглагдлаа. Охиныг нь харахад тэр өрөөний нэг буланд уйтгарлан сууж байгаа харагдав. Жуулчдын хөгжилтэй яриаг ямар нэг аргаар үргэлжлүүлж байх нь энэ хүнд байдлыг давахад хэрэгтэй гэдгийг би ухаарч тэдний ярианд оролцож, хөгжөөхийг оролдож эхэллээ. Бид удалгүй унтахаар болцгоож, би тэдэнд удахгүй моторыг зас...

00:46 - 2008-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

1-10

Бичсэн: 0rgil

Арав.*** 

Бидэнд хөлгийн тавцан дээр хоол гээд байх зүйл ч бараг байсангүй. Хөлөг салхинд дайвалзаж байсан учир бидний бүгдийнх нь дотор муухайрч байлаа. Би ч өөрийгөө хар багаасаа гэр хороололд өссөн, юм үзсэн, хэр баргийн зовлонг тоохооргүй хатуужсан гэж бодож байтал миний дотор муухайрч хөлгийн тавцангаас тонгойн бөөлжиж эхлэв. Хэсэг бөөлжөөд бие маань юу ч тамир тэнхээгүй болтлоо сулбайж орхилоо. Маргааш өдөр нь нуурын эрэг тэр чигтээ манантсан байсан бөгөөд эргээс тусламж дуудах ямар ч арга байсангүй. Бид бүтэн өдөржин дэмий ярьж суухаас өөр арга байсангүй. Би хөлгийн тавцангаар явж хү...

00:42 - 2008-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

1-11

Бичсэн: 0rgil

Арваннэг.***

Бид Петерийн санал болгосны дагуу онгоцон дээр байгаа төмөр поошигийг нүдэж чимээ гаргахаар боллоо. Бид бүгд л төмөр мод авцгаан чимээ гаргаж болох юу л байна бүгдийг нүдэж эхэллээ. Эрэг дээрээс биднийг хүн сонсоод хүрч ирж магадгүй гэж горьдсон бидний горьдлого удалгүй талаар болов. Бид юм нүдэж чимээ гаргахаас залхацгаав. Зарим нь хоолойгоо сөөтөл хашгирч ч үзлээ. Үнэхээр ч далай ээжийг басаж болохооргүй том аж. Удалгүй жолооч кабинаасаа хуучин ноорхой хувцаснууд гаргаж ирэн поошгинд хийж гал тавьлаа. Үүнийг ажиглаж байсан жуулчид тун мэргэн санаа болохыг ойлгож түүнд туслан...

00:41 - 2008-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

1-12

Бичсэн: 0rgil

Арван хоёр.***

Хөлгийн тавцан дээр уйлан сууж байгаа Цэцэгээ охин дээр очиж тайвшруулах гэж оролдлоо. Түүнд өөрийн идэж байсан тал хиамаа өгөхөд тэр идэхгүй гэдгээ илэрхийлж гараараа түлхлээ. Би ч ямар нэг үг хэлсэнгүй. Үнэндээ би хүмүүсийг тайвшруулах гэж явсаар байгаад тэднийг тайвшруулахаасаа илүүтэйгээр залхаасан байх магадлалтай. Би зүгээр л Цэцгээгийн дэргэд бараа болон суулаа. Цэцэгээ надад эмэгтэй хүний хувьд гэхээс илүүтэйгээр дүү шиг минь дотно санагдаж байлаа. Хэзээ ч тавьдаггүй хүүхэмсэг зангаа тэгэхэд би ор тас мартсан байлаа. Надад түүнийг мөрөөр нь тэвэрч суугаад тайвшруулах...

00:41 - 2008-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

1-13

Бичсэн: 0rgil

Арвангурав.***

Петер энэ удаа өөрийн авхаалжаар дахин намайг гайхуулав. Тэр завины тавцан дээр байсан том бүтээлэг даавууг авч завины кабины оройгоос дээш цоройх төмөрт бэхлэж эхэллээ. Бид ч удалгүй түүний юу хийх гэж байгааг ойлгож түүнд туслаж эхэллээ. Энэ удаад бид анх удаа гар аргаар Монголын далбаат завийг босгож эхлэв. Даавууг гурвалжилж татсанаар салхи ч үнэхээр даавууг пөмбийлгөн үлээж эхлэх нь тэр. Онгоц салхины чигийг даган хошуугаа эргүүлж эхлэх үед бид бүгд баярлан хашгиралдаж байлаа. Үнэхээр бид яагаад өмнө нь үүнийг сэтгэсэнгүй вэ гэж бодоход хүрч байлаа. Бид баярласандаа илү...

00:38 - 2008-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

1-14

Бичсэн: 0rgil

Арвандөрөв. ***

Завь хүрч ирэхэд бид мэнд усаа мэдэлцээд усан дээр гурав хонох шахсан тухайгаа хэлж уг моторт завь ч биднийг эрэг рүү хэсэгчлэн зөөж эхэллээ. Хамгийн түрүүн жуулчдыг ачаатай нь хамт эрэг рүү зөөлөө. Үүний дараа би үлдсэн ачаатай, жолоочтой хамт эрэг рүү хөдөллөө. Биднийг эрэг дээр ирэхтэй зэрэгцэн усан онгоцыг чирч авчирахаар бас нэг усан онгоц зөрж хөдөллөө. Биднийг уг эргийн амралтан дээр тухлаад удаагүй байхад Баяраа захирал орж ирлээ. Тэр энэ бүхнийг хотоос сонсоод Мөрөнгөөс тэр өдрөө л гарсан аж. Баяраа намайг сансарын утас эвдэлснийг мэдээд их санаа зовсон байдалтай т...

00:32 - 2008-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ойр зуурхан 1

Бичсэн: tungaamaa

Блогоо бичих гэхээр л гарчиг өгөх асуудал дээр гацаад байсан бөгөөд азаар өнөөдөр Фрийзкагаас гарчигийг нь хулуув. Нэгэнт ойр зуурхан гэсэн гарчиг өгсөн юм чинь ойр зуурхан юм бичнээ. Өнөөдөр нээрээ би нэг хар дрэсс өмсцөн байгаан. Тэгсэн чинь өглөөнөөс хойш магтаалын үг сонссоор байгаад бүүр чих дөжирчихлөө гсн кк. Нэг нь бүүр юу гэсэн гээч түрүүн явжийхаар чинь гадны хүн байна гэж араас чинь харсан тэгсэн чинь чи байсыму, нэгнийгээ гоё болчихоор нь танихгүй юм гэж авсан. Үүнээс илүү тодорхйололт гэж юу байху, бусад үед нь муухай явдаг гсн үг байх нь. Хүнээр ч магтуулаад өөрөө ч өөрийгөө магт...

11:29 - 2008-07-25 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Улс төржив ...би

Бичсэн: Soyol

2000 оноос эхдлээд хяналтгүйгээр төр барьсан Намбарын хүү асар олон хэргийн эзэн болсон нь түүнийг хязгааргүй эрх чөлөөнд шунан дурлагч болгон хувиргажээ. Тиймдээ ч  тэр  төрийг, намуудыг өөрөөсөө дор тавьж зөвхөн өөрийн эрхшээлээр хөдөлгөх арвин их туршлагыг гадаад орны түүхийн хуудаснаас шаггүй цулуулж чаджээ. Тиймдээ ч хоёр том улс төрийн хүчинг хооронд нь "Вээрс"-дүүлж хоёуланг нь нам нам биш болгох нь тэр. Хөл дээрээ ч бат зогсож чадаагүй шинэчлэлийн хэдийг ч боловсрол нимгэнтэйг нь ашиглаад авлаа. Ингээд аль ч улс төрийн хүчинг хэрэггүй, чадалгүй  мэт  ойлгуулж ерөнхийлөгчийн засаглалыг ...

10:08 - 2008-07-25 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

ойр зуурхан

Бичсэн: Friska
хавиргаар хатгаад ханиалгах бүрт хөндүүрлээд байхаар нь за хугарчиж гэж бодоо л аминдаа чухам хайртай хүн чинь цээжний зураг авхуулкээд эмлэг оровоо. рентген зураг авдаг эмч нь яджаахад эрэгтэй...за цээжээ нүцгэлчих, наалдаад зогс, одоо амьсгаагаа түгж этэр гээ л аягүй эвкүү. зааврын дагуу нүдээ аньжаагаал зургаа авахууллаа. тэгсэн хугарсан юм алга л гэнэ. пингвинтэй наалт наа гэжийн, тэр нь нөгөө могойн хортой тосны үнэртэй. тэрийг үнэртэхээр эмээ ээжээ санаад байдын. учир юув гэвэл иймиймаа. бага байхад герман шар гээл нэг жижкэн шар бөмбөг байдаг байсы..аав л бодуул орос моросоос ацарж өгси...

01:40 - 2008-07-25 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*

Бичсэн: g84

ялгуун сарны доор ээнэгшин дассан гэвэл худлаа

явдал учрын үнэн гэвэл тийм юм гэж огтоос байгаагүй алс хүмүүс,

түүний үгэнд зүрх маань хөндөгдөөд...

хавирсан хэсгээрээ чүдэнз шиг асчихлаа

зуруул шиг уруулд нь үрж асмаар

зуу наславч чаргууцалдаад наалдмаар

соронзон шиг солио мэдрэл шиг дурлал...

эртнээс дурлалын эмээл тохуулж зоо нуруугаа бишгүйдээ нэг авахуулсан зүрх маань

залхаагүй зүрх минь, ядраагүй сэтгэл минь, хулжсан нойр минь, хулгаж бишүүрхэх хүсэл минь...

 

түүхгүй, бас ирээдүйгүй ийм нэгэн хайр асаж байна

түүний гэрэлд дурлалгүй ертөнцийнхөн замаа хар !

түүний элчинд хоол...

14:18 - 2008-07-24 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: хундага

хэдэн бээрийн өндөрт
хээв нэг байсан атлаа
хэзээ зогсох бол гэмээр
хэмнэл алдах чинь юув?
хүрэн зүрх минь
хүлээ..
хараахан болоогүй байна
хичээ..

23:20 - 2008-07-23 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Охин Vрээ хайрла!

Бичсэн: g84

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
насаараа амсахгүй жаргалыг н...

22:14 - 2008-07-23 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Denial

Бичсэн: lobe22


Би чамаас
Бас тэрнээс
Бүр бусдаас
Буй амьдралаас ...

12:14 - 2008-07-22 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Хувцаслалтаа яаж зохицуулцгаадаг вэ?

Бичсэн: xvv
Өнөөдөр http://fashionmongolia.blogspot.com/ гээд блогийг анх удаа уншлаа. Маш их таалагдсан тул мэдэхгүй хүмүүс байвал танилцуулах гэсэн юм. Ер нь бол брэндийн хувцас зардаг дэлгүүрийн ч юмуу блог юм шиг байна. Харилцах утас энэ тэр нь толгой хэсэгт нь байх шиг байна. Хэдий жирийн сурталчилгааны блог ч гэсэн бичлэгүүд нь үнэхээр дажгүй, их мэдээлэл сайтай санагдлаа. Ялангуяа миний дуртай жүжигчдийн стилл, онцлогуудыг нь яг нүдийг нь олж гаргаж бичжээ.
Тэр хуурамч хувцас хэзээ ч битгий өмс энэ тэр гэсэнтэй бол нэг их санал нийлэхгүй байна л даа. Том ч бай, жижиг ч бай, хятад ч америк ч бай бр...

19:02 - 2008-07-20 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- ...
- Залуучуудад зориулав
- Эргэн дурсахуй
- Юу ч хамаагүй хулгайлдаг болж...
- Зэээээээээээээээээээээээээээээээээ

Найзууд
- Тайж
- yuki
- mmbbb
- xvv
- tungaamaa
- mongolxvv
- Friska
- хундага
- misty
- AttiIa
- Обдоо
- unukun
- Tsoomii
- shine
- Soyol
- lobe22
- DESI
- Claus
- eternalzul22
- Angaahai
- 0rgil
- Гэрэлт Найзууд
- arius
- g84
- Dashka_Linux
- Blessing Tara
- tuulai-ok