| 300-гийн блог |
Тэд
Тэд надад энэ мэдрэмжийг өгдөг. Тэгээд дараа нь тэр нь уусаад л алга болчдог. Буруу нь хэнд вэ?. Надад бий. Гэхдээ тэдэнд илүү бий. Өмнөх бичлэгт өгүүлсэн. Би тэднээс хүсдэг. Харин тэд надаас илүүг хүсдэг. Тэдэнд илүүг өгвөл бүр илүүг хүсдэг. Дараа нь миний чадал мөхөстөж, тэгээд л тэр нь уусаад алга болдог. Тэр нь гэж энэ мэдрэмж. Энэ мэдрэмж нь юу вэ гэж ү?. Дулаан. Тэднээс халуу төөнөдөг. Гэхдээ яг л гал түлэхтэй адил. Түлээд л байхгүй бол төөнөхгүй. Тэр галд нь хэт халууцахаар хатгаа авчихна. Гэхдээ хорвоо хэтэрхий харанхуй юм. Харанхуй яагаад ч юм утгагүйлэг санагдаад байдын. Харанхуй үл ...
20:13 - 2008-08-13 - Сэтгэгдэл {21} - Сэтгэгдэл бичихДОРЖООГИЙН ЗОДООННайз маань надад үүнийг ярьсан юм. Доржоо гээд 10 жилдээ бол үнэн баавартай сайхан хүнд гар байсан гэнэ. Өөрөө бол чадах юмандаа үнэн баавартай, чадахгүй юмандаа бол ёстой миа, яс юман дээрээ юу ч чаддагүй тийм нэгэн гар байжээ. Ангиараа маргалдаж муудалцахад жижиг биетэй дийлэх нөхөртэйгээ маргалдаад пэнзийдэг гэнэ. Тэгээд харин жинхэнэ зодоон болоход алга болчихдог гэнэ. Нэг удаа автобусанд Доржоотой явсан ангийн хэдэн нөхөд тэнд байсан атамануудтай муудалцан гар зөрүүлж. Автобусаар дүүрэн хүмүүс орилж, хашгараад л бөөн юм болж л дээ. Манай хэд ч сэхээ авсан чинь нөхдүүд зодоонд дийлд... 14:35 - 2008-08-13 - Сэтгэгдэл {22} - Сэтгэгдэл бичихмөртүүд
зүүрмэглэнгээ дурлаад
зүүдлэхдээ хайрлаад сэрсэн. санахад...шаналалгүй санаа алдахад...нулимсгүй дурсахад...гомдолгүй дутуу сэтгэл дундуур хайр дүүрэн ухаарал 11:02 - 2008-08-13 - Сэтгэгдэл {31} - Сэтгэгдэл бичиххэдэн зууны ч өмнө олж сонссын...the summer came and went...
22:10 - 2008-08-12 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичихТаануудыг кинонд тоглуулцан буюу орчин цагийн цахим СЭРЭЛТ
пээш юун урт гарчиг болчуа.. за тэр яахав. Дээрээс хойш есөн жорын нэр аваал яваад байгаам..бишээ надад хайрлаад байгаам. Пэлжээ л гэнэ, Дүүриймаа л гэнэ...гэтэл өчигдөр Дарс манай Юкиг Юнжидмаа гээд нэрлэчдэг байшт, уул нь Палчир байсымшд Ободынхоор бол. Намайг Сүнжидмаа болгоцон...би буцаагаад Балдан гэж нэр хайрласан...ингээд нээх нэр өгдөг авдаг хүмүүс болжийснаа сүүлдээ Юки, Дарс бид 3 халуураад таануудыг бүгдийн кинонд тоглуулсаан...тоглуулаагүй кино байхгүй дээ, халтар царайт-д хүртэл тоглуулсан. Тунгаа чи Стерлита шүү гсс. Хамгийн бүтэн гайгүй цогц байдлаар дүр оноогдсон кану нь Сэрэлт...
08:12 - 2008-08-12 - Сэтгэгдэл {96} - Сэтгэгдэл бичихСэдэвгүйБичих сэдэвгүй болжээ Би нэг л хэвийн болжээ Зүсрэх бороонд алхая у? За байз яаж гуниглах у? :P 19:08 - 2008-08-11 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичихЗөв бичсэнийг буруу ойлгоод...
Ёстой нээрээ бодож бодож байгаа л "1 өрөө тавилгатай байр түрээслэнэ" гээ л зар өгцөн чинь гай болжээнаа. Бараг л зогсоо зайгүй утас дуугараал, авахаар: хаана ен, хэд ен гээл...бүүр нөгөө байр түрээслэх хүн мөн үү гэснээ хэд юм тэгээд гэж ирээл....үгүй ээ би түрээслэнэ гэснээс биш түрээслүүлнэ гээгүй гэхээр бүүр ойлгохгүй, харин тийн тэгээд хаана ен гээ л...гүй би өөрөө түрээслээд суух гэсиймаа гэхээр аан за гэнээ...нээх гачаан....надаа байр байсан бол би түрээслүүлнэ гэж зар өгөх байсан бус уу...энэ хүмүүс чинь ямар гачин юм...одоо ТВ орж түрээслэж сууна этэр гэж нэмж бичүүлэхээс...завкарсийн...
17:13 - 2008-08-11 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичихMINI HOUSEЗа нэг иймэрхүү марзан байшин зурмаар санагдаад хэ хэ хэ өөрөө баринаа яадийн зуслан дээр барихад 5-7 сая төгрөг болох юм байна. Өвөл зунгүй сууна ш дээ бохироо шийдвэл нэг 9-сая гараал явчих юм байна даа. Дотроо хөөрхөөн 2-давхар гэж байгаа бас. Витраж гэдэг гайхалтай урлаг монголд ч байхаа больжээ хөөрхий. Тийм болхоор энэ жижигхээн хауст нэг ашиглаад үзэхээр шийдлээ. Манайхан хараад санаа аваад хийх юм байвал хийнэ биз дээ. Муу сурдаг хүүхдүүд шиг дандаа л хуулж байдаг хойно. Гэхдээ дизайнеруудаа бүгдээрээ юмнаас санаа авч болноо гэхдээ яг тэр чигээр нь битий хуулаад бай л даа. Тэрнээс чинь... 09:19 - 2008-08-11 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихХайр байжЧамд би хэлээгүй ээ Хайртай гэдгээ Зөвхөн чамдаа хэлэх байсаан Надаас чи асуулгүй намайг орхиод явсан Надад үнэхээр хэцүү Би чамайг гомдоосоон Чи намайг уучлаарай Араас чинь би санаад их уйлсаан Миний дэргэд би байхдаа жаргалтай байна гэж бодсон юмсан Дахиад уйлахгүйгээр би уйлсаан
Хайр дурлал гэж юу байдгийг чи минь зүрхэнд мэдрүүлсэн амтлуулсан юм шүү Би чиний л дэргэд баймаар байна
Урсаж байна нулимас минь Хацрыг минь эсгэж Урууланд минь гашуун амтагдна Уйлж байна Зүрх минь Нэг л хүнийг хүлээж ирэхгүй бахй гэж айн
Би чамд л дурлсан Хайрыг минь бүү марта... 03:05 - 2008-08-11 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичихINTERIOR DESIGN(Текстээ энд бичээрэй.) 13:59 - 2008-08-10 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихINTERIOR DESIGN(Текстээ энд бичээрэй.) 13:37 - 2008-08-10 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихГ.Лхагвадулам - Борооны зүрх
Хэд хоногийн өмнө амласанаараа энэ номноос таалагдсан хэдэн шүлгээ түүвэрлээд тавьчихья, номоо эргүүлж тойруулж нилээн харлаа...зохиогчийн эрхтэй холбоотой үг олсонгүй тул зориглов.
Навчсаас дуслах борооны сүүлч- Надад одоо юу ч хэрэггүй. Түлхэж орхисон учралд харуусч Түүний өмнөөс нүдгүй нь уйлна. Чийгтэй нойтон хөрсөн дээр алхахад Чиний зүрхэн дээр гишгэлж буй мэт Сэтгэгдэл төрөөд буруугаа мэдрэхэд Сэржигнэх чимээ нь цаанаа л зэмлэлтэй Мэгшсэн навчис хойноос ширтэнэ, Миний алсан хайрын сүнс шиг. Саяхны нэг бичлэг дээрээ алах талах юм бичээд байсан...тэрэнд тааруулж сонгов кэкэ... 13:15 - 2008-08-10 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичихБлогчдын бичлэг өдрийн сонин дээр гарчээЗиа хожуу дуулгаж байгаадаа хүлцэл өчиж байнаа. Монголын блогчдын холбоо нийт блогчдынхоо бичлэгийг сонинд хэвлүүлэх, телевизээр нэвтрүүлэх, эмхэтгэл болгон хэвлүүлж захын хорооллын иргэдэд тараах гэсэн үйл ажиллагааны зорилттой байгааг эрхэмүүд мэдэж байгаа биз ээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд өнгөрсөн бямба гаригт "Өдрийн сонин"-ын дугаарт "Блог ертөнц" хэмээн нэрлэгдсэн бүтэн нүүр дүүрэн блогчидын бичлэг хэвлэгдэн гарлаа. Мөн тус сонины вэб сайтад тавигдсан байна. "Блог ертөнц"-д: - GoGo.blog-ийн Үлэмж блогийн "Дарангуйлагчийн дурсгалыг хүндэтгэсэн нь ба арван жилийн хөгтэй явдал", -Бо... 17:52 - 2008-08-08 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичиххэдэн загас...заримдаа шөнө болгон, хааяа өнжөөд нэг түүнийг зүүдлэх юм. өнөө өглөө бүр тод зүүдэлж сэрлээ. 22:33 - 2008-08-07 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичихМөнгө
Гоо сайхан ертөнцийг аварна. Гоо сайхныг будаг, шунх авчирна. Будаг, шунхыг мөнгөөр авна. Тэгэхээр мөнгө ертөнцийг аварна.
За тэгвэл. Ном бол ертөнцийг харах цонх. Номыг ... бас л мөнгөөр авна. Мөнгө бол ертөнцийг харах цонх. ........ ...... ... 18:36 - 2008-08-07 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичихБаярлалаа 2
Тэнэмэлүүд гэж хараалгаад, архи уухдаа уугаад, хог ухаад, түүгээд яваа тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр санагдаад. Тэр хүмүүс үнэхээр бидэнд маш хэрэгтэй юм хийгээд байна гэж бас бодогдоод баярлалаа гээд хэлчихье гэж шийдлээ. Мэдээж тэд нар юу гэж л уншив гэж дээ. Гэхдээ яахав...
5 жилийн дараа намайг цэвэр ус уух, найзуудтайгаа зуны амралтаараа зугаалж жаргалаа эдлэж, голд сэлэх эсэхийг шийдэх зүйлд энэ хүмүүсийн хийж буй үйлс нь хэрэг болж байгаа гэж бодох юм. Мэдээж тэд нар бол юун тийм юм бодох манатай л байх л даа. Ямар ч л байсан гэхдээ тэд хийж байгаа нь л үнэн болохоор баярлалаа ... 01:26 - 2008-08-07 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичихRICHMANRICHMAN
Урьд нь би хэзээ ч ийм олон найзтай байгаагүй. Одоо бол би хамгийн баян хүн. Бүр хамгийн баян хүн шүү. Нэгхээн жилийн өмнө би нэт , блог, за тэгээд л бичлэгь чат, мессенжэр, сэтгэгдэл энэ тэрээ гэж мэддэгүй байлаа. Тогтмол хүрээнд уулздаг хэдэн найзтай, алба амиар харьцдаг хэдхэн танилтай байлаа. Меесенжэр интернэт гээч зүйлийн тухай өчүүхэнч ойлголтгүй 27_ насны босгыг алхсан нэгэн эр байлааа. Одоо бол би өөрийгөө нээтгүйгшээр, блогггүйгээр, блогчидгүйгээр , VimO найзуудгүйгээр, Монголхүүхэдийн нөхөдгүйгээр, Амьдрах хүслэнгийн андуудгүйгээр төсөөлж чадахгүй болж.. Үүнээс илү... 14:43 - 2008-08-06 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичихДуртай киноны дуунуудаас21:15 - 2008-08-05 - Сэтгэгдэл {47} - Сэтгэгдэл бичихБичиж эхлэх нас
Ер нь хүнд бичиж эхлэх нас гэж байдаг юм болов уу? Орлоо ком дээр нэг ах хүү байна. Бодвол 40 нас лав гарсан бололтой. Үнэхээр бичиж байгаа юм нь цаанаа л нэг өөр байх юм. Та нар ороод үзье гэвэл энэ линкийг дараарай:
http://www.orloo.info/index.php?option=com_content&task=blogcategory&id=69&Itemid=235 Их залуудаа зохиолч болсон хүн дэлхийн түүхэнд их л ховор байдаг бололтой юм. Ер нь бусдад бодол санаагаа цэгцтэй, эргээд харахад ичихээргүй, ухаалгаар илэрхийлнэ гэдэг насны юм бололтой. Бас бусдад хандан юм бичнэ гэдэг бусдад ямар нэг зүйлийг бодогдуулах, ухааруулах санааг агуулж байна г... 21:04 - 2008-08-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБОБ (copy&paste)
Маш их таалагдсан тул эндээ хуулж тавилаа.
Уг нь америк орон ажиллаж, амьдрахад даана ч нэг таатай, тайван сайхан орон. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн есөн шидийн улс бүх насаараа уусан шингэдэг байх. Ёстой л нэг уул ус, өвс ургамал нь жигдэрсэн нутагт мал тогтдогтой л адил юмдаа. Ийм газар ирсэн хүн өөрийнхөө тайван амьдрал, өссөн төрсөн нутаг гэсэн ац бодолд дарагдан яаж ч чадахгүй байсаар он цагийг өнгөрөөчихдөг юм билээ. Гэлээ ч гэсэн би буцаж явнаа. Намайг буцах шийдэлд эргэлт буцалтгүй хүргэсэн нэгэн хүнийг санахгүй байхын арга алга. Магадгүй тэр хүн намайг энэ үе... 15:55 - 2008-08-05 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - ... - Залуучуудад зориулав - Эргэн дурсахуй - Юу ч хамаагүй хулгайлдаг болж... - Зэээээээээээээээээээээээээээээээээ Найзууд - Тайж - yuki - mmbbb - xvv - tungaamaa - mongolxvv - Friska - хундага - misty - AttiIa - Обдоо - unukun - Tsoomii - shine - Soyol - lobe22 - DESI - Claus - eternalzul22 - Angaahai - 0rgil - Гэрэлт Найзууд - arius - g84 - Dashka_Linux - Blessing Tara - tuulai-ok |